| |
Хурлын Ерөнхий шүүгч М.Алдар, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, харин өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн, хохирогчоор С.Оюун оролцох юм байна.
Мөн хурлыг 30 орчим хэвлэл мэдээллийн байгууллагын 55 орчим сэтгүүлч сурвалжлахаар болсон. Уг хэрэгт төрийн нууцад хамаарагдах учраас хаалттай болно. Гэхдээ төрийн нууцын зэрэглэлтэй хэсгээс бусдыг нь нээлттэйгээр явуулах боломжтой гэж байгаа аж.
Хэргийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 24-нд шүүхэд шилжүүлж, Ерөнхий шүүгч М.Алдарт хуваарилсан байдаг.
91 дүгээр зүйл. Хүнийг санаатай алах
91.1.Энэ хуулийн 91.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
91.2.Хүнийг:
91.2.1.шунахайн сэдэлтээр;
91.2.4 захиалгаар;
91.2.6.өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор;
91.2.10.хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн /энэ хуулийн 93 дугаар зүйл хамаарахгүй/;
91.2.11.бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл;
91.2.12.онц харгис хэрцгий аргаар;
91.2.13.нийтэд аюултай аргаар
91.2.16.хоёр ба түүнээс олон хүнийг
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

