logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй

Бичсэн:otgoo
2024/12/19/, 15:23
Tweet

Ж.Галбадрах: Сургуулийн анги дүүргэлт, хүүхдийн тоонд хязгаар тавихгүй бол боловсролын чанарыг сайжруулах тухай ярилтгүй

"Шинэ Монгол” эрдмийн хүрээлэнг үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахтай боловсролын салбарт хийхээр зорьж буй шинэчлэлийнх нь талаар ярилцлаа.

-Таны “Боловсролын салбарыг мега төсөлтэй адилтган үзэж, хөрөнгө оруулалтыг нь нэмэх ёстой” гэж хэлсэн эшлэлийг олж уншсан. Бид Монгол Улсын 2025 оны төсвийг батлаад удаагүй байгаа үед ярилцаж байна. Ирэх жилийн төсөвт боловсролын салбарт хэр хэмжээний хөрөнгө оруулахаар тусгаад байна вэ?

-Боловсролын салбарын төсөв 4.3 их наяд төгрөг байх төсөл анх орж ирсэн. Хөрөнгө оруулалтыг нь ялгаж хэлбэл, 504 тэрбум төгрөг зарцуулах төсвийн төсөл орж ирсэн юм. Гэтэл өнгөрсөн онд боловсролын салбарт 700 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байсан юм билээ. Үүнтэй харьцуулбал салбарын хөрөнгө оруулалт даруй 200 тэрбум төгрөгөөр багассан. Боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг сургууль цэцэрлэгийн барилга барих, тоног төхөөрөмж худалдан авах, их засвар хийх хэмжээнд л авч үздэг юм байна. 

Боловсролын яамныхны анх өгсөн саналаас төсөвт тусгасан нь бараг хоёр дахин бага гэж сонссон. Зарим гүйцээж барих шаардлагатай сургууль, цэцэрлэг төсөвгүй тул царцахаар болж байгаа. Сургууль, цэцэрлэг зайлшгүй шинээр барих шаардлагатай аймаг сум, хороо хорин өчнөөн бий. Төсөвт Ерөнхийлөгч хориг тавиад дахиад хэлэлцсэн чинь боловсролын салбарын хөрөнгө оруулалтаас 27 тэрбум төгрөг хасчихлаа. Боловсролын салбарын төсвөөс нийтдээ 152 тэрбум төгрөг хасагдсан. 

“Үдийн цай” хөтөлбөр, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгөнөөс хүртэл нийт 27 тэрбум төгрөг хасах санал гаргаж байх жишээтэй. Үргүй зардлаа хас гэхээр хүүхдээс хоол харамладаг байж болохгүй. Ашгүй олон гишүүдийн саналаар 27 тэрбум төгрөг хасах санал нь дэмжигдээгүй. 

-Боловсролын яам хэдэн сургууль, цэцэрлэгийн барилгыг гүйцээх, шинээр барих шаардлагатай гэсэн санал гаргасан вэ?

-Боловсролын яамныхан саналаа Сангийн яаманд хүргүүлдэг. Тэр санал нь нийтэд ил болоогүй. Сангийн яамныхан тэр саналаас нь харж байгаад зөвхөн 90 сургууль, 64 цэцэрлэгийн барилгыг гүйцээж барих төсөв оруулж ирсэн. Шинээр сургууль, цэцэрлэгийн барилга барих хөрөнгө төсөвт огт тусгаагүй байсан. Төсвийг дахин хэлэлцэхэд 14 дөрвөн сургууль, цэцэрлэгийг гүйцээж барих мөнгийг хасч, харин таван шинэ сургууль барих төсвийг нэмлээ. 14 сургуулийн 45 тэрбум төгрөгийг хасаад, шинээр 5 сургууль барих 18 тэрбум төгрөг нэмж тусгасан. Ингэхээр анх өргөн барьсан төсвийн хөрөнгө оруулалт 27 тэрбум төгрөгөөр буурч байгаа юм. 

Сангийн яамныхан сүүлийн 10 жилд боловсролын салбарт их хэмжээний төсөв тавьж, хөрөнгө оруулалт хийсэн гэдэг.  Бусад салбартай харьцуулахад хамгийн өндөр төсөвтэй салбар гэж ярьдаг юм билээ. Хэдийгээр бусад салбартай харьцуулахад өндөр дүнтэй мөнгө төсөвлөдөг ч  хөрөнгө оруулалт нь суралцагчдын өсөлтийг гүйцэхгүй байна. 

Сангийн яамныхан зүгээр л тоо бодоод, бусад салбартай механикаар харьцуулаад хангалттай хөрөнгө оруулалттай гэж дүгнээд байх шиг. Гэтэл цаана нь хүүхдийн, суралцагчийн эрх хэрхэн ноцтой зөрчигдөж, сургуулийн орчин яаж хүндэрч байгааг тооцохгүй байна.

-Та сургууль, цэцэрлэгийн барилгын хүртээмжийг нэмэгдүүлэх, норм стандартыг сайжруулахад гурван их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж тооцсон байна лээ. Нийт хэдэн сургууль, цэцэрлэг шинээр барих шаардлагатай вэ?

-Би улс орон хөгжие гэвэл хүн нь хөгжих ёстой. Хүн хөгжие гэвэл сургалт нь чанартай байх ёстой гэсэн зарчим баримталдаг хүн. Энгийн л ойлголт. Тэгвэл сургалт чанартай байхын тулд ямар байх вэ гэдэг үндсэн суурь нөхцөлийг харах нь зүйтэй. Сургалт чанартай байхын тулд сургуулийн норм, стандартыг баримтлах шаардлагатай. Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 211 дүгээр тушаалаар батлагдсан Ерөнхий боловсролын сургуулийн барилгын төлөвлөлтийн Барилгын норм дүрэмд нэг анги 30 хүүхэд суралцах талбайтай байна, дээд тал нь 1400 хүүхэд суралцах багтаамжтай сургууль барина гэж заасан байдаг. 

Манайд  сургуулийн нэг анги есөн метрийн урттай, зургаан метрийн өргөнтэй төлөвлөдөг.  54 ам метр талбайд 30 хүүхэд сурна гэж төлөвлөсөн хэрэг. Мэдээжийн хэрэг урлаг, спортын заал, багш нарын өрөө, дугуйлан, секцийн танхим, сургалтын лабораторийг 1400 хүүхдэдээ тохируулдаг. Анхан шатанд сургууль ийм стандартыг барьж байж дараа нь сургалтын чанар ярина. Ийм стандарт хангаж чадаагүй цагт сургалтын чанарын тухай ярилтгүй. 

