logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Захирлын ширээнээс “олдсон” сайн мэдээ буюу Тавантолгой 5 тэрбум $-ын үнэтэйг баталсан TTJV-ийн захидал

Бичсэн:munkhbat
2016/12/16/, 08:52
Tweet

Захирлын ширээнээс “олдсон” сайн мэдээ буюу Тавантолгой 5 тэрбум $-ын үнэтэйг баталсан TTJV-ийн захидал

 

Эхлээд Тавантолгой ямар орд вэ гэдгийг тодорхойлъё. Тавантолгойн орд бол 6.5 тэрбум тоннын нөөцтэй. Дэлхийд эхний аравт тоологддог томоохон орд юм. Энэ утгаараа ашиглалтыг нь зөв эхлүүлбэл монголчуудыг 300 жил "тэжээнэ” гэдгийг эдийн засагчид, мэргэжлийн хүмүүс тооцоолсон байдаг. Жилд 30 сая тонныг олборлож байж тэр шүү дээ. Харин өнөөдөр 17 орчим сая тонныг л олборлож байна.

 

Дээрээс нь Тавантолгой зөвхөн маш сайн нүүрсний асар том орд биш. Энэ орд газарт метаны хий хэмээх баялаг асар их хэмжээгээр бий. Харамсалтай нь энэ талаар хэн ч ярьдаггүй, хэмжээ дамжааг нь хэлдэггүй. Товчхондоо, метаны хий гэдэг хийн түлш гэсэн үг. Асар үнэтэй баялаг. Бас нэг том боломж бол Таван­толгойд олборлолт явуу­лахад Оюутолгой шиг өндөр технологи хэрэг­­гүй. Манайхан нүүрс­ний уурхайд хэрэг­лэж буй одоогийн арга технологиороо л олбор­лоно. Энэ бол монголчууд бидний боломж гэсэн үг.

 

Нөгөө талаар өнөөдөр Тавантолгой хэний өмчлөлд байна вэ гэдгийг харъя. Санхүүгийн зохи­цуу­лах хороонд байгаа мэдээллээр Тавантолгойн нийт хувьцааны 82.89 хувь буюу 12 433 326 819 ширхэг хувьцаа төрийн мэдэлд, 17.05 хувь буюу 2 558 175 510 ширхэг нь иргэдийн нэр дээр, 0.06 хувь буюу 8 497 671 ширхэг хувьцаа 553 аж ахуйн нэг­жийн нэр дээр байдаг юм байна.

Уг нь УИХ-ын 2010 оны долдугаар са­рын 7-ны өдрийн 39 дүгээр тогтоолын 2-т "..."Эрдэнэс Таван­тол­гой” компанийн хувь­цаа­ны 50 хүртэлх хувийг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгжүүдэд эзэмшүүлэх: ...Монгол Улсын нийт иргэнд эхний ээлжинд хувьцааны 20 хувийг адил тэнцүү хэмжээгээр, үнэ төлбөр­гүй эзэмшүүлэх” гэж заасан.

 

Мөн Засгийн газрын 2010 оны арванхоёрдугаар сарын 29-ний 350 дугаар тогтоолд ... "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 10 хувийг 2011 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн иргэдэд эзэмшүүлэхээр тооцож нэр, оршин суугаа хаяг болон үнэт цаасны данс нээх асуудалтай холбоотой бусад мэдээллийг агуулсан иргэдийн мэдээллийн санг бий болгох” гэсэн байдаг.

Харин Засгийн газрын 2012 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэд болон аж ахуйн нэгжүүдийн хувьцааг саналын эрхгүй болгожээ. Гэвч олон улсын жишиг, санхүү, хувьцааны зах зээл дээр ийм компанид саналын эрхгүй хувьцаа гэдэг ойлголт байдаггүй байна. Тиймээс Тавантолгойн 17 хувийг эзэмшиж буй Монгол Улсын иргэд, тэднийг төлөөлөн УИХ-д сууж буй 76 гишүүн өнөөдөр яригдаж буй Тавантолгойн 49 хувийг урд хөрш рүү 400 сая ам.доллараар наймаалах гэж байгаа асуудлыг маш сайн мэдэж байх ёстой. Мэдэх байтугай зөв, бурууг нь шийдэх учиртай.

