logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Б.МӨНХЗАЯА: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ХЯЗГААРЛАХГҮЙ БОЛ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТ ЗОГСЧИХЛОО

Бичсэн:soyoloo
2016/08/25/, 08:12
Tweet

Б.МӨНХЗАЯА: ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙГ ХЯЗГААРЛАХГҮЙ БОЛ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТ ЗОГСЧИХЛОО

 

Санхүү эдийн засгийн дээд сургуулийн Санхүүгийн тэнхимийн эрхлэгч, эдийн засагч, доктор Б.Мөнхзаяаг "Чухал сэдэв” буландаа урьж,  Монголын эдийн засгийн болоод банкны салбарын өнөөгийн байдлын талаар ярилцлаа. Тэрбээр өнгөрсөн даваа гарагт болсон "Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, хүндрэл, гарц, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож, "Банкны секторын нөхцөл байдал” сэдвээр илтгэл тавьсан билээ. 
 
-Монголын өмнөө барих эдийн засагчид нэг дор цугларч, эдийн засгийн нөхцөл байдал, гарц, шийдлийн талаар хэлэлцлээ. Энэ хэлэлцүүлгээс ямар үр дүн гарна гэж та харж байна вэ?
 
-Аливаа шийдвэрийг гаргахад асуудлыг олон талаас нь харж байж шийдэлд хүрэх хэрэгтэй л дээ. Туйлын зөв ганц гарц гэж байхгүй учраас тэр. Тийм болохоор эдийн засагчид өөр өөрийнхөө байр суурийг хэлэх хэрэгтэй. Харин бодлого боловсруулж байгаа хүмүүс нь нэг шийдэл олж хараад, шийдвэр гаргахдаа тусгах хэрэгтэй байх гэж харж байна.
 
Энэ хэлэлцүүлгийн үеэр гарч байгаа судлаачдын санаа бодлыг өөрсдийнхөө шийдлийн нэг хэсэг болгоосой гэж хүсч байгаа юм. Өмнө нь 2008 оны санхүүгийн хямралын дараа ч гэсэн олон судлаачид, эдийн засагчдын цуглуулаад, янз бүрийн хэлэлцүүлэг өрнүүлж байсан. Харамсалтай нь эдийн засагчид, судлаачдын гаргасан санаа төрийн ажил хэрэгт огт тусдаггүй. Тийм болохоор эдийн засагчид чинь "Бид энд ингэж цуглаж, ярих хэрэг байна уу. Тэртэй тэргүй бидний саналыг тусгаж авдаггүй шүү дээ” гэж цөхөрч байна.
 
Гэхдээ яах вэ, төр засгийн удирдлага солигдсон. Монгол­банкны удирдлагууд ч  өөрчлөгдлөө. Шинэ Засгийн газар одоо алдаагаа засаад, бидний санаа бодлыг тусгаад ажиллах байх гэж найдаж байна.
 
-Өнөөдрийн яриад байгаа шиг эдийн засаг тэгтлээ хүндэрчихсэн юм уу. Ард түмэн янз бүрийн мэдээлэл дунд төөрөөд л байна шүү дээ?
 
-Эдийн засгийн үзүүлэл­түүдийг өмнөх үзүүлэлттэй нь харьцуулахад одоо завсарын үедээ л байна гэж би хэлнэ. Эдийн засгийн сайн үзүүлэлтүүд саарчихсан байна. Гэхдээ ёроолд буюу гамшгийн төвшинд хараахан хүрээгүй байгаа. Дээшээ явах уу, доош нь унагах уу гэдэг нь одоо хэрэгжүүлэх бодлогуудаас хамаарна. Би бол аюултай хэмжээндээ тулчихсан гэж ерөөсөө бодохгүй байгаа. Бусад орнууд үүнээс илүү хүнд байдалд орж л байсан. Тэдний болоод өнгөрсөн 10 гаруй жилийн үзүүлэлттэй харьцуулаад харахад, яг дунд нь л байгаа. Харин муу тал нь гэвэл чиглэл дээшээ биш доошоо байгаад байна. 
 
-Эдийн засгийн нөхцөл байдал хүндрэхийн хэрээр банкны салбарт тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа нь тодорхой. Банкны секторын өнөөгийн бодит байдал ямар байна?
 
