| |
Италийн Ром хотын гол түүх дурсгал болох "Колизей" газар хөдлөлт дахин болвол нурах аюулд ороод байна. Энэ тухай "Колизей"-г харгалзагч Франческо Просперрети мэдэгдлээ. Италийн төв нутагт өмнө нь болсон газар хөдлөлтийн уршгаар амфитеатрын хананд олон ан цав гарсан байна.
Тиймээс өнгөрсөн ням гарагт Ромын долоон толгодын төв нь харагддаг "Колизей"-н тэр хэсэг рүү хүмүүсийг оруулахыг хоригложээ. Италийн төв нутагт өнгөрсөн сарын 30-ны өдөр 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Тэр үед 20 гаруй хүн гэмтэж бэртсэн бөгөөд 150 гаруй байшин барилга эвдэрчээ.
Мөн өчигдөр ч Италийн төв нутагт 3.1-4.7 магнитудын хүчтэй цуврал газар хөдлөл болсон юм. Эхний гурван газар хөдлөлтийн төв нь Перуджи хотоос зүүн өмнө зүгт 60 км-т байжээ. Харин сүүлийнх нь Анконоос баруун өмнө зүгт 52 км-т байсан аж.
Байгалийн энэ гамшиг умардаас өмнөд зүгийн бүх хот сууринд, нийслэл Ром хотод ч хүчтэй мэдрэгдсэн байна.
Гамшиг болж байгаа хот суурингийн оршин суугчид гадаа хоноглоцгоож байна. Шуурхай албадынхан иргэдэд маш богино хугацаанд сэрэмжлүүлэг өгч чадсан учир олон хүн энэ гамшигт өртөхөөс урьдчилан сэргийлж чаджээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

