logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Их хүрээний алдарт зэс барын Жадамба судар ба ном судрын ҮНЭГҮЙДЭЛ

Бичсэн:munkhbat
2016/11/25/, 12:08
Tweet

Их хүрээний алдарт зэс барын Жадамба судар ба ном судрын ҮНЭГҮЙДЭЛ

 

Нөгөө Соёлын яам дахиад л айлын шоовдор хүүхэд болов. Шоовдор гэснээс ном судрын үнэгүйдлийн тухай нэг жишээ дахиад хэлбэл "галзуу солиотой", "хулгайч, дээрэмчин"-ээрээ дуудуулах л байх. Гэхдээ судлаач бид л хэлэхгүй бол болохгүй нөхцөл байдал үүсэв. Ойрмогхон зүрх ёгхийлгэсэн хоёр ч тохиол болов. Саяхан Бээжинд болсон Төвдийн соёлын гайхамшиг хэмээх үзэсгэлэнд Халхын Их хүрээний 8 нандин, Богд хаант Монгол Улсын соёлын хүчирхэгжилийн бэлгэ тэмдэг болж байсан зэс барын Жадамба судар "Төвдийн соёлын содон онцгой ололт" гэсэн нэрийн дор явахыг үзэв. Харамсалтай. Тэдэнтэй маргах хэн ч алга. Бүгд л алга ташаад л тууз хайчлаад л. Ингээд Төвдийнх болчихов. За энэ ч яахав дүүрч. Ноднин жил манай нэг ахмад буурал ирж, үе уламжилж тахиж шүтэж ирсэн зэс барын Жадамбыг нь ач хүү нь хаашаа ч юм үгүй хийчихсэн тухай, цуглаанд явдаг болсноос хойш бурхныг нь шавар, будаг хэмээн ад үзэж, гаргаж хаяна хэмээн айлгах болсон тухай хэлж билээ. Харамсалтай нь бид л ойшоож анзаарахгүй байгаа болохоос биш аймшигт "СОЁЛЫН ХУВЬСГАЛ" арай намжуу бөгөөд хорон маягаар Монгол Улсад хэрэгжиж байгаа нь энэ. Юу ч гэсэн Халхын Их хүрээний зэс барын Жадамба судрын тухай энд өгүүлэхийг хичээе. Монголоос хамгийн их гадагшаа зарагдаж, нэгэнт Төвдийн соёлын өв болчихоод байгаа энэ номынхоо тухай нэгэн цагт арга хэмжээ авна гэж найдъя.

"Жадамба" хэмээх номын тухай

"Жадамба" хэмээх нь төвд үг юм. Монгол хэлнээ орчуулбал "Найман мянган шүлэгт" гэсэн утгатай. Монгол газар болоод бурхны шашин дэлгэрсэн газар оронд чухам яагаад энэ ном ингэж дэлгэрсэн бэ? гэвэл бурханы багшийн айлдвар зарлигийн хураангуй Ганжуур эрдэнэтэй их холбоотой юм.
Бүх номын эх нь А үсэг юм. А үсгийг дэлгэрүүлбэл Ум үсэг, Ум дэлгэрээд Хум, Хум дэлгэрээд Ум А Хум, Ум А Хум дэлгэрээд Ум мани бадмэ хум... гэх мэтчилэн явсаар яг дунд нь "Найман мянган шүлэгт" буюу Жадамба дээр очиж зогсдог байна.

Жадамба судраас дээш "Арван хоёр мянган шүлэгт", "Хорин мянган шүлэгт", "Зуун мянган шүлэгт", Юмын 12 боть гэж ахисаар 108 боть Ганжуур болдог ийм тогтолцоотой.

Ганжуурын 108 ботийг орчуулахын урьд хамгийн түрүүнд Жадамба судрыг орчуулдаг. Чухамдаа ингэж орчуулсанаар бүхий л Ганжуурыг орчуулах нэр томъёоны толь нь болдог хэмээн үздэг ажээ.
Монгол хэлнээ Жадамбыг бүхий л цаг үеийн туршид 8 удаа орчуулжээ. Энэ нь монголчууд 8 удаа Ганжуурыг орчуулахаар оролджээ гэсэн үг юм.