-Өнөөдрийн тоон үзүүлэлтүүдийг харахад, банкны салбарт байгаа чанаргүй зээл өссөн дүр зураг ажиглагдаж байгаа ч гэсэн аюулын хэмжээнд хүрээгүй. Одоогоор арилжааны банкууд Олон улсын зохицуулах байгууллагаас гаргасан зарчмын дагуу боловсруулсан зохистой харилцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаад явж байгаа.  Харин миний яриад байгаа зүйл бол эдийн засгийг эргэлтэд оруулах чиглэлд анхаарахгүй бол нөхцөл байдал бүр хүндэрнэ. Бизнесийн салбарынхан үйл ажиллагаагаа явуулаад, хүмүүс ажилтай байгаа нөхцөлд банкны салбар одоогийн эрсдэлээ даваад гарчихна. Харин эдийн засаг улам хүндрээд ирвэл дагаад банкны салбар хүндрэх асуудал яригдаж ирнэ шүү дээ. Түүнээс биш яг өнөөдрийн байдлаар банкны систем уналтад орчихсон, аюул нүүрлэсэн зүйл алга. 
 
-Монголбанк саяхан бодлогын хүүгээ нэмсэн. Энэ шийдвэрийг дагаад арилжааны банкны зээлийн хүү нэмэгдэж, иргэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид улам л хэцүүдэх нь гээд байгаа. Энэ тал дээр та ямар байр суурь илэрхийлэх вэ?
 
-Төв банкны хүүг суурь хүү гэж авч үздэг. Суурь хүү дээр тодорхой хувь нэмэгдээд зах зээлийн хүү тогтдог гэж үздэг. Суурь хүү нь өсчихсөн учраас банкны хүү тодорхой хэмжээнд өсөх байх гэж бодож байна. Гэхдээ бодлогын хүүний өөрчлөлт зах зээл дээр шууд мэдрэгдэхгүй шүү дээ. Жишээлбэл, өнөөдөр Төв банкны үнэт цаасны хүү 4.5 хувиар нэмэгдлээ гээд зээлийн хүү шууд тийм хэмжээнд нэмэгдэнэ гэсэн ойлголт байхгүй. Арилжааны банкууд эх үүсвэрийнхээ зардлыг өсгөсний дараа зээл орж байгаа.
 
Тийм болохоор шууд нөлөө тийм хүчтэй гарч ирэхгүй болов уу. Харин Төв банкны үнэт цаасны хүү 15 болсонтой холбоотойгоор иргэд хадгаламжийн хүүг нэмэгдүүлэх шаардлага тавьж болно.  Эсвэл хадгаламжийн хүүгээ өсгөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн тохиолдолд л зээлийн хүү өсөх байх гэж бодож байна. Мэдээж бодлогын хүү нэмэгдсэнээр нөлөө гарах ч богино хугацаанд зээлийн хүү огцом өсөхгүй гэж харж байгаа. 
 
-Монголбанкны зүгээс өнөөдрийн нөхцөлд бодлогын хүүгээ 15 хувь болгохоос өөр зөв зам байхгүй гэсэн тайлбарыг өгөөд байгаа. Үнэхээр үүнээс өөр зөв зам байгаагүй юм болов уу?
 
-Аливаа асуудалд ганцхан шийдэл гэж байдаггүй. Олон хувилбар байдаг. Олон хувилбаруудаа үнэлж үзэж байгаад л аль нэгийг нь сонгож байгаа байх. Би Монголбанкны шийдвэр зөв гэж өмөөрөхгүй, буруу гэж буруутгахгүй байгаа. Олон хувилбар байсан байх. Ийм шийдвэр гаргаж байгааг бодоход түүний цаадах үр нөлөөгөө тооцсон, дараа нь ямар арга хэмжээ авахаа төлөвлөсөн байх гэж найдаж байна. Түүнээс биш энэ нь зөв, буруу гэж хэлэх тоон мэдээлэл, судалгаа ч надад алга. 
 
-Улстөрчдийн амлалт эдийн засгийг утгаар нь "алж” байгаа нэг "зэвсэг” болчихоод байна. МАН-ынхан сонгуулийн өмнө зээлийн хүүг бууруулна гэж амласан. Шинэ Ерөнхий сайд ажлаа авсныхаа дараа банкны зээлийн хүүг бууруулах боломжийг судалж байна гэж ярьсан. Гэтэл одоо зээлийн хүү буурах нь битгий хэл өсөхөөр болчихлоо. Гэтэл иргэдийн ганц сонирхож, хүлээж байсан зүйл нь энэ. Ер нь Монголд банкны зээлийн хүү буурах боломж байна уу?
 
