Хятад улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи хамтран зохион байгуулсан “Хятад-Монголын эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны хэлэлцээр”-т гарын үсэг зурсны 70 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 10-р сарын 07-ны өдөр Улаанбаатар хотноо боллоо. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньрүй, Монгол Улсын Гадаад Харилцааны Яамны Гадаад сурталчилгаа, соёлын солилцооны газрын захирал Д.Булган, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар, Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал Д.Золбоо нар оролцож, илтгэл тавьсан юм. Хуралд Монголын Засгийн газрын яамд, судалгааны байгууллагуудын төлөөлөл, хуучин дипломатач, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл зэрэг 60 гаруй хүн оролцов.
| |



