| |
ЖЕНЕВ. /Anadolu/. "Запорожье” атомын цахилгаан станцад /АЦС/ туйлын түгшүүртэй нөхцөл байдал үүсээд байна. Цэргийн ажиллагаа ямар ч үед цөмийн сүйрэлд хүргэж болзошгүй байгааг Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн (МАГАТЭ) ерөнхий захирал Рафаэль Мариано Гросси НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн /АЗ/ гишүүдэд анхаарууллаа гэж тус байгууллагын хэвлэлийн алба мэдээлжээ.
МАГАТЭ-гийн тэргүүн НҮБ-ын АЗ-д үг хэлэхдээ, "Запорожье” станцын эргэн тойронд үүсээд буй нөхцөл байдалд ихээхэн санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна. "Одоогоор уг станц руу гал нээсний улмаас эсвэл цэргийн өөр ажиллагааны үр дүнд цөмийн аюулгүй байдалд шууд заналхийлсэн зүйл байхгүй байна. Гэвч нөхцөл байдал ямар ч үед өөрчлөгдөж болно” гэж Рафаэль Мариано Гросси хэлжээ.
Тэрбээр МАГАТЭ-гийн төлөөлөгчдийг "Запорожье” АЦС-д аль болох яаралтай ажиллахыг зөвшөөрөхийг талуудад уриалжээ. "Одоогийн байдлаар энэ станц нь Оросын эзэлсэн нутаг дэвсгэрт оршиж байна. Станцад очих зөвшөөрөл авахад туслахыг бид хоёр талд уриалж байна. Би Өмнөд Украины АЦС болон Чернобылийн АЦС-д ажиллаж байсан шиг энэ ажлыг удирдахад бэлэн байна” гэж Гросси хэлжээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

