logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

СУРГАЛТЫН ТӨЛБӨР ӨРХИЙН ТӨСВИЙГ ХООСОЛЖ БАЙНА

Бичсэн:soyoloo
2016/08/17/, 08:15
Tweet

СУРГАЛТЫН ТӨЛБӨР ӨРХИЙН ТӨСВИЙГ ХООСОЛЖ БАЙНА

 

Зуны зугаатай өдрүүд аль хэдийнэ ард үлдэж, өглөө оройдоо сэрүүн салхи сэвэлзэх нь намар ойртон ирж буйг сануулах мэт. Их, дээд сургуулиуд ч үүдээ нээж, суралцагчдаа бүтгээд эхэлчихэж. Наадмын дараа намар гэж үг бий. Малчдын хувьд намар  хахирган хүйтнийг өнтэй давах бэлтгэл хангах   үе байдаг бол  ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийг  өнгөрсөн хавар төгссөн  хүүхдүүд тэдний  эцэг эхчүүдийн тухайд  хүүхдийнхээ сургалтын төлбөр, байрны зардлыг нь олох томоохон  асуудалтай тулгардаг ч гэж хэлж болно. Тиймээс "Монголын мэдээ” сонин улсын эдийн засгийн байдал хүндэрч, данс улайсан энэ үед их, дээд сургуулийн сургалтын төлбөр ямар байгаа хийгээд эцэг эхчүүд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг нь бүрдүүлж буйг сонирхон энэ удаагийн дугаарын сурвалжлагаа бэлтгэлээ. 
 

Их, дээд сургуулийн төлбөр нэмэгдэхгүй 

 
Жил бүр л оюутны сургалтын төлбөр нэмэгдэж иргэдийн нуруунд хүнд ачаа нэмдэг жишиг тогтоод хэдэн жилийн нүүрийг үзжээ. Тиймээс манай сурвалжлах хэсэг юун түрүүнд Боловсролын яамыг зорьсон юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар  Ж.Батсуурь томилогдоод удаагүй  ч тэрбээр  ажлаа авсныхаа дараахан  их, дээд, сургууль коллежийн удирдлагуудтай уулзаж, 2016-2017 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийг хуучнаар нь хадгалах тохиролцоонд хүрч чадсан нь  нийгмээс "Ажиллаж чадах хүн байна” гэх үнэлгээг аваад буй.  Ямартай ч  улсын эдийн засаг, иргэдийн амьдрал, аж байдал хүндрэлтэй байгаа өнөөгийн нөхцөлд сургалтын төлбөр нэмэгдэхгүй нь. 
 

Өнгөрсөн онд 73980 оюутан төлбөрөө бүрэн төлж чадаагүй байна 

 
2015-2016 оны хичээлийн жилд дээрх тооны оюутан сургалтын төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй талаархи тоон мэдээлэл байна.  Их, дээд сургууль, коллежийн сургалтын төлбөрийг сүүлийн жилүүдэд жил бүрийн хэрэглээний үнийн индекс, инфляцийн өөрчлөлттэй уялдуулан 5.0-20.0 хүртэл хувиар нэмэгдүүлсээр ирсэн. Улмаар  2015-2016 оны хичээлийн жилийн тайлангаас харахад төрийн өмчийн их, дээд сургууль, коллежийн сургалтын төлбөр 1.0-2.9 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж ирсэн байх  жишээтэй. Гэвч өнгөрсөн хичээлийн жилд их, дээд сургууль, коллежийн нийт 162199 оюутны 93 хувь болох 150980 оюутан хувийн зардлаар суралцахаас 49 хувь  болох 73980 суралцагч хичээлийн жилийн төгсгөлд сургалтын төлбөрөө бүрэн төлж чадаагүй гэсэн харамсалтай мэдээлэл байна.  Үүнийг дагаад зарим сургуулиуд сургалтын төлбөрөө бүтнээр нь төлөх шаардлага тавьж байгаа сурагтай.  
 

