| |
Энэ сарын 19-нд Хятадын "Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн үндэсний хороо"-ноос "Хятадын түр оршин суугчдын хөгжлийн тайлан 2016" -г нийтэлсэн байна. 2015 онд Хятадын түр оршин суугчдын тоо 247 саяд хүрсэн нь нийт хүн амын 18 хувийг эзэлж байна. Хятадын түр оршин суугчдын цар хэмжээ цаашид тасралтгүй нэмэгдэж байгаа тухай уг тайланд тэмдэглэжээ.
Гэхдээ түр оршин суугчид одоогийн байгаа газартаа оршин амьдрах дундаж хугацаа нь 4 жилээс давсан жишиг түгээмэл байгаа гэнэ. Мөн өнгөрсөн онд хөдөлмөрийн насны түр оршин суугчдын дунд шинэ үеийн түр оршин суугч 51.1 хувьд хүрсэн байна. Үүний зэрэгцээ өндөр настнууд болон хүүхдийн тоо ч тасралтгүй нэмэгдэж, тэднийг асран халамжлах асуудал ч төвөгтэй болж байгаа аж. Өөрөөр хэлбэл хятадууд амьдрах орчин, ажлын шаардлагаар хятадын өнцөг булан бүрт очиж амьдарч байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд тэд нийгмийн даатгал төлж, ажил олохыг гол болгож байсан бол одоо хүүхдийн сурган хүмүүжил, орон сууц, эрүүл мэнд зэрэг шаардлага нь тасралтгүй нэмэгдэж байна. Тиймээс гэр бүлээрээ нүүж шилжих нь түгээмэл болж байгаа аж. Олон улсын туршлагаас үзвэл, хүн амын шилжилт нь эхлээд хөдөлмөрлөх хүчний шилжилт, дараа нь хүний шилжилт, гэр бүлийн шилжилт, нэг бүлэг хүмүүсийн шилжилт гэсэн хөдөлгөөн байдаг байна.
Т.Бэх
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