 

Гэтэл өнөөдөр ард түмэн ч, УИХ-ын гишүүдэд ч бүх мэдээлэл хаалттай байгааг нотлох нэгэн баримтыг бид олж авлаа. Тэр бол Чалкод төлөх өрийг дуустал энэ ажлыг хариуцан ажиллахаар байгуулагдсан TTJV компанийн захидал юм. TTJV компаниас саяхан "Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболдод захидал ирүүлсэн байна. Д.Ариунболд захирлын ширээн дээр хэвтэж буй энэ захидалд Чалкогийн өрийг 2017 оны эхний улиралд багтаагаад төлөх боломжтой, оны эцэс гэхэд 300 сая ам.долларын орлоготой ажиллана. Улмаар   төмөр зам ашиглалтад орохоос өмнө "Эрдэнэс Тавантолгой” компанийн үнэ 5 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн тооцооллыг хийснээ дурдсан байна. Түүнчлэн "...энэхүү нүүрсийг овоолго руу зөөвөрлөн 2017 оны эхний улирлын өндөр үнээр борлуулах ажлыг гүйцэтгэхэд "Эрдэнэс Тавантолгой”-г TTJV -тэй хамтран ажиллахыг бид хүсч байна” гэсэн байна. Энэ нь 2017 он гаргалгүйгээр Тавантолгойг худалдах гэж байгаа тухай мэдээллийг TTJV авсан байх магадлалтайг харуулж байгаа юм. Мөн "..."Эрдэнэс Тавантолгой” TTJV -ийн өмнө хүлээсэн гэрээний үүргээ биелүүлэх ёстой. Нүүрсний үнийн өсөлтийн үед тасралтгүй хэвийн үйл ажиллагаа болон нэмэгдүүлсэн бүтээгдэхүүн олборлолтод анхаарлаа хандуулан ажиллахыг "Эрдэнэс Тавантолгой”-гоос бид хүсч байна. "Эрдэнэс Тавантолгой” болон TTJV -ийн хамтын ажиллагааны талаар буруу ташаа мэдээлэл олон нийтэд өгч байгаа талаар бид олж мэдсэн. Нууцлал хадгалах талаар хүлээсэн үүргийнхээ дагуу TTJV нь "Эрдэнэс Тавантолгой” компанийн зөвшөөрөлгүйгээр аливаа мэдээлэл задруулах эрхгүй. "Эрдэнэс Тавантолгой” болон TTJV хамтын ажиллагааны талаарх буруу ташаа мэдээллийг "Эрдэнэс Тавантолгой” дангаараа буюу TTJV-тэй хамтран шийдвэрлэнэ гэдэгт бид найдаж байна” гэсэн нь Чалко-д төлөх өрийг ирэх оны эхний хоёр сард төлж дуусгах бодит мэдээллийг болон бусад талаар олон нийтэд буруу мэдээлэл өгч байгааг TTJV хэлсэн байна гэж харж болно. Эдгээрийг баталж өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулсан Засгийн газрын ажлын хэсэг "Шинхуа” групп болон зарим компанийн төлөөлөлтэй уулзсан байдаг. Сайд "...Засгийн газраас Тавантолгой төслийн хэлэлцээг үргэлжлүүлэхдээ ордын олборлолт, борлуулалт, төмөр зам төдийгүй Өмнийн бүс нутгийн бүтээн байгуулалттай хамт цогцоор шийдэх бодлого барьж байна” гэсэн.

