logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

М.Энхсайхан: ОТ, Чалкогоос авсан зээл цөм “ард түмний халаасанд” орсон

Бичсэн:bilguun
2015/04/08/, 11:05
Tweet

Монгол Улсын сайд М.Энхсайханы "Монголын эдийн засгийн чуулган 2015″ дээр тавьсан илтгэлийг хүргэж байна.

Миний өнөөдөр Та бүгдтэй санал бодлоо хуваалцах сэдвийг "Суперцикл:  баян ба ядуу” гэж томьёолсон юм. Ийм сэдэв сонгосон нь дараахь шалтгаантай юм.

Нэгдүгээрт,  Дэлхийн зах зээл дээр газрын тос, зэс, нүүрс гээд бүхий л барааны үнэ унаж Суперцикл аль хэзээ ард хоцорсон байхад манай олон хариуцлагатай хүмүүсийн толгойд суперциклийн үеийнх шиг хөрөнгө мөнгөөр халгисан, цалгисан "зүүд мөрөөдлийн сэтгэлгээ” хэвээр байгаа нь санаа зовоож байна. Улс төрчид болон томоохон бизнесийн шийдвэр гаргагчид, цаашлаад нийгмийн сэтгэлгээг  бүхэлд нь амьдралын хөрсөн дээр буулгахад энэ сэдэв тохиромжтой санагдсан юм.

Хоёрдугаарт, сар гаруйн өмнө НҮБ дээр нэгэн лекц болж түүнд намайг оролцохыг урьсан боловч ажлын бололцоогүйгээс очиж чадаагүй. Тэнд яригдсан сэдэв нь "Суперцикл дууслаа, цаашид яах вэ” гэсэн сэдэв байсан. Илтгэгч нь Оксфордын их сургуулийн профессор Пол Коллир. 2007 онд гарсан "Bottom Billion” номын автор. Ядуу буурай орны эдийн засгаар мэргэшсэн дэлхийн нэг нойморын мэргэжилтэн. Түүний хэлсэн санаанд Та бүгдийн анхаарлыг хандуулья гэж бодсон учир энэхүү сэдвийг сонгосон юм. Энэхүү Пол Коллирын лекцийг НҮБ-д ажиллаж байгаа Цэрэнпунцагийн Батболд хөтөлсөн бөгөөд энэ сэдвээр мөн Массачуссетсийн Технологийн Институтийн монгол оюутнуудтай хийсэн ярилцлагаа бичлэгээр мөн явуулсан байгаа. Линкийг нь Та бүгдэд тараана. Анхааралдаа авч үзэж харахыг хүсч байна.

Суперциклийн тухай

Дэлхийн зах зээл дээр үе үе гол нэрийн барааны үнэ өсч, буурдаг мөчлөгт үзэгдэл болдог тухай бичиж ярьсаар удаж байгаа билээ. Хамгийн сүүлийн суперцикл нь барагцаалбал 2000-2010 оны хооронд болсон байна. Өмнөх нь үүнээс 20-оод жилийн өмнө 1970,1980 оны дундуур болжээ.  Түүнээс өмнөх цикл нь 1950-аад онд Дэлхийн хоёрдугаар дайны дараа Маршаллын төлөвлөгөөгөөр дайнд сүйрсэн Европын орнуудын эдийн засаг нь  босч ирэхтэй холбоотой болж байсан гэж бичиж байна. Нэг циклээс дараачийн цикл хүртэл 20-25 жил болж байгааг өнгөрсөн түүхээсээ харж болно. Ингэж бодвол бидний хувьд ойрын 10-15 жилд дахин суперцикл тохиох боловуу гэж хий хоосон найдах шаардлага үндсэндээ байхгүй. Бий болсон шинэ нөхцөлд Монголын эдийн засгийн өрсөлдөх чадварыг өсгөх талаар цоо шинээр сэтгэх шаардлага үүссэн гэж гэж хэлж болно.

Суперцикл ба байгалийн баялаг бүхий орнууд\

Суперцикл байгалийн баялагтай орнуудад санхүүгийн эх үүсвэрийг өөртөө "сорох” боломж олгодог гэж Пол Коллир ярьж байна. Ялангуяа 2000-2010 оны суперциклийн үед гол нэрийн барааны үнэ 2 илүү дахин өсчээ. Цикл дууслаа, боломжоо ашиглаж чадсан уу гэдэг асуулт тавьж байна. Чадаагүй бол яагаад? Ямар учир холбогдлоор алтан боломжоо алдсан тухай дээр  анхаарал төвлөрүүлж ярилцах хэрэгтэй юм.