Эцэг эхчүүд банкны зээлээр хүүхдээ сургадаг

 
Манай сурвалжлах хэсэг Боловсролын яамнаас гарч, улсын томоохон их, дээд сургуулиудийг зорилоо. Бидний эхний өртөө Монгол Улсын Боловсролын их сургуулийн   хичээлийн нэгдүгээр байр байв.  Сургуулийн нэг давхраас эхлээд хүүхдээ дагуулсан эцэг эхчүүдийн цуваа  сургалтын албаны өрөө рүү хөврөх аж. Ханын самбар, багана зэрэгт шинээр элсэн суралцагчдад хэрэгцээт мэдээллийг бичсэн цаас наалттай байх бөгөөд эцэг эхчүүд сандал дээр тухалж,  төлбөр төлсөн баримт зэргийг гартаа барьсан шинэхэн оюутнууд дугаарлан зогсоо харагдана. Нэг давхрын зүүн буланд суух ягаан цоохор цамцыг хайнгадуухан өмссөн дунд эргэм насны эмэгтэйтэй уулзсан юм. Түүнийг С.Нэргүй гэдэг. Ханхэнтий нутгаас тэрбээр хүүгээ сургуульд нь  бүртгүүлэхээр нийслэл хотноо ирсэн нь энэ аж.  С.Нэргүй эгч нутагтаа махны лангуу ажиллуулдаг бөгөөд энэ жил хүүгийнхээ сургалтын төлбөрийг бүрдүүлэх гэж багагүй мунгинаснаа  хуучилсан юм. Тэрбээр "Хүү маань Хэнтий аймагт арванхоёрдугаар ангиа төгссөн. МУБИС-ийн Газарзүйн багшийн ангид суралцана.  Багшийн сургуулийн төлбөр нэг сая 950 мянган төгрөг юм гэнэ.   Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг олоогүй байгаа. Хөнгөлөлт бий юу гэж  асуухаар хүлээж байна. Болохгүй бол банкны зээлийнхээ хугацааг сунгах санаатай. Манайд ер нь зээлгүй хүн байхгүй шүү дээ.  Өмнө нь авсан банкны зээлийнхээ 50 хувийг нь төлчихсөн  учраас  зээлийнхээ хугацааг дахин хоёр жилээр сунгадаг юм билүү гэж бодож сууна. Дахиж зээл авахаас өөр аргагүй. Зээлэхгүй л бол их хэмжээний  мөнгө гар дээр бэлэн олдохгүй. Их, дээд сургуульд хүүхдээ сургана гэдэг хөдөөнийхөнд хэцүү. Сургалтын төлбөр өндөр. Дээр нь дотуур байр, хоол унднаас эхлээд зардал өндөртэй. Тэгэхээр төр, засгаас зарим  зүйлийг харгалзаж, хөдөө орон нутгийн оюутнуудад хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай байна.  Малчдад малчны зээл  гэж бий. Харин бидэн шиг хүмүүс  малчны зээлийг  авч болдоггүй юм” хэмээн өгүүллээ. Үнэхээр ч С.Нэргүй гуайн хэлж буй шиг банкны зээлийнхээ хугацааг сунган дахин зээл авч буй иргэд цөөнгүй байгааг нуугаад яах вэ. Ирэх намар С Нэргүй эгч маань яах юм бол доо.  
 

Давхар зээлээр төлбөрийг нь бүрдүүлжээ

 
Бидний дараагийн уулзсан хүн бол Б.Нямдорж. Шаргалдуу даавуун дээл, орос хромон гутлаар гангарч, гэргийнхээ хамт  суух ахимагдуу насны тэрбээр  2016-2017 оны хичээлийн жилд гурван оюутан сургах гэнэ. МУБИС-ийн Биеийн тамир, спортын их сургуульд   бага охин нь  элсчээ.  Чөлөөт бөхөөр хичээллэдэг, улсын аварга охиныг нь тус сургуулийн захиргаа үнэлж, сургалтын төлбөрөөсөө 70 хувийг хөнгөлүүлэх эрхийн бичгээр шагнасан байна. Хэдий тийм ч гурвын гурван хүүхдээ дээд боловсрол эзэмшүүлэхийн тулд Б.Нямдоржийнх тэтгэвэр, малчны зээлийг давхар авснаас гадна малын ашиг шимээс хумьж хурааснаа нийлүүлж байж арайхийн төлбөрийг нь гүйцэлдүүлсэн гэнэ.  Тэрбээр "Манай охин Биеийн тамир, спортын их сургуульд урилгаар, 70 хувийн хөнгөлөлттэй суралцахаар болсон. Их баяртай байгаа. Сургалтын төлбөрийн үнэ нэмэгдсэн, эдийн засгийн хямралтай үед 70 хувийн хөнгөлөлттэйгөөр сурна гэдэг маш том боломж,  их аз юм даа. Биеийн тамирын сургуулийн төлбөр хоёр сая 100 мянган төгрөг юм билээ. Хүүхдийнхээ төлбөрийг малынхаа ашиг шим, зээлээр л  бэлдлээ. Малын үнэ их буурсан. Яах вэ, нэг үеэ бодвол харьцангуй гайгүй болсон. Гэхдээ л малын түүхий эд үнэд хүрэхгүй байна шүү дээ.” хэмээн халаглан ярьсан юм. Сурвалжлах багийн  дараагийн зогсоол МУИС  байлаа. Тус их  сургууль  хоёр болон дөрөвдүгээр курсынхээ сургалтын төлбөрийг нэмсэн гэх мэдээлэл тарсан  байсан учир  хэвлэлийн төлөөлөгчтэй нь уулзаж хэд хэдэн асуултад хариулт авсан юм. 
 
