| |
Оросын "Ростех" төрийн өмчид корпорацын харьяа ОПК/Объединенная приборостроительная корпорация/-ийн инженерүүд олон тооны бичил хэмжээтэй нисдэг дронуудыг нэгэн зэрэг устгах чадвартай зэвсэг бүтээснээ зарлав. Нүдэнд харагдахгүй шахам хэмжээтэй жижиг дронуудыг пуужин болон их бууны сумаар устгах гэж оролдохын оронд тэдгээрт суурилуулсан электрон системийг ажиллагаагүй болгосноор эдгээр дронууд нь ямар ашиггүй металь болон пластик хог болж хувирах ажээ. Компанийн төлөөлөгчийн мэдэгдэж буйгаар бол энэхүү хямд өртөгтэй технологи ашиглаж бүтээсэн зэвсгээр бичил дронуудыг устгах туршилтыг аль хэдийнээ хийсэн гэнэ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

