logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

"ЧИМЭЭ" СТУДЫН ЗАХИРАЛ, ДУУЧИН О.БАЯРЖАРГАЛ: ДЭЛХИЙН АВАРГАД ОРОЛЦСОН БҮЖГИЙН ХАМТЛАГИЙН ДУУГ НЬ ДУУЛСАНДАА БАХАРХДАГ

Бичсэн:munkhbat
2016/05/10/, 17:38
Tweet
 

"ЧИМЭЭ" СТУДЫН ЗАХИРАЛ, ДУУЧИН О.БАЯРЖАРГАЛ: ДЭЛХИЙН АВАРГАД ОРОЛЦСОН БҮЖГИЙН ХАМТЛАГИЙН ДУУГ НЬ ДУУЛСАНДАА БАХАРХДАГ

 

Дундговь аймгийн Адаацаг сумаас Орчин цагийн нэрт хөгжмийн зохиолч, Төрийн соёрхолт Ц. Нацагдорж, УГЗ найруулагч Сугар, СГЗ зохиолч, сэтгүүлч Зандраабайдий, Хөдөлмөрийн баатар оёдолчин Ё.Норовсүрэн гээд цөөнгүй авьяаслаг уран бүтээлч, алдартнууд төржээ.Тэгвэл ухаан орсон цагаасаа урлагийн авьяас нь тодорч нутгийнхаа "од” болсон нэгэн шавилхан биетэй, шаггүй авьяастай хүү бол дуучин, ая зохиогч Оросоогийн Баяржаргал. Тэрээр энэ сумаас төрсөн анхны дээд мэргэжлийн дуучин бөгөөд улсын хэмжээний цөөнгүй уралдаанд оролцож айраг, түрүү авч байсан авьяаслаг уран бүтээлч юм. Бид "Чимээ” студын захирал, МУСТА дуучин, ая зохиогчО.Баяржаргалтай уулзаж уран бүтээлийн халуун яриа өрнүүллээ.

-Дэгэж дэрвэж явсан бага нас, нутаг усныхаа тухай яриагаа эхлэх үү? Айлын хэд дэхь хүү вэ?

-Тэгье. Хүн бүхэн бага насныхаа тухай ярих дуртай байдаг. Миний бага нас хот хөдөө хоёрын дунд л явж өнгөрсөн дөө. Миний ээж 9 сайхан хүүхэд төрүүлж өсгөсөн, их ажилсаг, юм юманд авхаалжтай хүн байдаг. Би айлын 4 дэхь хүү, дороо 5 сайхан дүүтэй. Бусдын жишгээр эгч, дүүстэйгээ хурга, тугал хариулж бужигнаж л өслөө. Анх 5 настайдаа уншиж бичээд сурчихсан болохоор юм юманд адтай гэгдсэн хүү байлаа. Ээж маань нэг үе хотод Мал бордох аж ахуйд ажиллаж байсан болохоор Нийслэлийн 19-р дунд сургуульд 1-р ангид орж, хоёр улирал сурчихаад нүүдлийн шувуу шиг нутагтаа очиж үргэлжлүүлж суралцсан. Сургуульд орохоосоо өмнө 6-р сарын 1 нд Хүүхдийн баяраар ажил дээр нь очиход ээж эзгүй байж таартал бэлэг тарааж байсан нэг эгч "Чи гарын үсгээ зурж чадвал бэлэгээ ав” гэхээр нь гарын үсгээ зурчихаад эгч дүү нарынхаа бэлэгийг цуг аваад гэртээ харьж байлаа. Сумын дунд сургуульд хоёр эгчийнхээ хамт дотуур байранд сууна. Бидний үеийнхэн чинь зах зээлийн шуурганд хүүхэд насаа үдсэн ч хэдэн малынхаа буянаар нэг их өлсөж цангаагүй шүү. Харин картын бараанд нилээд очерлосон.

"ЧИМЭЭ" СТУДЫН ЗАХИРАЛ, ДУУЧИН О.БАЯРЖАРГАЛ: ДЭЛХИЙН АВАРГАД ОРОЛЦСОН БҮЖГИЙН ХАМТЛАГИЙН ДУУГ НЬ ДУУЛСАНДАА БАХАРХДАГ

 

 

-Хэзээнээс дуулж эхлэв. Анхны тайз чинь мэдээж сургуулийнх байсан биз. Ер нь танай удамд дуучин бий юу? Уралдаан тэмцээнд орж багагүй амжилт үзүүлж байсан гэсэн.