А.Пагамсүрэн: Энэ жил сургалтын төлбөрөө нэмээгүй
 
/МУИС-ийн хэвлэлийн төлөөлөгч/
 
-Энэ жил танай сургуулийн сургалтын төлбөр нэмэгдсэн үү?
 
-Манай сургуулийн сургалтын төлбөр нэмэгдээгүй. Өмнөх жилийн төлбөрөөрөө байгаа. Энэ жил сайд төлбөрийг нэмэгдүүлэхгүй байх талаар тушаал гаргасан. Тэр дагуу манай сургууль төлбөрөө нэмээгүй. Мөн удирдах зөвлөлийн зургадугаар сарын 13-ны  өдрийн 03  тоот тогтоолоор 2016-2017 оны хичээлийн жилийн бакалаврын түвшний сургалтын төлбөрийг баталсан. Уг тогтоолд зааснаар курсээс хамаарч өөр өөр үнэтэй байгаа. Тухайлбал, Шинжлэх ухааны сургуулийн нэгдүгээр курсийн нэг багц цагийн төлбөр 80.200, хоёрдугаар курс 74.600, 3-4 дүгээр курс 64.600 төгрөгийн үнэтэй.  Бусад салбар сургуулиудын  цагийн төлбөр 46-96 мянган төгрөгийн хооронд бий. 
 
-Хоёр болон дөрөвүгээр дамжааны  төлбөр нэмэгдсэн гэсэн. Энэ үнэн үү?
 
-Үгүй. Шинжлэх ухааны сургууль, Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд нэг багшийн нэг хичээл хоёр өөр төлбөрөөр ордог байсан юм. Өөрөөр хэлбэл, математик гэдэг хичээл Шинжлэх ухааны сургуульд 70.200, Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд 80.100 мянган төгрөгийн төлбөртэй заагддаг байсан гэсэн үг. Үүнийг бид өөрчилж, тогтсон нэг үнэтэй болгосон. Төлбөр нэмсэн асуудал байхгүй. Манай сургуулийн төлбөр хэвээрээ байгаа. 
 
-Оюутнуудад хөнгөлөлтэй суралцах боломж олгодог уу?
 
-Манай сургуулийн нэрэмжит тэтгэлэг байдаг. Бид бакалаврын түвшний суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй шилдэг оюутныг урамшуулах, зарим мэргэжлээр элсэгчдийг дэмжих зорилгын хүрээнд тэтгэлэг олгодог.  Мөн улсын чанартай олимпиадад амжилттай оролцож, медальт байр эзэлсэн оюутнуудад сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлдэг.
 
Бид ийн ярилцсаныхаа дараа Анагаах ухааны Үндэсний их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургуулийг зорьсон юм. 
 