Манайд энэ стандартыг хангаж ажиллаж байна уу гэвэл үнэхээр үгүй. Төрийн өмчийн бүх ерөнхий боловсролын сургуулийн дата мэдээллийг цуглуулаад харахад 30, түүнээс цөөн хүүхэдтэй анги бүлэгтэй сургууль, ялангуяа Улаанбаатарт бараг байхгүй. За тэгвэл анги дүүргэлт нь 40-өөс дээш хүүхэдтэй хэдэн бүлэг байна вэ гээд үзлээ. Манай улсад 40-өөс дээш хүүхэдтэй 4000 гаруй бүлэг байна. Эдгээрт 214  мянган сурагч сурч байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын төрийн өмчийн сургуульд сурч буй 720 гаруй мянган хүүхдийн 214  мянга нь 40-өөс дээш хүүхэдтэй ангид шахцалдаад сууж байна гэсэн үг. Цааш нь задлаад 40-44 , 45-49 , 50-54 , 55-59, 60-аас дээш хүүхэдтэй анги бүлэг хэд байна вэ гэж судаллаа. Улсын хэмжээнд 60-аас дээш хүүхэдтэй 20 бүлэг байна. 30 хүүхэд хичээллэх стандарт нормтой ангид 60-аас олон хүүхэд байна гэж бодохоор хэцүү байгаа биз.

Анги дүүргэлт 40 хүүхдээс дээш болоод ирэхээр тав тухтай суух нөхцөл бүрдэхгүй, багш сурагчдын ширээний араар нь тойрох, дундуур нь явах боломжгүй болно, хүүхэд хоорондоо ярьж эхэлбэл багшийн ярьж байгаа сонсогдохгүй. Дуу чимээ асар их болно. Анхаарал төвлөрөх тухай ярилтгүй. Хамгийн аймаар нь агааржуулалт. 30 хүүхдэд зориулсан агаарын сэлгэлттэй ангид 40-өөс дээш хүүхэд суухаар 1-2 цаг болоод агаарын дутагдалд орно. Хүүхдэд агаар дутагдаад ирэхээр толгой нь өвднө. Багш хичээлээ хэчнээн гайхамшигтай заагаад ч нэмэргүй. Агаарын дутагдалтай сууж байгаа хүүхдүүд ойлгохгүй. Багш ч өөрөө дуу чимээ их, агаарын сэлгэлт муутай орчинд муужирч эхлэнэ. 

Надад нэг ширээнд 3-4 сурагч шахцалдаад суучихсан байхыг харахад микро автобусанд хүмүүс чихэлдэж суугаад хөдөө явж байгаатай зүйрлэгддэг юм. Микро автобусанд чихэлдэж суугаад хөдөө явахаар ямар нөхцөл байдалд ордгийг олон хүн мэдэх байх. Хөдөлж чадахгүй, хөл гар чилээд, үнэр тар нь замаа алддаг шүү дээ. Анги дүүргэлт нь хэтэрсэн сургуулийн хүүхдүүд тийм орчинд хичээл хийдэг гээд ойлгочих. Тиймээс л анги бүлгийн стандарт нормыг биелүүлээгүй цагт сургалтын чанар ярилтгүй гэж дүгнээд байгаа юм. Тэгэхээр анги дүүргэлтийг 30 хүүхдээр хязгаарлаж чаддаггүй юм бол, улс орны маань эдийн засгийн чадал хүрдэггүй юм бол, 40-өөс хэтрүүлэхгүй байх зарчим  баръя гэж хэлээд байгаа юм. 

-Анги дүүргэлтийн стандарт хэтэрсэн гэхээр сургуулийн хүүхдийн тоо ч хэтэрч таарах болов уу. Хүүхдийн тоо нь хүчин чадлаасаа хоёр дахин давсан сургууль олон байгаа гэсэн мэдээлэл сонсож байсан.  

-Нэг сургуулийг дээд тал нь 1400-аас ихгүй хүүхэдтэй байхаар барилгаа барьдаг стандарттайг дурдсан. Тэгээд 1400-2000, 2000-2500, 2500-3000, 3000-4000, 4000-5000, 5000-6000 хүүхэдтэй сургууль хэд байна вэ гээд судаллаа. 6000 дээш хүүхэдтэй хоёр сургууль байна. 

Үүний нэг болох 14 дүгээр сургуультай очиж танилцсан. Шатаар нь явахад хүүхдүүдтэй чихэлдээд, өглөө Токиогийн метронд суух гэж урдаас тээглэж, араасаа түлхүүлж байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Ариун цэврийн өрөөний гадаа хүүхдүүд бие засах гээд урт дараалал үүсгэсэн харагдсан. Бага ангийн хүүхдэд тэнд бие засна гэдэг бол айдас. Тэр сургуулийн спорт зааланд дөрвөн анги нэг зэрэг биеийн тамирын хичээл орж байв. Сургуулийнх нь нэг бүлэг дунджаар 50 гаруй хүүхэдтэй. Нийт 200 гаруй хүүхэд нэг спорт зааланд хичээллэнэ гэхээр дасгал хөдөлгөөн хийх, гүйж харайх, тоглох боломжгүй нь ойлгомжтой. Тийм сургуульд хичээлд суух таатай хүсэл хүүхдэд төрдөггүй байх. 

Сургуульд нэг л захирал ажилладаг. Нэг хүн 1400 сурагчтай, 100 орчим багштай сургуулийг удирдах боломжтой. Энэ бол менежментийн онолоор нотлогдсон зүйл. 5000-6000 мянган сурагчтай сургуулийн захирал хүүхдүүдээ бүү хэл багш нараа ч хянаж чадахгүй. Хүүхдүүд олон болоод ирэхээр багш нарын өрөөгүй болж байна. Багш нарынхаа өрөөг анги болгохоос аргагүй. Хими, физикийн лабораторио ч, номын сангаа ч энгийн анги болгодог. 14 дүгээр сургууль 190 багштай. Багш нарын өрөө нь 20-иодхон суудалтай учир 190 багш суух ямарч боломжгүй. Тэгэхээр багш нар нь хичээлээ заачихаад сургуулиас гараад явчихна. Сургууль дээрээ баг болж ажиллахгүй. Маргаашийн хичээлд бэлдэх боломж байхгүй. Олон хүүхэдтэй сургуулиудад ийм л дүр зураг харагдаж байна. 