-Би 1-р ангиасаа л сумынхаа дуу хөгжмийн багш Гангаагийн харцанд өртсөн. Хонь хариулж явахдаа радиогоо өвөртлөөд л явна. Ялангуяа "Хүсэлтийн хариу” нэвтрүүлэгийг алгасахгүй сонсоно. Радиогоор Цэрэнчимэд ахын дууг сонссоор "Ээж минь” дууг нь сурчихсан, ганц дуулдаг дуу минь байв. Энэ дуугаараа нутгийнхандаа их тоогдсон. Тэр үед пянз энэ тэр байсан биш, Өвөлдөө ээжийгээ дагаад хотод ирж сургуульд сурдаг байсан болохоор ирж очихдоо Зил- 130 машины кабинд ч их дуулсан даа. Манай удамд одоогоор надаас өөр дуучин төрөөгүй ч ээжийн минь аав нутаг усандаа уртын дуу сайхан дуулдагаараа алдартай хүн байсан юм билээ.Ээж болон ойрын хамаатнууд намайг өвөөгийн сүнс ч гэж ярьдаг. Тэгэхээр би удамтай дуучин байж таарна. Өвөөг маань нутгийнхан нь одоо ч дурсан ярьдаг.Ээж маань 1990 оноос хойш нутагтаа суурьшин малаа маллаж байна. Нэг хэсэг хэдэн хүүхдээ өнгөтэй өөдтэй явуулах гэж хот хөдөөгийн хооронд явжажиллан биднийг бусдаас дутахааргүй сайхан өсгөсөн. Багаасаа л дуулсан болохоор хотод 8-р ангиа төгсөөд ээждээ туслахаар хөдөө гарч 2 жил мал малласан. Намайг урлагийн хүн болохоод ээж маань их дэмжсэн. Харин хоёр эгч маань эсэргүүцэж малчин болгох сонирхолтой байсан ч нэг уралдаан миний урлагийн замд ухралтгүй ороход их түлхэц болсон. Тэр үед манай аймагт "Говийн тэнгэр” поп, рок дууны улсын уралдаан зохиогдож 21 аймгаасдуучид ирж оролцсон их өрсөлдөөнтэй тэмцээн болов. Тэр уралдаанд манай аймгаас сум болгон нэг нэг дуучин оролцуулсан юм. Би нутгаасаа аймагт мотоцикльтэйгээ ирээд театр дээр очоод бүртгүүлэх гэтэл бүртгэл нь дуусчихсан байсан. Гайхаад зогсож байтал одоо энэ УГЗ Д.Ухнаа гуай таараад " Хаанахын нөхөр вэ чи, Юу ч гэсэн дуулахын чинь сонсоё” гээд дуулуулж үзээд тэмцээндээ ор доо” гэсэн. Сумаа төлөөлсөн би амжилттай оролцож "Үзэгчдийн нэрэмжит” шагнал хүртсэн. Удалгүй 25-р суваг телевизээр улс даяар цацагдаж, ах дүүс хамаатнууд үзчихээд их урам өгсөн. Дараа нь өвөл "Морины дуу хэн сайн дуулах вэ” улсын уралдаанд оролцож УГЗ Бямбабаярын "Уургач хүлэг” дууг дуулаад ёсолтол үзэгчид алга ташисангүй, муу дуулж дээ гэж бодоод эргэтэл нижигнэтэл алга ташисан. Тэр тэмцээнд би МҮЭСТО-ийн дэргэдэх "Эгшиглэн” хамтлагтай анх удаа төвийн том тайзан дээр дуулж 3-р байр эзлэсэн. Дараа нь "Хонгор зул” сонин дээр зурагтайгаагарч, Монгол телевиз, радиогоор дуулж дуучин болох гараагаа эхлэсэн. Тэгээд аймгийнхаа театрт дагалдан дуучнаар 2 жил ажиллахад театрын Уран сайхны удирдаач, найруулагч СТА Д.Доржсүрэн мэргэжлийн урлагийн хүн ямар байх ёстойг ухааруулж , зэмлэл, магтаал бүгдийг хүртээсэн.Тэгээд 2002 онд СУИС-д элсэн орж МУГЖ Д.Бандийн шавь болсон. Намайг 3-р курст байхад багш маань бурхан болж МУГЖ Д.Ганхуяг багш дээр үргэлжлүүлэн сурч сургуулиа төгссөн. Оюутан байхдаа БЦДБЭЧ-ийн дуучнаар ажиллаж Орхон аймагт зохиогдсон Орос, Хятад, Өвөрмонгол,Буриад, Якут зэрэг орнууд оролцсон эстрадын дуучдын ОУ-ын "Хар алт, мөнгөн чавхдас” нэртэй уралдаанд Төрийн шагналт Хангалын хөгжим "Нарт тэнгэрийн дор” дуугаар оролцож Гран при шагнал хүртсэн. Сургуулиа төгсөөд ҮДБЭЧ-д шалгуулаад тэнцсэн ч нэгэн хэвийн амьдралд баригдахгүй, юм юманд хүчээ сорьж үзье гэж бодоод бие дааж уран бүтээл хийхээр "Чимээ” студээ байгуулан ажиллаж байна.

