logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Засгийн газар нууц тогтоол гаргаж, идлэг шонхроор наймаа хийсэн үү

Бичсэн:munkhbat
2016/04/25/, 11:43
Tweet

Засгийн газар нууц тогтоол гаргаж, идлэг шонхроор наймаа хийсэн үү

 

Засгийн газар өнгөрсөн оны долоо, найм, есдүгээр сард идлэг шонхортой холбоотой нууц тогтоол гаргасан нь сүүлийн үеийн гол дуулиануудын нэг болоод байна. Үндэсний бахархалт шувуу болох идлэг шонхрыг ашиг олох зорилгоор гаднын улсуудад арилжаалахыг хориглосон. Гэвч 2015 онд Засгийн газраас нууц тогтоол гаргаж, 200 гаруй идлэг шонхор шувууг Арабын орнуудад гаргасан болохыг мэргэжлийн холбоод, шувуу хамгаалагч, судлаач иргэдийн төлөөлөл батлан ярих боллоо. Хачирхалтай нь, 200 гаруй идлэг шонхор барьж, хил гаргахын тулд ойролцоогоор 300-400 шонхор барьж байж, тэсэж үлдсэнийг нь авч явсан гэнэ. Тэгэхээр нууц тогтоолоор 400 орчим идлэг шонхор харийнхны гараар орсон байх магадлалтай аж.

 

Мөн 11760 ам.долларын төлбөр хураамжтай шонхруудыг нэг бүрийг 3000 ам.доллараар өгсөн гэх мэдээлэл байгаа. Ингээд нууц тогтоолын мөрөөр холбогдох албаныхантай уулзлаа.

 

НУУЦ ТОГТООЛООР 200 ШОНХОР ХИЛ ДАВУУЛСАН НЬ ҮНЭН ГЭЛЭЭ

Монголын Мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцаа тэргүүтэй хүмүүс "Засгийн газраас 2013 онд шонхор шувууг замбараагүй барьж, борлуулдаг байсныг зогсоож, үндэсний бахархалт шувуугаар зарласан. Ингээд шонхрыг арилжааны зориулалтаар барихыг хориглосон. Гэтэл 2015 онд Засгийн газраас нууц тоггоол гаргаж, 200 гаруй шонхрыг хил давуулсан. Ингэхдээ нэг шонхроос улсад авах ёстой төлбөр хураамж 11760 ам.долларыг ч бүтэн авалгүй нэг шонхроос үсрээд л 3000 ам.доллар авсан гэх мэдээлэл байна. Тэгэхээр улсад 5.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан” хэмээн мэдээлсэн.

 

Тэр үед мөн "Идлэг шонхрыг үндэсний бахархалт шувуугаар зарлаж, ашиг олох зорилгоор экспортлохыг таван жилээр хориглосон. Тэгсэн атлаа хориглосон буюу 2013, 2014 онд 50 толгойг гаргажээ. Мөн өнгөрсөн оны гуравдугаар улиралд Засгийн газар нууц тогтоол гаргаж, 200 гаруй шонхор гаргасан гэх мэдээлэл ил боллоо” гэсэн юм. "Амьтны тухай хуулийн 9.8.4-т зааснаар идлэг шонхор шувууг жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-наас дараа оны зургаадугаар сарын 20-ныг хүртэл барихыг хориглодог. Мөн ‘Тусгай зориулалтаар агнуурын амьтан агнах, барих эрхийг төрийн захиргааны байгууллага олгоно” гээд заачихсан. Өөрөөр хэлбэл, нууцлах шаардлага байхгүй. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд "Амъдаар нь гадаадад гаргасан ан амьтны төлбөр хураамжийг гадаад зах зээлийн тухайн үеийн үнэ буюу эрх бүхий байгууллагаас тогтоосон жишиг үнийн 80-90 хувь гэж заасан байгаа.

 

Мөн 2009 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн Засгийн газрын 112 дугаар тогтоолын 2-т зааснаар "Амьдаар барих нэг толгой’ идлэг шонхор шувууны жишиг үнийг 12000 ам.доллар, төлбөрийг 10800 ам.доллар, хураамжийг 960 ам.доллар байхаар тогтоосугай” гэж төлбөр хураамжийг нь заагаад өгчихсөн. Үүнийг л төлнө, үүнээс өөрөөр хөнгөлөлт эдлэх хуулийн гарц байхгүй. Гэтэл манайх энэ үнийг баримтлахгүй нууц гэрээгээр гаргасан 200 гаруй шонхор тус бүрээс зургаан сая төгрөг авсан байна. Бид үүнийг л буруу гэж үзэж байгаа. Бидний тооцож байгаагаар ийм хямд үнээр гаргасан нь үнэн бол улсад 5.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Гадаадад гаргахыг хориглосноос хойш гаргасан 200 гаруй шонхроор тооцож үзэхэд ийм хэмжээний хохирол учруулчихаад байна. Улсад нэг шонхроос авдаг төлбөр, хураамжийн дөрөвний нэгийг авч гаргасан гэсэн үг” гэлээ.