1970,80-аад оны суперциклийн дараа байгалийн баялагтай орнууд Голланд өвчин (Dutch disease)-өөр өвдөж боломжоо алддаг тухай яриа байсан. Одоо ч мөн л ярьж байгаа. Гэвч энэ хангалттай тайлбар биш байж магадгүй. Пол Коллирын  хэлж байгаа, олон улсын байгууллагуудын хүлээн зөвшөөрч байгаа санаа нь Байгалийн баялаг бүхий орнуудын өмнө тулгамдаж байгаа асуудал бол Засаглал юм. Зөв бодлогоор зөв засаглаж чадахгүй бол байгалийн баялаг тухайн орны хувьд өөрөө тогтвортой хөгжил болж чадахгүй юм.

Суперцикл ба Монгол

Дэлхий дээр болсон сүүлийн хоёр суперцикл Монголд өөрийн ул мөрөө үлдээсэн юм. Эхний суперциклийн мөчлөг дээр Эрдэнэт үйлдвэр байгуулагдаж, дараачийн мөчлөг дээр Оюу Толгой ашиглалтад орсон юм.

Эрдэнэт үйлдвэрийн Монголын нийгэм, эдийн засгийн амьдралд үзүүлсэн эерэг нөлөөг өнөөдөр маргалдах хүмүүс үндсэндээ байхгүй. Орчин үеийн Монголыг Эрдэнэт үйлдвэргүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэхдээ би энэ тухай ярих гэсэн хэрэг биш юм. Эрдэнэт үйлдвэрийг Оюу Толгойтой төлж буй татвараар нь харьцуулж "хусмаа чамласан хүүхэд” шиг ааш зан зарим хүмүүс гаргаж байгаа нь эдийн засгийн түүхээ мэдэхгүйтэй, ойлгодоггүйтэй холбоотой юм.

Эрдэнэт үйлдвэр нь 1973 болон 1991 оны Монгол-Орос улсын хооронд байгуулсан хэлэлцээрийн дагуу орлогын албан татвараас бусад бүх төрлийн татвар, хураамжаас чөлөөлөгдөж ирсэн юм. Эрдэнэт үйлдвэр усны төлбөр, байгалийн баялаг ашигласны нөөцийн төлбөрийг 30 жил төлөөгүй. 2003 он хүрч байж гэрээ хэлэлцээрээ өөрчилж дээрх төлбөрийг Монгол улс авдаг болсон юм. Эрдэнэт үйлдвэртэй  харьцуулбал Оюу Толгой нь үйл ажиллагаа явуулж эхэлсэн өдрөөсөө л нөөцийн төлбөрөө, бусад татвар, хураамжаа  төлж байгаа нь үнэн юм.

Нэг нь нөгөөгөөсөө илүү, дутуу гэж харьцуулалт хийж байгаа биш юм. Ер нь авах татвараараа том төслүүдийн өгөөжийг хэмжинэ гэвэл буруу гэдгийг л хэлмээр байна. Эрдэнэт байгалийн баялагийн нөөцийн татварыг 30 жил төлөөгүй. Гэхдээ Эрдэнэт үйлдвэр Монголын нүүр царайг өөрчилсөн "сайн” төсөл байлаа. Эрдэнэтийг дагаж Монголын эдийн засаг өссөн. Шинэ хүн төлөвшиж бий болсон. Түүнтэй нэгэн адил Оюу Толгой төслийн өгөөжийг зөвхөн татвараар харвал буруу болно. Оюу Толгой төслийг дагалдаж Монголын эдийн засаг тэлсэн, өссөн.

Өнгөрсөн богинохон хугацаанд Монголын эдийн засгийн хоёр оронтой тооны өсөлтийн амжилтын нууцыг Оюу Толгой төслөөс л хайх хэрэгтэй.

Харамсалтай нь амжилттай хэрэгжиж байгаа төслөө амжилтгүй мэт андуурдаг нь зөвхөн Монголд болсон үзэгдэл биш юм билээ.

Эрдэнэт vs Оюу Толгой

Сүүлийн 40-50 жилд тохиосон хоёр ч  Суперциклийн мөчлөгт Эрдэнэт, Оюу Толгой гэсэн зэсийн хоёр том үйлдвэрүүд Монголд бий болжээ. Өөр хооронд нь шууд харьцуулалт хийх хэцүү, бас шаардлагагүй. Эсрэг тэсрэг талууд ч бий, ижил төстэй чанарууд ч бий.

Эрдэнэт үйлдвэрийг барих эсэх асуудал зөвхөн улс төрийн мотивацитай байсан бол Оюу Толгойн үйлдвэрийг барих эсэх нь зөвхөн зах зээлийн мотивацитай байсан. Энэ бол зарчмын том ялгаа юм.