Хүүхдийн тоо нь 2000 давахад л тухайн сургууль “дэлбэрчихэж” байгаа юм. Улаанбаатарын төвд 3000-аас доош сурагчтай сургууль олдохгүй. Иймд бүх сургууль “дэлбэрсэн” байдалтай байна. Сүүлийн үед Хан-Уул дүүрэг, ялангуяа яармагийн сургуулиуд “дэлбэрч” байна. Орон сууцны өндөр өндөр барилга барьж байгаа хэрнээ тэнд сургууль барьдаггүй. Ийм нөхцөлд багшид үнэлгээ өгөөд хүүхдийн сургалтын чанарыг сайжруул гэж шахах утгагүй болдог.  Ядаж сургууль дээр хичээлдээ бэлтгэх, багаар ажиллах боломжгүй байна шүү дээ. 

-1400 дээш хүүхэдтэй сургууль хэд байгаа вэ?

-1400-г больё гэхэд сургуулийн хүүхдийн тоог 1800-гаар хязгаарлах зарчим баримтлах хэрэгтэй. Сургуулийн хүүхдийн тоо 1800-гаас хэтэрвэл даац хэтэрсэн гэж үзээд дахиад шинэ сургууль барьдаг болмоор байна. Төрийн өмчийн одоо байгаа 704 сургуулийн 124 нь 1800-гаас дээш сурагчтай. Эдгээр сургуульд нийт сурагчдын 50 хувь нь сурч байгаа. 

Яагаад 1800 гэсэн тоо гаргасан бэ гэхээр манайд 320, 640, 960 хүүхэдтэй сургууль барьж байна. 960 хүүхдийн багтаамжтай сургуулийг нь хоёроор үржүүлчихсэн хэрэг. Өөрөөр хэлбэл, сургууль 100 хувь хоёр ээлжээр хичээллэнэ гэсэн үг. Нэг зааланд 3-4 анги биеийн тамирын хичээл орсноос 40 хүүхэдтэй хоёр анги орвол арай учиртай. 

Сангийн яамныхан өнгөрсөн 10 жилд  нийт 600 сургууль барьсан гэдэг. Тухайн сургуулийн хүүхэд багтахаа болихоор хажууд нь өргөтгөл барьснаа сургууль гэж тооцоод байна. Өргөтгөлд нь спорт заал, цайны газар байхгүй. Хэдэн анги л нэмж барьдаг. Иймээс хүүхдийн сурах орчныг сайжруулсан гэж тооцож болохгүй. Нөхцөл байдал ийм байхад  боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг хасч байгаа нь үнэхээр буруу зүйл.  Харин ч нэмэх ёстой. 

Нэг бүлэг 40-өөс доош хүүхэдтэй байх, нэг сургуулийн  хүүхдийн тоо 1800-аас хэтрэхгүй байх гэсэн хязгаарыг баримтлахад 157 сургууль, 367 цэцэрлэг шинээр барих шаардлагатай. Үүнд гурван их наяд төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гарсан юм. 157 сургууль дотороо 150 хүүхдийн суудалтай өргөтгөл 37, 320 хүүхдийн суудалтай сургууль 43, 640 хүүхдийн суудалтай сургууль 38, 960 хүүхдийн суудалтай сургууль 39-ийг шинээр барих шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Цэцэрлэгийг ч ингэж нарийвчлан тооцож гаргасан байгаа. Мэдээж 150 суудалтай өргөтгөлд 300, 320 суудалтай сургуульд 600, 640 суудалтай сургуульд 1200, 960 суудалтай сургуульд 1800 гаруй сурагч буюу 100 хувь хоёр ээлжээр хичээллэхээр тооцсон. Бид сургууль барих газартай холбоотой үнэлгээг энд оруулаагүйг хэлье. 157 сургууль иж бүрнээр нь барих хөрөнгө оруулалт доор хаяж хоёр их наяд болж байгаа. 

Саяхан Казахстан улс мөн адил 358 сургууль барих шаардлагатай гэсэн тооцоо хийсэн байна лээ. 2025 онд  үүнээс 240 сургуулийг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй гэсэн. Казахстан шиг нэг дор дорвитой хөрөнгө оруулалт хийдэггүй юм гэхэд 5-10 жилээр сайн төлөвлөх хэрэгтэй. 

Манайд 157 сургууль нэг дор барилаа гэхэд 9300 гаруй багш шаардлагатай болно. 1-2 жилд   9300 гаруй багш бэлтгэж амжихгүй шүү дээ. Тиймээс бидний хувьд 2025-2034 оны 10 жилийн хугацаанд дутагдаж байгаа сургуулиудаа барья, багшаа бэлтгэе гэсэн санаачилга гаргаж байгаа юм. 

-Казахстаны жишээнээс харахад мөнгө байвал сургуулиуд барьж болох нь. Харин багшийг яаж бэлтгэх вэ. Ерөнхий боловсролын сургуулиуд одоо ч багшийн дутагдалтай байгаа шүү дээ. Та шилдэг төгсөгч багш болдог хөтөлбөр боловсруулах санаачилга гаргасан байна лээ.

-Чанаргүй багш олон болсон. Боловсролын ерөнхий хуульд Элсэлтийн ерөнхий шалтгалтад 480 оноо авсан хүүхэд багш болох боломжтойг тусгасан. Өмнө нь үүнээс нэлээд өндөр оноо авсан хүүхэд багшийн сургуульд орох журамтай байсан. Багш болох хүүхэд олдохгүй болохоор оноог нь бууруулсаар байгаад 480-д хүргэчихлээ. 480 гэдэг бол шалгалтын тестийг таагаад дугуйлахад л авах оноо. Дээрээс нь хуульд төлбөрийг нь 100 хувь хөнгөлөнө гэж заасан. Тэгэхээр 480 оноо авсан, дээд мэргэжил эзэмших сонирхолтой хүүхэд Боловсролын их сургуульд “ногоон гэрэл”-ээр орчихно. Ийм эрх зүйн орчинтой учраас сул сурлагатай хүүхэд багш болоод байна. 

Би шилдэг төгсөгч багш болдог хөтөлбөрийг санаачлах гэж байгаа юм. Элсэлтийн ерөнхий шалгалтад 600-аас дээш оноо авсан хүүхдийг шилдэг төгсөгч гэж үзнэ. Ийм хүүхэд багш болбол төр амлалт өгөх ёстой. Сайн  эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй. 600-аас дээш оноо авсан хүүхэд багшийн сургуульд элсвэл төлбөрийг нь 100 хувь даахаас гадна сар бүр тэтгэлэг өгье. Илүү өндөр оноо авсан хүүхэд багш болох тусам улам сайн нөхцөл санал болгох хэрэгтэй. Боловсролын зээлийн сангаас тэр хүүхдүүдэд тэтгэлэг олгоё. Тэтгэлэг, төлбөрийн хөнгөлөлт авсаныхаа төлөө орон нутагтайгаа гэрээ байгуулна. Төгсөөд гэрээний дагуу сум, орон нутагтаа очиж багшилна. Хэрэв байгуулсан гэрээнийхээ дагуу сум, орон нутагтаа очиж ажиллахгүй бол Боловсролын зээлийн санд тэтгэлгээ буцааж төлөх зохицуулалт хийе. Сургуулиа төгсөөд багшлахаар очиход үед шууд тэргүүн ээлжинд ипотекийн зээлд хамруулах нөхцөлийг бүрдүүлье. 