 

Өөр нэг асуудалтай зүйл нь шонхрыг хилээр гаргахдаа мэргэжлийн хяналтын байгууллагаас шинжилгээний бичиг авдаг аж. Мөн CITES-ийн үндэсний зөвлөл идлэг шонхрыг хилээр гаргах эрхийн гэрчилгээ олгодог юм байна. Ийм бичиггүй бол Монгол Улсын хилээр гаргахгүй. Тэр бичгийг нь төлбөр, хураамжаа бүрэн төлсөн эсэхийг хянаж байж олгодог гэнэ. Гэтэл өнгөрсөн онд БОНХАЖЯ төлбөр, хураамжийн дутуу төлөлттэй байхад экспортын гэрчилгээ олгосныг мэргэжлийн байгууллагуудын төлөөлөгчид онцлоод байгаа юм.

 

ИДЛЭГ ШОНХОРТОЙ ХОЛБООТОЙ НУУЦ ТОГТООЛ ГЭДЭГ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ГЭВ

БОНХАЖЯ-ны Хүрээлэнн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн А.Баясгалангаас зарим асуултад хариулт авлаа.

-2015 онд хэчнээн идлэг шонхор, хэдэн оронд, ямар зориулалтаар өгсөн бэ?

-Идлэг шонхрыг үндэсний бахархалт шувуугаар зарласнаас хойш тодорхой тооны шонхрыг соёлын зориулалтаар экспортлохыг зөвшөөрч байгаа. Өнгөрсөн онд 100 толгой шонхор Арабын орнуудад өгсөн. Гэхдээ бүгд албан ёсны хүрээнд, хууль журмын дагуу хийгдсэн.

-Өнгөрсөн онд Ерөнхий сайд тэргүүтэй хүмүүс нууц тогтоол гаргаж, 200 гаруй идлэг шонхор Арабын орнуудад гаргах эрх олгосон гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар ямар тайлбар өгөх вэ?

-Энэ талаар би огт мэдэхгүй. Сэттүүлчид ирж асуугаад л байх юм. Хэдэн хүн улстөрийн үүднээс ийм мэдээлэл хийсэн гэж сонсогдсон.

-Үндэсний бахархалт шувуугаар зарлах үед идлэг шонхрыг таван жил экспортлохгүй байх тогтоол гарч байсан. Гэтэл яагаад гаргасан тогтоолоо зөрчөөд байгаа юм бол?

-Тэр тогтоолд соёл, судалгааны зориулалтаар гаргахыг хориглоогүй. Ашиг олох зорилгоор олноор нь гаргахыг хориглосон байгаа.

-Соёлын зориулалтаар өгч байгаа ч өмнө нь арилжиж байсан шигээ төлбөр хураамж авдаг гэсэн. Тэгэхээр үүнийг соёлын гэсэн нэрээр өмнөх шигээ арилжаа хийсээр байгаа гэж ойлгож болох уу?

-Ашиг олох зорилгоор идлэг шонхрыг гаднын орнуудад өгөхөө больсноор экспортлох тоо хамаагүй цөөрсөн. Тэгэхээр арилжаа явагдаж байна гэж харж болохгүй. Үндэсний бахархалт шувуугаар зарласан 2013 онд нэг ч идлэг шонхор хилээр гаргаагүй. 2014 онд цөөн тоотойг соёлын зориулалтаар гаргасан.

-Соёлын зориулалтаар идлэг шонхор өгөхөд ямар хэмжээний татвар авдаг юм бэ?

-Соёлын зориулалтаар гэдэг утгаараа зүгээр өгч явуулна гэсэн үг биш. Хуулийн хүрээнд ч бэлгэлэл гэсэн ойлголт байхгүй. Дипломат харилцааны хүрээнд соёлын зориулалтаар өгдөг. Соёлын буюу тусгай зориулалтаар амьтны экологи эдийн засгийн үнэлгээний 20-40 хүртэлх хувиар төлбөр төлдөг байгаа. Энэ хуулийнхаа дагуу бид төлбөрөө авсан. Нэг идлэг шонхрын экологи, эдийн засгийн үнэлгээ нь 16 сая төгрөг байдаг. Түүний 40 хувь гэхээр 6.4 сая төгрөг болно. Энэ төлбөр хураамж нь тухайн шонхрыг барьсан сумын орон нутгийн төсөвт ордог.

