| |
Мисо-шөл, загас, цагаан будаа, өргөст хэмх луувангийн салат, гурилтай шөл. Японы хоригдлууд голдуу уламжлалт хоолоо идэцгээдэг байна.

Их Британы шоронгийн үдийн хоолны нэг хувилбар: махан хавчуургатай бин, томаттой шош, ногоо, жүржийн шүүс, усан үзмийн ундаа.

Германд хоригдлууд хүртэл сосиски иддэг байна.

Мексикийн ялтнууд наранд байгаа ядуухан шиг нэгэнтэйгээ бараг адилхан хоол зооглодог гэнэ: талх, салат, сонгино, шош, жаахан мах, жүрж.

АНУ-ын Филадельфийн шоронгийн багц: төмсний нухаш, 2 хэсэг үхрийн мах

АНУ-ын зарим шорон өөрөө хоолны газартай байдаг бол, зарим нь гаднаас захиалж авчруулдаг. Захиалгын хоол: нөгөө л төмстэй мах, салат, жимс.

Марикоп тойргийн шериф Жо Арпайо саяхан татвар төлөгчдийн мөнгийг хэмнэхийн үүднээс шоронгийн хоолны цэснээс махыг нь хасчээ. Энэ шударга ширүүхэн шүүгч нэг үе хоригдлуудаар хоолных нь мөнгийг төлүүлдэг болгох гэж зүтгэж байсан гэнэ.

1940-1950-иад оны үед "Алькатрас" шоронгийн хоригдлуудад иймэрхүү хоол өгдөг байжээ. Шоронгийн дарга байсан Жеймс Жонсон хүмүүнлэг арга хэрэглэхийг уриалагчдын нэг байсан гэнэ. "Алькатраса" шоронгийн энэ хуучин цэсийг Сан-Франциско хотын нэгэн зоогийн газарт сэргээн хэрэглэж байна.

Харин цаазын ялтай хоригдлууд сүүлийн хоногууддаа дуртай хоолоо захиалан идэх боломжтой байдаг гэнэ. Цуврал алуурчин Жон Уэйн Гейси шарсан сам хорхой, KFC-ийн тахиа, шарсан төмс, гүзээлзгэнэтэй захиалж байжээ.

Африкийн Малавийн шоронд нсима гэдэг ганцхан төрлийн хоол өгдөг. Энэ нь өтгөн чанасан каштай төстэй юм байна. Энэ хоолыг ингэж чанадаг.

Орост голдуу баланда-шөл, байцаа, талх, компот өгдөг.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