Сум, орон нутагт элсэлтийн ерөнхий шалгалт өгөөд өндөр оноо авсан хүүхдүүдэд гадаадад сургуульд явах боломж маш хомс. Тиймээс сум, орон нутагт 5-аас дээш жил үр бүтээлтэй багшилбал гадаадад магистрт сургадаг тогтолцоог бүрдүүлье. Өөрөөр хэлбэл Багш мэргэжлээр их сургууль төгссөн оюутан сумандаа буцаж ирээд таван жил сайн ажиллавал гадаадад магистрт үнэ төлбөргүй, тэтгэлгээр сургана гэсэн үг. Магистр хамгаалчихаад буцаж ирээд дахиад таван жил ажиллавал Боловсролын зээлийн сангаас авсан тэтгэлгийг нь 100 хувь тэглэнэ гэдэг ч юм уу. Ийм хөшүүрэг хийх хэрэгтэй гэж бодож байгаа. Сургууль төгсөөд таван жил хичээлээ зааж байхад нь оройн цагаар суралцах орных нь хэлийг сургачихна.  

Ялангуяа Хятад, Өмнөд Солонгос, Япон гэсэн Азийн хүчирхэг гүрнүүд рүү олон шалгуургүй амархан магистрт элсэх нөхцөл бүрдчихлээ. Учир нь тэдгээр улсад төрөлт нь багассан. Сургуульд элсэгчдийн тоо цөөрсөн. Зардал нь ч хямд. 

-Их сургууль төгсөөд хэдэн жил багшлаад дараа нь Японд сураад, ирээд дахиж багшлаад, сургуулийн захирал болоод л. Таны намтраас ийм замнал харагддаг. Та Монголын багш нарыг өөрийнхөө туулсан замаар л явуулах гээд байна аа даа.

-Яг үнэн. Японд очоод миний нүд үнэхээр нээгдсэн. Япон сургуулийг хараад шар хөдлөөд байгаа юм чинь. Би зүгээр физикийн сайн багш болж болно шүү дээ. Гэтэл Японы сургуулиудын орчныг хараад Монголд яагаад ийм байж болохгүй вэ гэж бодсон. Багш нар мэдлэгээ дээшлүүлэхээс гадна гадаад орны сургуулийн орчинтой танилцана. Одоо Монголын багш нарын нүд байгаа орчиндоо дасчихсан байгаад байна. “Манай сургуулийн орчин болохгүй байна, хоцрогдсон байна” гэж чин сэтгэлээсээ хэлдэг хэдэн багштай болчиход л дэвшил гарна. 

Яаж 600-аас дээш оноотой сайн хүүхдийг багш болгох вэ гэж асууж магадгүй. Сургуулийн захирал, багш нар сайн төгсөгч нараа сайн ятгах хэрэгтэй. Багш нь ятгавал хүүхэд үгэнд нь ордог байхгүй юу. Мэдээж эдийн засгийн хөшүүрэг бол тэднийг татах хүчний 40 хувь нь. Харин багш мэргэжлийн бахархал нь 60 хувь. Багш мэргэжлийн сайхныг үзүүлсэн олон контент хийх хэрэгтэй. 

-Төр, засаг тулгамдаж буй асуудлуудаа алгуурхан ч гэсэн шийдвэрлээд явж байна. Хэдэн жилийн дараа сургуулийн дутагдлаа нөхчих болов уу гэсэн итгэл найдвар бий. Норм стандарт хангасан сургуультай болчихлоо, сайн багштай болчихлоо гэхэд боловсролын чанарыг дээшлүүлэхийн тулд сургуулийн менежментийг сайжруулах шаардлага гарна. Та сургууль сайн захиралтай байх ёстой гэж ярьдаг хүн. 

-Сургууль сургууль шиг байх ёстой. Сургууль зөвхөн сургалтын үйл ажиллагаа явуулах бие даасан халдашгүй байдлыг нь бид баталгаажуулах хэрэгтэй. Манайд сургалттай ямар ч холбоогүй гадны байгууллагын хүмүүс сургууль дээр очиж саад болох нь элбэг байдаг. Сургалтаас өөр зүйлд багш, сурагчдыг дайчлах тохиолдол ч бий. 

Сургууль сургалтаас өөр үйл ажиллагаа явуулах ёсгүй. Харин хөдөлмөр зуслан явуулах гэх мэт арга хэмжээ сурагчдынхаа дунд зохион байгуулахыг зөвшөөрөх нь зүйтэй. Сургууль бол нэг төрлийн байгууллага. Бизнестэй зүйрлэвэл компани. Захирал нь хүний нөөцөө зөв хуваарилж, төлөвлөсөн ажлынхаа ард гардаг компани хөгждөг. Сургууль ч адилхан. Хүн бүрд хичээх сэдэл төрүүлэх хэрэгтэй. Үүнийг сургуулийн менежмент гэж хэлээд байгаа юм. 

-Та Төрийн өмчит сургуулиудын менежментийг сайжруулах төсөл эхлүүлсэн. Одоогоор хэдэн сургууль хамрагдаад байгаа вэ?

-Нийт 188 сургуульд хэрэгжүүлж байна. 68-д нь хэрэгжүүлээд дууссан. Одоо 120 сургуульд хэрэгжүүлж байна. Ирэх жил 200 сургуульд хэрэгжүүлнэ.

-Ямар үр дүн гарч байна вэ? 

-“Манай сургууль алсын хараа, эрхэм зорилгоо мэддэггүй байсан байна. Сурагч руугаа анхаардаггүй байж. Одоо алсын хараа, эрхэм зорилгоо шинээр тодорхойлоод, түүнийгээ биелүүлэхээр хүүхэд тус бүрээ анхаарч ажиллаж байна. Багш нар миний хичээл бол минийх, чиний хичээл бол чинийх гээд тус тусдаа ажилладаг байсан. Тэгвэл одоо багаараа сурагчдынхаа төлөө ажилладаг болсон” гэж захирлууд нь ярьж байна. “Мэндлэх, хүндлэх ёсноос эхлээд манай сургуульд шинэ дэг журам, соёл тогтлоо” гэж ярьж байна. 