Социалист, капиталист систем өөд өөдөөсөө тулсан хүйтэн дайны ид үед зэсийн уурхайнуудаа нийгэмчилсэн Чилийн социалист ерөнхийлөгч Альенде 1973 онд цэргийн эргэлтээр унаж, Засгийн эрхийг генерал Пиночет гартаа авснаар Чили улсыг социалист болгохыг зорьж  дотносож явсан ЗХУ-ын удирдлага бодлоо өөрчилж Монголд Эрдэнэт хэмээх зэсийн үйлдвэр барих шийдэлд хүрч байсан юм. Эрдэнэт 1973 онд баригдаж эхлээд анхныхаа баяжмалыг 1976 онд гаргаж байсан. Эрдэнэтийн баяжмал "социалист” үнээр Зөвлөлтийн хайлуулах үйлдвэр рүү олон жил ачигдаж, үйлдвэр нь алдагдалтай явж ирсэн бөгөөд зөрүүг ахан дүүсийн тусламжаар нөхөж, монголчууд бид алга ташиж ирсэн ойрмогхон түүхээ мартаж болохгүй.

Оюу Толгой төсөл нь улс төрийн төсөл биш. Энэ төсөл бол цэвэр бизнесийн төсөл. Тиймээс бизнесийн ашгийг нэмэгдүүлэхийн төлөө яригдаж буй санал, санаачилгыг хоосон улс төржүүлэх шаардлага байхгүй.  Зах зээлийн мотивацитай аливаа төсөл Монголын хөгжлийн эрх ашигт нийцнэ.

Энэ 2 төслийн ижил төсөөтэй чанар нь хоёулаа Монголын нийгэм, эдийн засагт тухай тухайн цаг үедээ маш том нөлөө үзүүлсэн явдал, мөн цаашид ч үзүүлэх явдал юм.

Мегатөсөл, мега тоо ба төөрөгдөл

Том төсөл хэрэгжүүлж байгаа компаниуд том том тоо ярих дуртай. Магадгүй зах зээл дээрээс хөрөнгө мөнгө босгох, хувьцааныхаа үнийг өсгөхөд хэрэг болдог байж болох юм. Сая тонн нүүрс, сая тонн зэс,  сая сая тонн газрын тос, тэрбум тэрбум доллар гэж ярина. Түүнийг нь  байгалийн баялаг бүхий орны иргэд сонсчихоод  "бид ч найгүй их баян юм байна”  гэж буруу ойлгодог. Энэ бол буруу замаар будаа тээх бодлогын үндэс болдог. Засаг төрийн хариуцлагатай хүмүүс уул уурхайг хөгжүүлэх ямархуу ярвигтай асуудал болохыг ард иргэддээ тайлбарлан таниулахын оронд өөрсдөө "бид ч найгүй баян юм байна” гээд гадаадын хөрөнгө оруулагчаа шахах, мөнгөө гаргахгүй хэрнээ хувь эзэмшинэ гэх, өөрсдөө мөнгөгүй хэрнээ том том төсөл ярьж эхлэх зэргээр популист сэтгэлгээнд автвал улс орон нь гарцаагүй дампуурах зам руу хазайх нь ойлгомжтой юм.

Ирээдүйд өр үүсгэх өндөр хүүтэй бонд босгож түүнийгээ үрэн таран хийх явдал нь "бид ч найгүй их баян” гэдэг сэтгэлгээний үргэлжлэл юм.

Найгүй баян гээд өөрийгөө бодчихсон явж байгаа хувь хүмүүст хэр барагийн төслөөс ирж байгаа татвар, төлбөр, өгөөж бага харагддаг ба санасанд нь хүртэл мөнгө өгөхгүй байхаар нь Төрийн томчуудын халаасанд тэр мөнгө шингээд байна гэж сэжиглэх нь энүүхэнд. Найгүй баян гэж өөрийгөө бодсон иргэн Төрдөө үл итгэнэ.

ОТ-оос авсан 150 сая ам. долларын урдчилгаа, Чалко компаниас авсан 350 сая ам. долларын зээл цөм "ард түмний халаасанд” орсон. Гэвч ард түмэн алга болсон мөнгийг бусдын халааснаас хайдаг. Энэ бол алдаатай бодлогын төлбөр юм.

