| |
ХААН Банк жил бүр эмэгтэй бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч, уулзалт арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаа ХААН Банк цамхагт салбар бүрийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн 70 гаруй төлөөлөл хүрэлцэн ирсэн бөгөөд банкны зүгээс "Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөр”-өө танилцуулснаараа онцлог байлаа.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ХААН Банк ЖДБ эрхлэгчдэд, тэр дундаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжих, өрсөлдөх чадварыг сайжруулах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд илүүтэй анхаарч, бүтээгдэхүүн үйлчилгээгээ илүү ойртуулахаар зорьж буй. Тиймээс эмэгтэй бизнес эрхлэгч нарт тусгайлан зориулсан, бизнесийн таатай нөхцөл бүхий зээлийн шинэ бүтээгдэхүүн санал болгож буйгаа энэ үеэр танилцуулсан юм. Мөн арга хэмжээний үеэр өртөөчилсөн булангууд ажиллаж, бизнесээ хэрхэн ногоон болгох, ногоон санхүүжилтийн боломжууд, хамтдаа суралцаж амжилтаа ахиулах дэмжих хөтөлбөрүүдийн талаар, мөн макро эдийн засгийн орчны тухай мэдээлэл, зөвлөгөө өглөө.

ХААН Банк ЕСБХБ-ны Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 10 сая ам доллар, ОУСК-иас эмэгтэйчүүдийг дэмжихэд 65 сая ам.долларын урт хугацаат санхүүжилтийг татан төвлөрүүлсэн бөгөөд энэхүү эх үүсвэрийг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжийн санхүүжүүлэхэд тусгайлан зарцуулах юм.

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