Төсөл хэрэгжүүлсэн 68 сургуулийн хүүхдүүд бүгд сайхан мэндэлдэг болсон. Багш нар нь багаар ажиллаж сурсан. Төсөл хэрэгжүүлсэн сургуулийн хүүхдүүдийн элсэлтийн ерөнхий шалгалт, олимпиадын амжилт ахисан байна лээ. Бид элсэлтийн ерөнхий шалгалт, олимпиадад хэрхэн бэлдэх талаар тэдэнд заагаагүй. Амжилт ахисан нь суурь хандлага, сургуулийн менежмент нь сайжирсантай холбоотой юм. Манай төсөлд хамрагдсан сургуулиуд багш бүрээ өрөөнд нь ширээ, сандалтай болгохоор зорьдог болсон. Багш нарын өрөөнд ширээ сандалгүй учраас хичээлээ заачихаад гараад явчихдаг багш олон байсан бол тийм биш болсон. 

Багш нар нэг дороо сууж, багаар ажилладаг болсны хүчинд олимпиад, элсэлтийн ерөнхий шалгалтын оноо дээшиллээ гэж ярьж байна лээ. Нэг жил төсөл хэрэгжүүлэхэд нэлээд өндөр үр дүн гарч байна. Боловсролын салбарт нэг жилд өөрчлөлт гарна гэдэг бол амаргүй.  Төсөлд хамрагдсан сургуулиудаас 70 хувь нь менежмент илт сайжирсан гэдгийг баталгаатай хэлж чадна.  

-Хүмүүс таныг өөрөө хувийн сургуультай мөртлөө ноу-хаугаа төрийн сургуулиудад заагаад байдаг нь ямар учиртай юм бол гэж боддог байх. Ноу-хаугаа зарж мөнгө олдог байж магадгүй гэж харддаг ч байж мэднэ.

-Би Монгол Улсын гавьяат багш хүн. Японы боловсролын систем улсынхаа хөгжилд хэрхэн нөлөөлснийг харсан хүн. Тиймээс улс орноо хөгжүүлж, авч явахад боловсрол чухал гэж үзээд, “Шинэ Монгол”, “Шинэ Монгол харумафүжи” сургууль, “Шинэ Монгол” технологийн коллеж, технологийн дээд сургуулийг байгуулсан. “Бяцхан Монгол” гээд цэцэрлэг ч бий. Сургууль ямар байх стандарт, норм гаргаад, менежмент хийсэн. Тэр нь үр дүнгээ өгсөн. 

“Шинэ Монгол” сургуулийн 20 жилийн ой 2020 онд болох үед “Шинэ Монгол” сургууль үнэхээр шилдэг юм бол, надад туршлага байдаг юм бол бусадтай хуваалцъя гээд анх найман сургуульд төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Адилхан Монгол сургууль атлаа тэнд үнэхээр хэцүү нөхцөлтэй байсан. Тэгээд нийтийн боловсрол ийм сул байгаа учраас улс орон маань хөгжихгүй юм байна гэсэн дүгнэлт хийсэн.

Ингээд 2023 онд тэтгэвэртээ гараад төслөө үргэлжлүүлэхээр шийдсэн. Япончууд “Чи үнэхээр жинхэнэ амжилтын эзэн юм бол түүнийгээ бусадтай хуваалц. Хуурамчаар амжилтад хүрсэн юм бол хувьдаа ашиглаад явж болно” гэж ярьдаг. Би өөрийгөө жинхэнэ амжилтын эзэн гэж бодохыг хүсэж байна л даа. “Шинэ Монгол” сургуулийн сургалтын хөтөлбөр, менежментийг Оюуны өмчийн газраар үнэлүүлсэн. Тэд 3.5 тэрбум төгрөгөөр үнэлсэн. Хүмүүс “Шинэ Монгол” сургуулийн салбараа Дорноговь, Өмнөговь, Дархан-Уул аймагт байгуулаач гэж ханддаг. Надад энд, тэнд хувийн сургуулиа байгуулаад ашгийн хойноос хөөцөлдөөд байх сонирхол алга. Төрийн сургуулиудад ноу-хау, патентаа үнэгүй өгч байгаа. 

Төрийн өмчит сургуулиуд хөгжих ёстой. Төслийн баг ажиллуулж байна. Төслийн багийн хүмүүстээ цалинг өгөх ёстой. Төсөл хэрэгжүүлж байгаа сургууль дээрээ 1-2 удаа очиж ажиллах шаардлагатай. Төсөл хэрэгжүүлэх явцад үйл ажиллагааны зардалд тухайн сургуулиас 5-10 сая төгрөг гардаг. Одоо би “Шинэ Монгол” сургуулиудтай ерөөс харилцахгүй байгаа. 10 жилийн хугацаанд нийтийн боловсролыг сайжруулахын төлөө идэвхтэй ажиллая гэсэн бодолтой явна. Энэ бол япончуудаас шингээж авсан миний сэтгэл зүй. 

-Хүний багш байх, сурагчдад зүрх сэтгэлийн боловсрол олгох хөтөлбөр хэрэгжүүлэх гэх мэт манай боловсролын байгууллагуудын огт дурддаггүй сэдвийг та хөндөж ярьдаг. Монголчууд “хүнээр хүн хийх” гэж ярьдаг шүү дээ. Үүнтэй адил ойлголтыг томъёолсон юм болов уу гэж боддог. Чухам яаж багшийг хүний багш болгож, сурагчдад зүрх сэтгэлийн боловсрол олгох вэ?

-Сургууль нь стандарт нормоо хангалаа, сайн багштай боллоо, менежмент нь сайжирлаа гэхэд эцсийн зорилго хүүхдүүдийг зөв төлөвшил, хандлагатай хүн болгох юм. 

Математикийн сайн багш байлаа гэж бодъё. Хичээлээ заачихаад, дүнгээ тавьчихаад яваад өгдөг бол нэг л судлагдахууны багш. Тэгвэл хүүхдийг зөв төлөвшил, хандлагатай болгох ажлыг хэн хийх вэ. “Та зөвхөн нэг судлагдахууны багш биш шүү, хүний багш болох ёстой” гэж багш нарт хэлдэг. Хүний багшийн зургаан шинж бий л дээ. Заадаг биш сургадаг, ярьдаг биш хийдэг, сэтгэл судлаач,  чигч шударга үлгэрлэдэг, багаар хамтарч ажилладаг, харилцааны өндөр соёлтой байх гэсэн зургаан чанарыг биедээ шингээж чадвал хүний багш болно. Багш нараа хүний багш болгох нь сургуулийн менежментийг сайжруулах үйл явцын нэг хэсэг.

