| |
Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын мэдээлснээр Монгол Улсын хэмжээнд хамгийн олон орон сууц эзэмшдэг хүн 68 байртай байна.
Харин түүний дараагаар 57, 39, 33 орон сууц эзэмшдэг иргэд удаалж байгаа ажээ. Улсын хэмжээнд 20-иос дээш орон сууц эзэмшдэг найман иргэн байгаа бол 10-20 орон сууц эзэмшдэг 80 хүн байна.
Энэ оны нэгдүгээр сарын 13-ны байдлаар Улсын Бүртгэлийн Ерөнхий газрын орон сууц өмчлөх эрхийн бүртгэлд 239 мянган иргэн бүртгэлтэй байгаагийн 84.5 хувь нь нэг орон сууцтай байгаа бол 12.5 хувь нь хоёр байртай, 2.1 хувь нь гурван байртай байгаа аж.
Харин хамгийн олон орон сууц эзэмшдэг хуулийн этгээд нь 81 орон сууцтай байгаа бол 61, 54, 48 байр эзэмшдэг компаниуд үүний дараагаар бичигдэж байгаа юм.
FACT.MN
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