Манайд болж байгаа үзэгдлийг энэ өнцгөөр тайлбарлахад буруутах зүйлгүй. Манай эдийн засгийн нөхцөл байдал гадаад болон дотоод хүчин зүйлээс шалтгаалж бидний бодож байгаагаас илүү хурдттай муудаж магадгүй. Гадаад хүчин зүйлсээс илүүтэй бидний өөрсдийн санаатай болон санамсаргүйгээр үйлдэж байгаа үйлдэл, шийдвэрээс хамаарна гэдгийн цохон тэмдэглэмээр байна. Иймээс өнгөрсөнөө хурдан ухаарч ирээдүйгээ түргэн засах хэрэгтэй байна.

Уул уурхай ба уламжлалт аж ахуй

Уул уурхай, тэр тусмаа хариуцлагатай уул уурхай хөгжүүлэх асуудал тийм ч амархан асуудал бишээ. Сэтгэлгээний залхууралд автаж Монгол улс уул уурхайгүйгээр хөгжиж болдоггүй юм уу гэж асуух хүмүүс багагүй бий. Энэ талаар товч тайлбарлая. Мянга мянган  жилээр хэмжигдэх уламжлалт мал аж ахуй цаашид байсаар л байх болно. Мал аж ахуй байгалиас хараат. Байгаль өөрийн циклтэй. Өөрийн дотоод баланстай. Зуд болно, ган болно. Мөчлөгөө дагаад өсөж, өндийж байсан уламжлалт аж ахуй маань хүрсэн хөгжлийнхөө түвшингээс өмнөх төлөв рүү гээ унах энүүхэнд. Үүнийг Экстенсив аж ахуй гэдэг. Ийм аж ахуйтайгаа байгаад байя гэвэл болноо болно. Хоцрогдолд дархлагдана гэсэн үг юм. Харин уламжлалт аж ахуйгаа хөгжүүлье гэвэл уул уурхайгаа хөгжүүлэх хэрэгтэй. Уул уурхайн хөгжил эдийн засгийг тэлж, хүн ардын худалдан авах чадварыг өсгөж, тэр нь мал аж ахуйн бүтээгдэхүүний үнэ өсөх бололцоог бий болгоно. Үнэ өсвөл экстенсив аж ахуйг интенсив болгох хөшүүрэг ажиллана.  Манай уламжлалт мал аж ахуй, орчин цагийн хөдөө аж ахуй зөвхөн уул уурхайгаар дамжиж байж хөгжилд хүрнэ. Өөр сонголт бидэнд байхгүй.

Байгалийн баялаг ба Тогтвортой хөгжил

Байгалийн баялагаас олох орлого бол хамгийн тогтворгүй орлого юм. Нэгдүгээрт, шавагдан дуусдаг тул, хоёрдугаарт, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн нөлөөгөөр хэрэглээ нь улам бүр багасаж байгаа, гуравдугаарт, суперцикл дагаж үнэ нь өсч, унаж байдаг.

Тогтворгүй орлогыг хэрхэн тогтвортой хөгжилд ашиглах вэ гэдэг том асуудал юм.  Нэлээд моод болж байгаа үзэгдэл Баялгийн сан байгуулах явдал юм. Уг санаа нь байгалийн баялгаас олж байгаа тогтворгүй орлогыг хуримтлал болгож, хүнд хэцүү цаг үедээ буюу суперцикл төгсгөл болоход авч хэрэглэдэг байх тухай юм. Нордикийн орнуудын хувьд энэ төрлийн сан байгуулж гадаад дотоодын ашигтай, найдвартай төсөлд хөрөнгө оруулах замаар сангийн үйл ажиллагааг урт хугацаанд хангаж байдаг. Харин өөрт нь хөгжих хөрөнгө мөнгө шаардагдаж байгаа буурай орнууд нь баялгийн сан байгуулж эх үүсвэрээ гадагш байрлуулах хэр зөв бол гэсэн асуудал бий. Ямар нэг байдлаар сан байгуулсан нөхцөлд ажиллах  зарчмын хувьд гадагшаа гэхээсээ дотоодын эдийн засгаа дэмжсэн төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулах замаар ажиллах нь зүйтэй байх. Гэхдээ үүнийгээ гадаадын хөрөнгө оруулалттай нягт уялдуулж хамтарсан байдлаар эрсдлээ хуваах зарчмаар хэрэгжүүлэх хувилбар зөв байхаа.

Бодлого болон Чадамж бий болгох асуудал

Суперцикл дууслаа. Үнэ унаж байна. Ямар бодлого хэрэгтэй вэ гэсэн асуулт гарч байна. Ямар ч нөхцөлд ашиг өгөөд байх үнэ үгүй болж.

