| |
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ НҮБ-ын Дүрвэгсдийн агентлагт 120 сая ам.долларын тусламж үзүүлнэ гэдгээ амлалаа. Ойрхи Дорнод болон бусад улсын орон гэргүй болсон иргэд, дүрюгсдэд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг уг тусламжаар санхүүжуүлэх юм байна.
Шинзо Абэ өчигдөр НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан дээд комиссар Филиппо Грандитай уулзаж, тусламж үзүүлэхээ амлажээ. Тэрбээр "Япон болон олон улсын хамтын нийгэмлэгт тулгараад байгаа сорилтууцын нэг бол дүрвэгсдийн асуудал. Хүмүүнлэгийн тусламжийн гол байгууллага болох НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал хариуцсан байгууллагатай Япон хамтран ажиллана” гэж мэдэгдсэн байна. Харин Филиппо Гранди, "Япон бол дэлхийн хүчирхэг гүрэн, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн орон. Японы Засгийн газартай хамтын ажиллагаагаа хадгалахад манай байгууллага ихээхэн ач холбогдол өгч байгаа. Энэ жил болох "Их-7”-гийн дээд хэмжээний уулзалтыг Япон Улс даргалах гэж байгаатай холбогдуулан Сири болон Африк дахь мөргөлдөөнийг улс төрийн замаар зохицуулахад Япон гол үүрэгтэй оролцоно гэдэгт найдаж байна” хэмээжээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