-Үндэсний бахархалт шувууг харийн оронд соёлын зориулалтаар гээд зараад байж болдог юм байх даа. Бусад оронд яадаг юм бол?

-Үндэсний бахархалт гэж зарласнаар соёлын, бэлэглэлийн журмаар өгөхийг хориглосон зүйл огт биш юм. Харин ч үндэсний бахархалт гэж өргөмжилж, гаднын улс, оронд "Манай үндэсний бахархалт шувуу юм шүү” гэж үнэ цэнийг нь өсгөж байгаа хэрэг. Засгийн газар хоорондын өндөр дээд хэмжээний уулзалтын хүрээнд Арабын хаан, хунтайж нарт хоёр улсын хоорондын дипломат харилцааны хүрээнд шонхор бэлэглэх тохиолдол байдаг.

-Энэ онд хэчнээн тооны идлэг шонхор соёлын зориулалтаар өгөх вэ?

-Одоогоор тодорхой мэдээлэл алга.

-Өнгөрсөн оны сүүлчээр Хөвсгөлийн Ханх боомт, нийслэлийн 22-ын товчоо орчимд хууль бусаар барьсан идлэг шонхрыг илрүүлсэн. Эдгээр хэрэг юу болсон бэ?

-Катар Улсын Батлан хамгаалахын сайдын бие төлөөлөгчдийн отог дээр олгосон зөвшөөрлөөс илүү хэмжээний шонхор барьсан тохиолдол гарсан. Цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллага тэнд ажилласан. 35 толгой идлэг шонхрын зөвшөөрөлтэй ч 61 идлэг шонхор барьсан байсан юм билээ. Энэ мэт хэргүүдийг холбогдох хуулийн байгууллага шалгаад, арга хэмжээ авсан.

-Гадаад зах зээл дээрх нэг толгой идлэг шонхрын ханш нь 500 мянгаас дөрвөн сая ам.доллар гэх юм билээ. Харин манайд яагаад бага үнэлгээтэй байдаг юм бэ?

-Гадаад зах зээлийн үнийн тухайд би хариулж мэдэхгүй юм. Амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал оруулснаар Засгийн газар баталдаг. Хамгийн сүүлд 2012 онд амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг шинэчлэн баталсан. Монгол Улсын хувьд Засгийн газраас тогтоосон жишиг үнэ гэж байдаг. Нэг идлэг шонхор 12 мянган ам.доллар. Гэхдээ нэг идлэг шонхрын төлбөр хураамжийг нь 11760 ам.доллар гэж тогтоосон байдаг. Энэхүү үнэлгээг гадаад зах зээлээс шалтгаалан өөрчлөх боломжтой.

-Идлэг шонхрын экспортыг олон жилээр хаасан нь энэ төрлийн хулгайг нэмэгдүүлсэн гэдэг юм билээ. Та мэргэжилтний хувьд энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Идлэг шонхрыг гадаадад худалдаалахыг хориглосон нь нүдээ олоогүй шийдвэр гэж би үздэг. Яагаад гэвэл манай улс ашиглах боломжтой, нөхөн сэргээгддэг байгалийн нөөцүүдээ ашиглах л ёстой. Идлэг шонхрыг манайд 200-300 толгойгоор гаргах нөөц нь байгаад байдаг. Энэхүү нөөцийг тухайн жилд амжилттай үржсэн ангаахайгаар тооццог. Байгаль орчны яам 2005 оноос эхлэн махчин шувуудын үржлийг дэмжих хиймэл үүр төсөл гэж хэрэгжүүлсэн. Энэхүү хиймэл үүрийн судалгааг үзвэл зөвхөн идлэг шонхрын хувьд жилдээ 2000 гаруй ангаахай амжилттай бойжин нисэж байгаа. Тиймээс эдгээрээс жилд 200-300 толгой идлэг шонхор экспортлоход ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэхгүй.

-Монголд өнөөдрийн байдлаар хэчнээн идлэг шонхор байгаа вэ?

-2010 онд тоолсон. Тухайн үед үржлийн 8000 хос байна гэж тоолж байсан. Гэхдээ идлэг шонхор бол нүүдлийн шувуу. Тийм болохоор зөвхөн Монголд хамааруулж болохгүй.

