| |
Энэ оны төсвийн тодотголд тусгасан татвар нэмэх тухай асуудлыг бүгдийг нь эргүүлэн татлаа хэмээн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга мэдэгдэв. Ард түмэн энэ шийдвэрийг алга ташин хүлээж авлаа. Татвар нэмснээр эгэл жирийн ард иргэдийн, үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдийн нуруун дээр ямар их ачаа ирэх байсныг төсөөлөх тусам УИХ дахь МАН-ын бүлгийн дээрх шийдвэрт талархахаас өөр аргагүй. Хямралын үед хоёр идэхгүй, хоосон хонохгүй бор хоногийг аргацааж байгаа иргэдийнхээ бүсийг чангалж, халаасыг нь тэмтэрнэ гэдэг угаасаа увайгүй алхам л даа. Үүнийг зарчмын хувьд ч тэр, ёс суртахууны хувьд ч гэсэн буруу гэдгийг ялалтдаа бардсан эрх баригчид олж хараагүй байж мэднэ. МАН-ынхан ялалтын хундаганы харшаанд дөжирч, бялуу, цэцэгнийхээ араас толгой цухуйж чадахгүй байснаас биш татвар нэмэх замаар төсвийн орлогыг нэмэгдүүлж, хямралаас гарна гэх гэнэн бодлогыг нь ард иргэд, олон нийт, бизнесийн салбарынхан, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүгд эхнээс нь л тууштай эсэргүүцэж байсан билээ.
Засгийн газар энэ оны төсвийн тодотголыг өнгөрсөн наймдугаар сарын 23-нд өргөн барьснаасаа хойш хоёр долоо хоногийн турш татвар нэмэх үндэслэлүүдээ тайлбарласан. Худлаа юмыг мянга давтахад үнэн болдог гэдэг ч буруу юмыг мянга зөвтгөөд буруу хэвээрээ л байдаг гэдгийг эрх баригчид сая л ухаарсан бололтой. Үл хөдлөх хөрөнгө, архи тамхи, алттай холбоотой татвар нэмэх асуудал нь үнэндээ ядарсан иргэдээ, хувийн хэвшлийнхнээ ягт нь тулгах л төлөвлөгөө байснаас биш хямралаас гарах арга зам байж огт чадаагүй. Тэр тусмаа төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг бууруулах шийдвэрээсээ татгалзсан хэрнээ 500-800 мянган төгрогийн цалинтай иргэдийнхээ нуруун дээрх татварын ачааллыг нэмнэ гэж зүтгэх нь Засгийн газрын хувьд иомхон тэмээ ноолоход амар гэдгийн л үлгэр байв. Тиймээс эрх баригчид эцэстээ үнэнд гүйцэгдэв.
Нийгэмд эсэргүүцэл, шүүмжлэл, бухимдал авчирсан татварыг нэмэх тухай асуудлаа УИХ-аас эргүүлэн татлаа. Үүгээрээ тэд өөрсдөдөө нэмэх оноо авах гэж бодож байж ч мэднэ.
Эрх баригчдын үг, уйлдлээс харахад тэд понулист аргаар төрийн эрхэнд гарч, улмаар ийм л тактикаар өнөөдөр улс төр хийж байгаа ажээ. Засгийн эрх авахын тулд өөрийн боломжит үйлдэл, түүнээс гарах үр дагаврЫн талаар огт боддоггүй нь популнстуудын стратеги. МАН өнгөрсөн дөрвөн жил яг ийм стратеги баримталж байсан гэдгийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат бүлгийн хурал дээрээ хэлсэн нь олон нийтэд ил болсон. "Бид өмнө нь 26-уулаа байхдаа хүнд таалагдахын тулд юу ч хамаагүй ярьдаг байсан” хэмээсэн Засгийн газрын тэргүүний үг 65-уулаа болсон энэ үедээ ард түмэнд таалагдах зүйл хийх ёстой гэсэн далд санаатай байжээ. Ингээд МАН-ынхан татвар нэмэх асуудлаа эргүүлэн татаж олон нийтээс оноо цуглуулах тактик хэрэглэлээ. Үнэхээр ч оноо цуглуулж чадлаа.
Гэвч өөр өнцгөөс харвал МАН-ынхан үнэхээр татвар нэмэх боломжгүй, тийм үндэслэл, шалтгаан байхгүй гэдгийг мэдсээр байж энэ асуудлыг төсвийн тодотголоор оруулж ирсэн нь улс төрийн хувьд алдаа боллоо. Тухайлбал татвар нэмэгдэнэ гэдэг сургаар л автомашин болон авто сэлбэг, тамхины үнэ хэдийнэ нэмэгдчихэв. Автомашин л гэхэд 1-1.5 сая гөгрөгөөр үнэ нь өсчихөөд байна. Энэ мэт сөрог үр дүн хэдийнэ гарчээ. Үүнийг яаж засах бол...?
Г.САНЧИР /АРДЫН ЭРХ/
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