"ЧИМЭЭ" СТУДЫН ЗАХИРАЛ, ДУУЧИН О.БАЯРЖАРГАЛ: ДЭЛХИЙН АВАРГАД ОРОЛЦСОН БҮЖГИЙН ХАМТЛАГИЙН ДУУГ НЬ ДУУЛСАНДАА БАХАРХДАГ

 

 

-Бие дааж уран бүтээл хийхэд хөрөнгө мөнгөнөөс эхлээд бэрхшээл багагүй тулгардаг. Ажлын захиалга хэр их ирж байна.

-Ер нь өөрийнхээ хүссэн зүйлийг хийхэд хувь уран бүтээлч илүү чөлөөтэй байдаг учраас би карьер хөөхийг бодоогүй. Амьдралаа авч явахын тулд хичээхээс гадна шинийг эрэлхийж, ихийг сурч мэдэх хэрэгтэй болдог. Хувь хүн уран бүтээл хийхдээ бусдаас ялгарахын тулд ажилтай байхын тулд уйгагүй хөдөлмөрлөх хэрэгтэй. 2000 оны эхээр цөөхөн хүн студитэй байсан. Студэд дуу бичүүлэхэд өндөр өртөгтэй байдаг болохоор сайн уран бүтээл гаргахын тулд тодорхой хэмжээний мөнгө шаардлагатай болно. Тэгээд л өөрийн гэсэн студитэй болж уран бүтээлээ хийхээр шийдсэн. Энэ хугацаанд дууны уран бүтээл дээр түлхүү ажиллаж, олон талаас нь судалж багагүй туршлага хуримтлуулсан гэж боддог. Мэргэжлийн дуучин хүн ямар ч төрөл жанрын дууг дуулах чадвартай байх ёстой. Миний хувьд уртын дуу, сонгодогоо ч дуулчихна. Манай студи салбар салбарын хүмүүстэй хамтарч ажилладаг. Ялангуяа эх орноо төлөөлж гадаадад уралдаан тэмцээнд явж байгаа Загварынхан их үйлчлүүлдэг. ОУ-ын Миссийн тэмцээнд явж байгаа бүсгүйчүүд ч бас ирнэ. 2014 онд Манжуурт болсон ОУ-ын Миссийн тэмцээний авьяас төрөлд 2-р байр эзлэсэн бүсгүй маань манай студээр хөгжмийн найруулгаа хийлгэж бидэнтэй хамтарч ажилласан. Солонгост болсон тэмцээний оролцогч ч адилхан. Саяхан Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн "Дууны хорвоо 1,2” дууны цомогийн эмхэтгэл дээр ажилласан.Одоо СУИС-ийн Ардын дууны ангийн оюутнуудын Ардын богино дууны цомог дээр ажиллаж байна.

"ЧИМЭЭ" СТУДЫН ЗАХИРАЛ, ДУУЧИН О.БАЯРЖАРГАЛ: ДЭЛХИЙН АВАРГАД ОРОЛЦСОН БҮЖГИЙН ХАМТЛАГИЙН ДУУГ НЬ ДУУЛСАНДАА БАХАРХДАГ

 

 

-СУИС-ийн төгсөгчид ажлын байр ховор. Монголоор дүүрэн чөлөөт нэртэй уран бүтээлчид олширсон гэлцдэг. Зарим нэг хүн жил болгон элсэлт авахыг эсэргүүцдэг. Сайн нь ч саар нь ч төгсөөд байх шиг байна. Дээхнэ үед жил өнжиж элсэлт авдаг байсан. Энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Урлагт арын хаалга байдаггүй гэдэг. Үнэхээр авьяастай нь сайн уран бүтээл хийхэд гараад л ирнэ.Зүгээр сонирхолтой хэсэг хүмүүс сургуульд сурчихаад дараа өөр ажил эрхлээд явах нь ч байдаг. Энэ бол ямар ч мэргэжил дээр харагддаг. Сүүлийн үед манай цөөнгүй төгсөгчид хөдөө орон нутгийн театрт очиж сайн ажиллаж байх шиг байна. Хотод ажлын байр хомс гэдэг нь үнэн. Төгсөгчдөөс жилд цөөхөн хэдхэн хүн л театр, чуулгуудад ордог. Миний бодлоор Монголд дахиад нэг Сонгодог театр байгуулвал зүгээр санагддаг. Урлаг ард түмнийг соён гэгээрүүлж, хүмүүжүүлдэг учраас төр засгийн зүгээс маш их анхаарал тавих хэрэгтэй. Монгол дуучид дэлхийн хэмжээнд үнэлэгдэж, танигдаж байна. Олон сайн дуучид төгссөн ч ажлын байргүйгээс аргагүйн эрхэнд өөр салбарт ажиллаж амьдралаа залгуулж байна. Дуурийн чиглэлээр ажиллаж хүчээ сорих бодолтой олон уран бүтээлч байгаа ч өнөөдөр ажиллах театр, таатай нөхцөл алга л байна. Элсэлтийн хувьд яамнаас нэг бодлого баримталдаг байх. 1980- аад оны үед кино драм, дуулаачийн ангид өнжиж элсэлт авдаг байсан гэсэн. Энэ бол бас бодох л ёстой асуудал байх. Олон телевиз, продакшнууд ажиллаж байгаа болохоор жүжигчний мэргэжлээр төгссөн хүмүүстхөтлөгч, найруулагчийн ажил олдоод байх шиг байна. Миний хувьд уран бүтээлч болгон заавал олны танил байх албагүй гэж боддог.Манай сургууль сайн сургалттай гэдэг ч үнэхээр авьяастай тэр болгон нь орж байна уу гэдэг нь эргэлзээтэй санагддаг.Манай нэг нэртэй жүжигчин олон жилийн өмнө "Урлагт жинхэнэ авьяастай нь биш дуртай, сонирхолтой нь сургуульд орж төгсөөд ажиллаж байна” гэж хэлсэн байдаг. Олон дунд янз янз л байгаа байх. Багш нар маань "Та нарыг сайн явсан ч, муу явсан ч сургуулийн нэр хамт явна” гэж хэлдэг байлаа.