Халх Монголын газарт анхан 1640-өөд оны үед Алтангэрэл увш хэмээх хүн Жадамба судрыг монгол хэлээр орчуулсан бол 1720-иод оны орчим Хануй Хүнүй голын бэлчир Ханан хад хэмээх газар II Богдын шавданг бататгахын тулд Дарба бандида Жадамба судрыг монголоор орчуулж байжээ. Далай Чойнхор вангийн даллагын Жадамба гэж алдаршсан энэ судар өдгөө "Шинэ Ази" группын захирал Л.Төрбаярын цуглуулга болоод Мэргэн гүн Гомбожавын зээ Т.Тамирт ердөө 2-хон ширхэг л хадгалагдан үлджээ. Хамгийн сүүлд Монгол Улсын Ерөнхий сайд П.Жасрайн эхнэр болоод хүүхдүүд 1998 онд Жадамба судрыг крилл үсэгт хөрвүүлэн хэвлэсэн бөгөөд "Монгол Улсын эд эрдэнэс арвижин дэлгэрэхийн тулд" ийнхүү гаргасан байдаг. Монголчууд энэ мэтчилэн үеийн үед Жадамба судрыг хэвлэх, орчуулах ажил хийж ирсэн бөгөөд тухай бүр монголчуудын сайн сайхан буян заяа дэлгэрэх, эд баялаг арвижихын тулд хэвлэдэг байжээ. Энэ мэтчилэн төвд хэлээр монголчуудын оролцоотой бүтээгдсэн 30 гаруй хэвлэл бий хэмээн үздэг ч нарийн судалгаа хийгдээгүй байна.

Зэс барын Жадамба гарсан түүх

1906 онд Вангийн хүрээ буюу одоогийн Булган аймгийн төвд нэгэн Жадамба судрын бар гарчээ. Урьд Хятад, Төвд, Монголд сийлэгдэж байсан барнуудаас онцгой жижигхэн үсэг нь тод байв. Энэхүү Жадамбын бар гарсан даруйдаа Халх даяар алдаршжээ. "Эвсээрхэн Жадамба" гэдэг цол ч олов. Гэвч бурхны ном хүний өвөрт багтах цөвүүн цаг иржээ хэмээн ярилцаад, Туулын гүн (Одоогийн Төв аймгийн Өндөр ширээт сум)-ий Мижиддорж ловон том хэмжээтэй Жадамба судрын эхийг бүтээжээ. Энэхүү бүтээсэн эхийг Богдын дэргэдийн лам Чойндон цорж ихэд дэмжсэн бөгөөд улмаар Богд хаанд айлтгажээ. Тухайн үед Богд хаант Монгол Улсын дотоод яамны сайд Цэдэнсодном болоод Хамба номун хаан Жамбалдорж, Ялгасан хутагт нар энэхүү Жадамба судрын зэс барыг хийх ажлыг даан авчээ. Богд хаант Монгол улсын үеийн ном соёлын хоёр том бүтээл үлдсэн нь Хүрээ барын Ганжуур болоод Зэс барын Жадамба юм. Хүрээ барын Ганжуурын эхийг сийлэх ажлыг одоогийн Өвөрхангай аймгийн Уянга, Батөлзий, Хужирт орчимийн хийд орны барчин сийлбэрчин урчууд голлон бүтээсэн бол үүнээс илүү хүнд нарийн хийцтэй Жадамба судрын зэс барыг төмрийн дарханаараа алдартай Далай Чойнхор вангийн хошууны 53 сүм хийдийн Бор хэмээх Чүлтим, Тунгийн Шар зэрэг урчууд хийжээ.

Энэхүү зэс барын зэсийг Орос, Хятад, Төвд зэрэг олон газраас авчирсан бөгөөд хийцийн хувьд цутгах, гагнах, шарах зэрэг олон аргаар бүтээснээрээ монгол дархны гайхамшигт ур авъяасыг бүрэн шингээж, 3 жилийн дотор бүтээжээ.

Зарим хүрээний хууччуул Мигжэд Жанрайсиг бурхныг аравнайлах ёслолд зориулан анхан хэвлэсэн хэмээн ярьдаг бөгөөд Жанрайсиг бурхны эргэн тойронд түмэн Аюуш бурхан бүтээж, зэс барын Жадамбыг тэрхүү их буяныг хийсэн өглөгийн эздэд зориулан 100 илүү хувь барласан хэмээн ярьдаг.
Зэс барын Жадамба нь 2 дэвтэр бөгөөд эхний дэвтрийн эхний хуудасны бярга хэмээх тэмдэгний ар дахь 2 урт шадны дунд соёмбо тэмдэг, 2-р ботийн эхний хуудасны 2 шадны завсар Эбам гачил тэмдэг хийсэн. Энэ нь Монгол Улс, монголын шашин үүрд оршихын бэлгэ тэмдэгээр хийсэн хэмээн ярьдаг.

