| |
Өчигдөр өдөр 13.15 цагийн үед Шинжяны Цонж жөүгийн орчимд 6.2 баллын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөх үеэр, Өрөмч хотод илэрхий чичирхийлэл үүссэн бөгөөд Или, Баянголын монгол үндэсний өөртөө засах жөү, Турфан зэрэг газар ч мэдэгдсэн байна.
Хэмжилтээс тодруулснаар, газар хөдлөлтийн голомт нь умарт өргөргийн 43,83 градус, зүүн уртрагийн 86,35 градуст, газар хөдлөлтийн гүн нь 6 км-д хүрсэн байна. Орон нутгийн суртал ухуулгын салбарын танилцуулснаар, Цонж Жөүгийн Хөтөв сяний нэг тосгоны захиргааны барилгын хананд ан цав гарчээ. Одоогоор бэртэж гэмтсэн хүн болон эд хөрөнгийн хохирол гарсан тухай мэдээ ирээгүй аж.

Эх сурвалж: Хятадын үндэсний радио
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