 

ХАМТАРЧ НУУЦ ТОГТООЛ ГАРГАВ УУ

Засгийн газар үнэхээр нууц тогтоол гаргаж, 200 гаруй идлэг шонхор арабуудад олгосон нь үнэн бол энэ нь нууц тогтоолоор амьтан гаргасан анхны тохиолдол болох юм байна. Баттай эх сурвалжийн мэдээлсэнээр Ц.Оюунхорол 2015 оны долоодугаар сарын 1-нд шонхортой холбоотой 4067 тоот албан бичгийг С.Баярцогтод хаяглан илгээсэн байдаг аж. Улмаар уг тогтоолыг Ерөнхий сайд, С.Баярцогт нар гардан гаргаж, 200 гаруй шонхор арабуудад олгохыг зөвшөөрүүлж чадсан гэнэ. Энэ тогтоолыг гаргахын өмнө Ч.Сайханбилэг Дубайд айлчилсан бөгөөд тухайн үед Ц.Оюунхорол сайд Кувейт Улстай хамтран ажиллах нэгэн төрийн бус байгууллага байгуулж, түүнийхээз удирдах зөвлөлд С.Баярцогтыг томилж байсан аж.

 

Түүнээс хойш хоёр ч удаа уг нууц тогтоолыг үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн бололтой. Үүнээс гадна БОНХАЖ-ийн сайд солигдох бүрт хамт солигддог нэг албан тушаалтан тус яаманд байдаг аж. Гэхдээ энэ нь хууль, журмын дагуу солигдож байгаа явдал биш бөгөөд тухайн салбарыг хариуцаж буй хүний эрх ашигтай холбоотой хэмээж байв. Тодруулбал, шинэ сайдын гарын хүний очих албан тушаал нь амьтан, ургамал зэрэг байгалийн баялгийг агнах, барих, түүн бэлэглэх, экспортод гаргах тусгай зөвшөөрөл олгодог нэгж болох Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газрын даргын албан тушаал аж. Өөрөөр хэлбэл, энэ албан тушаалтанд Монголын нэн ховор, ховор амьтан, ургамлыг гаднын оронд хэчнээн хэмжээгээр экспортлох, экспортлохгүй байх бүх эрх байдаг гэсэн үг. Л.Гансүх, С.Оюун нарыг сайдаар ажиллаж байх үед Д .Энхбат гзж хүн уг албан тушаалыг хашиж байсан бол Ц.Оюунхоролын үед н.Нямдаваа гэж хүн тус албыг хариуцаж байсан гэнэ. Харин одоо Р.Дэжид гэж хүн тус албыг хашиж байгаа юм байна.

 

АРАБУУДАД ИДЛЭГ ШОНХОР ХЭРЭГТЭЙ БАЙГААГИЙН УЧИР

Идлэг шонхрыг ашиг олох зорилгоор Кувейт, Саудын Араб, Эмират, Катар улсад Архангай, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Увс, Хөвсгөл, Хэнтий, Дорнод зэрэг аймгийн нутгаас барьж, арилжих тоггоолыг 2003 оноос Байгаль орчны яамнаас гаргадаг болсон. Түүнээс хойш 4008 ширхэг идлэг шонхрыг албан ёсны зөвшөөрөлтэйгээр арилжжээ.

 

Идлэг шонхор арабуудад яагаад /хэрэгтэй гэхээр монголчуудын хурдан морь ураддуулж нааддагтай адил тэд шонхор шувуугаар бооцоотой тэмцээн явуулдаг байна Ингэхдээ цөлийн жороо тоодог, туулай гөрөөлүүлж, түрүүлж ангаа авласан нь бооцоог авах зарчмаар эздээ баясгадаг аж. Шувууны өнгө цагаан, бие том, олон байх тусмаа тухайн хүний хэр баян болохыг илтгэдэг. Катар Улсад байдаг шувууны зах дээр монгол шонхор 500 мянгаас дөрвөн сая ам.долларын ханштай байдаг аж. Тэд идлэг шонхортоо зориулж, эмнэдэг, сургууль, худалдааны төвтэйгээс гадна шувууныхаа аргамжаа, малгай, гинж, тоноглолыг ч алтаар хийдэг байна. Тэдний энэ хүсэл зарим талаар манайхны бизнес, хандив, тусламж, бизнесийн хамтын ажиллагаа болж өргөждөг байна. Тодруулбал, сүүлийн арван жилд манайх булангийн буюу Арабын орнуудаас багагүй хэмжээний зээл, тусламж авсан байна. Энэ бүхэн зөвхөн идлэг шонхортой хамааралгүй байж болох ч ямар нэг байдлаар түшиц, нөлөө болж байгаа нь тодорхой юм.

