| |
Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг "Хүрхээ” үндэсний дээд лигийн тэмцээний VI тойргийн тоглолтууд энэ амралтын өдөр үргэлжилнэ. МХБХ-ны Цэнгэлдэх хүрээлэн болон "ДЦС-4" талбайд нийт таван тоглолт болно.
"Эрчим” баг өнгөрсөн долоо хоногт "Хангарьд”-ын талбайд зочлон тоглохдоо хожлын гурван оноог аван хүснэгтийг тэргүүлж эхэлсэн. Тэгвэл тэд энэ удаа "Улаанбаатар”-тай тоглохоор оноолт таарчээ.
"FC Улаанбаатар” өмнөх тоглолтод "Баянгол”-ыг 4:1-ээр хожсон ч хүснэгтэд сүүлээсээ гуравт бичигдэж байгаа юм. Энэхүү тоглолт өнөөдөр "Эрчим”-ийн талбай дээр болно.
Сүүлийн хоёр тоглолтод хаалгандаа гоол алдалгүй хожил аваад байгаа "Хоромхон” хүснэгтийн сүүл мушгиж буй "Улаанбаатар мазаалайнууд”-тай тоглоно.
Тэгвэл "Улаанбаатар унаганууд", "Сэлэнгэ Пресс” маргааш тоглох хуваарьтай. "Сэлэнгэ Пресс”-т А.Мөрөн, Ц.Түмэнжаргал нар эргэн ирсэн. Харин "Улаанбаатар унаганууд”-ын ахлагч П.Алтантулга, Э.Ганзориг нар бэртэлтэй байгаа. Гэвч тэд өмнөх тоглолтод "Улаанбаатар мазаалайнууд”-ыг 7:1-ээр хожсон бөгөөд Г.Ёндонжамц дөрвөн гоолыг оруулсан юм.
ХУВААРЬ:
VI.11 /Бямба/
VI.12 /Ням/
Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг "Хүрхээ” үндэсний дээд лигийн тэмцээнд 10 баг өрсөлдөж байгаа бөгөөд ирэх аравдугаар сарыг хүртэл үргэлжлэн явагдах юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