Энэ нөхцөлд өндөр үнэд найдах биш, зардлаа бууруулж, үнээр биш хэмжээгээр өрсөлдөх стратеги чухал юм. Нүүрсний үнэ өндөр байхад олборлолт, тээвэрлэлт, борлуулалт аль аль нь бие дааж ашиг олж болох бизнес байсан. Одоо тийм бололцоогүй болсон. ЭТТ компанид 150 сая ам. долларын зээлээ нүүрсээр төлөхийн тулд 150 сая ам.долларын зарлага гаргах шаардлагатай болсон байх жишээтэй. Иймд зардлаа дээд зэргээр багасгахын тулд бизнесийг нэгдмэл тооцоотой болгох, үйлдвэрлэлийн хэмжээгээ эрс нэмэх стратеги зөв юм. Тавантолгой төсөл чухамдаа энэ стратегид нийцэж байгаа бөгөөд хэлэлцээний эцсийн үр дүн гараагүй байна. Төслийн хэрэгжилт бас л биднээс өөрсдөөс минь шалтгаална.

Монгол геологийн хувьд төдийлөн судлагдаагүй газар. Газрын хэвлийд ашигт малтмал байж л байгаа. Гэхдээ тэр нь газар доороо байгаад эдийн засгийн эргэлтэд орохгүй, хүн арддаа үйлчлэхгүй байгаа бол жинхэнэ утгаар бид  "алт сандайлсан гуйлгачин”. Газар доор байгаа ашигт малтмалыг газар дээр нь гаргахын тулд асар их зардал, хөрөнгө мөнгийг гаргадаг гэдгийг ойлгож авахгүйгээр уул уурхайг хөгжүүлэх тухай бодохын ч хэрэггүй санагдаж байна. Тийм хөрөнгө мөнгө Монголд байхгүй. Уул уурхайг хөгжүүлье, уул уурхайгаар дамжиж хөдөө аж ахуйгаа өөд татья, аж үйлдвэрээ босгоё, үйлчилгээний салбараа сайжруулья, эрүүл мэнд, боловсролыг дэлхийн жишигт хүргэе, бүхэлдээ улс орон хөгжье гэвэл гадаадын хөрөнгө оруулалт стратегийн ач холбогдолтой юм.

Өр үүсгэхгүй эрсдлээ өөрсдөө үүрч байгаа гадаадын хөрөнгө оруулалтыг зөв ойлгуулах өргөн ажлыг хийхгүйгээр бид урагш явахгүй. Хятадад, мөн өнөөдөр ид хөгжиж байгаа бусад оронд ч гадаадын хөрөнгө оруулалтын асуудалд бүх түвшний төрийн байгууллага нь яг л шувууны ханиадттай холбоотой асуудлыг шийдэх гэж байгаа мэт онцгойлон, шуурхайлан авч үздэг. Бид үүнд суралцмаар байгаа юм.

Гадаадын хөрөнгө оруулалтын туслалцаатайгаар байгалийн баялагаа зөв зохистой ашиглах асуудал гарцаагүй. Үүний тулд олон улсын банк санхүүгийн системийг ойлгох, татвар, нягтлан бодох бүртгэлийн олон улсын зарчимыг хүлээж авах, тэдгээрт нийцүүлэн томоохон төсөл боловсруулж сурах, төр хувийн хэвшлийн түншлэлийг түвэггүй зохион байгуулах чадамжийг бий болгох, дэлхийтэй бизнесийн нэг хэлээр ярьж чадах, дэлхийн зах зээл дээр хүлээн зөвшөөрөгдсөн  үндэсний компаниуд бий болгох хэрэгтэй байгаа юм.

Өнгөрсөн 2000-2010 оны суперциклийн завшааныг бүрэн ашиглаж чадаагүй туршлагадаа тулгуурлан дараачийн тийм боломжийг алдахгүй байхын тулд бодлого, чадамж бий болгох асуудал бол ойрын 5-10 жилийн эдийн засгийн бодлогын үндсэн чиглэл байх бизээ.

М.Энхсайхан

уулуурхай.мн

Төстэй мэдээллүүд

Д.Эрдэнэбат: Хоёр сая тонн нефть боловсруулах үйлдвэр барина

Д.Эрдэнэбат: Хоёр сая тонн нефть боловсруулах үйлдвэр барина

2015/03/27, 11:17
Эрдэнэт-Овоотын уурхай чиглэлийн төмөр зам баригдах нь ээ

Эрдэнэт-Овоотын уурхай чиглэлийн төмөр зам баригдах нь ээ

2015/03/24, 14:35
Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээл, хэтийн зорилт

Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээл, хэтийн зорилт

2015/03/19, 09:52
Замбийн араас замнах уу?