 

Шонхрыг нойрсуулагч тарианы тусламжтайгаар хилээр хууль бусаар давуулдаг тухай эх сурвалж хэлж байв. Гадны иргэдэд шонхор шувууг хууль бусаар худалддаг нэр бүхий монгол иргэдээс БНХАУ-д ял эдлээд суллагдсан тохиолдол ч байдаг аж. Арабууд ид үржлийн насны залуу, эрүүл, хамгийн хүчтэй, бие бялдар сайтай буюу шилдгүүдийг нь сонгож авдаг. Түүнчлэн жил ирэх тутам тэдний шаардлагыг хангасан, сэтгэлд нь нийцэх шонхор улам бүр ховордсоор байгаа аж. Цаашлаад арабууд зөвхөн залуу, эм шонхор авдаг учраас хүйсийн харьцаа алдагдаж, үржлийн вдэвхтэй үе нь өнгөрсөн хөгшин шонхор Монголд олширчээ. Хэрвээ энэ байдал удаан үргэлжилбэл иддэг шонхор тун удахгүй ховор, бүр нэн ховор ангилалд орно хэмээн зарим судлаач үзэж байна.

 

ЗАРЖ БАЙГАА БОЛ ҮНДЭСНИЙ БАХАРХАЛТ ШУВУУ ГЭХЭЭ БОЛЬСОН НЬ ДЭЭР

Шонхрыг үндэсний бахархалт шувуугаар зарласан атлаа бэлэглэлийн, соёлын гэх нэрийн дор олноор нь гаднын орнуудад олгож байгаа явдлыг зарим хүн эсэргүүцэж байгаа юм. Энэ талаар Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Хурцаа "Идлэг шонхрыг бахархалт шувуу гэж бүү эндүүр Идлэг шонхор Монголын бахархалт шувуу биш. Яг бахархалт шувуу нь цагаан шонхор шүү дээ. Идлэг шонхор бол шонхор шувуун дотроо хамгийн том биетэй туп монголчуудын өвөг дээдэс ан авд ашиглаж ирсэн түүхтэй. Нэг үгээр хэлэхэд, бидний өвлөж авах ёстой ангийн соёл юм. Өвгөдөөс өвлүүлсэн агнуурын нэгэн төрөл болох шонхроор гөрөөлөх соёлыг сэргээх цаг нь нэгэнт болсон. Цагаан шонхор бол нэн ховорт ордог. Идлэг шонхор дэлхийгээр тодорхой тойрогт нүүдэллэж амьдардаг. Нэг онцлог нь Монголд төллөдөг юм. Тиймээс эрх баригчид шонхрыг хүмүүсийн анхаарлын төвөөс гаргахын тулд шонхор шувуу гэх нийтлэг нэрээр нь үндэсний бахархалт шувуу болгосон гэдэг нь одоо л ойлгогдож байна. Тэгэхээр бахархалт нэрийн дор хямд үнээр бусдад зарах гэж байгаа бол энэ нэршлээ болих хэрэгтэй” хэмээн ярьж байв.

 

ОЛОН УЛСАД ХАНДАЖ ЧАДАХГҮЙ НЬ ТҮШЭЭДЭД ОЛЗ БОЛЖ БАЙНА УУ

ОХУ, БНХАУ-д шонхрыг барих, тэжээх, худалдах нь хуулиар хориотой байдаг бөгөөд зарим тохиолдолд цаазаар авах хүртэл ял ногдуулдаг байна. Харин Казахстан улсад барьж, худалдахыг зөвшөөрдөг ч нэг шонхор шувуунд 250 мянган ам.долларын татвар ногдуулдаг аж. Гэтэл манайд 11760 ам.долларын төлбөр, хураамж төлөөд л бүх асуудал шийдэгддэг гэсэн үг.

 

Түүнчлэн дэлхийн олон оронд идлэг шонхор шувуу барихыг хориглоод олон жил болж байна. Үүгээр зогсохгүй CITES-ийн конвенцийн Байнгын хорооноос идлэг шонхор шувууг Монголоос Арабын орнуудад гаргахыг хориглосон шийдвэрийг 2012 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн 003 тоотоор гаргасан гэсэн мэдээдэд байдаг. Гэтэл Монгол Улс уг шийдвэрийг тоосонгүй. Арабын орнуудын зүгээс манай оронд хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж үзүүлж, барилга байгууламж, авто зам барих, байгаль орчны судалгааны лаборатори байгуулах зэрэгт хөрөнгө оруулж байгаа. Гэхдээ эдийн засгийн ашиг харж, идлэг шонхрын экспортод найр тавьдаг асуудалд цэг тавих цаг нь болжээ.

 

Зэрлэг амьтан, шувуу хамгалаагчид энэ асуудлыг олон улсын хэмжээнд яагаад ярьж болдогтүй гэхээр CITES-ийн конвенци мэдвэл шонхор байтугай конвенцийн хоёрдугаар хавсралтад орсон бүх ан, амьтныг гаргахыг хориглох магадлал өндөр аж. Энэ нь эрх мэдлээ урвуулан ашиглаж, ашиг хонжоо хайсан эрх мэдэлтнүүдэд олз болдог бололтой.


