| |
Олон улсын эрчим хүчний агентлаг өчигдөр дэлхийн нүүрсний талаар шинэ тайлангаа гаргажээ. Тайланд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, Хятад, АНУ-ын эрэлт хэрэгцээ буурч байгаа зэрэг шалтгааны улмаас ирэх таван жилд дэлхийн нүүрсний эрэлт удааширна гэжээ. Олон улсын эрчим хүчний агентлаг "Хятадад эдийн засгийн өсөлтийн шинэ загвар, нүүрсээ төрөлжүүлэхээс үүдэлтэй бүтцийн шинэчлэлийн улмаас ирэх таван жилд нүүрсний эрэлт хэрэгцээ буурч, удааширна” гэжээ. Дэлхийн нүүрсний хамгийн том хэрэглэгч Хятад улс агаарын бохирдлыг шийдвэрлэх, илүүдэл нийлүүлэлтийг хязгаарлах зэрэг арга хэмжээ хэрэгжүүлж нүүрсний хэрэглээгээ багасгаж эхэлсэн билээ.
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

