| |
НИТХ-ын тэргүүлэгч "Мишээл Экспо”-ийн захирал Б.Энх-Амгаланд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Мишээл Экспо”-ийн захирал Б.Энх-амгалан нь түрээслэгчээсээ дансаар их хэмжээний мөнгө залилан аваад бусад этгээдийг авсан болгож хөлдөө чирсэн гэнэ.
Иймд "Мишээл экспо” төвийн түрээслэгч нар нэгдэн гарын үсэг цуглуулан материал бүрдүүлэн Б.Энх-амгаланг холбогдох хууль хяналтын байгууллагад ханджээ. Тэрээр НИТХ-ын төлөөлөгчөөр дахин сонгогдохын тул ийнхүү бусдыг залилан, дарамтлах замаар мөнгө авсан гэж сэжиглэн эрүү үүсгэсэн байна.

Б.Дэжид
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