Б.ЭНХМАРТ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Төстэй мэдээллүүд

47 шонхор шувуу хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ

47 шонхор шувуу хил нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ

2015/10/21, 10:29
61 шонхороос үүдэлтэй Катар улсын цэргийн штаб Монголд байрладаг илрэв үү

61 шонхороос үүдэлтэй Катар улсын цэргийн штаб Монголд байрладаг илрэв үү

2015/10/10, 14:58
Хууль бусаар барьсан 61 Идлэг шонхорыг илрүүллээ

Хууль бусаар барьсан 61 Идлэг шонхорыг илрүүллээ

2015/10/07, 13:47
“Шонхор хүнсний зах” хууль зөрчин ажиллаж байна Хотын дарга аа

“Шонхор хүнсний зах” хууль зөрчин ажиллаж байна Хотын дарга аа

2015/04/10, 12:09

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Бодлоор удирддаг робот-нохой зохион бүтээжээ

6 | 0 | 2026/03/31, 17:57
gallery image

Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

5 | 0 | 2026/03/31, 15:41
gallery image

Шатахууны сав барих ажилдаа яаралтай орохыг үүрэг болголоо

7 | 0 | 2026/03/31, 14:09
gallery image

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа

13 | 0 | 2026/03/31, 11:27
gallery image

ДЦС-5-ыг 200 тэрбум төгрөгийн бондын эх үүсвэрээр 30 сард барина

9 | 0 | 2026/03/30, 16:56
gallery image

Балбын Ерөнхий сайд асныг баривчилжээ

8 | 0 | 2026/03/30, 13:28
gallery image

Филиппинд эрчим хүчний онц байдал зарлалаа

7 | 0 | 2026/03/30, 10:52
gallery image

Байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүллээ

8 | 0 | 2026/03/30, 09:48
gallery image

"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

10 | 0 | 2026/03/27, 17:01
gallery image

Тэнгэрт хадсан махны үнэ

14 | 0 | 2026/03/27, 14:55
gallery image

Нохой, муураа тэжээх боломжгүй болсон тохиолдолд түр асрах байранд шилжүүлэх, эзэнтэй болгохыг уриалж байна

9 | 0 | 2026/03/27, 10:56
gallery image

Танилц: АН-ын дотоод сонгуулиар намын дунд шатны байгууллагыг удирдахаар болсон эрхэмүүд

10 | 0 | 2026/03/26, 16:50
gallery image

Туулын хурдны зам ашиглалтад орсноор Яармагийн гүүр болон Чингисийн өргөн чөлөөний ачаалал 28-32 хувиар буурна

11 | 0 | 2026/03/26, 10:01
gallery image

Н.Учрал БНХАУ-д суралцаж буй оюутнуудтай уулзав

9 | 0 | 2026/03/25, 15:20
gallery image

Сэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барьж байна

10 | 0 | 2026/03/25, 09:46
gallery image

Рио-де-Жанейрод капибара зодсон найман хүн баривчлагдав

9 | 0 | 2026/03/24, 13:32
gallery image

Ж.Давааням: Мансууруулах бодисыг сурталчилсан дуу, клип, контентод хязгаарлалт хэрэгтэй байна

11 | 0 | 2026/03/24, 10:34
gallery image

Хөвсгөл аймагт 17 настай эрэгтэй М бага насны охиныг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарчээ

13 | 0 | 2026/03/23, 18:51
gallery image

Сэлбэ голын үерийн урсцыг хуримтлуулах усан сан барих ажил үргэлжилж байна

16 | 0 | 2026/03/23, 13:22
gallery image

Зах, худалдааны төвүүдийг нүүлгэн шилжүүлэх талаар иргэдээс асууж эхлэв

12 | 0 | 2026/03/23, 10:20
gallery image

З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурлын тов гарлаа

25 | 0 | 2026/03/20, 17:18
gallery image

М. Оюун-Эрдэнэ “Мастер” +60 насны 50 км-ийн зайд дэлхийн рекорд тогтоолоо

16 | 0 | 2026/03/20, 14:48
gallery image

Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

12 | 0 | 2026/03/20, 11:19
gallery image

МАН олонхоо алдах уу, эсвэл дотроосоо тэсрэх үү?

13 | 0 | 2026/03/20, 09:39
gallery image

Куба: Шатахуунаа дүүргэхэд бүтэн жилийн орлогоос их мөнгө шаардагдаж байна

13 | 0 | 2026/03/19, 17:37
gallery image

Чуулганыг АН хаяж, МАН өөрөө гацаалаа

27 | 0 | 2026/03/19, 16:00
gallery image

"МААМУУ НААШ ИР" 70 ЖИЛ

16 | 0 | 2026/03/19, 10:39
gallery image

Б.Найдалаа, Л.Энх-Амгалан нараас юу хүлээх вэ?