Б.Дулмаа: Сургалтын төлбөр нэмэгдээгүй ч бид төлж чадахгүй юм 
 
/Баянзүрх дүүргийн иргэн/
 
-Манайх гурван хүүхэдтэй. Хамгийн том хүүхэд маань энэ жил их сургуульд орж байгаа юм. Охин маань ШУТИС-ийн Хүмүүнлэгийн ангид орохоор шийдсэн. Бид охиныхоо сургалтын төлбөрийн талыг нь бэлдсэн. Үлдсэнийг нь цалингийн зээл авч төлнө гэж бодож байгаа. Энэ жил Боловсролын  сайд их, дээд сургуулийн төлбөрийг нэмэхгүй гэж мэдэгдсэн. Төлбөр нь  нэмэгдээгүй байна. Гэвч бид төлж чадахааргүй л байна. Тал төлбөрийг нь өөрсдийн цуглуулсан, ах дүүсийн хандивласан мөнгөөр  бэлдчихлээ. Талыг нь цалингийн зээлээр аргалах байх. Ямар ч байсан хүүхдээ мэргэжилтэй болгохыг хүсч байна. Айлын том учраас мэргэжил эзэмшиж  дүү нараа авч явах ёстой гэж би боддог. Тиймээс том хүүхдээ их сургуульд заавал сургана. Гэхдээ их, дээд сургуулийн төлбөр энэ янзаараа байвал бидэн шиг хүмүүст их хүнд  тусах юм. Одоо байгаа төлбөрийг нь л төлөх гэж л урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж байна шүү дээ. Хүүхэд зөвхөн  сургалтын төлбөр төлөөд болчихгүй. Автобусны мөнгө, шинэ хувцас авна гээд л зардал өндөр. Хүн бүр л хүүхдээ бусдаас дутаахгүйг хичээдэг. Оюутан хүүхэдтэй айлын зардал  их юм байна. Одоо өөрсдөө биеэрээ мэдэрч байна. Сургалтын төлбөр оюутан хүүхэдтэй айл бүрийн том асуудал болсон байх.
 
Ц.Оюунцэцэг: Цалингийн зээл авсан 
 
/Завхан аймгийн иргэн/
 
-Би төрийн байгууллагад ажилладаг. Манай хүүхэд МУИС-ийн эдийн засгийн ангид  суралцана.  МУИС-ийн сургалтын  төлбөр гурван сая 500 мянга гэж байна. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлөхийн тулд таван сая төгрөгийн цалингийн зээл авлаа. Манайх  Завханых  учраас хүүхдээ байранд суулгах шаардлагатай. Тиймээс  таван сая төгрөгийн зээл авсан юм. Миний бодлоор монголчууд хүүхдээ их сургуульд сургахын тулд өрөнд баригдаж дуусдаг юм шиг санагддаг. Би л гэхэд цалингийн зээл авч байж төлбөрийг нь төлөх жишээтэй. Нэг талаас шууд зээлээд бэлэн мөнгөтэй болох нь сайхан. Гэвч хүү гэж айхтар юм байдаг. Үндсэн мөнгөн дээрээ давхар хүү төлнө шүү дээ. Хүү гэдэг чинь төрийн байгууллагын бага цалинтай хүнд амаргүй л дээ. Би сургуулийн эмч.   Сарын  400 мянган  төгрөгийн цалин авдаг. Нөхөр бид хоёр өмнө нь хоёр оюутан  төгсгөсөн. Дараа жил бас нэг оюутан нэмэгдэнэ. Тэгэхээр дараа жил хоёр оюутны төлбөр төлөх болж байгаа юм. Ямар нэгэн төлбөрийн хөнгөлөлт байхгүй. Хэцүү л байна.   Ер нь их, дээд сургуулийн сургалтын төлбөрийг багасгах хэрэгтэй. Жил ирэх тусам л нэмэгддэг. Төлбөрөөс болж олон хүүхэд  сургуульд сурч чадахгүй, эцэг эхчүүдийн нуруундаа үүрэх ачаа нь  хүнд байгаа шүү дээ. Үүнийг тодорхой эрх мэдэлтэй хүмүүс нь ойлгох хэрэгтэй байх. Энгийн иргэд л зовж байна. Жил бүр гурван сая 500 мянган төгрөг гэдэг хатуу. Дараа жил хэд болж нэмэгдэхийг хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ.
 
Н.Бат-Эрдэнэ: Их сургуулийн төлбөр  маш том ачаа болж байна
 
/Хөвсгөл аймгийн иргэн/
 
-Манай гурван хүүхэд Анагаахын их сургуульд сурдаг. Гурван хүүхдийн төлбөрийг зэрэг төлнө гэдэг хэцүү. Нэг хүүхдийнхээ төлбөр болох  хоёр сая 700 мянган төгрөгийг сая тушаалаа.  Сая захирал дээр нь орж  "Манай гурван хүүхэд сурдаг хөнгөлж өгөөч” гэж хэлтэл зөвшөөрч байна. Хөнгөлөлт үзүүлээгүй бол ч хэцүү шүү. Би Хөвсгөл аймгийнх.   Аймагтаа гутал хийдэг юм. Одоо  хүн  юм худалдаж авахаа больж. Авъя гэсэн ч хүмүүст мөнгө нь алга байна шүү дээ. Малаар авъя гэж байна. Малаар өгөхөөр мал нь эргээд мөнгө болохоо болчихсон байна. Гэхдээ яах вэ, гар хөдөлж байгаа болохоор гурван хүүхдийнхээ сургалтын төлбөрийг төлчихлөө. Их, дээд сургуулийн төлбөр эцэг эхчүүдийн нуруун дээр маш том ачаа болж байна. Нэг их өндөр үнээр сурдаг. Гэтэл төгсөөд ажилтай болж байгаа нь хэд билээ. Би одоо гурван хүүхдээ ажилтай болоосой л гэж хүсч байна. Ямартай ч төлбөрийг нь  хийчихлээ. Төлж чадахгүй олон хүн байгаа байх.
 