Мигжид Жанрайсиг бурхны эргэн тойронд байрлуулсан 10.000 Аюуш бурхныг Хятад, Төвд, Польш улсад захиалан хийлгэсэн бөгөөд бүгд Дэлхийн 2-р дайны үед Орос руу ачигдан сум цутгасан гэдэг.
Харин энэ Жадамба судрыг Монголын Үндэсний номын санд хадгалан авч үлдсэн бөгөөд их үймээний хөлд 3 хуудас нь үрэгджээ.

Зава Дамдин гавьжийн шавь Монголын Үндэсний номын сангийн Төвд номын фондод эрхлэгчээр ажиллаж байсан Гончигдорж гуай энэхүү дутуу хуудаснуудыг нөхүүлэн Дэлгэрийн Чойрын Уран хэмээх Гэмпилээр шинээр хийлгэсэн юм.

Хэмжээний хувьд маш том. Энхамгалан хааны Жадамбын дараа орох бөгөөд 62 см х 21 см.
Эхний Га боть нь 433 хуудастай. 2 дахь Ха боть нь 343 хуудастай. Нийтдээ 747 хуудас, 1494 нүүртэй. 300 орчим бар зурагтай. Богд хаант Монгол Улсын үеийн соёлын гайхамшиг юм.

Энэхүү Жадамба судрын зэс барыг 1995 оны 241-р тогтоолоор түүх соёлын "Хосгүй үнэт" хэмээх ангилалд бүртгэжээ. Хэдий тийм боловч энэхүү соёлын гайхамшигт өвийг ном хэвлэлийн түүх гэсэн утгаар нь ч тэр, Богд хаант Монгол Улсын Соёлын гайхамшигт дурсгал гэсэн утгаар нь ч тэр нэг ч удаа эргэж сөхсөнгүй.

Ард түмнээ соён гэгээрүүлж, тайлбарлаж таниулсангүй. Судлах шинжлэх төсөв мөнгө ч гаргасангүй. Эхэндээ нэгэн удаа "Шашны" гэсэн ангилалаар хэлмэгдүүлсэн бол, хоёр дахь удаадаа "хосгүй үнэт" гэдэг ангилалаар хэлмэгдүүлж байгаа юм байна.

Ийм Соёлын яамтай, соёлын сайдтай, соёлын судлаачидтай байхад, бусад улс өөрийн соёлын өвөөр бүртгэх нь ч зөв, шинэ залуу үеийнхэн үл ойшоох нь ч зөв. Буруу бол зөвхөн бидэнд л байгаа юм.

Чухамдаа энэхүү Зэс барын Жадамба бол монголчуудын ном хэвлэлийн түүхэн дэхь онцгой гайхамшиг юм. Тухайн үед Монгол улсад бизнес хийж байсан Дашинхүүгийн пүүсийн хойч үеийнхэн өнөө хүртэл хадгалж, Хөх хотод цагаан сарын шинийн 8 бүхэнд монгол лам залан, үсэг тоолон уншуулдаг уламжлал өнөөг хүртэл үргэлжилсээр байна.

Хүрээний хуучин баячуул ч энэ уламжлалаа алдаагүй байх нь мэр сэр тааралддаг. Мэгжид Жанрайсиг бурхныг бүтээх үйлс болон Богд хаант Монгол улсын үеийн хамгийн дээд шагналуудын нэгэнд Зэс барын Жадамба дагалдуулах ёс байжээ. Энэ утгаараа ном төдийгүй төрийн дээд шагнал явсан ном эдүгээ үнэгүйдэж, адлагдсаар мартагдах бололтой.

Харин энэхүү түүхээ сайн мэддэг цуглуулагч, судлаач нар энэхүү номыг нандигнан хадгалсаар байна. Энэхүү нийтлэлийг бичихэд гүн туслалцаа үзүүлж, өөрийн цуглуулгын Жадамба судрынхаа зургийг авхуулсан О.Маш-Эрдэнэ ахдаа чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье.
 
