| |
Өнөөдөр буюу 12 дугаар сарын 07-ны өдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
08.30 цагт: Хүний эрхийн Олон Улсын өдрийг "Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Хуульчдын холбоо, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар хамтран Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээ, конвенц, Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөний асуудлаар иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
09.00 цагт: Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл (ТБУТ) хамтран зохион байгуулах "Бичил уурхайг албажуулахад талуудын оролцоо" үндэсний чуулган Чингис зочид буудлын хурлын танхимд болно. Бичил уурхайн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал, уурхай эрхлэгчдийн эрүүл мэндийн нөхцөл, эрх зүйн орчин, мэргэшүүлэх сургалтын талаар ярилцана. Утас: 99109723
09.30 цагт: Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар Увс аймгийн Засаг даргыг томилсон Ерөнхий сайдын захирамж Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ.
10.00 цагт: Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь тайлангийн нээлт болно. Утас: 99989545, 88045069
11.00 цагт: "МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж энэ сарын 10-нд болох МҮБХ-ын ээлжит бус хурлыг хуралдуулахгүй бөхчүүдийг хагаралдуулж, ирц бүрдүүлэхгүй байх хүсэлт тавьж байна" гэсэн сэдвээр МҮБХ-ын Ажлын хэсгээс мэдээлэл хийнэ.
11.00 цагт: Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас гэр хорооллын дахин төлөвлөлт, газар чөлөөлөх үйл ажиллагаа нь иргэдийн орон байртай байх эрхийг зөрчиж байгаа судалгаанд суурилсан "Хангалтгүй хэрэгжүүлж байгаа нь” судалгааны тайланг танилцуулах хэвлэлийн бага хурал зохион байгуулна. утас: 70004708, 95184705
11.00 цагт: Сүхбаатар дүүргийн хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан уулзалт зөвлөгөөн зохион байгуулах ажлын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үүсгэл санаачлагын байгууллагыг дэмжих, тэдний саналыг сонсох, нийгмийн ойлголт хандлага, хууль эрх зүй, нийгмийн халамж, сэргээн засах тусламж үйлчилгээний талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилготой уулзалт болно. Утас: 96646863, 96090319
12.00 цагт: Дуучин Н.Наранбаатарын "Миний захидал" шинэ цомгийн нээлтийн хэвлэлийн бага хурал болно. Хэвлэлийн бага хуралд дуучин Н.Наранбаатар, ХБНГУ-ын хөгжимчин, продьюсер Мартин Зенкер нар олон сонирхолтой мэдээллүүдийг хүргэнэ.
14.00 цагт: "Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль"-ийн нээлттэй хэлэлцүүлэг Хангарди ордны 14 давхарт болно. Утас: 325044
14.30 цагт: Барилга, Хот Байгуулалтын яам болон Монголын Архитекторуудын Эвлэл Сургалт зохион байгуулах эрх олгох гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа болох гэж байна. Утас: 99713479
19.00 цагт: Монголын Эмнести Интернэшнл байгууллагаас "Төр үүргээ мэд, биелүүл" орон байртай байх эрхийн кампанит ажлын нээлт, лаа асаан эв нэгдлээ илэрхийлэх арга хэмжээг зохион байгуулна.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