-Буурах боломж нь хөрөнгийн зах зээл л гэж би хардаг. Бизнес эрхлэгчид банкуудаас өндөр хүүтэй зээл авах биш харьцангуй бага хүүтэйгээр хөрөнгийн зах зээл дээрээс босгох хэрэгтэй.  
 
Ингэж л хөрөнгийн зах зээл болон банкны хоорондын өрсөлдөөнөөс үүдэж зээлийн хүү буурах боломжтой. Тэгэхгүй банкууд нь өндөр хүүтэй хадгаламж аваад, өндөр хүүтэй зээл гаргаад ашигтай ажиллаад байдаг. Бизнесийнхэн нь үүнээс өөр аргагүй гээд л өндөр хүүтэй зээлээ аваад байна. Гэтэл хөрөнгийн зах зээл дээр арай хямд эх үүсвэрээр зээл авах боломжтой болчихвол өрсөлдөөнөө дагаад банкны хүү буурч л таараа. Банкны хүүг өрсөлдөөнөөр л шийдэж, буулгах боломжтой. Түүнээс биш намын мөрийн хөтөлбөрт оруулаад шийдчихдэг юм биш.  Ядаж байхад өнөөдөр манай улсад энэ өрсөлдөөн алга.
 
Хөрөнгийн зах зээл нь удааширчихсан. Тийм болохоор санхүүгийн зах зээлийн зохицуулалт дээр бүтцийн өөрчлөлт хийх хэрэгтэй юм болов уу гэж би харж байгаа. Хямралаас гарсан гадны орнуудын жишээг харахад, иргэдээ ажил орлоготой байлгах, эдийн засгаа тэлэх бүхий л зүйлийг хийсэн байдаг.  Манай эдийн засагчид ч гэсэн "Эдийн засгийг өсгөх юуг ч хамаагүй хийх ёстой” гэж яриад байгаа. Тийм болохоор санхүүгийн зах зээл дээр хямд эх үүсвэр гаргах бүх боломжийг бид хайж олох хэрэгтэй. Шинэ Засгийн газарт хадгаламжийн хүүгээр дамжуулж зээлийн хүүг бууруулах биш хөрөнгийн зах зээлийн хөгжлийг хангах байдлаар буулгах боломж байгаа.  
 
Тэгэхийн тулд  гадны хөрөнгө оруулалтууд Монголын хөрөнгийн зах зээл руу орж ирэх, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтууд байх шаардлагатай. Манайхан гадны банкууд орж ирвэл зээлийн хүү буурна гэсэн асуудал яригдаад байгаа. Гадны хөрөнгө заавал банкаар биш хөрөнгийн зах зээлээр дамжиж орж ирснээр банкны зээлийн хүү буурах гарц байж бас болно шүү дээ. 
 
-Гадаадын банкуудыг оруулж, идсэн өрсөлдөөнөө нэмье гэж яриад л байгаа. 3-4 банк манайд үйл ажиллагаа явуулах хүсэлт гаргаж, түүнийг нь Засгийн газраас судалж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Үнэхээр гадаадын банк Монголд үйл ажиллагаа явуулснаар өрсөлдөөн бий болж, зээлийн хүү буурах бодит боломж байгаа юу?
 
-Гадны банкууд манайд үйл ажиллагаа явуулаад, зээл олгоё гэж бодъё. Тэгвэл тэд ямар төрлийн зээл ихэвчлэн олгох сонирхолтой байх вэ гэхээр хамгийн их өсөлттэй салбарт л мөнгөө өгөхийг хүснэ. Тэр нь юу вэ гэхээр, уул уурхай. Түүнээс биш ипотек ч юм уу бидний хүсээд байгаа салбарт зээл олгох сонирхол бага байх болов уу. Тийм болохоор тэдний олгож байгаа хамгийн үр ашигтай хөрөнгө оруулалтуудын төслийнх л буурна уу гэхээс нийт зээлийн хүү буурах боломж байхгүй гэж би хараад байгаа. 
 
-Монголд үйл ажиллагаа явуулахаар хүсэлт гаргаж байгаа банкуудтай Монгол Улсын Засгийн газар тохиролцох шийдэл байж болно биз дээ. Танай банк энэ энэ салбарт зээл олгоно гэвэл манайд үйл ажиллагаагаа явуул гэдэг ч юм уу?
 
