| |
Төмөр зам тойрсон хэргийн дуулианы талаар нийгэмд олон таамаг, төсөөлөл, маргаан, талцал үүсээд байна. Тэгвэл өрнөж буй үйл явдлуудад үргэлж сөргөлдөж, мөчөөрхөлцөж байгаа хоёр тал байгааг түвэггүй анзаарч болно. Хоёр тал ч үүнийг нотолж, харилцан бие биенээ үгүйсгэж, бас хариу тайлбарууд хийх боллоо.
Сайн ажиглавал Тэдний хэн нь хүчтэй вэ гэдэг тэмцэл өрнөж байх шиг. Ингээд бүх талбарт ширүүн тэмцэлөрнүүлж буй фронтын гүн рүү буюу сөргөлдөгч талуудын яг голд нь очицгооё.
1 "MCS” & "ЖЕНКО”
Төмөр зам барих нэрийдлээр мөнгө угааж, завшсан гэх хэрэгт УИХ-ын гишүүн Х.Баттулгыг холбогдуулан шалгаж эхэлсэн тухай мэдээлэл гарахад лхүмүүс "Энэ бол "MCS” гэх компанийн зүгээс "Женко” гэх компани руу шидэж буй дүүгүүрийн чулуу” гэж таах болсон. Учир нь Эдгээр компанийн өрсөлдөөнийг Х.Баттулга, Ж.Оджаргал гэх хоёр эрхмийн хоорондох олон эрх ашгийн төлөөх мөчөөрхөл гэж хүмүүс дүгнэдэг. Тавантолгойг хэн ашиглах вэ. төмөр замыг хэн барих вэ гэх мэт олон төсөл дээр тэдний бизнес мөргөлддөг. Магадгүй нэг нь нөгөөдөө саад учруулдаг. Тиймээс энэ тэмцэл нэн эртнийх бөгөөд маш өргөн хүрээнийх. Энэ удаагийн төмөр замын хэрэг явдал ч "MCS” компанийн зүгээс зохион байгуулж байгаа ээлжит довтолгоо гэдгийг Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар нотоллоо.
Тэрээр төмөр замын хэрэгг "Энержи ресурс” болон "Энержи ресурс рэйл” компанийг шууд буруутгасан. Эдгээр нь "MCS” компанийн томоохон хувь эзэмшдэг компаниуд. Уг нь маргаан дагуулаад буй "Ухаахудаг-Гашуунсухайт”-ын чиглэлийн төмөр замыг"Энержи ресурс” компани барихаар төлөвлөж байсан. Гэвч Х.Баттулга Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байхдаа дээрх эрхийг цуцалж, "Монголын төмөр зам” ТӨХК-д шилжүүлсэн гэгддэг. Энэ нь явсаар улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэг болж, "Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа, Өмнөд Солонгосын "Samsung C&T”, "SCTEM” компанийн удирдлагууд баривчлагдаад байгаа билээ.
Үүний дараахан Х.Баттулга өөрийг нь ч удахгүй шалгах болно гэж мэдэгдсэн юм. Тэрээр "Энэ нь Тавантолгойн ордыг ашиглахад нь саад болж байгаатай холбоотой болов уу” гэдгийг ч шууд хэлсэн. Учир нь Тавантолгойн ордыг нарийн царигтай төмөр замаар Хятадад нийлүүлэх ёстой гэсэн "Энержи ресурс” компанийн зорилгод Х.Баттулга тэргүүтэй улстөрчид байнга саад болж, харин ч эсрэгээрээ өргөн цариг, боловсруулах үйлдвэр гэж ярих болсон нь мөнөөх "MCS”, "Женко” гэх зөрчлийг улам дэвэргэсэн нь нууц биш.
Түүнээс улбаалж, "MCS”-ын зөв гэж үзэгчдийг Хятадын талыг баримтлагч, "Женко”-г дэмжигчдийг Оросын талыг баримтлагч гэсэн хуваагдал ч бий болсон. Тэр хоёрын өрсөлдөөн нь магадгүй Тавантолгойн төлөөх хөзрийн тоглоомыг санагдуулна. Тэд өөрсдөө хөзрийн хоёр ноён ажээ. Тиймээс өөрсдийн ашиг сонирхлыг төлөөлөх хөзрүүдийг нийгэмд дэлгэж, нэгнийхээ модыг дарахыг оролдож байна. Түүгээр ч зогсохгүй хэн хэн нь ар талдаа өөрийн тамгатай гэгдэх бөлгөө.