Н.Солонго: Аав маань цалингийн зээл авсан 
 
-Би Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд сурдаг. Манай сургуулийн төлбөр энэ жил нэмэгдээгүй байна лээ. Кредит нь 65 мянга 500 төгрөг байдаг. Хэвээрээ байна. Миний сургалтын төлбөрийг аав маань цалингийн зээл авч хийсэн.
 
Ц.Эрдэнэчимэг: Сургалтын төлбөрөө олоогүй
 
-Миний охин МУБИС-ийн Багшийн сургуульд орно. Төлбөрийг нь наймдугаар сарын 25-ны дотор хий гэсэн. Одоо болтол төлбөрөө олоогүй байгаа. Юу ч гэсэн бүртгүүлэх санаатай явж байна. Би тэтгэврийн хүн. Охины маань сургалтын төлбөрийг ах нь төлнө гэсэн. Манай хүү ажил хийдэг юм. Тэтгэврийн насныханд  хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хийнэ гэдэг хэцүү. Их хүнд ачаа болдог юм.  Үүнийг оюутан хүүхэдтэй эцэг эх бүр л мэдэж байгаа байх. Төр, засгаас сургалтын төлбөрийг бууруулах эсвэл онцгой хөнгөлөх арга хэмжээ аваасай гэж хүсч байна. Зарим сургууль өндөр оноо авбал хөнгөлнө гэсэн. Үнэхээр  хүүхэд сурах сонирхолтой хэдий ч өндөр оноо авч чадаагүй бол яах вэ. Өнөөдөр элсэлтийн ерөнхий шалгалт өгч байгаа хүүхдүүдийн хэд нь өндөр оноо авч байгаа бол. Өндөр оноо авч байгаа хүүхдүүд нь цөөхөн л байх. Хүн бүр л хүүхдээ мэргэжилтэй болгохыг хүсдэг. Тэгэхээр хүүхдүүдийг ялгалгүй нэгдсэн журмаар сургалтын төлбөрийн асуудлыг шийдээсээ гэж хүсч байна. 
 
Ц.Оюунчимэг: Малчны зээл авсан 
 
/Завхан аймгийн иргэн/
 
Манайх  Завхан аймагт амьдардаг, малчид.   Охин маань энэ жил оюутан болсон. Бага ангийн багш мэргэжлээр сурна. Бид охиныхоо  сургалтын төлбөрийг төлөхийн тулд дөрвөн сая төгрөгийн малчны зээл авсан. Малчны зээлийн хүү 18 хувь.  Бидний санхүүгийн гол эх үүсвэр мал шүү дээ. Тэгэхээр малынхаа арьс, ноос, сүү цагаан идээг зарж л мөнгө олно. Тэгж байж л зээлээ төлнө. Жил ирэх тусам малын бүтээгдэхүүний үнэ унаж байна. Энэ нь малчин бидэнд их хүндээр тусч байгаа. Орлогын эх үүсвэр маань л жилээс жилд байхгүй болж байна. Малчны хүүхэд ч гэсэн сургуульд сурч, мэргэжил эзэмшинэ. Тэгэхээр дөрвөн жил л сургалтын төлбөр төлөх шаардлагатай. Энэ жилийнхээ зээлийг төлж амжаагүй байтал дараагийн жилийн сургалтын төлбөр нэхэгдэх байх даа. 
 