-Өөрийн чинь хувьд эстрад талдаа илүү сонирхолтой, испани хэл дээр цөөнгүй дуу дуулсан гэж сонссон. Чамаас өөр испани хэл дээр дуулдаг дуучин бий юу?

-Одоогоор испани хэл дээр дуулдаг дуучин байхгүй байхаа. Миний хувьд эстрад дуу тэр дундаа Латин америкийн дуун дээр сүүлийн үед түлхүү ажиллаж байна. Энэ нь нэг хэв загвараас зайлсхийж байна гэсэн үг. Эстрад урлаг бол ямар ч хүн ойлгодог, цэмцгэр дэгжин урлаг гэж би боддог. Дэлхийн урлагт сонгодогоос улбаалсан поп урлаг зөндөө байна. Манайд Латин Америкийн урсгалтай төстэй, дутахгүй сонсголонтой дуулаачийн бүтээл их байна. Төрийн шагналт Хангалын дууны уран бүтээлийг судлахад одоо энэ дэлхийг шуугиулаад байгаа гоё аялгуутай, хэмнэлтэй ямар ч хүн сонсоход сэтгэлд хүрдэг дуунууд байдаг. Аугаа бүхэн дэргэд байдаг гэдэг дээ. Би хэдэн жилийн өмнөөс испани хэл дээр дуулж эхэлсэн. Анх Америкт очсон үедээ хамаатны эгч маань санал тавьж испани хэл дээр дуулсан чинь тэндхийн хүмүүст таалагдаж, хэллэг чинь цэвэрхэн байна гэхээр нь зориглоод уран бүтээл хийх бодол төрсөн. Одоо би итали, испани,англи, орос хэл дээр дуулж байгаа.Монгол дуугаа ч хөрвүүлж испани хэлээр дуулах бодолтой. Дэлхийн хоёр дахь гол хэл бол испани. Америкийн өмнөд хэсэг тэр чигээрээ испаниар ярьдаг гэсэн.Кубын албан ёсны хэл испани. Би сүүлийн үед Монголд суугаа Кубын элчин сайдын яамтай холбоотой хамтарч ажиллаж байгаа. Хэд хэдэн томоохон арга хэмжээндээ намайг урьж дуулуулсан. 2015 онд Австрийн Вена хотод болсон Цэнгээнт бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголоос анх удаа оролцсон "Сарны бүжиг” хамтлагийн дууг дуулсандаа би бахархдаг. Миний дуулсан дууны хэмнэлд бүжиглэж, эх орныхоо нэрийг гаргаж шагналт 7-р байранд орж, эрэмбээрээ 4-т орсон болохоор их баярласан. Манай бүжгийн спортын төрлөөр уран бүтээлээ туурвидаг хамтлагууд Азиас анх удаа европынхонтой өрсөлдөж сул өрсөлдөгч биш гэдгээ харуулсан. Өмнө нь бүжгийн хамтлагууд интернетээс нэг хөгжим татан бичиж авч монтажлаад л тэмцээндээ оролцдог байсан юм билээ. Тэр ая нь цаанаас тавьсан шалгуурыг хангадаггүй байсан болохоор тодорхой амжилт үзүүлж байгаагүй гэсэн. Хөгжмийн найруулга, ая бүжгэнд маш чухал болохоор сайн сонголт хийх хэрэгтэй. Спорт бүжгэнд Латин Америкийн ая зонхилдог тул миний сонирхолтой нийцэж хөгжмийн найруулгаа монголдоо хийж, өөрөө испани хэл дээр дууг нь дуулсан. Ур чадвар, хөгжмийн найруулгаараа гологдоогүй гэхээр жаахан омогшсон шүү. Бид эвтэй байгаад сэтгэл нийлээд хөдөлмөрлөвөл хаана ч гологдохгүй гэдэг нь тэнд харагдсан.