-Тийм боломж байж болно. Ер нь бол хязгаарлалтууд тавьж өгөх хэрэгтэй. Хаашаа зээл өгөх вэ гэдэг дээр. Миний бодлоор дотоодын санхүүгийн зах зээлийн тогтвортой байдал нэн тэргүүнийх. Түүний дараагийн шат нь гадны банкууд гэж хардаг. Аливаа зүйл чинь шатлалтайгаар явах ёстой биз дээ.
 
-Одоохондоо гадны банкуудыг оруулах цаг хугацаа нь биш гэж үзэж байна гэсэн үг үү?
 
-Мэдээж цаг хугацаа нь хэзээ болох вэ гэдэг асуудал хөндөгдөх байх. Нэгдүгээрт, Монгол Улсын Засгийн газрын тогтвортой байдал нэг номерт шийдэх ёстой асуудал. Үүнийгээ шийдэх ёстой. Дээрээс нь ямар нөхцөлд, яаж орж ирэх вэ гэдэг тооцоо судалгаа, үндэслэл, хууль эрх зүйгээ маш тодорхой болгох шаардлагатай. Тэгэхгүй гэнэтийн ашгийн татвар шиг нэг "юм” гаргаж ирснээ, жаахан ашиггүй юм шиг санагдахаар нь огт өөр зүйл хийгээд явбал гадны банкууд манайхыг сонирхохгүй шүү дээ.
 
Тийм болохоор энэ мэт сууриа маш сайн тавьсны дараа л гадны банкуудыг оруулж ирээсэй гэж боддог. Түүнээс биш яг төдийд оруулж ирэхэд тохиромжтой гэж хэлэх боломжгүй л дээ. Төр л эрхзүйн зохицуулалтаа маш сайн хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол гадны хөрөнгө оруулагчид Монголоос яаж явж, алга боллоо доо. Түүнтэй адилхан гадны банкууд гэнэт их хэмжээний валют оруулж ирчихээд, ашиггүйгээр буцаад гараад явбал яах билээ. Энэ мэт олон асуудал байгаа. 
 
-Зарим эдийн засагчид гадны банк зайлшгүй орж ирэх цаг болчихсон. Тэгэхгүй бол Монголын банкны эзэд хэтэрч байна гэж яриад байгаа шүү дээ?
 
-Аливаа зүйл хоёр талтай. Тийм болохоор би ийм байр суурь илэрхийлж байгаа эдийн засагчидтай санал нэг байгаа. Аливаа зүйлийн эерэг, сөрөг тал гэвэл аль алийг нь ярьж болно шүү дээ. Би оруулж ирэх ёсгүй гэсэн байр сууринаас хандахгүй байгаа. Оруулж ирэхдээ харин ямар нөхцөл бүрдүүлэх вэ гэдгээ л маш сайн анхаарах ёстой байх. Сэтгэлийн хөөрлөөр биш, ул суурьтай хандаасай. Ямар нэг эрсдэл үүсэхээр юм битгий хийгээсэй гэж хүсээд байгаа юм. Гадны банкууд орж ирвэл манай улсын банкны салбарын хөгжлийг дараагийн үе шатанд гаргах нь бол ойлгомжтой. Гэхдээ нийт системдээ аюул учруулахгүйгээр яаж үүнийг хийх вэ гэдэг л асуудал байна. 
 
-Банкны үйлчилгээний үнэ өртөг өдрөөс өдөрт нэмэгдээд л байна. Банкууд АТМ-аас мөнгө авах шимтгэлээ нэмж ч байх шиг. Энэ нь банкны салбар хэцүүдэж байна гэх бодлыг иргэдэд төрүүлээд байх шиг?
 
-Ерөөсөө л ашиг орлоготой л холбоотой зүйл. Банкуудын ашигт ажиллагаа саарч, зээлийн чанар муудаад байгаа. Энэ үед ашгаа юугаар нөхөх билээ. Үйлчилгээнийхээ шимтгэлээр л нөхнө. Банк бол хэт их ашиг олохгүй, ашиг нь тодорхой төвшинд байх ёстой. Гүйцэтгэх захирлууд хувь нийлүүлэгчдийнхээ өмнө хүлээсэн үүргийн дагуу ашгаа тодорхой төвшинд барьж байх ёстой болдог.
 
