| |
Өнөөдөр буюу 2016 оны арваннэгдүгээр сарын 23-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
09.00 цагт: Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган 3 дахь жилдээ зохион байгуулагдана. Утас: 99101839
09.00 цагт: "Блью скай" цамхагийн Топаз танхимд "Ил тод байдал-2016" Форум болно. Утас: 99234856, 99086930
09.30 цагт: Монгол улсын Хөдөлмөрийн баатар, академич, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Б.Ширэндэвийн хөшөөнд цэцэг өргөх ёслолын үйл ажиллагаа МУИС-ийн 2-р байрны урд талбайд болно. Утас: 99045949
10.00 цагт: Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаанд оролцох иргэн, аж ахуйн нэгжид зориулсан нээлттэй мэдээлэл өгөх өдөрлөгийг Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв "Дүнжингарав” салбар дээр зохион байгуулна. Утас: 90119120
10.00 цагт: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Үндэсний хөгжлийн газрын үйл ажиллагаатай УИХ-ын гишүүн Ч.Улаан танилцаж, хэлтэс албадын дарга нартай санал солилцож, зөвлөгөө өгнө. Утас: 89122279, 99938477
10.30 цагт: Замын цагдаагийн албаны 80 жилийн ойг угтан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд уламжлал болгон зохион явагддаг "Ногоон гэрэл цагаан шугам 2016" тэмцээн 35 дахь удаагаа зохион явагдана.
11.00 цагт: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монгол улсын Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан технологийн сан хамтран "Шинжлэх ухаан, Технологи, Иноваци - 2016” үзэсгэлэн зохион байгуулна.
11.00 цагт: "Гэр хорооллыг шинэчлэн зохион байгуулахад Төрийн болон Олон улсын байгууллага, хувийн хэвшлийн оролцоо" сэдэвт олон улсын уулзалт, хэлэлцүүлэг Контенинтал зочид буудлын хурлын танхимд болно. Утас: 325044, 88049099
11.30 цагт: "Илүү сартай өвлийг өнөтэй давцгаая” сайн үйлсийн аяны талаар Хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуу сангаас мэдээлэл хийнэ.
12.00 цагт: "Өргүй Монголын төлөө нэгдэцгэе 218.1” хөдөлгөөнөөс УИХ-д шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт: 12 дугаар сарын 06-нд Ардчилсан намын Их хурлыг зохион байгуулахтай холбогдуулан хурал зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат АН-ын байранд хэвлэлийн хурал хийнэ.
15.00 цагт: ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн Хөхтөний экологийн лабораторийн эрхлэгч, доктор, профессор Б.Лхагвасүрэн "Зэрлэг амьтдын их нүүдэл: бэрхшээл, шийдвэрлэх арга зам” сэдвээр Танан төвийн хурлын танхимд олон нийтэд нээлттэй илтгэл тавина. Утас: 99045949
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