"ЧИМЭЭ" СТУДЫН ЗАХИРАЛ, ДУУЧИН О.БАЯРЖАРГАЛ: ДЭЛХИЙН АВАРГАД ОРОЛЦСОН БҮЖГИЙН ХАМТЛАГИЙН ДУУГ НЬ ДУУЛСАНДАА БАХАРХДАГ

 

 

-Танай ангиас ямар ямар сайн дуучид төрсөн вэ?

-Манай ангийнхны давуу тал бол ихэнх нь мэргэжлээрээ ажиллаж байгаа. Дэлхийн том том уралдаануудад амжилттай оролцож, монгол дуучны хоолойн цараа, авьяасыг аль хэдийнэ зөвшөөрүүлсэн дуурийн дуучин Э.Амартүвшин гавьяат манай ангийн төдийгүй монголчуудын бахархал болсон. АДБ-ийн "Түмэн эх” чуулгын уртын дуучин Мөнхбаатар орчин цагийн уртын дуучдыг магнайлж явна. Эгч дүү дуучины Хишигдэлгэр, Сүхбаатар аймгийн "Жаахан шарга” театрын гоцлол дуучин Осгонбаяр гээд олон сайн дуучид байна. Дуурийн театрт гэхэд 10-аад дуучин ажиллаж байна.

- Сүүлийн үед зарим дуучид амархан нэрд гарахыг эрмэлздэг, нэгэн хэв маягтай чанаргүй уран бүтээл хийж байна гэж үзэгч сонсогчид их шүүмжилдэг. Ер нь урлагт шүүмж судлал байхгүй, энэ салбар хоцрогдож байна. Сулхан уран бүтээлийг мөнгө төлж байнга явуулсанаас хүмүүсийн чихэнд хүчээр хоногшуулдаг гэдэгтэй санал нийлэх үү?

- Энэ бол үнэнийн хувьтай гэж боддог. Ямар ч дууг байнга л FM радиогоор явуулаад байвал хүссэн хүсээгүй хүмүүс мэддэг болчихдог.Нэг үе дууны шүлэг, аяыг батлуулдаг, цензуртэй байсан нь сайн уран бүтээл төрүүлдэг байсан. Одоо бол хэн дуртай нь шүлэг бичиж, ая хийдэг болчихсон. Бас ямар ч шүүмж судлал байхгүй болсон нь олон чанаргүй бүтээл гаргахад хүргэж байна. Жар далаад оны дуунууд шалгуурыг давж одоо ч дуулагдаж байна. Мэдээж энэ цагт ч сайн дуунууд гарч л байна. Телевиз, радиогийнхэн өөрсдөө тодорхой хэмжээний цензур тавьж нийтэд хүргэдэг байх хэрэгтэй.

-Удахгүй бие даасан тоглолтоо хийх гэж байгаа гэсэн. Тоглолтынхоо сониноос ярихгүй юу. Ямар уран бүтээлчид оролцох бол.

-Би уран бүтээлээ хийгээд 10 гаруй жил болоод анх удаа уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байна. "Улаанбаатар” чуулгын байранд 5-р сарын 28-ны 19 цагаас "Амирлахуйн чимээ” нэртэй тоглолтоо хийхээр бэлтгэлдээ ороод явж байна.Тоглолтонд маань Дэлхийн аваргын шагналт ”Сарны бүжиг” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ, СТА, БТА ая зохиогч Ц.Нэргүй, 2015 оны Universe Best songs уралдааны Гран При шагналт Г.Билгүүн, Буриад улсад ажиллаж байгаа залуу дуучин Б.Уранчимэг,”Очирваань-Уул” холбооны дуучин А.Батцэцэг,ОХУ-ын нэрт гитарчин Александр Сага, Турк улсад болсон ОУ-ын наадамд амжилттай оролцоод ирсэн Ө.Шинэсаран болон залуу уран бүтээлчид оролцсон маш өвөрмөгц содон тоглолт болно.

-Анх удаа тоглолтоо хийж байгаа уран бүтээлчид голдуу "Бөхийн өргөө”-г сонгодог. Яагаад "Улаанбаатар” чуулгыг сонгох болов.

-Миний хувьд зориулалтын тайз сонгохыг хүссэн. Бөхийн өргөө, Улсын циркт тоглоход үзэгчидэд жаахан тиймхэн, үнэнийг хэлэхэд үзэгчид рүүгээ нуруугаа харуулахад таатай биш санагддаг.Тоглолт бол мөнгө олохдоо гол бус, ямар уран бүтээлч вэ гэдгээ хүмүүст харуулах, шалгуулахад оршдог гэж боддог.

