| |
Англи хэлийг англи хүнээс нь илүү эзэмшсэн бахдам чадвартай бүсгүй сошиал медиад од болж байна. Э.Содонтогос ерөнхийлөгчийн дэргэд зогсоод орчуулахад гадны сэтгүүлчид өөрийн эрхгүй "Wow!" хэмээн дуу алдсан талаар хүмүүс ярьж бичин бүр биширч байна. Тэгвэл энэ нууцлаг байсан сэхээтнийг бид та бүхэнд танилцуулья. Э.Содонтогос эх орондоо Гадаад хэлний дээд сургууль /одоогийн Хүмүүнлэгийн ухааны их сургууль/-ийг англи-орос хэлний орчуулагч мэргэжлээр, Санхүү эдийн засгийн дээд сургуулийг банк, зээлийн эдийн засагч мэргэжлээр, БНСУ-ын Кун Хийн Их Сургуулийн олон улс судлалын сургуулийг олон улсын улс төр-эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. Өөрөөр хэлбэл англи, орос, солонгос хэлэнд ус цас гэсэн үг. Бүр мэргэжлийн төвшинд шүү.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

