| |
Хотын дарга асан Э.Бат-Үүлийг цагдан хорьсон гэх мэдээлэл байна. Уг нь түүнийг С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт холбоогүй болсон байж магадгүй гэх мэдээлэл байсан. Тэгвэл мэдээлэл өөр тийшээ эргэж байна. Эргэн сануулахад, Улсын ерөнхий прокурорын туслах, Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой мэдээллийг хэвлэлийнхэнд өгөхдөө "С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Булганаас гадна нэг бус хүнийг холбогдуулан шалгаж байгаа. Хэрэг нууцын зэрэглэлтэй тул нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийн мөрдөн байцаалт дууссан. Удахгүй шүүхэд шилжүүлнэ” гэж байсан. Тэрбээр ийн мэдэгдсэний араас удалгүй хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн тухай албан мэдээлэл хэвлэлийнхний сонорт дуулдсан юм.
За мөн "Өдрийн сонин”-д нийтлэгдсэн уг хэргийн талаарх мэдээлэлд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсгийнхэн Э.Бат-Үүлд холбогдох зүйл заалтыг хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл гарсан байсан. Э.Бат-Үүлд холбогдуулан шалгаж байсан зүйл анги мөрдөн байцаалтын шатанд гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй. Тиймээс прокурорын шатанд Э.Бат-Үүлд холбогдох хуулийн зүйл заалтыг хэрэгсэхгүй болгосон. Мөн уг хэргийг нууцын зэрэглэлтэй шалгаж байгаа учир ганц хүний асуудлыг тухайлан авч үзэх боломжгүй хэмээх тайлбарыг албан бус эх сурвалж өгсөн гэх мэдээлэл байсан юм.
Харин Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батжаргал хэвлэлд албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ "Э.Бат-Үүлийн хувьд 2000 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр сэжигтэнээр, 2000 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тухайн үед дагаж мөрдөгдөж байсан 1986 оны Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татан шалгасан.
Энэ сэжигтэн, яллагдагчаар татсан хэргийг 2000 оны 10 дугаар сарын 16-ны өдөр прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл 2000 онд сэжигтэн, яллагдагчаар татсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэсэн үг юм.
Нэгэнт сэжигтэн, яллагдагчаар татсан үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дараа мөрдөн байцаалтын ажиллагаагаар дахин шалгах үндэслэл гарсан учраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй ажлын хэсэг түүнийг сэжигтэн, яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.
Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу мөрдөн байцаагчийн эрх хэмжээний хүрээнд хийгдсэн ажиллагаа юм.” гэж байсан юм.
Тэгвэл Э.Бат-Үүлийг хорьсон гэх мэдээлэл өдгөө яригдаж байна. Энэ талаар эргэн мэдээлнэ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