"ЧИМЭЭ" СТУДЫН ЗАХИРАЛ, ДУУЧИН О.БАЯРЖАРГАЛ: ДЭЛХИЙН АВАРГАД ОРОЛЦСОН БҮЖГИЙН ХАМТЛАГИЙН ДУУГ НЬ ДУУЛСАНДАА БАХАРХДАГ

 

-Техник хөгжсөнөөс болж дуучид ам барьж дуулах нь их болсон. Мэргэжлийн хүний хувьд энэ тал дээр таны бодол...

- Ам барьдаг дуучид бол нэг их сайн хоолойтой дуучид биш байдаг. Сайн дуучид бол хэзээ ч ам барьдаггүй. Үнэхээр хоолой нь өвдсөн үед бол дуучин хүн дуулах шаардлагагүй гэж боддог. Тийм болохоор би ам барихын эсрэг байдаг. Жижигхэн ресторанд хүртэл ам барьдаг дуучидыг нь үзэж л байсан. Ямар ч амьд харьцаагүй, биеэ барьсан харагддаг. Хүний итгэлийг олоход хэцүү, алдахад амархан байдаг болохоор уран бүтээлчидээ битгий ам барьж дуулаарай гэж уриалж байна. Залуучуудын дунд зорилгоо умартаад амархан аргаар мөнгө олж, нэрд гарахын тулд ёс зүйгүй авирлах хандлага хааяа ажиглагддаг.

 

Ярилцсанд баярлалаа. Н.УДВАЛ Эх сурвалж: Bolod.mn

Төстэй мэдээллүүд

“Жаргал эвийлэгээгүй аав” тоглолт энэ сарын 29-нд болно

“Жаргал эвийлэгээгүй аав” тоглолт энэ сарын 29-нд болно

2016/04/26, 12:05
Чонон Монголын “СОРОНЗ” хамтлаг удахгүй тоглолтоо хийнэ

Чонон Монголын “СОРОНЗ” хамтлаг удахгүй тоглолтоо хийнэ

2016/03/10, 20:11
Эгч, дүү хоёр оюуны өмчийн хууль зөрчиж, дуу хулгайлжээ

Эгч, дүү хоёр оюуны өмчийн хууль зөрчиж, дуу хулгайлжээ

2015/05/06, 12:07
МУГЖ Д.БАТТӨМӨР: Уртын дуу заримдаа хөшигний хөгжим болдог байлаа

МУГЖ Д.БАТТӨМӨР: Уртын дуу заримдаа хөшигний хөгжим болдог байлаа

2015/03/30, 15:50

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*

Энэ залуугийн студээр хэд хэдэн дуу хийлгэсэн юм. Авъяастай хөдөлмөрч дуучиндаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье Эдний студэд олон шилдэг дууны ориг понограммууд байдаг юм байна лээ

2016/05/25, 14:40
gallery image

Холливудын секс бэлгэ тэмдэг Меган Фоксын түүх

5 | 0 | 2026/06/30, 13:08
gallery image

Усны түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрчээ

6 | 0 | 2026/06/30, 12:50
gallery image

Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ?

5 | 0 | 2026/06/30, 11:11
gallery image

ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч огцорлоо

7 | 0 | 2026/06/29, 14:40
gallery image

Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээж, батлуулсан нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж

9 | 0 | 2026/06/29, 12:29
gallery image

Сэлэнгэ аймагт халиун буга хууль бусаар агнажээ

10 | 0 | 2026/06/26, 11:03
gallery image

Бид илүү нээлттэй, үр ашигтай, ногоон Өвөр Монголыг харлаа

17 | 0 | 2026/06/25, 12:47
gallery image

2026-2027 онд 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч нийлүүлнэ

12 | 0 | 2026/06/25, 11:54
gallery image

Залилангийн хэрэгт холбогдсон иргэнийг АНУ-аас шилжүүлэн авчирчээ

17 | 0 | 2026/06/24, 16:03
gallery image

Шаардлага хүргүүлэх тухай

19 | 0 | 2026/06/24, 14:03
gallery image

12 хоногийн хугацаанд тасрах байршлууд

15 | 0 | 2026/06/24, 11:56
gallery image

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: АИ-92-ыг Оросын дотоодынх нь үнээс хоёр дахин хямдхан авч байна

17 | 0 | 2026/06/23, 15:27
gallery image

Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна

21 | 0 | 2026/06/23, 13:48
gallery image

Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино

24 | 0 | 2026/06/22, 17:02
gallery image

Нийслэл 2026 оны төсөвтөө тодотгол хийлээ

23 | 0 | 2026/06/22, 15:57
gallery image

Борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаяхгүй байхыг санууллаа

18 | 0 | 2026/06/20, 11:08
gallery image

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

14 | 0 | 2026/06/19, 13:10
gallery image

Наадмын амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлж амардаг болох агуулгатай тухай хуулийн төслийг буцаажээ

