| |
АНУ болон Мексикийг холбосон хар тамхи зөөдөг хонгил Тихуана хотын мөсний үйлдвэрийн барилга дотроос олджээ. Гадна талаасаа жирийн нэг үйлдвэр шиг харагдах энэхүү барилга Мексикийн Тихуана хотын нисэх онгоцны буудлын замын доохон талд, Мексикийн Холбооны цагдаагийн газраас холгүй оршдог ажээ.
Мексикийн албаны хүмүүс энэ хонгилын талаарх мэдээллийг нэрээ нууцалсан нэгнээс хүлээн авчээ. Уг хонгилын нэвтрэх хаалгыг олохын тулд цэргүүд болон цагдаа нар барилгыг бүсэлсэн байна. Бажа Калифорни мужийн Олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах газрын эх сурвалж San Diego Union-Tribune сонинд ярьснаар бол, дөрвөлжин хуванцар уутнуудад боосон мариухан олдсон байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд хил орчмын газруудад хар тамхи зөөвөрлөдөг ийм төрлийн 75 хонгил байсныг илрүүлсэн бөгөөд хамгийн сүүлд дөрөвдүгээр сард Тихуана хотоос Сан-Диего хот хүрэх 730 м урт хонгилыг илрүүлж байжээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