Замбийн араас замнах уу?

2015/02/12, 09:58

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Х.Нямбаатар Туул голд биш Хятад компанийн алдагдалд л санаа зовж байна

2 | 0 | 2026/09/22, 11:13
gallery image

Г.Идэрмаа: Оршуулгын газрууд монголчуудын уушгийг тэтгэсэн ой, цэцэрлэгт хүрээлэн болоосой

6 | 0 | 2026/09/21, 12:28
gallery image

Ёс зүйн хорооны 2025 оны үйл ажиллагааны тайлангаас танилцуулж байна

4 | 0 | 2026/09/21, 11:02
gallery image

Хятадын шүүхэд дуудагдсан Б.Дэлгэрсайхан Монголын хэвлэлийг дарамтлахыг оролдов

10 | 0 | 2026/09/17, 12:02
gallery image

Сурах бичгийн багцын дундаж үнэ 53 мянган төгрөгөөр нэмэгджээ

16 | 0 | 2026/09/15, 09:48
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг аравдугаар сарын 2 хүртэл хойшлууллаа

11 | 0 | 2026/09/14, 10:50
gallery image

Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

15 | 0 | 2026/09/14, 09:43
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан Монголын эртний ном ба баримт бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний холбоос

16 | 0 | 2026/09/09, 17:26
gallery image

Дижитал хэлбэрт оруулсан монголын эртний ном судар ба сурвалж бичиг, соёлын бүтээлч бүтээгдэхүүний үзэсгэлэн Улаанбаатарт нээгдлээ

19 | 0 | 2026/09/08, 17:14
gallery image

Улаанбаатар дахь учиртай сайхан үзэсгэлэн

14 | 0 | 2026/09/07, 17:03
gallery image

Хөгжил хурайлсан Мөнхийн баян гал

17 | 0 | 2026/09/06, 16:19
gallery image

Хамтын ажиллагааны шинэ төрхийг цогцлооно

18 | 0 | 2026/09/05, 16:04
gallery image

Дэлхийг холбосон буухиа шуудан

15 | 0 | 2026/09/04, 15:46
gallery image

Харилцаа холбооны хамтын ажиллагааны шинэ хуудас

17 | 0 | 2026/09/03, 15:22
gallery image

Хүслээр жигүүрлэсэн Хүрэл интернэшнл

16 | 0 | 2026/09/02, 15:12
gallery image

Сэтгэлийг дулаацуулсан хүргэлт үйлчилгээ

15 | 0 | 2026/09/01, 14:42
gallery image

Ч.Чулуунбат: ШТС-уудаар борлуулж буй шатахуун стандартын шаардлага хангаж байна

24 | 0 | 2026/08/27, 11:28
gallery image

Беларус улс геологи хайгуулын чиглэлээр Монгол Улстай хамтарч ажиллахаа илэрхийлжээ

31 | 0 | 2026/08/26, 10:45
gallery image

Уул уурхайн салбарын ААН-үүдтэй хамтарч импортын хэмжээг нэмэгдүүлнэ

20 | 0 | 2026/08/25, 18:39
gallery image

Өвөр Монголын биеийн тамир спортын 16-р наадмын гал бамбар буухиалах ажиллагаа үргэлжилж байна

38 | 0 | 2026/08/01, 14:11
gallery image

Үндэсний соёлын биет бус өв уран хатгамалаа дээдлэе

31 | 0 | 2026/08/01, 14:06
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

24 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

“Хятад, Оросын сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ойг тэмдэглэх хурал боллоо

27 | 0 | 2026/07/31, 22:52
gallery image

Уран бүтээлчдийн хөгжилтэй яриа (1)

40 | 0 | 2026/07/31, 14:03
gallery image

Эрээн хотын боомтоор дамжин эмчилгээ үйлчилгээ авах үйл явц, онцлог

31 | 0 | 2026/07/31, 13:58
gallery image

Үзэсгэлэнт байгаль, өв соёлоороо бахархсан Рашаан жуулчны бааз

26 | 0 | 2026/07/30, 22:43
gallery image

Гадаадын сурагчид Эрээн хотод суралцах тухай

27 | 0 | 2026/07/30, 13:55
gallery image

Эрээн Хотын Гадаадын иргэн харьяатын үйлчилгээний зөвлөгөө

30 | 0 | 2026/07/30, 13:46
gallery image

Өвөр Монгол дэлхийн анхны нүүрстөрөгчийн тэг ялгаралттай нисэх онгоцны буудалтай боллоо