Судлаач Г.Ням-Очир 

Төстэй мэдээллүүд

“Ганжуур”, “Данжуур”-ын хэвлэмэл бүрэн эхийг зална

“Ганжуур”, “Данжуур”-ын хэвлэмэл бүрэн эхийг зална

2016/06/07, 11:54
”Замбутивийн дэлгэр номлол” ба Миндол номун хан

”Замбутивийн дэлгэр номлол” ба Миндол номун хан

2016/05/16, 13:44
II Николай хаан Гонгорт торгон цэргийн хамгийн том гутлаа бэлэглэсэн ч багтаагүй

II Николай хаан Гонгорт торгон цэргийн хамгийн том гутлаа бэлэглэсэн ч багтаагүй

2015/09/21, 14:42
Богд уулын “Нууц товчоо”

Богд уулын “Нууц товчоо”

2015/04/07, 08:25

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Монголын бахархлаар халхавч хийсэн 1XBET

4 | 0 | 2026/11/26, 18:48
gallery image

Зөвхөн гол гудамж, зам дээр байршуулсан машиныг ачдаг болох журам боловсруулж байна

6 | 0 | 2026/11/26, 12:31
gallery image

Г.Занданшатар: Монгол хүний амь үнэгүйдэх ёсгүй

8 | 0 | 2026/11/25, 20:31
gallery image

Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүх өрөөндөө хүнтэй уулзаж байна гэсэн цуу тарав

7 | 0 | 2026/11/25, 20:14
gallery image

Эстонийн хилээ хаах шийдвэрийг ОХУ эсэргүүцэв

6 | 0 | 2026/11/25, 18:49
gallery image

102 Police: 27,232 иргэнд урамшуулал олгожээ

10 | 0 | 2026/11/25, 11:46
gallery image

Шилжилтийн үе ба улс төрийн хямрал: Дэлхийн сургамж, Монголын гарц

7 | 0 | 2026/11/25, 11:04
gallery image

Цыган бүсгүйчүүдийн амьдралыг захирдаг 10 хатуу дүрэм

10 | 0 | 2026/11/25, 10:56
gallery image

30 гаруй машины цонх хагалж, хулгай хийсэн этгээдийг саатууллаа

7 | 0 | 2026/11/25, 10:06
gallery image

"Нүүрс тээвэрчид эргэлт тутмаас 1.3 сая төгрөгийн алдагдал хүлээхээр байна”

6 | 0 | 2026/11/25, 09:53
gallery image

ОХУ-д өндөр цалинтай ажилд авна гэсэн зарын цаана онц, ноцтой эрсдэл учруулж болохуйц залилан луйврын хэв шинжтэй үйлдлүүд нуугдаж буйг анхааруулав

11 | 0 | 2026/11/24, 12:40
gallery image

Усан парк гэж ярьсаар орон сууц босгосон түүх

10 | 0 | 2026/11/23, 11:48
gallery image

G-DRAGON “MAMA”-гийн түүхэнд соло болон хамтлагийнхаа нэрээр “Music Visionary” шагнал хүртсэн анхны артист боллоо

7 | 0 | 2026/11/23, 10:19
gallery image

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

16 | 0 | 2026/11/20, 17:50
gallery image

Авлигын дуулианы улмаас Монгол Улсын Ерөнхийлөгч огцорлоо

13 | 0 | 2026/11/20, 12:39
gallery image

Хүнээс хурдан роботууд яагаад Тайшань уулыг зорив?

13 | 0 | 2026/11/19, 16:23
gallery image

Эрээн хотын боомтоор нэвтэрсэн Хятад-Европын чиглэлийн ачааны галт тэрэгний тоо түүхэн дээд хэмжээнд хүрэв

18 | 0 | 2026/11/19, 14:55
gallery image

Ёс зүйт төрийн алба. Монголын ёс зүйт төрийн алба НТӨ 209 он буюу 2235 жилийн түүхтэй

12 | 0 | 2026/11/19, 14:33
gallery image

Төрийн албан хаагчийн тангараг, ёс зүй

14 | 0 | 2026/11/19, 14:17
gallery image

Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

19 | 0 | 2026/11/19, 13:40
gallery image

Н.Учрал: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина

18 | 0 | 2026/11/19, 13:22
gallery image

“Physical: Asia” шоуны хоёрдугаар улирал 2027 онд цацагдана

24 | 0 | 2026/11/19, 13:11
gallery image

Г.Занданшатар Ёнсэй их сургуулийн урилгаар зочин илтгэгчээр оролцов

17 | 0 | 2026/11/19, 12:48
gallery image

Сураггүй болсон дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагааг өргөжүүлжээ