Д.Энхзаяа: Гурван сая 500 мянган төгрөг  зээллээ 

Төстэй мэдээллүүд

Өнгөрсөн жил 73 мянган оюутан төлбөрөө бүрэн төлөөгүй

Өнгөрсөн жил 73 мянган оюутан төлбөрөө бүрэн төлөөгүй

2016/08/04, 12:32
МУИС-ийн суурь төлбөрт авдаг долоон тэрбум төгрөгийн эргэн тойронд

МУИС-ийн суурь төлбөрт авдаг долоон тэрбум төгрөгийн эргэн тойронд

2016/07/28, 08:47
ЭЕШ-ын дүн 650-аас дээш бол урт хугацааны зээлд хамрагдах боломжтой

ЭЕШ-ын дүн 650-аас дээш бол урт хугацааны зээлд хамрагдах боломжтой

2016/07/20, 09:47
Их, дээд сургуулиудын 2015-2016 оны сургалтын төлбөрийн нэгдсэн мэдээлэл

Их, дээд сургуулиудын 2015-2016 оны сургалтын төлбөрийн нэгдсэн мэдээлэл

2015/08/08, 16:13

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

6 | 0 | 2026/11/20, 17:50
gallery image

Авлигын дуулианы улмаас Монгол Улсын Ерөнхийлөгч огцорлоо

7 | 0 | 2026/11/20, 12:39
gallery image

Хүнээс хурдан роботууд яагаад Тайшань уулыг зорив?

5 | 0 | 2026/11/19, 16:23
gallery image

Эрээн хотын боомтоор нэвтэрсэн Хятад-Европын чиглэлийн ачааны галт тэрэгний тоо түүхэн дээд хэмжээнд хүрэв

8 | 0 | 2026/11/19, 14:55
gallery image

Ёс зүйт төрийн алба. Монголын ёс зүйт төрийн алба НТӨ 209 он буюу 2235 жилийн түүхтэй

6 | 0 | 2026/11/19, 14:33
gallery image

Төрийн албан хаагчийн тангараг, ёс зүй

9 | 0 | 2026/11/19, 14:17
gallery image

Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

11 | 0 | 2026/11/19, 13:40
gallery image

Н.Учрал: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина

10 | 0 | 2026/11/19, 13:22
gallery image

“Physical: Asia” шоуны хоёрдугаар улирал 2027 онд цацагдана

14 | 0 | 2026/11/19, 13:11
gallery image

Г.Занданшатар Ёнсэй их сургуулийн урилгаар зочин илтгэгчээр оролцов

9 | 0 | 2026/11/19, 12:48
gallery image

Сураггүй болсон дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагааг өргөжүүлжээ

8 | 0 | 2026/11/19, 10:14
gallery image

Залуу насаа хадгалахыг хүсвэл уух ёстой 10 ундаа

10 | 0 | 2026/11/18, 15:27
gallery image

Ким Чу-Аэгийн цанын хувцас энгийн иргэний жилийн орлогоос үнэтэй

7 | 0 | 2026/11/18, 11:15
gallery image

Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхөж байгаа нь цаашид анхаарах ёстой маш том дохио

9 | 0 | 2026/11/18, 11:10
gallery image

Г.Занданшатар: “GEEF for ALL 2026” олон улсын цуврал арга хэмжээнд зочин илтгэгчээр уригдан оролцлоо

20 | 0 | 2026/11/17, 20:50
gallery image

Шэнлэ нисэх онгоцны буудлын зам дагуух соёлын аялал

23 | 0 | 2026/11/17, 15:00
gallery image

Шэньжэнь болон Улаанбаатар хотыг холбосон агаарын шинэ шугам нээгдэв

11 | 0 | 2026/11/17, 14:01
gallery image

Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

20 | 0 | 2026/11/17, 13:04
gallery image

Хорчин нутгийн "Өвсний цуглуулгын хайрцаг" олон улсын тавцанд гарлаа

19 | 0 | 2026/11/17, 12:00
gallery image

Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтийг цуцалжээ

20 | 0 | 2026/11/17, 11:46
gallery image

Бодит хэрэглээний робот айсуй

| 0 | 2026/11/17, 10:30
gallery image

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас

19 | 0 | 2026/11/17, 10:22
gallery image

"Титаник"-т амиа алдсан, дэлхийг өөрчилж чадах байсан 10 эрхэм

12 | 0 | 2026/11/17, 10:08
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох ₮318 саяын авлигын хэргийн шүүх хурал энэ сарын 20-нд болно

18 | 0 | 2026/11/16, 16:13
gallery image

Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

18 | 0 | 2026/11/16, 15:52
gallery image

Төрийн байгууллага Засгийн газраас баталсан 2024 оны 109 дүгээр тогтоолыг заавал дагаж мөрдөнө

23 | 0 | 2026/11/16, 15:18
gallery image

Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа дараах ёс зүйн хэм хэмжээг заавал мөрдөнө

24 | 0 | 2026/11/16, 11:43
gallery image

Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дийлэнхийг орон сууцны залилан эзэлж байна

22 | 0 | 2026/11/16, 10:17
gallery image

Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

21 | 0 | 2026/11/15, 18:10
gallery image

Дэлхийг гайхшруулсан "Хятад маягийн аюулгүй байдал" хэрхэн бүрэлдэв?

