| |
Дорнод бүсийн 2-р шатанд өрсөлдөх багийн нэрс бүтэн тодорлоо. Дорнод бүсээс Тампа Бэй Лайтинг, Вишингтон Капиталс болон Питтсбург Пингвинс багууд дараагийн шатанд өрсөлдөх эрхээ аваад байсан. Тэгвэл өнөө өглөө болсон Нью-Йорк Айландерс болон Флорида Пайнтерз багуудын тоглолтонд Нью-Йорк Айландерс баг хожсноор плэй-оффын 2-р шатанд өрсөлдөх эрхээ авлаа.
Хоёр багийн цувралын 6 дахь тоглолт Нью-Йорк хотын "Barclays Center” ордонд болж талбайн эзэн баг Айландерс нэмэлт цаг хожил байгууллаа. Энэ тоглолтонд талбайн эзэн Нью-Йорк Айландерс багийн Жон Жаварес ахлагчийн үүргээ маш сайн гүйцэтгэж хоёр гоол оруулсан. Тоглолтын 1-р үед Й.Юбердо тооны харьцааг нээсэн. Ингээд өөр гоол оролгүй 3-р үеийн төсгөлтэй золгосон. Флорида Пайнтерз шийдвэрлэх 3-р үед минут хүрэхгүй хугацаанд хамгаалж чадсан бол цувралын 7 дахь тоглолтыг гаргах байсан. Гэвч энэ өдөр Нью-Йорк Айландерс багийн ахлагч Ж.Таварес гайхалтай төгсгөлийг хийж тэнцээний гоол оруулсан. Ингээд нэмэлт цагт ялагч шийдэгдэх болоход өнөөх багийн ахлагч Ж.Таварес гоол оруулж багаа ялалт байгууллаа. Цувралыг 4-2 харьцаагаар өндөрлүүлсэн Нью-Йорк Айландерс баг 2-р шат буюу бүсийн хагас шигшээд Тампа Бэй Лайтинг багтай учраа таарсан.




SSPORT.MN
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

