| |
НИТХ-ын 10 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар нийслэлийн 2016 оны төсвийн тодотголыг хэлэлцэж баталсан. Ингэхдээ 120 тэрбум төгрөгөөр бууруулж баталсан юм. Удахгүй УИХ-ын чуулганаар ирэх оны төсөв, үндсэн чиглэл хэлэлцэнэ. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлээс сонгогдсон гишүүдтэй уулзаж, төсвийн байдлыг танилцуулсан байна. Өнөөдөр Баянгол, Сүхбаатар дүүргийн иргэдийн итгэлийг хүлээж, УИХ-д сонгогдсон гишүүдтэй уулзлаа.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

