| |

Дилма Руссефф
Бразилын сенат ерөнхийлөгч Дилма Руссефийг албан тушаалаас нь огцруулжээ. Одоо дэд ерөнхийлөгч улс орныг 180 өдрийн турш удирдана. Түр огцруулах тухай шийдвэрийг сенатчид гаргасан юм.Төрийн тэргүүнийг огцруулахыг 55 хууль тогтоогч дэмжсэн бөгөөд ингэж огцруулахын тулд хамгийн цөөндөө 41 санал хэрэгтэй байдаг ажээ.
Түрүүнд нь байгуулсан огцруулах тусгай комисс хагас жилийн турш нотлох баримт цуглуулж,экспертиз явуулж, гэрчийн этгээдүүд болон мэргэжилтнүүдийн санаа бодлыг сонгох юм.
Түр огцорсон төрийн тэргүүн өөрөө ч тайлбар өгөх болно.Дилма Руссеф өөрийн өмгөөлөгч нарыг 20 өдөрт багтаан танилцуулах ёстой. Үүрэгт ажлаа гүйцэтгэхээс түүнийг түр холдуулсан бүхий л хугацааны туршид дэд ерөнхийлөгч Мишел Темер Бразил орныг удирдана. Эцэслэн огцоруулахын тулд энэ тухай шийдвэрийг сенатчдын гуравны хоёроос цөөнгүй нь дэмжих ёстой ажээ.
Парламентын сөрөг хүчний дургүйцэл нь ингэж огцруулах үйл явцыг эхлүүлэх шалтгаан болжээ.Сөрөг хүчний төлөөлөгчид ерөнхийлөгчийг санхүүгийнх зөрчил гаргасан гэж буруутгасан юм. Тухайлбал, Руссефийг улсын хөрөнгийг хуваарилахдаа зөрчил гаргаж,асар их хэмжээтэй төсвийн алдагдлыг нууж байсан гэж буруутгаж байгаа ажээ.
Үүнээс гадна,нефтийн "Petrobras” гэдэг томоохон концернын үйл ажиллагаанд ерөнхийлөгчийг басхолбогдуулж байна. Тодорхой болсон мэдээгээр, тэр 2003-2010 онд захирлуудын зөвлөлийг тэргүүлж байхдаа, дээд удирдлага компанийн өмнөөс гэрээнд гарын үсэг зурахдаа 3%-ийн хураамж авч байсныг мэдэж байсан гэж үзэж байгаа ажээ.
Бразилийн түр огцорсон ерөнхийлөгч өөрийнх нь хувийн эд зүйлсийг ерөнхийлөгчийн ордноос зөөх захирамж өгчээ. Удалгүй тэр ард түмэндээ хандаж үг хэлэх юм байна. Хэрвээ эцэслэн огцруулах шийдвэрийг бразилын хууль тогтоогчид дэмжвэл, Мишель Темер 2018 оны сонгууль хүртэл ерөнхийлөгчийн албан тушаалд ажиллана.
С.Инда
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