55 | 0 | 2026/07/29, 21:53
gallery image

Эрээн хотын авто боомтын зорчигчдын урсгал огцом нэмэгдэв

41 | 0 | 2026/07/29, 21:50
gallery image

Хятад-Монголын жимс, хүнсний ногооны экспортын нийт дүн 2 тэрбум юаниас давав

22 | 0 | 2026/07/29, 21:49
gallery image

2026 оны Дэлхийн хиймэл оюун ухааны бага хурал болон хиймэл оюун ухааны дэлхийн засаглалын дээд түвшний хурал өндөрлөв

23 | 0 | 2026/07/28, 21:45
gallery image

Хийморь сэргээж сэтгэл баясгасан наадам

20 | 0 | 2026/07/28, 21:40
gallery image

ӨМӨЗО-ны аялал жуулчлалын 36 дахь наадмын зургуудаас

19 | 0 | 2026/07/28, 21:35
gallery image

Канад зэрэг 8 улсад байгаа 73 Хятадын залуу багачуудын Өвөр Монгол дахь зуслангын арга хэмжээ эхэллээ

33 | 0 | 2026/07/28, 21:28
gallery image

Өвөр Монголын спортын XVI наадмын регбигийн тэмцээн эхэллээ

26 | 0 | 2026/07/27, 21:24
gallery image

Хөххот олон улсын нислэгийн чиглэлээ өргөжүүлж байна

56 | 0 | 2026/07/27, 21:22
gallery image

Өвөр Монголын Үндэстний Их Сургууль муж дамнасан хамтарсан танин мэдэхүйн шинэ загварыг буй болгов

27 | 0 | 2026/07/27, 21:14
gallery image

Ард түмний амьжиргаанд үндэстний анагаах ухааны ашиг тусыг бүрэн дүүрэн дэмжиж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна

28 | 0 | 2026/07/03, 18:53
gallery image

Нээлттэй хөгжлийг эрчимжүүлэхийн тулд эрчим хүчний давуу талыг ашиглах нь

26 | 0 | 2026/07/03, 18:52
gallery image

Тэдний хөрш орон дахь эрдмийн аянаас

23 | 0 | 2026/06/30, 17:43
gallery image

С.Даваасамбуу:”Аавын хуучин хурган дээл” дуугаа Аавуудын баярт зориулж өргөн барина

21 | 0 | 2026/06/30, 17:39
gallery image

Далайн цаана сэтгэл дулаацуулсан хүмүүнлэг түүх өрнөж байна

18 | 0 | 2026/06/30, 17:26
gallery image

Холливудын секс бэлгэ тэмдэг Меган Фоксын түүх

35 | 0 | 2026/06/30, 13:08
gallery image

Усны түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрчээ

65 | 0 | 2026/06/30, 12:50
gallery image

Гоо сайхны төлөөх хэт туйлшрал ямар үнэтэй тусдаг вэ?

29 | 0 | 2026/06/30, 11:11
gallery image

ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч огцорлоо

40 | 0 | 2026/06/29, 14:40
gallery image

Б.Мөнхсоёл: НӨАТ-ын 400 саяын босгыг дахин сэргээж, батлуулсан нь жижиг, дунд ААН-үүдийн хувьд том боломж

98 | 0 | 2026/06/29, 12:29
gallery image

Сэлэнгэ аймагт халиун буга хууль бусаар агнажээ

33 | 0 | 2026/06/26, 11:03
gallery image

Бид илүү нээлттэй, үр ашигтай, ногоон Өвөр Монголыг харлаа

37 | 0 | 2026/06/25, 12:47
gallery image

2026-2027 онд 150 мянган тонн сайжруулсан шахмал түлш худалдан авч нийлүүлнэ

35 | 0 | 2026/06/25, 11:54
gallery image

Соёлын өв эрдэнэстэй нутаг - Гүйжөү

22 | 0 | 2026/06/24, 16:42
gallery image

Тэнгэрийн ивээлтэй нутаг - Гүйжөү

21 | 0 | 2026/06/24, 16:31
gallery image

Залилангийн хэрэгт холбогдсон иргэнийг АНУ-аас шилжүүлэн авчирчээ

45 | 0 | 2026/06/24, 16:03
gallery image

Шаардлага хүргүүлэх тухай

50 | 0 | 2026/06/24, 14:03
gallery image

12 хоногийн хугацаанд тасрах байршлууд

43 | 0 | 2026/06/24, 11:56
gallery image

Зүнз хийх аргаас танилцуулая

35 | 0 | 2026/06/23, 16:28
gallery image

Орчин үеийн тариаланчдын өөдлөн дэвжсэн нутаг-Гүйжөү

28 | 0 | 2026/06/23, 16:22
gallery image

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням: АИ-92-ыг Оросын дотоодынх нь үнээс хоёр дахин хямдхан авч байна