 

Мөн Хятадын "Чалко” компанид төлөх өр асар их, төлөх бололцоо маш муу гэсэн "бор шувуу” нисээд удаж буй. Ядахад яр гэгчээр эдийн засгийн хямрал гээч монголчууд бидний яс маханд тултал мэдрэгдэж байна. Түүнчлэн сүүлийн үеийн гадаад харилцаан дахь зарим үйл явдлууд эргэлзээ төрүүлж байгааг нуух юун. Ийм байхад "Тавантолгой чинь ашигтай. Удахгүй өр чинь дуусна, ирэх оны сүүлээр 300 сая ам.долларын орлого олно. Хэтдээ, тун удахгүй 5 тэрбум ам.долларт хүрнэ” гэсэн албан ёсны захидал ирсэн байна. Энэ бол алга ташмаар үйл явдал. Гэтэл энэ тухай өнөө хэр нь хэн ч мэдэхгүй, зөвхөн "Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлын ширээн дээр хэвтэж, наагуур нь эрх баригчид дэлхийн 10 том ордын нэг Тавантолгойг 400-хан сая ам.доллараар худалдана гэсэн мэдээлэл ил болоод байна. Зарим уулзалтыг дээрх байдлаар ил хийж эхэлснийг юу гэх вэ? Юутай ч та бүхэн  TTJV-ээс "Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Д.Ариунболдод ирсэн захидалтай танилц. 1990-ээд оны дундуур Ерөнхий сайд Ж.Наранцацралт "Эрдэнэт”-ийн талаар Орос руу захидал бичээд огцорч байлаа. Төрийн хэрэг тийм том. Тэр тусмаа Тавантолгойн асуудал бол монголчуудын, Монгол Улсын 300 жилийн ирээдүй юм. Гэтэл энэ тухай маш ноцтой захидал "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлын ширээн дээр хэвтэж байна. Энэ тухай төрийн түшээд, түмэн олон огт мэдээгүй байдаг. Захидлыг сийрүүлье. 

 

"Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ариунболд танаа

Финанс төв Жигжиджавын гудамж

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар хот

Хүндэт Ариунболд,

Өчигдөр үдээс хойш биднийг хүлээн авч уулзсанд тань баярлалаа. Уулзалтын үеэр тохирсны дагуу хэлэлцсэн асуудлуудын талаар TTJV дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ:

 

1. Нүүрсний үнэ болон TTJV-гийн өрийг барагдуулах:

IV улирлын Чалкогийн үнийн индекс 3З ам.доллар байна. Бидний урьдчилсан тооцоогоор үнийн индекс 2017 оны эхний улиралд 50 гаруй ам.доллар болж улмаар 60 ам.доллар хүрнэ. "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн TTJV -д төлөх өр өнөөгийн байдлаар 60 сая ам.доллар болсон. Дор дурдсан зүйлийг гэрээний дагуу тохиролцсон тохиролцооноос гадуур нэг удаа анхаарч үзэхээр бид шийдлээ:

I. "Эрдэнэс Таван­тол­гой” хүчин төгөлдөр үйл­чилж буй гэрээний дагуу 1 тонн нүүрсийг 33 ам.дол­лараар бус одоо бай­гаа овоолгоос 500,000 тонн коксжсон нүүрсийг 1 тонн нь 50 ам.доллараар TTJV -д нийлүүлнэ. Энэхүү то­хи­­рол­цоо нь коксжсон гаа­лийн хяналтын бүсэд хийг­дэх ба төлбөрийн хэм­жээ 25 сая ам.доллар болно.

II. "Эрдэнэс Таван­толгой” одоо байгаа 1 сая тонн исэлдсэн нүүрсийг "Эрдэнэс Тавантолгой” TTJV -д нийлүүлнэ. Өмнө 8 ам.доллараар худалдахаар тохирсон байсан ч "Эрдэнэс Тавантолгой” уг үнийг 15 ам.доллар болгохоор санал тавьсан. Энэ үнийг баталгаажуулахын тулд TTJV нүүрсний техникийн мэдээлэл тооцоог шалгаж үзэх шаардлагатай. Хэрэв TTJV 1 тонн нүүрсийг 15 ам.доллараар авахыг зөвшөөрвөл үүгээр дахин 15 сая ам.долларын төлбөр барагдах болно.

III. 2016 оны 12 дугаар сард нүүрсийг 1 тонныг нь 50 ам.доллараар худалдан авахыг TTJV үүгээр хүлээн зөвшөөрч байна. Нийлүүлэлт 500,000 тонн болсон тохиолдолд үнийн дүн 25 сая ам.доллар болно. "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн TTJV-д төлөх өр ойролцоогоор 12-13 сая ам.доллар гэдгийг анхаарна уу. Энэ нь 12-13 сая ам.долларын өрийг барагдуулах боломж бий болгоно.

