| |

Агаарын бохирдолд бага насны хүүхдүүд илүү өртөж, эрүүл мэндээрээ хохирч байгааг уг тайланд шинжлэх ухааны үндэслэлтэй баримт нотолгоотой дурьджээ. Хүүхэд насанд хүрэгчдийг бодвол хоёр дахин хурдан амьсгалдаг учир амьсгалын замын хүнд өвчин тусах магадлал өндөр байдаг байна. Тухайлбал, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь тэргүүлэх шалтгаан хатгалгаа өвчин эзэлж байгаа ажээ. Ханиад хүрч хатгалгаа болох гол шалтгаан нь агаарын бохирдол гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв гэж БОАЖЯ-ны ХМА-аас мэдээллээ.

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