Хэрвээ зээлээс орж ирэх мөнгө хумигдаад байвал үйлчилгээний шимтгэлээ нэмэгдүүлж, ашгаа тодорхой төвшинд барихаас өөр яах билээ дээ. Нөгөө талаасаа тэр банкууд тогтвортой байхын тулд үйлчилгээний шимтгэлээ нэмж байгаа ч гэж тайлбарлаж болно. 
 
-Монголбанк бодлогынхоо хүүг нэмсний дараахан "Энэ бол дампуурах дөхсөн банкуудаа аварч байгаа арга хэмжээ” гэсэн утгатай нийтлэл гарсан байхыг уншсан. Энэ мэтээр эргэлзээ төрүүлэхээр мэдээлэл их байна л даа?
 
-Миний ойлгож байгаагаар тийм зүйл байхгүй. Бодлогын хүү нэмснээр арилжааны банкууд төв банкнаас үнэт цаасыг нь худалдаж авна. Эрсдэлтэй зээл олгохоо болиод, төв банкны үнэт цаасыг худалдаад авчихаж байгаа юм. Хөрөнгө нь эрсдэлгүй, тэгэхдээ 15 хувийн ашиг олно л гэсэн үг. Хэрвээ банк дампуурах дээрээ тулчихсан бол бодлогын хүү нэмэгдлээ гээд ямар ч нэмэр болохгүй.  
 
Төв банк бодлогын хүүгээ нэмлээ ч ямар хөрөнгөө гаргаж тэнд байршуулах юм, тийм биз дээ. Харин энэ шийдвэр магадгүй банкуудыг эрсдэлгүй, арай өндөр өгөөжтэйгээр мөнгөө байршуулж, ирээдүйд дампуурахаас нь урьчилсан сэргийлсэн гэж тайлбарлавал болох байх. 
 
-Ипотекийн зээлийг зогсоох ёстой гэсэн санал ч гарч эхэлсэн. Уг нь барилгын салбарыг дэмжих, иргэдийн ая тухтай амьдрах боломжийг хангах боломжийг хангаж байсан зээл шүү дээ. Энэ хөтөлбөр үргэлжилсэн нь дээр үү, танд ямар шийдэл харагдаж байна?
 
-Ипотекийн зээлийн төвлөрөл маш их байна. Эдийн засаг эргэлдэж байхын тулд үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбаруудаа дэмжсэн хөрөнгө оруулалт байх хэрэгтэй. Гэтэл энэ бүхэн зогсонго байдалд орчихсон. Нөгөө талаасаа эдгээр бизнес явж байгаа тохиолдолд иргэд худалдаж авах мөнгөтэй байх ёстой. Харин одоо бол хүмүүс бүх хэрэглээгээ хумьчихсан. Инфляци өсөхгүй байгаагийн шалтгааныг хүмүүс хэрэглээгээ илт багасгасантай холбоотой.
 
Цалингаа авлаа, мөнгөө орон сууцны зээлээ төлдөг. Өөр зүйл худалдаж авч идэж, ууж, өмсч зүүж, эдийн засгийг эргэлтэд оруулж, үнийн өсөлтийг бий болгох байтал тэр хөрөнгө ганцхан орон сууцны зээл рүү явчихаад байгаа юм. Энэ тохиолдолд эдийн засаг яаж өсөх вэ. Хүмүүсийн хөрөнгийг хааш нь чиглүүлэх вэ гэдэг урсгалыг зохицуулахын тулд ипотекийн зээлийг тодорхой хэмжээнд хязгаарлах хэрэгтэй л гэж боддог. Одоогоор төвлөрөл ихтэй нэлээд хэмжээгээр олгочихсон шүү д

Төстэй мэдээллүүд

Эзэддээ халгаатай ЭЗЭНГҮЙ БАРИЛГУУД

Эзэддээ халгаатай ЭЗЭНГҮЙ БАРИЛГУУД

2016/04/28, 12:08
З.Энхболд тэргүүтэй эрх баригчид эдийн засгийг дахиад

З.Энхболд тэргүүтэй эрх баригчид эдийн засгийг дахиад "самрах" бололтой

2016/03/09, 09:26
АН-ынхаан 5 хувиар шоудаж байхаар банкуудын зээл олгохдоо авдаг нэг хувийн шимтгэлийг зогсоогооч

АН-ынхаан 5 хувиар шоудаж байхаар банкуудын зээл олгохдоо авдаг нэг хувийн шимтгэлийг

2016/01/12, 09:30
Хас банк харилцагчаа “шахаанд оруулдаг уу?”