Хүүхдийг зөвхөн хичээлээр нүдээд байвал зөв төлөвшил, хандлагатай, чигч шударга хүн болохгүй. Хичээлийн цагаас гадна нэмэлт цаг төлөвлөж, зүрх сэтгэлийн боловсрол олгох хэрэгтэй. Эрүүл бие, саруул ухаан, сайхан сэтгэлд гэсэн алтан гурвалжинг хүн биедээ зохицлоох хэрэгтэй гэж боддог. Саруул ухаан нь мэдлэг. Эрүүл биетэй болгохын тулд спорт, урлагийн дугуйлан, секцэнд хүүхдийг хамруулах ёстой. 1800-аас дээш хүүхэдтэй сургуульд хүүхэд эрүүл биетэй байх тухай ярихад хэцүү болчихоод байгаа нь харамсалтай. Сайхан сэтгэлтэй болгохын тулд зүрх сэтгэлийн боловсролын тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй. Зүрх сэтгэлийн боловсрол бол самбарт заадаг хичээл биш. 

Хүүхдэд зүрх сэтгэлийн боловсрол олгохын тулд яах тухай хэдэн жишээ татъя. Хөдөлмөрийн үр шимийг мэдрүүлэх, багаар ажиллаж сургахын төлөө хөдөлмөр зуслан явуулах хэрэгтэй. Эх орноо хайрлаж хамгаалах үзлийг суулгахын тулд ангид тайлбарлаж ярьснаас улсын хил дээр аваачсан нь хавьгүй илүү үр дүнтэй. Хүүхдүүдэд сайхан ёс зүйтэй жүжиг үзүүлье, дараа нь жүжигчидтэй нь уулзалт хийе, жүжгээс ойлгосон сэтгэгдлийг нь эссэ болгон бичүүлье, хамгийн сайн 10 эссэг бичсэн сурагчаар нь уншуулъя. Ингэхэд л 10 цагийн сургалт болно. Сургууль дээр хүүхэд юмаа хаях тохиолдол олон. Хаясан юмыг нь олоод авчирч өгсөн хүүхдийг нийтийн өмнө талархан сайшаах хэрэгтэй. Ингэвэл хүүхдэд чигч шударга зан суртахуун суухад нөлөөлнө. 

Бүх сургуулиуд үүнийг хийж чадна. Мөнгө хэрэггүй. Эцэг, эхчүүдтэй нь сайн хамтраад хүүхдүүдэд зүрх сэтгэлийн боловсрол олгох боломжтой. 

-Төрөлжсөн ахлах сургуулиуд байгуулах шаардлагатай гэж та үздэг. Үндэслэл нь юу вэ?

-Манай улс хөдөлмөрийн чадвартай хүн амаа ангилах ёстой л доо. Дээд боловсролтой нь хэд, дунд болон мэргэжлийн боловсролтой, инженер нь хэд байх вэ гэх мэтээр. Бусад улсуудын туршлагаас харахад хүүхдүүдэд суурь боловсрол эзэмшүүлснийхээ дараа хөдөлмөрийн нөөцдөө тохируулан хуваарилж байна. 

Бага сургуульд Монгол хүнийхээ дархлааг суулгаж өгөх ёстой. Дунд сургуульд бороо яагаад ордог, цахилгаан яагаад цахьдаг, дэлхий яагаад эргэдэг гэх мэт шинжлэх ухааны болон нийгмийн юмс үзэгдлүүдийг ерөнхийд нь тайлбарласан шинжлэх ухааны суурь ойлголт өгдөг. Ингээд хүүхэд есдүгээр анги төгсөж, суурь боловсрол эзэмшсэний дараа хүүхдүүдийг мэргэжлийн чиг баримжаатай сургах хэрэгтэй. Ирээдүйд дээд боловсрол эзэмших сурлага сайтайг нь академик  ахлах сургуульд сургаад, сурлага таарууг нь авьяас сонирхлын дагуу төрөлжсөн ахлах сургуульд  сургах хэрэгтэй. Сурах явцад хүн хүний хурд, чадвар ялгаатай байдаг. Үүнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байхгүй. 

Малчны, худалдагчийн, асрахуйн, хөдөө аж ахуйн, техникийн ахлах сургууль байж болно. Тариа тарьдаг бүс нутагт тариаланчийн ахлах сургууль нээж болно шүү дээ. Манай боловсролын тогтолцоо бүх хүүхдийг элсэлтийн ерөнхий шалгалт өгүүлээд, болсон болоогүй их, дээд сургуульд оруулаад баллачихаж байгаа юм. Манай аймаг, сумдад хөдөө аж ахуйн ахлах сургууль баймаар байгаа юм. Юу заах юм бэ гэж гайхаж магадгүй. Ахлах сургуулийн хичээлийн агуулга нь хялбар амархан байдаг. Эдгээр сургуульд мэргэжлийн боловсрол олгох, түүнчлэн хүнтэй сайхан харилцдаг, хөдөлмөрийн сахилга бат сахьдаг хүмүүсийг олноор бэлтгэдэг. 

Ахлах сургуулийг ингэж төрөлжүүлэх цаг нь болсон. Болсон болоогүй их, дээд сургууль төгссөн залуус диплом өвөртөлчихөөд малчин, тариаланч, худалдагч, слесарьч, үйлчлэгч болохгүй байна. Ингээд хөдөлмөрийн зах зээлд мэргэжилтэй ажилчин дутагдах боллоо. 

Японы өндөр хөгжлийн нууц нь коосэн загварын сургууль төгссөн инженерүүдтэй нь холбоотой. Суурь боловсрол эзэмшсэн 15 настай хүүхдүүд таван жил сураад 20 настай инженер болдог сургалтын тогтолцоо юм. Эхний гурван жил нь инженер суурьтай ахлах сургуулийн хичээл үзнэ. Харин үлдсэн хоёр жилд нь инженер мэргэжлээрээ гүнзгийрүүлэн суралцдаг загвар. Ингээд бакалаврын зэрэггүй, инженерийн дипломтой төгсдөг. 

Л.Гантөмөр Боловсролын сайдаар ажиллаж байх үедээ анхны коосэн загварын сургууль Монголд нээхийг санаачилсан. Би анхны гурван коосэний нэгийг үүсгэн байгуулсан хүний хувьд алдаа, оноог нь сайн мэднэ. Одоо Улаанбаатарт гурав, Өмнөговь, Орхон, Дархан-Уул аймагт коосэн загварын нийт зургаан сургууль ажиллаж байна. Төрөлжсөн ахлах сургууль, коосэн загварын сургуулиудыг Монголд олноор нээх хэрэгтэй. Бүх хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгч, дээд боловсрол эзэмшихийг зоридог, тэгээд ажлын байранд дээр гараад гологддог байдлыг өөрчлөх ёстой. 

