| |

Украины ерөнхийлөгч Петр Порошенкогийн зарлигтКрымтэй залгаа хилд анги салбаруудын бэлтгэлийг идэвхижүүлэхээр заасан байна.Төрийн тэргүүний тамгын газрын тэргүүн Александр Мотузяник телевизийн "112”сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо ингэж мэдэгджээ.
Үүний зэрэгцээ, түүний хэлснээр,ажиглалт хийж, тагнах арга хэмжээ авч, түүнчилэн Донбасст террорын эсрэг ажиллагааны бүс дэх байлдааны ангиудын хүчийг зузаатгахаарзарлигт бас заасан байна.
Ингэхдээ "өргөн цараатэй цэргийн халдлага хийх аюулүүссээр нэг биш жил болж байгаа юм” гэж Мотузяник дурджээ.
Крмын хил рүү нөөц хүч, тухайлбал хүнд зэвсэглэл явуулсныг Украины улсын хилийн албаны тэргүүн Виктор Назаренко бямба гарагт мэдэгдсэн байна.
АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байден баасан гарагт Порошенкотай утсаар ярихдаа,Оростой түгшүүртэйбайдлыг шатлан даамжируулахаастүдгэлзэхийг украины төрийн тэргүүндуриалжээ.Тэр Оросын талд ч хандан мөн ингэж хүссэн байна.
Наймдугаар сарын 11-нд Украины ерөнхийлөгч Петр Порошенко Крымтай залгаа хилд болон Донбасс дахь тэмцэлдэгч талуудыг зааглаж буй шугамд хүчний байгууллагуудын бүх анги нэгтгэлийн байлдааны бэлэн байдлыг өндөржүүлэхийгтушаажээ.Крымын хойгт украины хорлон сүйтгэгчдийг саатуулсан тухай мэдээ гарсны дараа төрийн тэргүүн ийм захирамж өгсөн байна.
Крымд украины цэргийн тагнуулын туршуулын сүлжээг илрүүлснийг наймдугаар сарын 10-нд Оросын Аюулаас хамгаалах алба мэдэгдсэн юм.
С.Инда
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