14 | 0 | 2026/03/19, 10:15
gallery image

Оскарын онцгой хувцас загварууд

32 | 0 | 2026/03/18, 10:56
gallery image

Эмч, багш нарт төрийн өмчийн орон сууц хөлслөх, өмчлөх боломжийг нэмж 20 хувийн квот тогтоолоо

28 | 0 | 2026/03/17, 12:36
gallery image

Японы метро 40 жилийн дараа анх удаа тасалбарын үнээ нэмлээ

31 | 0 | 2026/03/17, 11:46
gallery image

Монголын боловсролын системийн сүйрэл

32 | 0 | 2026/03/16, 14:11
gallery image

АН “давхар иргэншил”-тэй гишүүдээр дүүрсэн гэв үү?!

13 | 0 | 2026/03/16, 10:46
gallery image

О.Батнайрамдал: Оюутолгойн хэлэлцээ "жижиг чулуу"-нд анхаарахаас илүүтэй том стратеги, эрх ашигт төвлөрөх ёстой

30 | 0 | 2026/03/16, 10:37
gallery image

Сая саяыг салхинд хийсгэхээс хамгаалах AI алгоритм

11 | 0 | 2026/03/13, 12:51
gallery image

Иргэдийн 90 хувь нь итгэдэггүй Шүүхэд парламентыг хаяж өгөх нь ардчиллын ухралт биш үү…

13 | 0 | 2026/03/13, 12:17
gallery image

Н.Алтанхуяг нарт холбогдох эрүүгийн хэргийг буцаасан шалтгаан

10 | 0 | 2026/03/13, 11:42
gallery image

АТГ-т баривчлагдах дараагийн хүнээр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тодров уу?!

17 | 0 | 2026/03/12, 10:38
gallery image

Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаяр нар халз мэтгэлцэх үү?

10 | 0 | 2026/03/12, 10:30
gallery image

Ном албан ёсоор "high fashion"-д тооцогдох боллоо

12 | 0 | 2026/03/11, 17:45
gallery image

Б.Ганболд 16, Ц.Дашдорж 22 дугаар байрт хурдаллаа

11 | 0 | 2026/03/11, 14:59
gallery image

Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

14 | 0 | 2026/03/11, 09:55
gallery image

Судалгаа: 2040 он гэхэд 220 сая гаруй хүүхэд таргалалттай болох эрсдэлтэй

14 | 0 | 2026/03/10, 16:44
gallery image

"Алтыг нь аваад авдрыг нь хаяж болохгүй” Ерөнхий сайд Оюу толгойн гэрээний шударга бус байдлыг шүүмжиллээ

15 | 0 | 2026/03/10, 09:36
gallery image

Харбины гэрээ ба Монголын экспортын ирээдүй

12 | 0 | 2026/03/09, 19:52
gallery image

Х.Нямбаатар: Томоохон бүтээн байгуулалтын ажлуудад дотооддоо үйлдвэрлэсэн ган төмөр авахаар төлөвлөж байна

11 | 0 | 2026/03/09, 18:29
gallery image

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв

14 | 0 | 2026/03/09, 10:28
gallery image

О.Цогтгэрэл АН-ын даргад жулдаж, намынх нь үйл ажиллагаа “жонхуураад” эхэллээ

15 | 0 | 2026/03/06, 16:06
gallery image

ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн Иран халдлагад өртөж, ШХАБ мэдэгдэл гаргав

15 | 0 | 2026/03/04, 10:58
gallery image

Саудын Араб дахь АНУ-ын Элчингийн байр дроны халдлагад өртжээ

27 | 0 | 2026/03/03, 14:31
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

19 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

18 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Х.Бат-Ялалт: Шүүх, прокурор, цагдаа эрх баригчдын даалгаврыг биелүүлж, хуулийг уландаа гишгэж буй нь иргэдийг бухимдуулж байна

27 | 0 | 2026/03/03, 14:10
gallery image

Ираны удирдагч Хаменей нас барлаа, цаашид яах бол?

