| |
Япон, Өмнөд Солонгос улс тусгай, нууц мэдээллүүдийг харилцан солилцох гэрээг байгуулахад санал нэгдлээ. Энэ нь Солонгосын хойгт аюул заналхийлж байгаа Умард Солонгосын удаа дараагийн цөмийн болон пуужингийн туршилт, хөтөлбөрүүдийн эсрэг аюулгүй байдлаа хангахад хоёр улс хамтын ажиллагаагаа өсөн нэмэгдүүлж байгаа нэг хэлбэр юм.
Хоёр орны батлан хамгаалах, гадаад бодлогын асуудал эрхэлсэн төлөөлөгчид өчигдөр Токиод уулзаж, цэргийн мэдээллийн гэрээний ерөнхий аюулгүй байдлын талаар ярилцжээ. Энэ үеэр хоёр тал цэргийн нууц мэдээллийг харилцан солилцох, түүнийг гадагш задруулахгүй хамгаалах дүрэм журмын талаар харилцан зөвшилцөлд хүрсэн байна.
Энэ гэрээг ойрын хугацаанд эцэслэн байгуулахын төлөө хоёр улсын Засгийн газар дотоод үйл явцыг түргэвчлэх төлөвлөгөөтэй байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө Өмнөд Солонгосын талаас үүнтэй ижил төстэй гэрээг санал болгож байсан ч хоёр тал зөвшилцөлд хүч чадаагүй юм. Харин энэ сарын нэгэнд энэ тухай яриа хэлэлцээг дахин эхлүүлж, нууцын зэрэглэлтэй мэдээллийг харилцан солилцох гэрээг ойрын хугацаанд байгуулах талаар өчигдөр санал нэгджээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