-УИХ-ын гишүүн бол хууль, тогтоолын төсөл санаачилж батлуулах эрх мэдэлтэй хүн. Нөгөөтээгүүр, хуулиар дамжуулж, өөрчлөлт шинэчлэл хийх боломжтой өндөр дээд албан тушаал. Та боловсролын салбарын норм стандартыг хангахын тулд нэг бүлэг 40 дээш хүүхэдтэй байхыг хязгаарлах, нэг сургууль 1800-аас дээш хүүхэдтэй байхыг хязгаарлах хэрэгтэй гэж ярьж байна. Мөн сайн багш бэлтгэхийн тулд боловсролын зээлийн сангаас дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэсэн санаануудаа ярилаа. Эдгээрийг багтаасан хуулийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэх үү?

-Манай Боловсролын ерөнхий хууль маш их дуншиж, бараг дөрвөн жил болсон шүү. 2023 оны есдүгээр сараас дөнгөж хэрэгжээд явж байна. УИХ-ын олон сонгогдсон гишүүд иж бүрэн хууль баталсан учраас яаран гар хүрэхгүй ээ гэж ярьдаг. Би бол гар хүрэх шаардлагатай гэж бодож байна. Нэг олзуурхууштай зүйл байгаа нь УИХ-ын даргын захирамжаар намайг Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилтийн явцтай танилцах, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, багш нарын хомсдлыг арилгах, сургуулийн менежментийг сайжруулах ажлын хэсгийн ахлагчаар томилсон. 

Манай ажлын хэсэгт 20 гишүүн бий. Аймгийн Засаг дарга байсан хүмүүс ч бий. Тэд амьдрал дээр тулгарч буй бэрхшээлийг бодитой ярьдаг. Би ярьж байгаа зүйлээ болж өгвөл бүгдийг нь хуульчилчихмаар байна. Хууль боловсруулах тийм амар зүйл биш. Олон шат дамжлагтай. Судалгаа хийж, асуудлын голыг олохын тулд олон хүнтэй уулзаж байна. Наад зах нь журамд өөрчлөлт оруулна. Цаашлаад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж бодож байгаа. 40, 1800 гэсэн хязгаарыг хуульчлах л хэрэгтэй. Сайн багш бэлтгэхийн тулд төсвөөс мөнгө зарах л хэрэгтэй. Эдгээр нь тогтоол шийдвэрүүд гаргуулж байж л хэрэгжнэ. 

Сайтар судалж байгаад хууль, журмыг өөрчлөх төсөл боловсруулна даа. Гэхдээ цаг бага байна. Амжуулах ажлаа бодохоор дөрвөн жил богинохон юм шиг санагдах боллоо. Боловсролын чанараа сайжруулж байж ч бид улсаа хөгжүүлэх тухай ярих юм.    

Төстэй мэдээллүүд

Сайн багштай учрах нь нэгэн насны завшаан юм

Сайн багштай учрах нь нэгэн насны завшаан юм

2024/03/11, 17:07
Цэцэрлэгийн 716, ерөнхий боловсролын сургуулийн 618 багш, сурагч халдвар авчээ

Цэцэрлэгийн 716, ерөнхий боловсролын сургуулийн 618 багш, сурагч халдвар авчээ

2021/09/27, 15:14
Боловсролын салбарт ажиллах ЭРЭГТЭЙ БАГШ цөөрчээ

Боловсролын салбарт ажиллах ЭРЭГТЭЙ БАГШ цөөрчээ

2021/09/17, 11:41
Энэ хичээлийн жилд 38 сургууль гурван ээлжээр хичээллэнэ

Энэ хичээлийн жилд 38 сургууль гурван ээлжээр хичээллэнэ

2018/08/27, 15:30

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Хорчин элсэн цөлийн ногоон хөгжлийн зам

2026/11/27, 20:13
gallery image

ОХУ-ын 69 бүс нутагт электрон тамхины худалдааг хориглоно

2026/11/27, 19:34
gallery image

Торгоны замаар аялан Ляо улсын шаазантай танилцъя

2026/11/27, 18:39
gallery image

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

2026/11/26, 18:48
gallery image

Зөвхөн гол гудамж, зам дээр байршуулсан машиныг ачдаг болох журам боловсруулж байна

2026/11/26, 12:31
gallery image

Г.Занданшатар: Монгол хүний амь үнэгүйдэх ёсгүй

2026/11/25, 20:31
gallery image

Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх өрөөндөө хүнтэй уулзаж байна гэсэн цуу тарав

2026/11/25, 20:14
gallery image

Эстонийн хилээ хаах шийдвэрийг ОХУ эсэргүүцэв

2026/11/25, 18:49
gallery image

102 Police: 27,232 иргэнд урамшуулал олгожээ

2026/11/25, 11:46
gallery image

Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц

2026/11/25, 11:04
gallery image

Цыган бүсгүйчүүдийн амьдралыг захирдаг 10 хатуу дүрэм

2026/11/25, 10:56
gallery image

30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллаа

2026/11/25, 10:06
gallery image

"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

2026/11/25, 09:53
gallery image

ОХУ-д өндөр цалинтай ажилд авна гэсэн зарын цаана онц, ноцтой эрсдэл учруулж болохуйц залилан луйврын хэв шинжтэй үйлдлүүд нуугдаж буйг анхааруулав

2026/11/24, 12:40
gallery image

Усан парк гэж ярьсаар орон сууц босгосон түүх

2026/11/23, 11:48
gallery image

G-DRAGON “MAMA”-гийн түүхэнд соло болон хамтлагийнхаа нэрээр “Music Visionary” шагнал хүртсэн анхны артист боллоо

2026/11/23, 10:19
gallery image

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

2026/11/20, 17:50
gallery image

Авлигын дуулианы улмаас Монгол Улсын Ерөнхийлөгч огцорлоо

2026/11/20, 12:39
gallery image

Хүнээс хурдан роботууд яагаад Тайшань уулыг зорив?

