| |
Домогт "Nirvana" хамтлагийн 1991 онд гаргасан "Nevermind" цомгийн нүүр царай бяцхан хүү Спенсер Элден 25 жилийн дараах өөрийн зургаа ковертой адилтган нийтэлжээ.
Одоо 25 настай Спенсер Элден энэ сарын 24-нд тус цомгийн 25 жилийн ойгоор энэхүү зургаа олон нийтийн сүлжээндээ байрлуулсан байна.
Гэрэл зурагчин Жон Чэпль энэ сарын дундуур Спенсер Элденд санал тавьж, 25 жилийн өмнөх цомгийн гэрэл зургаа давтахыг хүссэн байна. Спенсер Элден энэ зургаа авахуулсныхаа төлөө 200 ам.доллар авчээ.
1991 онд түүний эцэг эх хүүгээ 15 секундын зураг авалтанд оролцуулсныхаа төлөө 200 ам.долларын төлбөр авч байсан аж. Харин "Nevermind" цомог дэлхий дахинд 30 сая ширхэг худалдаалагдаж тухайн үедээ дуулиан тарьж байв. Спенсер Элденийг тус хамтлагийн фэнүүд "Nirvana хүү" хэмээн нэрлэжээ.

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