35 | 0 | 2026/06/23, 15:27
gallery image

Цонжин зах: Монголын хамгийн урт худалдааны төв худалдаа эрхлэгчдэд хаалгаа нээж байна

44 | 0 | 2026/06/23, 13:48
gallery image

Хүрээ цам-Даншиг наадам руу иргэд нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчино

43 | 0 | 2026/06/22, 17:02
gallery image

Нийслэл 2026 оны төсөвтөө тодотгол хийлээ

51 | 0 | 2026/06/22, 15:57
gallery image

“Дунд гарц”-аар нэвтэрсэн Хятад-Европын галт тэрэгний тоо 25 мянгыг давсан байна

27 | 0 | 2026/06/22, 14:40
gallery image

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ван И-г хүлээн авч уулзав

30 | 0 | 2026/06/22, 14:36
gallery image

Ван И Монгол Улсын ГХЯ-ны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийв

28 | 0 | 2026/06/22, 14:33
gallery image

Хятад,Монголын эмэгтэйчүүдийн хамтарсан судалгаа Бугат хотод боллоо

28 | 0 | 2026/06/22, 14:30
gallery image

Хятад, Монголын найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн монгол анагаах ухаан

25 | 0 | 2026/06/21, 14:21
gallery image

“2026 оны Дэлхийн хүний эрхийн засаглалын дээд түвшний форум” Бээжин хотноо боллоо

26 | 0 | 2026/06/21, 11:36
gallery image

”Ногоон ба өндөр чансаатай хөгжил” сэдэвт хэвлэлийн бага хурал Хөх хотод болов

28 | 0 | 2026/06/21, 11:31
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны цогц сурталчилгааны нээлт Улаанбаатарт боллоо

34 | 0 | 2026/06/20, 19:04
gallery image

Такламакан цөлийг “эмжээрлэв”

33 | 0 | 2026/06/20, 19:02
gallery image

Сэтгэлд дулаахан эрүүл мэндийн зөвлөмж

21 | 0 | 2026/06/20, 18:58
gallery image

Борооны ус зайлуулах худаг, шугам руу ахуйн хог хаяхгүй байхыг санууллаа

40 | 0 | 2026/06/20, 11:08
gallery image

Хятадын ухаалаг тооцоолох хүчин чадлын цар хүрээ дэлхийн хоёрдугаарт бичигджээ

19 | 0 | 2026/06/19, 18:55
gallery image

Монгол Улсын жижиг, дунд бизнесийн ажилтнууд Хөх хотод цахим худалдааны мэргэжлээ дээшлүүлнэ

39 | 0 | 2026/06/19, 18:52
gallery image

“Соёл иргэншлийн яриа хэлэлцээний олон улсын өдөр” -ийг тэмдэглэх арга хэмжээ боллоо

26 | 0 | 2026/06/19, 18:49
gallery image

Хятад, Монголын хамтралцаа дижитал хөгжилд жигүүр ургуулна

36 | 0 | 2026/06/19, 18:45
gallery image

Түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн зөрчлийг арилгуулж байна

32 | 0 | 2026/06/19, 13:10
gallery image

Наадмын амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал шилжүүлж амардаг болох агуулгатай тухай хуулийн төслийг буцаажээ

36 | 0 | 2026/06/19, 11:47
gallery image

НҮБ-ын тэргүүний төлөөх өрсөлдөөнд дахин 2 нэр дэвшигч нэмэгдлээ

29 | 0 | 2026/06/19, 10:44
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70043 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59532 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51024 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47414 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42469 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37372 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37301 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32066 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31523 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30412 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23941 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23260 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22881 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22146 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21584 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20979 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19860 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19474 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18987 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18889 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18887 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18466 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18353 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18062 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17643 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17609 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17377 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17363 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17338 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17261 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17070 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16877 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16703 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16687 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16639 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16560 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16285 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16224 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16111 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16039 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15865 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15864 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15777 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15758 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15537 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15291 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14988 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14941 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14820 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14562 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14406 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14396 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14393 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14305 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14177 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13969 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13789 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13709 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13570 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13462 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47414 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59532 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37372 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51024 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32066 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31523 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14988 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13789 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17363 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13401 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13462 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15777 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10352 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11766 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13094 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18466 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5939 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9936 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11353 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11846 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8891 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9836 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9363 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10855 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8583 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11078 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7558 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11790 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8699 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8318 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12178 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9909 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18062 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6688 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7067 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8567 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6908 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7531 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11445 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6862 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.