Хас банк харилцагчаа “шахаанд оруулдаг уу?”

2015/04/20, 16:08

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

П.Наранбаяр: Хэлэлцээрт заасны дагуу үндсэн цалин бодитоор нэмэгдсэн

2 | 0 | 2026/01/29, 15:54
gallery image

Индонезид хөрсний гулгалтын улмаас 82 хүн сураггүй байна

2 | 0 | 2026/01/29, 13:14
gallery image

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өсжээ

2 | 0 | 2026/01/29, 10:58
gallery image

Монгол Улс ийм хөнгөмсөг гэж үү

2 | 0 | 2026/01/28, 14:54
gallery image

"Үгэнд орсонгүй” гэх шалтгаанаар зодуулсан цэрэг эмнэлэгт хүргэгджээ

2 | 0 | 2026/01/27, 11:34
gallery image

Адольф Гитлерын бэлгийн бойжилт хөгжөөгүй байжээ

2 | 0 | 2026/01/26, 10:53
gallery image

Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

2 | 0 | 2026/01/23, 16:57
gallery image

17 найз охинтой эр залилангийн хэргээр саатуулагджээ

3 | 0 | 2026/01/20, 15:08
gallery image

Солонгост оршин суух эрхгүй 32 монгол хүнийг ажилд зуучилна нэрийдлээр их хэмжээний мөнгө залилжээ

2 | 0 | 2026/01/15, 14:20
gallery image

Хот хоорондын автобусанд мэндэлсэн охинд 18 нас хүртэл нь орон нутгийн бүх чиглэлд үнэ төлбөргүй зорчих эрх бэлэглэв

3 | 0 | 2026/01/14, 12:08
gallery image

#Closed_Cases | Хамт архи уусан хүнээ гэрт нь оруулж өгөөгүйн улмаас ял авчээ

2 | 0 | 2026/01/14, 10:44
gallery image

Замын-Үүдийн гаалийнхан их хэмжээний хуурамч архины акц илрүүлжээ

3 | 0 | 2026/01/13, 11:27
gallery image

Сайн дураар НДШ төлөх хувь, хэмжээ нэмэгдэхгүй гэв

4 | 0 | 2026/01/12, 13:55
gallery image

Г.Занданшатар Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ

3 | 0 | 2026/01/09, 13:29
gallery image

Мадурог баривчилж, дэглэмийг нь унагаав

400 | 0 | 2026/01/05, 17:49
gallery image

16 настай охины амь насыг хохироосон хэргийн мөрдөн байцаалт дуусч, шүүхэд шилжүүлжээ

937 | 0 | 2026/01/02, 15:26
gallery image

АНУ Оросын талд үйлчлэх ёсгүй гэв

1367 | 0 | 2025/12/30, 15:00
gallery image

Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

1199 | 0 | 2025/12/30, 14:48
gallery image

Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

1204 | 0 | 2025/12/30, 14:40
gallery image

Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

1195 | 0 | 2025/12/30, 14:36
gallery image

Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

1192 | 0 | 2025/12/30, 14:32
gallery image

Хил дамнасан ногоон “аялал”

1193 | 0 | 2025/12/30, 14:29
gallery image

Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

1184 | 0 | 2025/12/30, 14:27
gallery image

Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

1183 | 0 | 2025/12/30, 14:25
gallery image

Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

911 | 0 | 2025/12/30, 13:03
gallery image

Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

529 | 0 | 2025/12/30, 11:34
gallery image

Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

120 | 0 | 2025/12/30, 11:31
gallery image

Г.Занданшатарт эрх мэдэл бол байгаа. Харин бодлого, мөнгө хоёр л алга

1026 | 2 | 2025/12/26, 13:27
gallery image

Ерөнхий сайд Г.Занданшатар лицензийн тооллогын хүрээнд улс төрчдийн хамаарлыг тодорхойлох ажлыг шуурхайлахыг санууллаа

1099 | 0 | 2025/12/25, 15:36
gallery image

С.Баярцогт: Оросын нэг компани Рио Тинтог шүүхэд өгч, "Оюу толгой"-д эзэмшдэг хувийг нь авах саналыг тавьсан байгаа

1291 | 0 | 2025/12/23, 18:09
gallery image

“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

1335 | 0 | 2025/12/23, 15:33
gallery image

С.Цэнгүүн: Би 13 удаа албан томилолтоор, 4 удаа хувийн ажлаар гадаад явсан

1297 | 0 | 2025/12/22, 17:37
gallery image

Энэ оны эхний 11 сарын байдлаар 105,770 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ

