| |
Харин АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Швейцарь руу ниссэн тухай Америкийн төрийн департмент мэдээлснээс харахад, тэрээр Лавровтой уулзахаар зорьсон бололтой. Тэдний уулзалтын сэдэв ч мөн Сирийн хямралыг яаралтай зохицуулах явдал аж.
Одоогийн байдлаар Москва, Вашингтоны хувьд, ядаж л гал зогсоох хэлэлцээр болон "Исламын улс”-ын эсрэг тэмцэлд хамтран оролцох талаар ярилцан тохиролцохыг хичээцгээж байна.
Хятадад болсон G 20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Владимир Путин, Барак Обама нар уулзан асуудалд нэлээн ахиц гарсан хэдий ч өөр өөр байр сууриа хадгалсаар үлдсэн билээ. Тэрхүү асуудлын дутууг гүйцээхээр хоёр улсын Гадаад хэргийн сайд нар ажиллахаар болж байгаа аж.
Д.Мөрөн
Эх сурвалж: ZONE.MN
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

