| |
Өнөөдрөөс буюу 2024 оны наймдугаар сарын 1-нээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд оруулсан нэмэлтөөрчлөлт хэрэгжиж эхэлнэ. Тус хуулийг УИХ 2024 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр баталсан бөгөөд хус хуульд хүний эрх, эрх чөлөө, тэгш эрх, хууль хяналтын байгууллагууд нээлттэй ил тод байдлыг хангах чиглэлд хэд хэдэн чухал агуулгыг оруулсан гэж хууль тогтоогчид тайлбарлаж буй. Тухайлбал, хууль хяналтын байгууллагууд аливаа этгээдийг хойшлуулшгүй ажиллагаа нэрээр шүүхийн шийдвэргүй баривчилдаг байдал өнөөдрөөр дуусгавар болж байна. Тухайн сэжигтэн нь хорих ял оногдуулах гэмт хэрэгт холбогдсон бол хойшлуулшгүйгээр баривчилна, харин бусад нөхцөл, өөр үндэслэлээр сэжигтнийг хойшлуулшгүй баривчлахыг хязгаарласан байна.

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