IV. Хэрэв бид дээр дурд­саныг зөвшөөрвөл 2016 оны сүүлч гэхэд "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн TTJV -д төлөх өрийн үлдэгдэл 7-8 сая ам.доллар болсон байна. Энэ дүнг 2017 оны 1 дүгээр сарын эхний 2 долоо хо­ногт бүрэн төлж дуусгаж болно.

 

2. Чалкогийн өрийг буцаан төлөх:

Танай урьдчилсан тооцоогоор 2016 оны сүүлч гэхэд Чалкод төлөх өрийн төлбөр 80 сая ам.долларт хүрнэ. Хойшлуулсан хүчин зүйлийн улмаас 2017 оны эхний улиралд Чалкогийн үнийн индекс 60 ам.доллар болно. "Эрдэнэс Таван­толгой” сар бүр 300 мян­ган тонн нүүрс Чалкод нийлүүлнэ гэж үзвэл 2017 оны эхний улирлын сүүлчээр ойролцоогоор 1 сая тонн нүүрс нийлүүлсэн байх ба өр төлбөр 60 сая ам.доллараар буурна, 500,000 тонныг TTJV -д 60 ам.доллараар ний­лүүлнэ гэж бодоход, сар бүр TTJV нь "Эрдэнэс Тавантолгой”-д ойролцоо­гоор 15 сая ам.долларын (TTJV нэхэмжлэхийг хасаж тооцсоны дараа) өглөгтэй болно. 2017 оны эхний улирлын эхний 2 сард TTJV нь "Эрдэнэс Тавантолгой”-д 30 сая ам.доллар төлөх ба үүнийг Чалкогийн үлдэгдэл 20 сая ам.долларын өрийг төлөхөд ашиглаж болно. Хэрэв бидний ажил амжилттай болбол, "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн "Чалко”-д төлөх өрийг 2017 оны эхний улирлын сүүлээр тэглэх боломжтой. Нүүрсний үнийн индекс дор хаяж 50 ам.доллар байна гэж тооцвол 2 дугаар улирлаас 2017 оны эцэс хүртэл "Эрдэнэс Тавантолгой” сар бүр 25 сая ам.доллар [(50 ам.доллар х 800,000) -15 сая ам.доллар (TTJV зардлууд)], 2017 онд нийт 225 сая ам.долларын орлого олно. Энэхүү орлогын түвшинг сард 800,000 тонн (ойролцоогоор жил бүр 10 сая тонн) олборлолтод үндэслэн гаргасан юм. Хэрэв олборлолт 15 сая тоннд хүрвэл бүтээгдэхүүн борлуулсан татвар, НӨАТ болон төрийн байгууллагад төлөх бусад татварыг төлсний дараа "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн орлого 300 сая ам.доллар хүрэхээр байна. Дээрх тооцоолол нь аливаа саад, сул зогсолтыг оруулалгүйгээр нэмэгдүүлсэн олборлол­тод (600.000-800.000) үндэслэн хийгдсэн.

"Эрдэнэс Тавантолгой” болон TTJV -ийн үйл ажиллагаанд аливаа саад бэрхшээл учирсан тохиолдолд энэхүү үр дүн ихээр өөрчлөгдөж болох юм.

 

3. Жижиг Таван­тол­гой­той тасралтгүй хэвийн бөгөөд нэмэгдүүлсэн олборлолт/хил залгаа талбай/

