| |
НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы хүрээнд зохион байгуулсан бас нэг дээд хэмжээний уулзалтад оролцогчид ирэх онд 360 мянган дүрвэгч хүлээн авахаа мэдэгдээд байна. Энэ нь өнгөрсөн оныхтой харьцуулахад хоёр дахин их тоо гэдгийг дүрвэгсдийн асуудлаарх дээд хэмжээний уулзалтыг даргалагч Барак Обама мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч Барак Обама АНУ дүрвэгсдийн асуудлыг шийдвэрлэхэд цаашид ч голлох үүрэг гүйцэтгэх болно гэдгийг амалсан байна. Ирэх долоо хоногт эхлэх санхүүгийн жилд АНУ нийт 110 мянган дүрвэгчийг хүлээн авна гэдгийг тэрбээр мөн мэдэгдлээ. Энэ нь 2015 онд хүлээж авсан дүрвэгсэдтэй харьцуулахад 60 хувиар их тоо юм.
Үүний зэрэгцээ АНУ-ын төрийн тэргүүн олон улсын хамтын нийгэмлэг, улс орнууд дүрвэгсдийн хямралыг шийдвэрлэхээс татгалзах нь террористуудад л боломж олгож буй хэрэг гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Өчигдөр болсон дээд хэмжээний уулзалтад Герман, Канад, Швед, Мексик Иордан зэрэг 160 гаруй орны төр засгийн тэргүүн нар оролцсон юм. Энэ дээд уулзалтаас өмнө гаргасан мэдэгдэлд тэмдэглэснээр олон улсын хамтын нийгэмлэг энэ онд дүрвэгсдэд туслах хөтөлбөрт зориулж 32 орноос 4.5 тэрбум доллар нэмж цуглуулж чадсан байна.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы хүрээнд олон улсын хамтын нийгэмлэгээс дүрвэгсдийн асуудлаарх дээд хэмжээний анхны уулзалтыг энэ сарын 19-ний өдөр зохион байгуулсан. Энэ дээд уулзалтад оролцогчид дүрвэгсдийн хамгаалах тунхаг бичгийг баталсан бол өчигдөр болсон дээд уулзалтаар дүрвэгсдийг хүлээн авах квотоо улс орнууд ийнхүү зарлаад байна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

