| |
Өнөөдөр үүрээр 4 цагаас Европийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн 3 – р тойргийн тоглолтууд А хэсгийн тоглолтуудаар эхэлж Франц, Швейцарийн шигшээ багууд дараагийн шатанд шалгарах нь тодорхой боллоо. Харин хэсгийн 3-р байрт жагссан Албаний шигшээ дараагийн шатанд шалгарах эсэх нь бүх 3 – р байрын багууд тодорсны дараа тодорхой болох юм.

А хэсгийн 3 – р тойрогт хоорондоо тоглоогүй байсан Франц – Швейцар, Румын – Албани хоорондоо тоглосон бөгөөд Франц Швейцарийн багууд тэнцэж, Албани Румынийг 1 гоолоор хожсон байна. Садикугийн оруулсан нэг гоол нь томоохон тэмцээнд багийнх нь түүхэн дэхь анхны хожлыг авчирсан бөгөөд тэд бусад 3-р байрын багуудтай амжилтаараа жагсах л үлдлээ.
Хэсгээс нэгээр гарсан Францийн шигшээн хувьд C, D, E хэсгийн 3-р гарсан багуудын хамгийн сайн үзүүлэлттэй багтай нь таарах бол, дараагийн байраар шалгарсан Швейцарийн хувьд C хэсгийн 2-р байраар шалгарсан багтай таарах юм.
Өнөөдөр шөнийн хувьд маш сонирхолтой байгаа хэсгийн сүүлийн тойргийн тоглолтууд зэрэг явагдах бөгөөд шөнийн 4 цагаас Словак Англи, Орос Уэльсийн тоглолт болох юм.

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

