| |
Хоол боловсруулах систем бол бие махбодийн хамгийн амин чухал эрхтэн тогтолцооны нэг мөн. Түүнгүйгээр бие махбодийн бүрэн дүүрэн ажиллахад шаардлагатай ашигтай бөгөөд чухал бодисуудыг идэш хоолноос авч, боловсруулж, түүнчлэн боловсруулсан хоол тэжээлийн хаягдлыг гадагшлуулах боломжгүй юм. Ходоод-гэдэсний замын тухай тэр бүр бидний анзаардаггүй асар олон баримт байдаг. Эдгээрийн заримтай одоо танилцъя.
Улаан хоолой, ходоодны тухай баримтууд
Хоол, хүнс долгион маягийн агшилт хийдэг улаан хоолойгоор дамжин ходоодонд орно. Уг үйл явцыг гүрвэлзэх хөдөлгөөн гэж нэрлэдэг бөгөөд энэ үед улаан хоолойд орсон хоол цааш түлхэгдэнэ. Чухамхүү ийм чадварын хүчинд толгойгоороо доош хараад зажилж, залгихад ч хоол ходоод руу ордог.
Ходоод бол хүний хоол боловсруулах замын багагүй чухал эрхтэн мөн. Харин амьтдын ходоод өөр өөр байдаг. Жишээлбэл, олонхи хивдэг амьтанд (анааш, буга, үхэр зэрэг бусад амьтан) байгалиас дөрвөн таславчтай ходоод заяажээ. Ийм бүтэц нь ямар ч ургамлыг боловсруулахад нь тэдэнд тусладаг байна. Харин далайн тэвнэ загас (далайн морь ч гэдэг), мэлхий болон нугасан хошуут зэрэг зарим амьтанд ходоод хэрэггүй. Эдгээр амьтны идсэн хоол цаашид шингэхийн тулд шууд улаан хоолойгоос шулуун гэдсэнд ордог байна.
Залгисан агаар болон бие махбодийн ашигтай бактериуд бодисыг задлах үед ялгардаг хийнээс гэдсэнд хий үүсдэг байна. Хоол боловсруулах систем нь хамгийн нарийн ажлыг хариуцдаг бөгөөд хоолыг бүрэн боловсруулж, хоолноос бүх ашигтай бүрдэл зүйлийг шингээж чаддаггүй. Зарим бодис бүдүүн гэдсэнд орж, энд байдаг гэдэсний бактериуд эдгээр бодисыг боловсруулж эхэлдэг байна. Хоол боловсрох үед эдгээр бактери их хэмжээний хий ялгаруулна. Гэдэсний үйл ажиллагааг хэвийн байлгахын тулд тусгай бэлдмэл уух шаардлагатай. Энтержермина бэлдмэл нь гэдэсний эмгэг бичил биетүүдийг дарангуйлж, хэвийн бичил биетүүдийг сэргээдэг байна. Энэ бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй.
Эндоскоп бол биеийн хөндий эрхтнүүдийг шинжилж, судлахад зориулагдсан эмнэлгийн багаж юм. Бид ходоодоо дурандуулна гэж ярьдаг шүү дээ. Чухам тэр дуран нь юм. 19 дүгээр зууны эхээр энэ багажийн тухай анх дурдсан байдаг бөгөөд тэр үед лайтлейтер гэж нэрлэдэг байжээ. Энэ нь орчин үеийн эндоскопын болхидуу хувилбар байсан бөгөөд Германы эмч Филипп Боззини боловсруулсан байна. Чих, хамар, шээс бөөрний судал зэрэг зарим эрхтний үйл ажиллагааг шинжлэхэд ч лайтлейтерийг хэрэглэж байжээ. 50 жилийн дараа эндоскопын эх загварыг Францын мэс засалч Антуан Жан Дезормо бүтээсэн байна. 19 дүгээр зууны сүүлч гэхэд л Германы эмч Адольф Куссмауль хоол боловсруулах замыг шинжлэх зорилгоор эндоскопыг хэрэглэхээр шийджээ. Анхны эндоскоп нь 47 см урт, 1,3 см өргөнтэй уян биш гуурс байсан. Энэхүү эндоскопыг удирдахад маш төвөгтэй бөгөөд эмчээс туршлага, өндөр ур чадвар шаардаж байжээ.
Хоол боловсруулах үйл явц ходоодонд хоолыг жижиглэж, боловсруулах төдийгүй, энэ үйл явцыг хөнгөвчилж өгдөг давсны хүчил ялгаруулдаг нарийн үйл явц мөн гэдгийг Уильям Бомонт (цэргийн мэс засалч) тогтоож чаджээ. Санамсаргүй буудуулсан цэрэг түүнд ийм чухал дүгнэлт хийхэд нь тусласан байна.
Одоогийн нөхцөлд бол нэлээн хүнлэг бус эмчилгээ, судалгаа юм л даа. Уильям Бомонт түүнд мэс засал хийж, гэхдээ бие махбодийн амин чухал үйл ажиллагааг хадгалахын тулд гэдэсний хөндийд нүх үлдээхэд хүрчээ.
Энэ ил цоорхойгоор дамжуулан хоолыг шууд ходоодонд өгнө гэж анх таамаглаж байв. Чухамхүү энэ нүх нь хоол боловсруулах бүхий л үйл явцыг нарийн судлахад мэс засалчид тусласан байна. Дараа нь эмч 250 орчим туршилт хийсэн нь ходоодны үйл ажиллагааг бүрэн судлахад тус болжээ.
Давсны хүчлийг ходоодны дотор талын хананы эсүүд өдөр бүр их хэмжээгээр (2 литр орчим) ялгаруулдаг. Энэ хүчил нь хоол боловсруулахад тусалдаг төдийгүй, бичил биетүүдийг устгадаг байна. Өөрөө идэмхий хүчилд идэгдэхгүйн тулд ходоод байнга шинэчлэгдэх чадвартай салслаг бүрхүүлээр хучигдсан байдаг. Давсны хүчлийг аж үйлдвэрт цэвэрлэгээний зорилгоор ашигладаг. Энэ хүчил нь зэв болон өнгөрийг ч арилгаж чаддаг. Тиймээс түүнийг янз бүрийн угаалгын хэрэгсэлд байнга нэмж өгдөг юм.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