Өмнө нь ярилцаж байсанчлан жижиг Тавантолгойтой хиллэж буй талбайн дээр хөрс хуулалтын коэффициент нь 1-тэй ойролцоогоор 3,5 сая тонн коксжсон нүүрс байгааг бид олж мэдсэн билээ. Тиймээс энэхүү нүүрсийг овоолго руу зөөвөрлөн 2017 оны эхний улирлын өндөр үнээр борлуулах ажлыг гүйцэтгэхэд "Эрдэнэс Тавантолгой”-г  TTJV -тэй хамтран ажиллахыг бид хүсч байна. Уг нүүрсний нийт үнэ 10 ам.доллараас бага байна. Нэг тонн 60-50 ам.доллараар борлуулна гэж үзвэл "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэмэлт орлого 140-175 сая ам.доллар болно. Энэ тохиолдолд "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2017 оны нийт орлого нь 500 сая ам.долларт хүрнэ. Нэгж хувьцааны зах зээлийн үнийг 10 дахин үржүүлэн тооцвол төмөр зам ашиглалтад орохоос өмнө "Эрдэнэс Тавантолгой” компанийн үнэ 5 тэрбум ам.долларт үнэд хүрнэ. Энэ эь ирээ­дүйд "Эрдэнэс Таван­толгой”-д хөрөнгө оруу­лах боломжтой хөрөнгө оруулагчидтай хэлэлцээр хийхэд тус нэмэр бо­лох юм. "Эрдэнэс Таван­толгой” ХК-ийн 50 хувийг эзэмшихэд 2,5 тэрбум шаард­лагатай. Дээр дурд­сан боломжуудыг аль болох хурдан хугацаанд ашиглан "Эрдэнэс Таван­толгой” энэхүү үр дүнг бий болгоосой гэж TTJV хүсч байна.

 

4. TTJV -ийн олбор­лолтын зардал:

TTJV-ийн олбор­лол­тын зардал нь Мон­голын нүүрс олборлогч компаниудтай харьцуу­лахад боломжийн үнэ юм. Сайдад тайлбарласны дагуу, жишээ болгох үүднээс бид Хонг Конгийн биржид гаргасан "Саус Гоби”-ийн 2016 оны улирлын санхүүгийн тайланг шалгаж үзсэн (энд хавсаргасан холбогдох хуудсууд болон тодруулсан мэдээллийг үзнэ үү). Нийтэд мэдээлсэн нэг тонн түүхий нүүрс болон хөрс хуулалтын коэффициентээс үзэхэд, "Саус Гоби”- ийн уулын цулын ханш (бэлэн мөнгөний зардлын суурь) 2 дугаар улирлын турш бараг 4 сая ам.долларт хүрсэн байна. [(14.79/3.71=3.98)] уулын цулын ханш (бэлэн мөнгөний зардлын суурь) нь 3 дугаар улиралд бага зэрэг өссөн боловч уулын цулын ханш 3.17 ам.доллар байна. [(9.39/2.93=3.17)] "Саус Гоби”-ийн мэдээлснээр энэхүү бэлэн мөнгөний зардлын тооцоололд сул зогсолт болон хөрөнгө оруулалтыг буцаан төлөх зардал ороогүй юм. Түүнчлэн, бага тэсэлгээ шаарддаг харьцангуй нимгэн хөрс хуулалт хийдэг. Сул зогсолтын зардал, хөрөнгө оруулалтын буцаан төлөлт зэргийг нэмсэн нөхцөлд "Саус Гоби”-ийн уулын цулын үнэ 5 ам.доллараас ч илүү өндөр болох болно.

Мөн хүчин төгөлдөр үйлчилж буй гэрээний дагуу TTJV нь уулын цулын тэсэлгээний үйлчилгээнд 0.8 ам.доллар, "Моннис”, "Хишиг Арвин”-д хөрс хуулах, тээвэрлэх үйл­чил­гээний төлбөрт 2,5 ам.дол­лар тус түс төлдөг. Энэ нь удирлагын багийн зар­дал, санхүүгийн зардал, хөрөнгө оруулалтын бу­цаан төлөлт зэргийг нэмэ­хээс өмнө уулын цул бүрт 3,3 ам.доллар болгож байна.