2.Х.БАТТУЛГА & Ж.ОДЖАРГАЛ
Нэг аймгаас гаралтай хоёр эрхэм ямар учраас ийнхүү нэг нэгнээ үзэхээ байж, улс төр, бизнесийн том дайн өрнүүлэх болсон нь сонин. Уг нь энэ хоёр хүнийг харьцуулах, хооронд нь өрсөлдүүлэх ямар ч шаардлага үгүй. Гэвч зориудын тийм шаардлага, захиалга нийгэмд байгаа бололтой.
Өөрөөр хэлбэл, "Энэ хоёр эрхмийн хэн нь чухам бүтээн байгуулагч вэ?”, эсвэл "Хэн нь яг жинхэнэ бизнесмэн бэ?”, "Аль нь эх оронч вэ?” гэх мэт "хоёр морины уралдаан” их өрнөх болжээ. Анхандаа үүнийг үл анзаарч болно. Байдаг л нэг монголчуудын харьцуулах дур сонирхол юм биз гэж бодоод өнгөрөөж болно. Гэвч зориудын ийм өгөгдөлтэй бодлогыг нийгэмд тараадаг бололтой юм. Энгийн нэг уралдаан,харьцуулалт биш болж таарав. Нийгмийн сэтгэлзүйд хэн нэгийг нь илүү болгож харагдуулах сонирхол байна гэсэн үг л дээ.
Дээрх өгөгдөлтэй бодлогын хариулт нэг биш, хоёр өөр хариутай. Асуултыг аль тал тавьснаас хамаарч хариулт нь өөр гардаг. Жишээ нь, хэрвээ Ж.Оджаргалыг дэмжигчдийн зүгээс "Хэн нь жинхэнэ мундаг бизнесмэн бэ” гэх асуулт гарсан тохиолдолд Х.Баттулга нь сайн оноо авахгүй. Эсрэгээрээ Х.Баттулгыг дэмжигчдийн зүгээс "Аль нь эх оронч вэ” гэсэн асуулт гарвал хариулт нь Ж.Оджаргал Монголын баялгийг Хятад руу зөөж буй, мөнгийг эх орноо болгосон хүн.
Юутай ч энэ хоёр хүний төлөөлж буй эрх ашгийн зөрчлөөс болж, Тавантолгойн төсөл өдий хүртэл хойшилж байгаа гэх цуурхал газар аваад байна. Гэвч үнэндээ Монголд хэтэрхий ашиггүй байсан учраас л Тавантолгойн төслийг УИХ-ын дарга З.Энхболд буцаасан гэдэг. Түүнээс биш Ж.Оджаргалын Хятад түншүүдтэйгээ байгуулсан консорциум Тавантолгойн тендерт ялсан нь буцаасан шалтгаан биш байсан. Тиймдээ ч саяхан ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт дээрх төслийг буцааж, шинэчлэн засварлаж УИХ-д өргөн барихаар болсон аж.
Ер нь Тавантолгой, Төмөр зам хоёр ямар ч тохиолдолд зайлшгүй холбогддог. Х.Баттулга, Ж.Оджаргал хоёрын жишээн дээр ярихад л "MCS”-ийнхэн Х.Баттулга Тавантолгойг гацаасан гэж ярьдаг бол эсрэг талд нь Төмөр замын хэрэгт Х.Баттулгыг холбогдуулан шалгаж эхэлсэн нь "MCS”-ийн Ж.Оджаргалын эхлүүлсэн сөрөг дайралт гэж баталдаг. "MCS”-ийнхэн Х.Баттулгыг буруутгах ажиллагаандаа ЦЕГ-ын дарга Р.Чингисийг ашиглаж хэрэгжүүлж байгаа гэж өмгөөлөгч Д.Пүрэвбаатар ил цагаан мэдэгдсэн юм.