18 | 0 | 2026/11/13, 21:35
gallery image

Баяннуур хотын гадаад худалдааны хэмжээ эхний гурван улиралд түүхэн дээд хэмжээнд хүрэв

18 | 0 | 2026/11/13, 21:08
gallery image

Ганцмод боомтоор нэвтэрсэн экспорт, импортын ачаа тээврийн хэмжээ 38 сая тонныг давлаа

26 | 0 | 2026/11/12, 18:00
gallery image

Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

30 | 0 | 2026/11/12, 17:54
gallery image

"Сургууль орчимд зардаг чихэрлэг бүтээгдэхүүнийг хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй байна"

23 | 0 | 2026/11/12, 14:53
gallery image

Н.Учрал: 2027 оны 1-р сарын 1-ээс татварын багц хууль хэрэгжинэ

15 | 0 | 2026/11/12, 13:18
gallery image

Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

22 | 0 | 2026/11/12, 11:38
gallery image

Н.Учрал: Ахмадууд маань 2027 оноос өдөр бүр хэрэглэдэг зүрх судас, чихрийн шижингийн эмээ үнэгүй авна

19 | 0 | 2026/11/12, 11:29
gallery image

Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

18 | 0 | 2026/11/12, 10:42
gallery image

"Сураггүй болсон иргэний хэрэгт нэг хүнийг сэжигтнээр татан шалгаж байна"

32 | 0 | 2026/11/12, 10:08
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

14 | 0 | 2026/11/11, 18:47
gallery image

Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө

15 | 0 | 2026/11/11, 18:18
gallery image

Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

16 | 0 | 2026/11/11, 18:12
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /1/

15 | 0 | 2026/11/11, 17:28
gallery image

ХКН-ын XX сонгуулийн Төв Хорооны тавдугаар бүгд хурлын албан мэдээ

21 | 0 | 2026/11/11, 16:25
gallery image

FASHION: 2026 оны шилдэг цасны гутлууд

17 | 0 | 2026/11/11, 09:29
gallery image

Ши Жиньпин намыг бүх талаар чанд засах ажлыг тууштай ахиулах тухай тогтоолын талаар тайлбар хийв

26 | 0 | 2026/11/10, 18:45
gallery image

Жизель экс нөхөр Том Брэдигийн шинэ харилцаанд санаа зовохгүй байгаагаа илэрхийлжээ

32 | 0 | 2026/11/10, 18:20
gallery image

“Хятадын засаглал”-ын амжилтын нууц

32 | 0 | 2026/11/10, 17:49
gallery image

Тавдугаар бүгд хурлыг олон улсын мэргэжилтэд анхааралдаа авна

| 0 | 2026/11/10, 11:50
gallery image

ХКН-ын XX сонгуулийн төв хорооны тавдугаар бүгд хурлын хамгийн чухал үр дүн

18 | 0 | 2026/11/10, 11:10
gallery image

Хөххотын Шэнлэ нисэх онгоцны буудал 11-р сарын 26-нд ашиглалтад орно

22 | 0 | 2026/11/10, 10:08
gallery image

Талхны үнэ жилийн хугацаанд 7.9 хувиар өсжээ

17 | 0 | 2026/11/09, 21:01
gallery image

Иргэдээ сонсох зөвлөлдөх аян Архангай аймагт үргэлжилж байна

13 | 0 | 2026/11/09, 19:59
gallery image

Ашигт малтмалын нөөцийг зохистой, эмх цэгцтэй ашиглах ажлыг эрчимжүүлнэ

19 | 0 | 2026/11/09, 19:53
gallery image

Уламжлалт эрчим хүч, шинэ эрчим хүчийг уялдуулан хөгжүүлж байна

20 | 0 | 2026/11/09, 19:14
gallery image

Солонгос хоолны ном ЮНЕСКО-д бүртгэлтэй боллоо

32 | 0 | 2026/11/09, 10:52
gallery image

"Үлэмжийн цэнхэр Хөлөнбуйр"

35 | 0 | 2026/11/09, 10:45
gallery image

Хүмүүнлэгийн хайр хилийн хязгааргүй

25 | 0 | 2026/11/09, 10:24
gallery image

МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо

39 | 0 | 2026/11/05, 21:12
gallery image

Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгдэх хандлагатай байна

32 | 0 | 2026/11/05, 11:12
gallery image

Хятад, Монголын анхны өргөн царигийн шууд галт тэрэг аялж эхэллээ

39 | 0 | 2026/11/04, 18:44
gallery image

Гадаадынхныг шуугиулж буй "China Haul" гэж юу вэ?