2026/11/19, 16:23
gallery image

Эрээн хотын боомтоор нэвтэрсэн Хятад-Европын чиглэлийн ачааны галт тэрэгний тоо түүхэн дээд хэмжээнд хүрэв

2026/11/19, 14:55
gallery image

Ёс зүйт төрийн алба. Монголын ёс зүйт төрийн алба НТӨ 209 он буюу 2235 жилийн түүхтэй

2026/11/19, 14:33
gallery image

Төрийн албан хаагчийн тангараг, ёс зүй

2026/11/19, 14:17
gallery image

Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

2026/11/19, 13:40
gallery image

Н.Учрал: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина

2026/11/19, 13:22
gallery image

“Physical: Asia” шоуны хоёрдугаар улирал 2027 онд цацагдана

2026/11/19, 13:11
gallery image

Г.Занданшатар Ёнсэй их сургуулийн урилгаар зочин илтгэгчээр оролцов

2026/11/19, 12:48
gallery image

Сураггүй болсон дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагааг өргөжүүлжээ

2026/11/19, 10:14
gallery image

Залуу насаа хадгалахыг хүсвэл уух ёстой 10 ундаа

2026/11/18, 15:27
gallery image

Ким Чу-Аэгийн цанын хувцас энгийн иргэний жилийн орлогоос үнэтэй

2026/11/18, 11:15
gallery image

Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхөж байгаа нь цаашид анхаарах ёстой маш том дохио

2026/11/18, 11:10
gallery image

Г.Занданшатар: “GEEF for ALL 2026” олон улсын цуврал арга хэмжээнд зочин илтгэгчээр уригдан оролцлоо

2026/11/17, 20:50
gallery image

Шэнлэ нисэх онгоцны буудлын зам дагуух соёлын аялал

2026/11/17, 15:00
gallery image

Шэньжэнь болон Улаанбаатар хотыг холбосон агаарын шинэ шугам нээгдэв

2026/11/17, 14:01
gallery image

Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

2026/11/17, 13:04
gallery image

Хорчин нутгийн "Өвсний цуглуулгын хайрцаг" олон улсын тавцанд гарлаа

2026/11/17, 12:00
gallery image

Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтийг цуцалжээ

2026/11/17, 11:46
gallery image

Бодит хэрэглээний робот айсуй

2026/11/17, 10:30
gallery image

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас

2026/11/17, 10:22
gallery image

"Титаник"-т амиа алдсан, дэлхийг өөрчилж чадах байсан 10 эрхэм

2026/11/17, 10:08
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох ₮318 саяын авлигын хэргийн шүүх хурал энэ сарын 20-нд болно

2026/11/16, 16:13
gallery image

Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

2026/11/16, 15:52
gallery image

Төрийн байгууллага Засгийн газраас баталсан 2024 оны 109 дүгээр тогтоолыг заавал дагаж мөрдөнө

2026/11/16, 15:18
gallery image

Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа дараах ёс зүйн хэм хэмжээг заавал мөрдөнө

2026/11/16, 11:43
gallery image

Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дийлэнхийг орон сууцны залилан эзэлж байна

2026/11/16, 10:17
gallery image

Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

2026/11/15, 18:10
gallery image

Дэлхийг гайхшруулсан "Хятад маягийн аюулгүй байдал" хэрхэн бүрэлдэв?

2026/11/13, 21:35
gallery image

Баяннуур хотын гадаад худалдааны хэмжээ эхний гурван улиралд түүхэн дээд хэмжээнд хүрэв

2026/11/13, 21:08
gallery image

Ганцмод боомтоор нэвтэрсэн экспорт, импортын ачаа тээврийн хэмжээ 38 сая тонныг давлаа

2026/11/12, 18:00
gallery image

Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

2026/11/12, 17:54
gallery image

"Сургууль орчимд зардаг чихэрлэг бүтээгдэхүүнийг хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй байна"

2026/11/12, 14:53
gallery image

Н.Учрал: 2027 оны 1-р сарын 1-ээс татварын багц хууль хэрэгжинэ

2026/11/12, 13:18
gallery image

Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

2026/11/12, 11:38
gallery image

Н.Учрал: Ахмадууд маань 2027 оноос өдөр бүр хэрэглэдэг зүрх судас, чихрийн шижингийн эмээ үнэгүй авна

2026/11/12, 11:29
gallery image

Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

2026/11/12, 10:42
gallery image

"Сураггүй болсон иргэний хэрэгт нэг хүнийг сэжигтнээр татан шалгаж байна"

2026/11/12, 10:08
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

2026/11/11, 18:47
gallery image

Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө

2026/11/11, 18:18
gallery image

Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

2026/11/11, 18:12
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /1/

2026/11/11, 17:28
gallery image

ХКН-ын XX сонгуулийн Төв Хорооны тавдугаар бүгд хурлын албан мэдээ

2026/11/11, 16:25
gallery image

FASHION: 2026 оны шилдэг цасны гутлууд

2026/11/11, 09:29
gallery image

Ши Жиньпин намыг бүх талаар чанд засах ажлыг тууштай ахиулах тухай тогтоолын талаар тайлбар хийв

2026/11/10, 18:45
gallery image

Жизель экс нөхөр Том Брэдигийн шинэ харилцаанд санаа зовохгүй байгаагаа илэрхийлжээ

2026/11/10, 18:20
gallery image

“Хятадын засаглал”-ын амжилтын нууц

2026/11/10, 17:49
gallery image

Тавдугаар бүгд хурлыг олон улсын мэргэжилтэд анхааралдаа авна

2026/11/10, 11:50
gallery image

ХКН-ын XX сонгуулийн төв хорооны тавдугаар бүгд хурлын хамгийн чухал үр дүн

2026/11/10, 11:10
gallery image

Хөххотын Шэнлэ нисэх онгоцны буудал 11-р сарын 26-нд ашиглалтад орно

2026/11/10, 10:08
gallery image

Талхны үнэ жилийн хугацаанд 7.9 хувиар өсжээ

2026/11/09, 21:01
gallery image

Иргэдээ сонсох зөвлөлдөх аян Архангай аймагт үргэлжилж байна

2026/11/09, 19:59
gallery image

Ашигт малтмалын нөөцийг зохистой, эмх цэгцтэй ашиглах ажлыг эрчимжүүлнэ

2026/11/09, 19:53
gallery image

Уламжлалт эрчим хүч, шинэ эрчим хүчийг уялдуулан хөгжүүлж байна

2026/11/09, 19:14
gallery image

Солонгос хоолны ном ЮНЕСКО-д бүртгэлтэй боллоо

2026/11/09, 10:52
gallery image

"Үлэмжийн цэнхэр Хөлөнбуйр"

2026/11/09, 10:45
gallery image

Хүмүүнлэгийн хайр хилийн хязгааргүй

2026/11/09, 10:24
gallery image

МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо

2026/11/05, 21:12
gallery image

Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгдэх хандлагатай байна

2026/11/05, 11:12
gallery image

Хятад, Монголын анхны өргөн царигийн шууд галт тэрэг аялж эхэллээ

2026/11/04, 18:44
gallery image

Гадаадынхныг шуугиулж буй "China Haul" гэж юу вэ?

2026/11/04, 18:36
gallery image

Газарзүйн хязгаараас цааш нэртэй 3 улсын хөгжлийн түүх

2026/11/04, 13:07
gallery image

Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгалаа

2026/11/04, 11:07
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

2023/11/14, 17:18
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

2015/04/16, 10:44
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

2020/05/29, 10:50
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.