13 | 0 | 2026/11/19, 10:14
gallery image

Залуу насаа хадгалахыг хүсвэл уух ёстой 10 ундаа

15 | 0 | 2026/11/18, 15:27
gallery image

Ким Чу-Аэгийн цанын хувцас энгийн иргэний жилийн орлогоос үнэтэй

14 | 0 | 2026/11/18, 11:15
gallery image

Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхөж байгаа нь цаашид анхаарах ёстой маш том дохио

12 | 0 | 2026/11/18, 11:10
gallery image

Г.Занданшатар: “GEEF for ALL 2026” олон улсын цуврал арга хэмжээнд зочин илтгэгчээр уригдан оролцлоо

27 | 0 | 2026/11/17, 20:50
gallery image

Шэнлэ нисэх онгоцны буудлын зам дагуух соёлын аялал

27 | 0 | 2026/11/17, 15:00
gallery image

Шэньжэнь болон Улаанбаатар хотыг холбосон агаарын шинэ шугам нээгдэв

14 | 0 | 2026/11/17, 14:01
gallery image

Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

23 | 0 | 2026/11/17, 13:04
gallery image

Хорчин нутгийн "Өвсний цуглуулгын хайрцаг" олон улсын тавцанд гарлаа

32 | 0 | 2026/11/17, 12:00
gallery image

Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтийг цуцалжээ

22 | 0 | 2026/11/17, 11:46
gallery image

Бодит хэрэглээний робот айсуй

| 0 | 2026/11/17, 10:30
gallery image

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас

21 | 0 | 2026/11/17, 10:22
gallery image

"Титаник"-т амиа алдсан, дэлхийг өөрчилж чадах байсан 10 эрхэм

16 | 0 | 2026/11/17, 10:08
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох ₮318 саяын авлигын хэргийн шүүх хурал энэ сарын 20-нд болно

19 | 0 | 2026/11/16, 16:13
gallery image

Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

21 | 0 | 2026/11/16, 15:52
gallery image

Төрийн байгууллага Засгийн газраас баталсан 2024 оны 109 дүгээр тогтоолыг заавал дагаж мөрдөнө

27 | 0 | 2026/11/16, 15:18
gallery image

Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа дараах ёс зүйн хэм хэмжээг заавал мөрдөнө

26 | 0 | 2026/11/16, 11:43
gallery image

Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дийлэнхийг орон сууцны залилан эзэлж байна

24 | 0 | 2026/11/16, 10:17
gallery image

Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

28 | 0 | 2026/11/15, 18:10
gallery image

Дэлхийг гайхшруулсан "Хятад маягийн аюулгүй байдал" хэрхэн бүрэлдэв?

33 | 0 | 2026/11/13, 21:35
gallery image

Баяннуур хотын гадаад худалдааны хэмжээ эхний гурван улиралд түүхэн дээд хэмжээнд хүрэв

21 | 0 | 2026/11/13, 21:08
gallery image

Ганцмод боомтоор нэвтэрсэн экспорт, импортын ачаа тээврийн хэмжээ 38 сая тонныг давлаа

27 | 0 | 2026/11/12, 18:00
gallery image

Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

35 | 0 | 2026/11/12, 17:54
gallery image

"Сургууль орчимд зардаг чихэрлэг бүтээгдэхүүнийг хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй байна"

26 | 0 | 2026/11/12, 14:53
gallery image

Н.Учрал: 2027 оны 1-р сарын 1-ээс татварын багц хууль хэрэгжинэ

17 | 0 | 2026/11/12, 13:18
gallery image

Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

26 | 0 | 2026/11/12, 11:38
gallery image

Н.Учрал: Ахмадууд маань 2027 оноос өдөр бүр хэрэглэдэг зүрх судас, чихрийн шижингийн эмээ үнэгүй авна

20 | 0 | 2026/11/12, 11:29
gallery image

Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

22 | 0 | 2026/11/12, 10:42
gallery image

"Сураггүй болсон иргэний хэрэгт нэг хүнийг сэжигтнээр татан шалгаж байна"

34 | 0 | 2026/11/12, 10:08
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

16 | 0 | 2026/11/11, 18:47
gallery image

Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө

21 | 0 | 2026/11/11, 18:18
gallery image

Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

22 | 0 | 2026/11/11, 18:12
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /1/

