| |
Сүүлийн жилүүдэд олон нийтийн зүгээс хамгийн их шүүмжлэл хүлээж буй салбар бол яах аргагүй эмнэлгүүд болчихоод байгаа. Гэхдээ яагаад энэ салбар ингэж их хүмүүсийн шүүмжлэл, бухимдлыг дагуулах болов. Эмнэлгийн ажилчдыг хүмүүс бурхан гэж найдаад, итгээд байна ууэсвэл эрүүл мэндийн байгууллагынхан тийм их хэнэггүй болсон хүмүүс үү. Олон нийтийн зүгээс эмч, эмнэлгийн ажилчдад шүүмжлэлтэй ханддаг байдал энэ салбарын тулгамдсан асуудлын нэг болоод байгаа. Үүний нэгээхэн жишээ энэ оны 9-р сарын 27-ны өдөр 103 төвийн нэгэн эмч өвчтөнөө чимхэж гэмтэл учруулсан гэх асуудал нийтийн сэтгэлзүйг цочирдуулсан. Хүн өвчингүй эрүүл байх нь тухайн хүндээ хамгийн үнэ цэнэтэй зүйл яах аргагүй мөн. Олон нийтийн бухимдал эмнэлгийн ажилчдын өвчтөнд үйлчлэхдээ холбоотой гарч байгаа харилцааны зөрчлөөс болж үүсч байгааг эх сурвалжууд дурддаг. Эмч, эмнэлгийн ажилчдын гаргаж байгаа санаатай гэхээр алдаанууд төдийлөн байдаггүй юм билээ.
Мэдээж эмч үйлчлүүлэгчээ санаатай гэмтээж хохирол учруулсан байх аваас шүүх эмнэлэг оношлосны дараа холбогдох байгууллагууд нь үнэн мөнийг албан ёсоор тогтоож тайлбар хийх байх. Харин эмч нарын буруу биш бол яах вэ? Эртний Грекийн нэрт эрдэмтэн, анагаах ухааны эцэг гэгддэг Гиппократын "өвчтөнд тусалж чадахгүй бол битгий гэмтээ” гэсэн мэргэн айлдвар байдаг. Санаатай өвчтөнд гэмтэл учруулах эмнэлгийн ажилтан гэж хаана байх билээ. Энэ бол хүний санаа, бодолд огтхон ч багтахгүй зүйл. Эмч, эмнэлгийн ажилчид ч бас хүмүүс бидний адил үнэ цэнэтэй байх эрхтэй хууль ёсны эрхтэй хүмүүс. Эрүүл мэндийн тухай Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал 2010 онд хэлэлцэх үеэр энэхүү хуулийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч УИХ-нгишүүн асан, хүний их эмч Д.Очирбат эмнэлгийн ажилчдын нэр хүнд, биед халдвал хуулийн хариуцлага хүлээлгэдэг болгох заалт чуулганы хуралдаанд оруулахад унаад байхад нь бухимданбайж зүтгүүлэн батлуулсан санагддаг. Мэдээж энэ салбарын тогоонд чанагдан ажиллаж байсан эмч хүн болохоор энэхүү заалтыг оруулсан байх л даа.
Тэгвэл энэхүү заалтыг Эрүүл мэндийн тухай Монгол Улсын хуулиас нэхэн санавал:
43.2.8.эрүүл мэндийн ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж байхад саад учруулахгүй, нэр хүнд, бие махбодид нь халдахгүй байх;
43.2.9.эрүүл мэндийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй, эрүүл мэндийн байгууллагын нэр хүндийг унагаах зорилго бүхий ташаа мэдээлэл өгөхгүй байх.
46.1.8. энэ хуулийн 43.2.8, 43.2.9-г зөрчсөн бол иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.
Энэ заалт яагаад хэрэгжихгүй байна вэ? үүнийг хэн хэрэгжүүлж байх ёстой юм бол. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид тэд ч гэсэн бусдын адил хүндлүүлэх үнэ цэнэтэй байх эрхтэй хүмүүс шүү.
Цаашид хэн нэгэн хүн эрүүл мэндийн салбарыг гүтгэх, үнэ цэнийг нь унагаах асуудал гараад байвалМонгол хүнд хүрэх эрүүл мэндийн үйлчилгээ бухимдал дагуулсаар байх бус уу.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