31 | 0 | 2026/11/04, 18:36
gallery image

Газарзүйн хязгаараас цааш нэртэй 3 улсын хөгжлийн түүх

37 | 0 | 2026/11/04, 13:07
gallery image

Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгалаа

30 | 0 | 2026/11/04, 11:07
gallery image

Г.Занданшатар: Оюу толгойн гэрээ болон ногдол ашгийн талаар...

33 | 0 | 2026/11/04, 10:14
gallery image

Хятадын "Технологийн" шинжтэй жуулчлалын маршрут

46 | 0 | 2026/11/03, 19:33
gallery image

Инь Юйжэнь “Сайкос” хоёул Ром хотод дахин уулзлаа

34 | 0 | 2026/11/03, 19:24
gallery image

Н.Алтанхуяг: Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч олон нийтэд яриад, орой нь сэтгүүлчийг хорьчхож байна

38 | 0 | 2026/11/03, 16:04
gallery image

Арваннэгдүгээр сарын 10-ны Мягмар, 26-ны Пүрэв гарагт бүх нийтээр АМАРНА

43 | 0 | 2026/11/02, 14:30
gallery image

750 орчим хүнийг Украины талд нүүлгэн шилжүүлжээ

26 | 0 | 2026/11/02, 10:14
gallery image

Мэдлэгийн холбоосоор нөхөрлөлийн гүүрийг бүтээнэ

42 | 0 | 2026/11/01, 19:13
gallery image

Хүмүүнлэгийн хайр хилийн хязгааргүй

33 | 0 | 2026/11/01, 18:57
gallery image

Замын хөдөлгөөний хууль зөрчсөн 7.8 сая зөрчил бүртгэгджээ

30 | 0 | 2026/11/01, 17:11
gallery image

Л.Нинжжамц: Худал мэдээлэл түгээж, нийгмийг турхирч, нэр хүндэд нь халдаж болохгүй

42 | 0 | 2026/11/01, 16:27
gallery image

26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ

27 | 0 | 2026/10/30, 20:20
gallery image

Үхэр “дижитал үнэмлэх”-тэй болж, аж үйлдвэр айл өрхүүдтэй холбогдов

32 | 0 | 2026/10/27, 19:53
gallery image

Элсэрхэг газрыг "Эрдэнэсийн сан" болгон хувиргав

37 | 0 | 2026/10/27, 19:48
gallery image

АНУ-ын цэргийн баазад Хятадын цахилгаан автомашиныг хориглолоо

43 | 0 | 2026/10/27, 18:02
gallery image

Г.Занданшатар Сингапурт олон улсын хэлэлцүүлгийн үндсэн илтгэл тавив

41 | 0 | 2026/10/26, 18:15
gallery image

Н.Цэвээн: Намын шударга бус үйл хэрэгт холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох ёстой

31 | 0 | 2026/10/26, 17:44
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70069 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59580 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51080 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47457 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42481 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37401 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37315 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32100 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31564 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30474 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23958 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23270 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22894 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22161 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21595 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20994 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19883 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19516 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

19003 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18907 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18906 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18535 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18388 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18089 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17663 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17621 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17396 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17388 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17370 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17274 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17083 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16905 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16717 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16700 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16650 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16595 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16302 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16235 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16131 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16065 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15881 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15878 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15804 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15773 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15549 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15305 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

15020 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14963 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14850 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14583 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14421 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14415 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14411 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14320 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14198 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13980 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13814 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13724 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13589 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13507 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47457 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59580 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37401 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51080 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32100 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31564 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

15020 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13814 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17396 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13419 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13507 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15804 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10381 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11792 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13121 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18535 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5952 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9963 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11364 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11880 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8906 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9866 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9384 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10875 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8597 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11094 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7575 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11830 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8723 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8328 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12202 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9929 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18089 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6700 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7087 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8582 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6938 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7555 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11465 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6880 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.