| |
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн 2016 оны 2 дугаар сард санаачлагаар харьяатын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барив. Энэ нь XX зууны эхэн үеийн Манж Чин гүрний шинэ засгийн бодлогоос хойш харь цагаачдын урсгалыг Монгол руу чиглүүлэх гэсэн анхны том санаачлага юм. Энэ төсөл батлагдвал Монгол Улс "хөх үнэмлэх" гэгч баримт бичгээр дэлхийн янз бүрийн орны иргэд, үүний дотор дайн самуунд нэрвэгдсэн орны цагаачдыг суурьшуулах боломжтой болно. Тэгвэл 2016 оны 9 дүгээр сарын 9-нд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил дээрх төсөлтэй зэрэгцүүлэн иргэний давхар харьяаллыг зөвшөөрөх өөр нэг хуулийн төслийг УИХ-д өргөн барина гэж мэдэгдэв.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