1289 | 0 | 2025/12/22, 16:48
gallery image

Малжих орны хөгжлийн шинэ дүр төрх

1310 | 0 | 2025/12/22, 13:10
gallery image

Урчуудын “уулзалт” үргэлжилсээр

1293 | 0 | 2025/12/22, 13:02
gallery image

Урчуудын “уулзалт” үргэлжилсээр

1269 | 0 | 2025/12/22, 13:01
gallery image

Оюутан малчин Шугар

1224 | 0 | 2025/12/22, 12:56
gallery image

Шинэ хөдөөгийн шилдэг малчин --- Заяа

670 | 0 | 2025/12/22, 12:54
gallery image

Хятад, Монголын соёлын солилцооны улирал эхэлээ

560 | 0 | 2025/12/22, 12:51
gallery image

“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ

264 | 0 | 2025/12/22, 12:23
gallery image

Мессигийн Колката дахь айлчлал үймээнээр төгслөө

1337 | 0 | 2025/12/15, 16:55
gallery image

УИХ-ын гишүүн С.Цэнгүүнээс нэг жилд 22 удаа томилолтоор явсан эх үүсвэрээ тайлагнахыг шаардаж байна

1820 | 0 | 2025/12/12, 18:47
gallery image

Зеленский: Хэрвээ АНУ аюулгүй байдал хангаж өгвөл сонгууль явуулахад бэлэн

2305 | 0 | 2025/12/10, 16:28
gallery image

Х.Нямбаатар: Нийслэлтэй хамааралтай аппликейшныг цөөлнө

1904 | 0 | 2025/12/09, 15:29
gallery image

2025 оны ”Өвөр Монголыг ойлгох нь” оны уулзалт Хөххотод боллоо

2240 | 0 | 2025/12/04, 16:06
gallery image

Өвөр Монголд суралцаж буй гадаад оюутнуудын Хятад хэлний авьяас чадварын тэмцээн болов

2236 | 0 | 2025/12/04, 15:03
gallery image

Хамтарсан төслүүдэд олон улсын санхүүжилт татахаар тохиролцов

2214 | 0 | 2025/11/20, 18:24
gallery image

“Уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон мал аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх бүс нутгийн санаачилга” төслийн талаар санал солилцлоо

2213 | 0 | 2025/11/20, 18:19
gallery image

“Шинэ хөдөө” Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын аян тун удахгүй

3156 | 0 | 2025/11/19, 11:58
gallery image

Хятад, Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний ногоон гарцыг идэвхтэй ашиглаж байна

3090 | 0 | 2025/11/19, 11:56
gallery image

Хотын өвөрмөц түүхэн нөхцөл байдлыг хамгаалах—— Хуучин зээл гудамж шинэ эрч хүчтэй болж чадна

2153 | 0 | 2025/11/19, 11:53
gallery image

Дэлхийтэй харилцаж, улам сайн сайхан ирээдүйг бий болгоё

1811 | 0 | 2025/11/19, 11:51
gallery image

Урлагийн шинэ дүр төрхөөр хөгжил авчирсан Сайжяпү тосгон

1541 | 0 | 2025/11/19, 11:44
gallery image

Эмэгтэйчүүдийн үйлсийн хөгжилд хүчтэй түлхэц үзүүлнэ

1402 | 0 | 2025/11/19, 11:25
gallery image

Осака-2025 дэлхийн яармагийн ”Өвөр Монголын өдөрлөг” нээгдлээ

1125 | 0 | 2025/11/19, 11:23
gallery image

Гадаадын иргэдтэй хамт Хятадаар аялсан нь

1024 | 0 | 2025/11/19, 11:20
gallery image

Эв нэгдлийн ард гэм буруугаа нуухаар тохиролцсон уу

1824 | 1 | 2025/11/18, 17:00
gallery image

Төрийн албан хаагчийн 0-6 настай хүүхэд томуу, томуу төст өвчнөөр өвдсөн бол тав хоногийн ЦАЛИНТАЙ ЧӨЛӨӨ өгн

1031 | 0 | 2025/11/17, 16:45
gallery image

“Мазаалай баавгайг таниулах үндэсний хөтөлбөр”-т 10 мянга гаруй хүүхэд, залуус хамрагдлаа

101 | 0 | 2025/11/14, 18:14
gallery image

ҮЙЛ ЯВДАЛ: "Байгаль орчны үнэлгээ, хөгжлийн чиг хандлага" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