З.ОРОС & ХЯТАД
Төмөр замын асуудал бол үндсэндээ Тавантолгойн баялгийг хэн эзэмших вэ л гэсэн өрсөлдөөн. Үүнийг бүх улстөрч хүлээн зөвшөөрдөг. Тавантолгойн баялгийг эзэмших тухайд хоёрхон л эрх ашиг бий. Нэг нь ОХУ. Нөгөө нь Хятад. Х.Баттулга Оросын эрх ашгийг төлөөлж, Ж.Оджаргал буюу "Энержи ресурс” Хятадын эрх ашгийг төлөөлж байгаа гэсэн улаан цайм дүгнэлт ч гарах болсон. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж "Төмөр замыг хамтарч барих асуудлаар ОХУ-ын Якунин гэдэг хүн Монголд 3-4 удаа ирж, Ерөнхийлөгчөөс эхлээд Х.Баттулга хүртэл бүх хүнтэй уулзаж байсан. Цаана нь юу явагдаж байсан гэхлээр Тавантолгойн ордын ашиглалтын лицензийг Оросын талд өгч, энэ үндсэн дээр хамтарсан төмөр зам барина гэдэг ил далд яриа хэлэлцээрүүд явагдаж байсан” гэж ярьсан байдаг.
Харин төмөр замын асуудлаас болж, Монгол Хятадын харилцаа туйлын түвэгтэй байдалд орсон гэх мэдээлэл бий. Эдийн засгийн хүнд хэцүү байдалд орсон энэ нөхцөлд том төслүүдээ яаралтай хөдөлгөх шаардлагатай гэдэг шахааны барьцнаас М.Энхсайхан тэргүүтэй эрх мэдэлтнүүд Тавантолгойг Хятадын талд ашиггайгаар шийдэх гэж бай-гаа урьдчилсан дүр зураг ч үүсээд байна. Энэ тухайд Х.Баттулга "УИХ-ын сонгуулиас өмнө дараах гурван зүйлийг Нүүрсчдийн нам хийхийг оролдоно. Нэгдүгээрт, М.Энхсайхан дахиад Тавантолгойн ордыг авах хууль зөрчсөн гэрээгээ зүтгүүлэх байх, хоёрдугаарт, ММС болон "Энержи ресурс” компанийн тэрбум орчим ам.долларын өрийг Засгийн газар өөр дээрээ шилжүүлж авах үйл ажиллагаа хийгдэх байх, гуравдугаарт, Тавантолгойн ордыг ард түмэндээ ашиггайгаар ашиглая гэдэг улстөрчдийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх” гэжээ. Тэр АН, эсвэл МАН гэсэнгүй, харин Нүүрсчдийн нам гэсэн нь учиртай. Тодруулбал, "MCS” компанийн халаасанд орсон гэгддэг АН болон МАН-ын улстөрчдийг ингэж нэрийддэг.
Мөн энэ хүрээнд дэгдсэн томоохон дуулиан бол нэр бүхий УИХ-ын гишүүдийн гар утаснаас илгээгдсэн мессеж байлаа. Тухайн үед төмөр замын өргөн, нарийн царигийг шийдэх чуулганы хуралдаантай өдөр байв. "ЕХятад царигаар хилээ сэтлүүлж, З.Хятад банкаар барьцаалуулж, З.Гадныханд газраа 100 жилээр өмчлүүлэх асуудалд та саналаа өгнө үү...” гэсэн мессеж "Мобиком”-ын дугаар бүхий УИХ-ын 20 гишүүний гар утаснаас хэдэн мянган иргэн рүү гэнэт илгээгдсэн. Тагнуулын байгууллага энэ хэргййг шалгаЯд "Мессеж бичүүлсЭн хүн нь УИХ-ын гишүүн байж” Гэсэн утгатай мэдэгдэл хийсэн. Ингээд хий харддага шууд Х.Баттулга гишүүн дээр буусан юм.
