| |
Өнгөрсөн шөнө 4 цагийн үед 20 автобус Улаанбаатар хотод иржээ. Эхний ээлжийн нийт 117 шинэ автобус бүгд ирсэн байна. Өнөөдрөөс эхний 30 нь үйлчилгээнд явж эхэллээ. Ирэх сард багтаан оруулж ирэх 107 автобус үйлдвэрлэгдэж байна. Нийтийн тээврийн салбарт 2024 он гэхэд бүрэн шинэчлэл хийхээр болсон. Энэ хүрээнд энгийн 61, цахилгаан хөдөлгүүртэй хоёр давхар автобус 10, хүүхдийн сургуулийн 20 автобус өнгөрсөн оны зургаадугаар сард орж ирэн, үйлчилгээнд явж буй юм. Харин дараагийн ээлжийн 100 автобусны эхний 30 нь Улаанбаатар хотод ирсэн. Эдгээр автобусыг Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ руу хуваарилжээ. Мөн ирэх хоёрдугаар сард дахин 124 автобус шинээр орж ирэх юм.
Шинэ автобусны техникийн үзүүлэлт:
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