104 | 0 | 2025/11/14, 18:08
gallery image

Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн барилгыг хүлээлгэн өглөө

465 | 0 | 2025/11/14, 15:47
gallery image

Closed Cases | Нүүрний филлер тарилга хийлгэсний улмаас баруун нүднийхээ харааг бүрмөсөн алдсан хэрэг

1621 | 0 | 2025/11/13, 16:40
gallery image

ТОМИЛОЛТ: МОНГОЛ УЛСЫН ТАЙЛАНГ ОНЦЛОВ

101 | 0 | 2025/11/12, 18:03
gallery image

Улсын байцаагчийг чадавхжуулах практик сургалт зохион байгууллаа

93 | 0 | 2025/11/12, 17:55
gallery image

Булааж хамгаалах тактик уу?

1603 | 2 | 2025/11/12, 12:34
gallery image

А.Ариунзаяа: Энэ удаагийн улсын төсөв "Лааз хуягаагийн лаазалсан төсөв" боллоо

1264 | 0 | 2025/11/11, 15:48
gallery image

#COP17 Бага хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ажлын албаныхныг хүлээн авч уулзлаа

92 | 0 | 2025/11/10, 17:47
gallery image

Татвар төлөгч ААН-үүд агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж байна

79 | 0 | 2025/11/10, 17:42
gallery image

Цахим гаваа таслан машин хулгайлж байсан хөвгүүд хүний амь бүрэлгэжээ

1378 | 0 | 2025/11/06, 14:44
gallery image

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

1384 | 0 | 2025/11/05, 18:19
gallery image

Closed Cases: Насанд хүрээгүй охины амь насыг болгоомжгүйгээр хохироосон хэрэгт холбогдсон залууд гурван жилийн ял оноожээ

2492 | 0 | 2025/11/04, 18:13
gallery image

Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ

1416 | 0 | 2025/11/03, 15:03
gallery image

Д.Ганцогт: "Номин Холдинг" тоног төхөөрөмж, үйлдвэрийн машиныг хулгайлж, тонож, луйвардсан

2521 | 0 | 2025/10/31, 11:47
gallery image

АПЕК-ийн чуулганаар "G-Dragon" үнэгүй дуулж, "RM" илтгэл тавих уу?

1550 | 0 | 2025/10/30, 11:31
gallery image

Гэр бүлийг хөгжүүлэхэд зарцуулагдах төсвийг ТАНАСНААР нэг өрхөд 143 төгрөг ногдож байна

1616 | 2 | 2025/10/29, 18:42
gallery image

Монгол, Герман улсын байгаль орчны хамтын ажиллагааны хэрэгжилтийг хэлэлцэв

84 | 0 | 2025/10/28, 17:16
gallery image

Японд гахайг эсийн аргаар үржүүлнэ

1614 | 0 | 2025/10/28, 12:27
gallery image

НҮБ-ЫН ГҮЙЦЭТГЭХ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ТҮНШЛЭЛ, ЗОХИЦУУЛАЛТ ХАРИУЦСАН ОРЛОГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

82 | 0 | 2025/10/27, 17:08
gallery image

Н.Амарбаясгалан: Хүнд дурсамжийг нь бэлэглэх хамгийн сайхан

2042 | 0 | 2025/10/27, 12:10
gallery image

“Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэлд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

1831 | 0 | 2025/10/24, 19:22
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

69975 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59444 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50956 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47356 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42412 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37300 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37233 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31918 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31457 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30353 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23844 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23189 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22790 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22062 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21329 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20899 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19758 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19399 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18912 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18818 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18790 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18399 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18227 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18001 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17579 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17548 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17313 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17305 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17277 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17205 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

16990 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16795 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16643 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16623 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16565 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16475 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16185 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16145 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16043 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

15974 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

15799 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15790 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15715 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15695 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15473 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15198 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14904 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14885 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14763 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14501 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14344 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14319 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14296 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14248 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14125 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13911 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13715 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13639 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13498 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13393 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47356 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59444 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37300 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

50956 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31918 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31457 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14904 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13715 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17305 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13350 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13393 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15715 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10285 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11707 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13035 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18399 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5886 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9856 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11295 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11757 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8837 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9769 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9296 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10800 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8520 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11019 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7497 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11714 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8636 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8265 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12115 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9810 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18001 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6625 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7002 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8508 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6854 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7471 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11383 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6765 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.