| |
Говийн их соён гэгээрүүлэгч тавдугаар ноён хутагт Данзанравжаагийн
бүтээл, номлол, бясалгал төвлөрдөг Хамарын хийдийг мэдэхгүй монгол хүн
гэж үгүй. Хол ойрын зочин гийчний хөлд байнга дарагддаг Хамарын хийдэд
сүүлийн жилүүдэд шинээр сүм, хийд, суварга бүтээн босгож, өргөжин тэлж
байгаа. Сайн сайхныг хүсон олон түмэн бүтээн байгуулалтад хандив өргөн,
буян заяагаа даатгадаг. Тийм ч болохоор тус хийдийн ажилтнууд хүрэлцэн
ирж буй сүсэпэн олон, жуулчдад зориулан ая тухтай байлгахыг эрмэлздэг.
Гэтэл энергийн төв гэгдэх энэхүү Хамарын хийдийг зоригсдоос нэгэн гомдол
санал сонсогдож эхлэв. Тус хийдийн гол хэсэг болох Шамбалын орон /
хүмүүс Энергийн төв гэдэг/ руу орохын тулд нэг хүн 2000 төгрөгийн
хураамж төлдөг болсон байна. Энэ талаар сурвалжлах боломж олдсон тул
учир байдлыг тодруулсан юм.Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