16 | 0 | 2026/06/19, 11:47
gallery image

НҮБ-ын тэргүүний төлөөх өрсөлдөөнд дахин 2 нэр дэвшигч нэмэгдлээ

12 | 0 | 2026/06/19, 10:44
gallery image

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

15 | 0 | 2026/06/18, 14:45
gallery image

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

24 | 0 | 2026/06/18, 14:45
gallery image

С.Одонтуяа: Хар тамхи Монголын нийгэмд аль хэдийнэ бодит аюул болсон

18 | 0 | 2026/06/18, 10:51
gallery image

НОБГ: Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алджээ

27 | 0 | 2026/06/17, 11:02
gallery image

СОНСГОЛ: "Хариуцлага тооцуулах дөрвөн асуудал, 12 зөвлөмж гаргасан"

22 | 0 | 2026/06/16, 15:56
gallery image

Отгонтэнгэр хайрханы тахилгад оролцохоор ирж буй иргэдийн анхааралд

16 | 0 | 2026/06/16, 15:47
gallery image

Ши Жиньпин Монголд айлчилна

15 | 0 | 2026/06/16, 13:40
gallery image

ТЦА: Согтуугаар автомашин жолоодож долоон тээврийн хэрэгсэл мөргөсөн этгээдийг саатуулсан

14 | 0 | 2026/06/16, 12:08
gallery image

Автомашины обуд, гупер, нүүр зэргийг сольж олон удаа хонжворт сугалаанд оролцуулж, иргэдийг залилдаг байжээ

25 | 0 | 2026/06/12, 16:34
gallery image

Богдхан ууланд хортон шавж устгалын бодис цацаж байгаа тул 10-14 хоног ойд чөлөөт цагаа өнгөрөөхгүй байхыг зөвлөв

20 | 0 | 2026/06/10, 12:32
gallery image

Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо

20 | 0 | 2026/06/08, 15:27
gallery image

Энэ сарын 15-наас 10 аймагт загас агнах зөвшөөрөл олгоно

21 | 0 | 2026/06/08, 15:11
gallery image

Махны үнэ "хаданд" гарч, гулууз мөрөөдөл болжээ

21 | 0 | 2026/06/08, 12:40
gallery image

ОБЕГ | 14 иргэний амь насыг аварч,130 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

16 | 0 | 2026/06/08, 11:19
gallery image

ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаярыг хотын ерөнхий менежерээр томилжээ

25 | 0 | 2026/06/08, 09:45
gallery image

АТГ-аас мопед, скутер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг хянаж, хүчингүй болгуулав

18 | 0 | 2026/06/05, 12:49
gallery image

Аваргуудын лигийн үеэр үймээн дэгдэж, 780 гаруй хүнийг баривчилжээ

18 | 0 | 2026/06/04, 16:34
gallery image

ЕБС-ийн зуны амралт энэ сарын 15-наас эхэлнэ

18 | 0 | 2026/06/02, 15:12
gallery image

Баяртай Чүнчин

11 | 0 | 2026/06/02, 14:33
gallery image

Нүүрсний зах зээлийн зөрчилтэй парадокс

17 | 0 | 2026/06/02, 11:04
gallery image

Орос улс нисэх онгоцны түлшний экспортоо арваннэгдүгээр сарыг дуустал зогсоолоо

17 | 0 | 2026/06/02, 10:35
gallery image

Баг зурж урлалаа

20 | 0 | 2026/06/01, 12:40
gallery image

Сайн уу 8D Чүнчин хот

12 | 0 | 2026/06/01, 10:43
gallery image

23 настай ч 1000 гаруй шавьтай Z үеийн төлөөлөл

19 | 0 | 2026/05/29, 14:47
gallery image

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЛЭЭ

18 | 0 | 2026/05/29, 11:47
gallery image

Зөвшөөрөлтэй сугалаа хэмээн иргэдийг төөрөгдүүлж, залилж байсан 17 этгээдийг баривчилжээ

16 | 0 | 2026/05/26, 12:15
gallery image

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

13 | 0 | 2026/05/25, 21:01
gallery image

Н.Учралд ганцхан удаагийн хоригийн эрх бий

13 | 0 | 2026/05/25, 15:33
gallery image

Хүндийг өргөлтийн Азийн АШТ-д Б.Хонгорзул VI байр эзэллээ

15 | 0 | 2026/05/22, 15:23
gallery image

2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна

23 | 0 | 2026/05/21, 14:36
gallery image

С.Болорчулуун: Хуульд байхгүй үндэслэлээр Ч.Баяржаргалыг цагдан хорьж байна

26 | 0 | 2026/05/21, 12:06
gallery image

БНХАУ-ын өмнөд болон төв хэсэгт үерийн гамшиг нүүрлэж, 21 хүн амиа алдлаа

28 | 0 | 2026/05/21, 11:11
gallery image

Ахмад настан, 0-16 насны хүүхдүүд Богд хааны музейг үнэгүй үзэх боломжтой

24 | 0 | 2026/05/20, 13:35
gallery image

Баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга, нөөлөг салхи, нойтон цасны АЮУЛТАЙ үзэгдэл ажиглагдаж байна