Тиймд энэхүү тэмцэл нь зөвхөн хоёр хувь хүн, эсвэл хоёр компанийн хүрээнээс хальсан төдийгүй хоёр томоохон эрх ашиг, бүлэглэл, улс гүрний төлөөллийн өрнүүлж буй тэмцэл гэдэг нь харагдаж байна.
4 "ТӨМӨР ЗАМ” & "МҮҮН”
Улмаар Монголд бүх сэдэв, үйл явдлыг төмөр замын хэрэгтэй авчирч наах болов. Энэ нь нэг талаар төмөр замын хэргээс илүү том эрх ашиг, ноцтой хэрэг байхгүй гэсэн санаа. Төмөр замын хэргийг олон нийтийн анхааралд байнга байлгах нь ялалт байгуулж буй талд илүү ашигтай. Хэн нь буруутай вэ гэдэг яллах дүгнэлтийг хууль эрх зүйн хүрээнд төдийгүй нийгмийн сэтгэлзүйд хийж өгөхөд энэ нь нэн хэрэгтэй. Тийм ч учраас төмөр замын хэргийг мартагнуулах гэж байна, замхруулах гэж байна гэх хоосон хардлага, сүржигнэл нийгэмд хүчтэй илэрч байна. Үүний жишээ нь Монголд бий болсон Мүүний шашны тухай сэдвийг төмөр замын хэргийг мартагнуулахын төлөө дэглэж буй жүжиг гэж харах өнцөг тодров. Өөрөөр хэлбэл, "Женко” Х.Баттулгын захиалгаар сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, иргэн Э.Цэрэндолгор нар Мүүний асуудлыг гаргаж ирлээ гэх хачин хар төрсөн гэнэ, олон хүнд. Тэдний үзэж буйгаар, Мүүний асуудал ийм өндөр авч, нийгмийг хамарч чадсан нь Х.Баттулгын зохиомжилсон тактикийн тоглолт бололтой. Шалтгаан нь маш тодорхой. Нийгмийн анхаарлыг өөр зүгт хандуулах. Т эгэхгүй бол өөрсөдтэй нь холбоотой хэрэг хүчээ авч, нийгэмд шуугиан үүсгээд эхэлбэл төмөр замтай холбогдолтой бусад хэргийг улам өдөөн томруулах, эс бөгөөс шинээр нээж нэмэх магадлалтай юм байх.
Х.Баттулгын хувьд шалгагдаж байгаа хэрэг нь даамжирвал УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгүй болох ч эрсдэл үүсч мэднэ. Х.Баттулгын зүгээс Мүүнийг дэвэргэж буй цаад шалтгаан нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж руу хандаж буй юм байх. Өөрөө хэцүү байдалд орсон тул Ц.Элбэгдоржид "сөрсөн базаа” хийж байгаа нь энэ зорилгын тулд л босч гарч ирсэн болгож харагдуулахыг оролдох болов. Ийм хийрхсэн дүгнэлт нийгэмд яагаад амь бөхтэй оршиж чадаад, түүгээр ч зогсохгүй тархаж чадаад байна вэ.
Үүний хариулт нь магадгүй Х.Баттулгын эсрэг зохион байгуулалттайгаар тарааж буйд оршиж байж болох. Бүх асуудлыг төмөр зам гэсэн бүлэг сэдэв рүү тууж, Х.Баттулгыг баалах сэдэл болгон ашиглаж байж тун болзошгүй гэсэн үг. Харин Мүүний шашны тухай байр сууриа "Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа Х.Баттулга тодорхой илэрхийлжээ. "Мүүний шашны тухай яригдаж байна. Та юу хэлэх вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад "Төрийн шийдэх ёстой асуудал. Ер нь хэн дуртай нь ирээд, юу дуртайгаа хийж болдог газар Монгол биш биз дээ. Бид эх орондоо эзэн болж чадахгүй байгаагийн нэг л жишээ юм уу даа. Цаашдаа ч ийм зүйл олон гарна” гэж хариулжээ.
