| |
Beijing Morning Post сонинд мэдээлснээр Бээжингийн одоогоор нэрийг нь нууцалж байгаа нэгэн том зочид буудалд жорлон цэвэрлэгчээр зочныхоо аяга тавгыг угааж байгаад үйлдэл дээрээ баригдсан гэнэ. Буудлын цэвэрлэгчийн мэдүүлснээр жорлон цэвэрлэгчээр л угаахгүй бол толбо нь арилгахгүй байсан аж. Гуан гэдэг бизнесмэн эр Бээжинд ажлаар ирж Beijing West Railway Station –ны хажууд ошин нэгэн зочид буудалд буужээ. Буусныхаа маргааш ажлаа хөөцөлдөж яваад буцаж ирэхэд угтагч нь өрөөнд нь цэвэрлэгээ хийж байгаа тул түр хүлээхийг хүсжээ. Зочин ердөө цүнхээ тавиад буцаад гарна гэж хэлээд ортол үйлчлэгч нар нь санаанд оромгүй үйлдэл хийгээд зогсож байсныг баримтжуулан цахимаар цацжээ. Тэрээр "намайг орж ирэхийг тэд анзаараагүй, гэтэл тэд угаалгын өрөөнд жорлонгийн жижигхэн цэвэрлэгчээр миний хэрэглэх халуун сав, аягыг угаагаад зогсож байгааг хараад би нүдэндээ итгээгүй, бүр угаалтуур жорлон цэвэрлэхдээ хэрэглэдэг цэвэрлэгчээр хөөсөртөл нь угааж байсан гээд бод доо” хэмээн бичжээ. Зочин тэднийг зогсоон шалтгааныг нь асуухад мэгдсэн нэг үйлчлэгч жорлонгийн цэвэрлэгчээр л үрэхгүй бол толбо нь арилгахгүй байна гэх маягийн юм хэлжээ. Гуаны пост цахимд бөөн шуугиан дэгдээжээ. Зочид буудлын захиргаа тэр дор нь үйлчлэгчид болон тухайн өдөр гарч байсан зохион байгуулагчаа халсан гэнэ.
NUUTS.mn
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