29 | 0 | 2026/05/20, 12:31
gallery image

Автомашиныхаа ард хүний гавлын яс зүүсэн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна гэв

30 | 0 | 2026/05/19, 17:27
gallery image

Хуримын шөнө ба эмгэнэлт төгсгөл

24 | 0 | 2026/05/19, 15:56
gallery image

Сань Шин Дүйгийн соёлтой танилцлаа

25 | 0 | 2026/05/19, 14:48
gallery image

Италийн таван иргэн Малдивд шумбаж байгаад нэгэн зэрэг осолдож амиа алджээ

25 | 0 | 2026/05/19, 10:52
gallery image

Улсын нэгдсэн төсөв 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарахад хөрөнгийн зардал 2.2 дахин өссөн нь нөлөөлжээ

27 | 0 | 2026/05/18, 16:07
gallery image

Чөлөөт худалдааны туршилтын бүс дэх анхны сурвалжилга

29 | 0 | 2026/05/18, 14:57
gallery image

“Шижир алтан баг” хийж үзлээ

29 | 0 | 2026/05/18, 14:49
gallery image

Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг АН-ынхныг яллаж байгаад сунгагдах эрхээр шагнуулах нь...

32 | 0 | 2026/05/18, 14:28
gallery image

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв

27 | 0 | 2026/05/18, 13:22
gallery image

ГИХГ-ын даргаар Б.Энхсүхийг томиллоо

26 | 0 | 2026/05/18, 12:19
gallery image

Хулгайд алдагдсан өмч хөрөнгөө нийслэл буцаан авснаар 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ

41 | 0 | 2026/05/18, 12:07
gallery image

Цагдаагийн алба хаагчийг албан үүрэг үүргээ гүйцэтгэх явцад нь хутгалсан хэрэг гарчээ

25 | 0 | 2026/05/18, 11:57
gallery image

Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна

28 | 0 | 2026/05/18, 11:33
gallery image

Дү Жян Янь байгууламжаас эртний хүмүүсийн ухаан билгийг биширлээ

31 | 0 | 2026/05/17, 13:14
gallery image

Хулсны баавгайтай “танилцлаа”

30 | 0 | 2026/05/17, 13:07
gallery image

Монгол Улсад жимс, хүнсний ногоо нийлүүлдэг парктай танилцлаа

30 | 0 | 2026/05/17, 13:02
gallery image

Хятадад аялах гадаадын жуулчид олширч байна

27 | 0 | 2026/05/16, 11:44
gallery image

Хятад, Монголын Хэвлэл Мэдээллийн Бээжин, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжилга Эрээн хотоос аяны жолоогоо сунгалаа

35 | 0 | 2026/05/16, 11:33
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны анхны сургалт (2026) Хөх хотод нээгдэв

34 | 0 | 2026/05/16, 11:25
gallery image

Гадаад оюутнууд Сичуань хоолны соёлтой танилцлаа

30 | 0 | 2026/05/15, 18:41
gallery image

“Хятадын эртний гурван улсын түүхийн ул мөрөөр” соёлын аян эхэллээ

32 | 0 | 2026/05/15, 18:19
gallery image

Д.Дэнсмаа: Сэтгэцийн эмгэг, хүүхдийн аутизмын тохиолдол нэмэгдэж байна

27 | 0 | 2026/05/15, 12:30
gallery image

Чэндүгийн Өргөн нарийн гудамжаар

26 | 0 | 2026/05/15, 10:38
gallery image

“Роботын ертөнц”-өөр аяллаа

29 | 0 | 2026/05/15, 10:32
gallery image

Хэт тансаглалын үнэн төрх

34 | 0 | 2026/05/13, 14:26
gallery image

С.Баярцогт V/S Я.Содбаатар

37 | 0 | 2026/05/12, 16:20
gallery image

Монголд ганц байдаг эмэгтэйчүүдийн хорих анги

52 | 0 | 2026/05/12, 15:06
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70022 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59505 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51004 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47397 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42457 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37345 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37282 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32046 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31500 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30400 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23894 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23240 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22868 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22120 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21569 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20963 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19811 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19456 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18972 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18871 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18864 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18444 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18314 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18046 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17627 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17598 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17360 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17342 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17322 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17252 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17043 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16857 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16689 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16672 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16623 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16527 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16250 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16201 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16093 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16026 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

15847 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15843 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15759 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15742 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15521 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15274 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14954 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14925 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14805 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14545 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14381 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14381 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14351 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14290 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14168 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13956 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13765 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13686 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13551 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13436 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47397 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59505 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37345 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51004 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32046 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31500 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14954 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13765 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17342 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13390 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13436 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15759 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10328 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11751 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13075 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18444 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5922 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9915 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11335 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11800 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8876 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9815 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9346 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10834 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8568 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11063 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7541 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11771 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8681 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8303 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12160 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9874 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18046 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6674 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7049 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8557 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6895 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7514 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11419 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6834 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.