5. МАНАЙ ТАЛ & ДАЙСНЫ ТАЛ
УИХ-ын гишүүн Х.Баттулгыг "Шинэ төмөр зам” төслийн 55 тэрбум төгрөгийг угаасан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа нь нэгэнт тодорхой болов. Х.Баттулга ч шалгагдаж байгаагаа үгүйсгээгүй бөгөөд өөрийн хүсэлтээр шалгуулж байгаа гэж онцолсон байна. Гэтэл Монголын хууль хяналтын байгуул-лага "МС8” компанийн эрх ашгийн төлөө үйлчилдэг гэсэн ноцтой ба-римтыг өмгөөлөгч Д.Пүрэвбаатар дэлгэлээ. ЦЕГ-ын дарга Р.Чингис Ж.Оджаргалтай нэг анги төдийгүй зохион байгуулалттай хуйвалдаанд оролцож байгаа гэж тэр дүгнэжээ. Тэрээр энэ хэрэгт Х.Баттулга холбог-долгүй бөгөөд харин "Энержи ресурс рэйл” компани буруутай гэж үзэж буй аж. Тийм ч учраас тус компа-нийн захирал Л.Оюунбатыг АТГ-аас саатуулсан байна. Үнийн дүнг нэмэгдүүлж, улсад их хэмжээний хохирол учруулж залилсан байж болзошгүй гэх үндэслэлээр цагдан хорьжээ. Гэтэл маргааш нь Цагдаагийн байгууллагын ажилтнууд хүрч ирээд, Л.Оюунбатыг ямар ч үндэслэлгүйгээр суллаад явуулсан. Судлаад үзтэл, ЦЕГ-ын дарга Р.Чингисийн нөлөө тэнд давхиж явсан гэжээ. Хэрэв тийм бол энэ хэрэг мэдээж маш ноцтой болж хувирна.
Мөн Д.Пүрэвбаатар "Энержи Ресурс Рейл” компани яагаад энэ хэргийн гол буруутан, сэжигтэн бэ гэдгийг тайлбарласан. Тус компани төмөр замын суурь бүтэц барих ажилд 93.6 тэрбум төгрөг зарцуулсан гэдэг нь худлаа болж, зөвхөн 38 тэрбум төгрөгийн зардлыг Төрийн өмчийн хороо баталгаажуулсан юм байна. Үлдэгдэл 55 тэрбум төгрөгийн санхүүгийн анхан шатны баримт бүртгэлийг "Энержи Ресурс рэйл” компани гаргаж өгөлгүй зайлсхийж, Засгийн газрыг хуурч байгаа гэх тайлбарыг тэр хийжээ. Үүгээр бол тус компанийн "идсэн” мөнгийг Х.Баттулга шамшигдуулсан мэтээр хэрэг тохох гэж байна. Өөрөөр хэлбэл, хууль хяналтын байгууллага "MCS"-ын Ж.Оджаргалын талынхан болж хувирчээ гэсэн үг болно. Тиймд Х.Баттулга үүний эсрэг өөрийн талынхныг бүрдүүлж эхэлсэн, эс бөгөөс нэгэнт бүрдүүлчихсэн дүр зураг харагдаж байна. Тэрээр "Нам бүрт, цаашлаад салбар бүрт улс төр, бизнесийн бүлэглэл бүрэлдсэн байна. Хамтраад хуйвалдаад явах боломж надад байсан. Улс төрийн эрхийг барьдаг улстөрчид, бизнесийн бүлэглэлийн ард түмнээс нууж хийдэг асуудлыг нь би илчилсэн хүн. Миний энэ үйлдэл тэдний эрх ашигт нийцэхгүй байгаагаас дайралт ирж байна. Бид эх оронч, үндэсний үзэлтнүүд” гэжээ. Нэг ёсондоо эх орончдыг тэр өөрийн талаа гэж хамаарч байгаа хэрэг. Энэ хоёрыг аль нь манай хийгээд дайсны тал гэдгийг дүгнэхэд бэрхтэй. Гагцхүү ард түмэнд аль нэг талын ялалт, эсвэл ялагдал чухал биш. Учир нь ард түмэнд улс, эх орон гэх ганцхан эрх ашиг л бий.
Д.ДАМДИНЖАВ /АРДЫН ЭРХ/
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