19 | 0 | 2026/11/11, 17:28
gallery image

ХКН-ын XX сонгуулийн Төв Хорооны тавдугаар бүгд хурлын албан мэдээ

23 | 0 | 2026/11/11, 16:25
gallery image

FASHION: 2026 оны шилдэг цасны гутлууд

21 | 0 | 2026/11/11, 09:29
gallery image

Ши Жиньпин намыг бүх талаар чанд засах ажлыг тууштай ахиулах тухай тогтоолын талаар тайлбар хийв

30 | 0 | 2026/11/10, 18:45
gallery image

Жизель экс нөхөр Том Брэдигийн шинэ харилцаанд санаа зовохгүй байгаагаа илэрхийлжээ

35 | 0 | 2026/11/10, 18:20
gallery image

“Хятадын засаглал”-ын амжилтын нууц

41 | 0 | 2026/11/10, 17:49
gallery image

Тавдугаар бүгд хурлыг олон улсын мэргэжилтэд анхааралдаа авна

| 0 | 2026/11/10, 11:50
gallery image

ХКН-ын XX сонгуулийн төв хорооны тавдугаар бүгд хурлын хамгийн чухал үр дүн

22 | 0 | 2026/11/10, 11:10
gallery image

Хөххотын Шэнлэ нисэх онгоцны буудал 11-р сарын 26-нд ашиглалтад орно

22 | 0 | 2026/11/10, 10:08
gallery image

Талхны үнэ жилийн хугацаанд 7.9 хувиар өсжээ

20 | 0 | 2026/11/09, 21:01
gallery image

Иргэдээ сонсох зөвлөлдөх аян Архангай аймагт үргэлжилж байна

16 | 0 | 2026/11/09, 19:59
gallery image

Ашигт малтмалын нөөцийг зохистой, эмх цэгцтэй ашиглах ажлыг эрчимжүүлнэ

21 | 0 | 2026/11/09, 19:53
gallery image

Уламжлалт эрчим хүч, шинэ эрчим хүчийг уялдуулан хөгжүүлж байна

20 | 0 | 2026/11/09, 19:14
gallery image

Солонгос хоолны ном ЮНЕСКО-д бүртгэлтэй боллоо

32 | 0 | 2026/11/09, 10:52
gallery image

"Үлэмжийн цэнхэр Хөлөнбуйр"

38 | 0 | 2026/11/09, 10:45
gallery image

Хүмүүнлэгийн хайр хилийн хязгааргүй

27 | 0 | 2026/11/09, 10:24
gallery image

МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо

40 | 0 | 2026/11/05, 21:12
gallery image

Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгдэх хандлагатай байна

33 | 0 | 2026/11/05, 11:12
gallery image

Хятад, Монголын анхны өргөн царигийн шууд галт тэрэг аялж эхэллээ

43 | 0 | 2026/11/04, 18:44
gallery image

Гадаадынхныг шуугиулж буй "China Haul" гэж юу вэ?

35 | 0 | 2026/11/04, 18:36
gallery image

Газарзүйн хязгаараас цааш нэртэй 3 улсын хөгжлийн түүх

41 | 0 | 2026/11/04, 13:07
gallery image

Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгалаа

34 | 0 | 2026/11/04, 11:07
gallery image

Г.Занданшатар: Оюу толгойн гэрээ болон ногдол ашгийн талаар...

36 | 0 | 2026/11/04, 10:14
gallery image

Хятадын "Технологийн" шинжтэй жуулчлалын маршрут

50 | 0 | 2026/11/03, 19:33
gallery image

Инь Юйжэнь “Сайкос” хоёул Ром хотод дахин уулзлаа

36 | 0 | 2026/11/03, 19:24
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70070 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59591 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51085 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47461 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42482 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37402 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37318 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32102 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31566 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30482 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23961 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23272 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22897 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22163 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21597 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20995 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19884 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19519 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

19004 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18910 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18907 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18544 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18391 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18092 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17665 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17622 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17399 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17390 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17371 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17277 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17084 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16906 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16720 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16704 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16651 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16597 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16305 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16241 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16133 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16067 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15882 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15880 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15806 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15774 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15553 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15306 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

15024 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14969 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14851 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14585 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14427 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14415 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14412 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14323 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14199 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13982 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13816 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13726 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13591 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13508 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47461 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59591 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37402 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51085 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32102 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31566 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

15024 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13816 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17399 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13421 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13508 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15806 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10383 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11795 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13122 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18544 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5952 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9964 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11366 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11882 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8907 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9868 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9386 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10876 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8599 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11096 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7576 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11831 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8723 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8331 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12206 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9930 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18092 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6702 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7089 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8585 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6940 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7558 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11466 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6883 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.