24 | 0 | 2026/03/03, 10:09
gallery image

Гэрлийн хурдаар өсөж байгаа нийслэлийн төсөв иргэдийн амьдралд нөлөөлж байна уу

23 | 0 | 2026/03/02, 15:47
gallery image

Ойрх Дорнодод үүсээд буй мөргөлдөөний эргэн тойронд

25 | 0 | 2026/03/02, 15:37
gallery image

АНУ-ын зэвсэгт хүчин Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүллээ

22 | 0 | 2026/03/02, 10:03
gallery image

Гал түймрээс хоёр настай, зургаан сартай дүү нараа аварчээ

16 | 0 | 2026/02/27, 15:15
gallery image

Ц.Элбэгдорж шуугиан тарьж буй гэрэл зургандаа Жеффри Эпштейнтэй уулзахдаа юу ярьснаа тайлбарлав

24 | 0 | 2026/02/26, 15:33
gallery image

Гурван аймагт гал түймэр гарчээ

21 | 0 | 2026/02/25, 14:08
gallery image

Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

19 | 0 | 2026/02/24, 12:35
gallery image

Нобелийн шагналт Нэргэс Мохаммадид Ираны шүүхээс дахин 7.5 жилийн хорих ял оноов

15 | 0 | 2026/02/23, 15:42
gallery image

Дайныг зургадугаар сар гэхэд дуусгахыг АНУ хүсэж байна

27 | 0 | 2026/02/23, 13:24
gallery image

Мал хулгайлж, бэлчээрт нь нядалдаг бүлэг этгээдийг баривчилжээ

17 | 0 | 2026/02/13, 11:04
gallery image

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээгч гал морин жилийн талаар зурхайч лам нар ингэж айлдав

26 | 0 | 2026/02/12, 15:16
gallery image

“Дарь-Эхэд болсон үер Сонгинохайрханд давтагдахгүй гэх баталгаа алга”

20 | 0 | 2026/02/11, 13:00
gallery image

Үерхэж байсан найз охиноо бусадтай нийлж, бүлэглэн зодсон эрэгтэй өмнө нь гэмт хэрэгт холбогдож байжээ

19 | 0 | 2026/02/10, 11:30
gallery image

Архи, согтууруулах ундааг хууль бусаар үйлдвэрлэж, худалдан борлуулах гэж байсан үйлдлийг цагдаагийн байгууллага илрүүлж, таслан зогсоолоо

18 | 0 | 2026/02/09, 11:15
gallery image

Ш.Жамъяндорж: Иргэд “Би ийм их хэмжээний мөнгө хожсон юм байна” гэх сэтгэл хөдлөлөөр хандаж, хохирдог

17 | 0 | 2026/02/06, 12:06
gallery image

Обуна буюу Б.Болор-Эрдэнэ Грэммийн наадамд уригджээ

19 | 0 | 2026/02/05, 12:15
gallery image

Dj Koo өөрийн хайр сэтгэлийг МӨНХӨЛЛӨӨ

19 | 0 | 2026/02/04, 11:57
gallery image

Ачааны автомашин шатаж 38 настай жолооч нас баржээ

32 | 0 | 2026/02/02, 12:01
gallery image

П.Наранбаяр: Хэлэлцээрт заасны дагуу үндсэн цалин бодитоор нэмэгдсэн

23 | 0 | 2026/01/29, 15:54
gallery image

Индонезид хөрсний гулгалтын улмаас 82 хүн сураггүй байна

16 | 0 | 2026/01/29, 13:14
gallery image

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өсжээ

17 | 0 | 2026/01/29, 10:58
gallery image

Монгол Улс ийм хөнгөмсөг гэж үү

23 | 0 | 2026/01/28, 14:54
gallery image

"Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар зодуулсан цэрэг эмнэлэгт хүргэгджээ

18 | 0 | 2026/01/27, 11:34
gallery image

Адольф Гитлерын бэлгийн бойжилт хөгжөөгүй байжээ

20 | 0 | 2026/01/26, 10:53
gallery image

Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

21 | 0 | 2026/01/23, 16:57
gallery image

17 найз охинтой эр залилангийн хэргээр саатуулагджээ

25 | 0 | 2026/01/20, 15:08
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

69995 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59477 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50977 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47369 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42429 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37315 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37253 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31933 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31472 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30368 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23857 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23212 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22821 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22088 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21354 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20920 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19771 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19419 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18939 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18838 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18807 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18421 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18250 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18018 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17598 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17566 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17333 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17318 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17291 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17224 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17014 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16818 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16663 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16652 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16586 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16490 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16202 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16160 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16072 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

15998 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

15820 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15815 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15733 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15714 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15490 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15219 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14923 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14898 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14777 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14518 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14359 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14338 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14308 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14262 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14138 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13928 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13740 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13658 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13520 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13414 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47369 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59477 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37315 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50977 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31933 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31472 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14923 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13740 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17318 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13366 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13414 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15733 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10299 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11720 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13049 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18421 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5899 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9881 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11306 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11768 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8851 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9786 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9315 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10815 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8536 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11036 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7512 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11739 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8648 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8279 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12133 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9834 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18018 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6647 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7021 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8527 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6867 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7488 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11398 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6791 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.