 

5. Ачилтын зардал:

Дээр дурдсаны дагуу, TTJV -ийн "Эрдэнэс Тавантолгой”-д олборлож буй уулын цулын үнэ нь харьцангуй өрсөлдөхүйц юм. Ачилтын төлбөрийг бууруулах нь TTJV -ийн төслийн ашгийг удаашруулах болно. Хамтран ажиллахын зорилгын үүднээс, энэхүү алдагдлыг өөр хэлбэрээр нөхөн төлөх тохиолдолд TTJV энэхүү асуудлыг анхаарч үзэх болно. Урт удаан хугацааны хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд TTJV дээрх асуудлыг нэг багц хэлбэрээр авч үзэх ба "Эрдэнэс Тавантолгой” TTJV -ийн өмнө хүлээсэн гэрээний үүргээ биелүүлэх ёстой. Нүүрсний үнийн өсөлтийн үед тасралтгүй хэвийн үйл ажиллагаа болон нэмэгдүүлсэн бүтээгдэхүүн олборлолтод анхаарлаа хандуулан ажиллахыг "Эрдэнэс Тавантолгой”-гоос бид хүсч байна. "Эрдэнэс Тавантолгой” болон TTJV -ийн хамтын ажил­лагааны талаар бу­руу ташаа мэдээлэл олон нийтэд өгч байгаа та­лаар бид олж мэдсэн. Нууцлал хадгалах талаар хүлээсэн үүргийнхээ дагуу TTJV нь "Эрдэнэс Тавантолгой” компанийн зөв­шөөрөлгүйгээр аливаа мэ­дээлэл задруулах эрхгүй.

"Эрдэнэс Таван­тол­гой”, TTJV болон хамтын ажиллагааны талаарх буруу ташаа мэдээллийг "Эрдэнэс Тавантолгой” дангаараа буюу TTJV -тэй хамтран шийдвэрлэнэ гэдэгт бид найдаж байна. Энэхүү буруу мэдээлэл удаан хугацаанд үргэлжилбэл "Эрдэнэс Тавантолгой” болон TTJV, улмаар Тавантолгойн ордын уурхайн үйл ажиллагаанд ихээхэн хор хохирол учруулах болно” гэсэн байна.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

-Тавантолгойн 49 хувийг зарах талаар бидэнд албан ёсоор танилцуулаагүй учраас хэлж мэдэхгүй байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Надад ямар ч мэдээлэл алга. Мэдээлэл хийсэн Ж.Батзандангаас асуусан нь дээр байх. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, ер нь энд тэндээс өгсөн мэдээлэл алга. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

-МАН-ын гишүүдийг шинэ жил хэсч явах хооронд чинь Тавантолгойн асуудал явах нь. Гурван сая хувьцаа эзэмшигчтэй компанийг бүлэглэлийн савраас өнгөрсөн жилүүдэд АН-ын бүлэг арайхийж авч үлдсэн. Тавантолгой бол 80 сая ам.долларын төлбөрийн үлдэгдэлтэй, одоо ашигтай ажиллаж байгаа компани.  Гэтэл өнөөдөр хэсэг бүлэг этгээд Тавантолгойг хятадуудад өгөхөөр маш бага үнээр нийлж өрийг нь хаахаар улайран зүтгэж байна. Хоёр жилийн өмнө зүтгээд бараагүй. Гэтэл өнөөдөр яг энэ схемээрээ зүтгэж байна. МАН-ын бүлгийн сэргэг байхыг хүсье. Сонгуулийн үеэр ямар чухал асуудлууд хаалганы цаана болоод өнгөрснийг мэдэж байгаа байх. Засгийн газрын байгууллагууд худал мэдээлэл өгч, мэдээллийг нууж байна. Оффшор, Хөгжлийн банк гээд нэг асуудлыг ярихаар тэрний ард байна гэж ярьдагаа болих хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ц.Дашдорж:

Тайлбар өгөх боломжгүй.

 

 

 

Б.ДАМДИН-ОЧИР


Төстэй мэдээллүүд

Баруун цанх хоёр жилийн дараа хөдлөв

Баруун цанх хоёр жилийн дараа хөдлөв

2016/11/23, 09:19
ТАВАНТОЛГОЙ ИНГЭЖ ХӨДӨЛНӨ

ТАВАНТОЛГОЙ ИНГЭЖ ХӨДӨЛНӨ

2016/05/18, 09:55
ТАВАНТОЛГОЙ ТОЙРСОН САЙН, МУУ ХОЁР МЭДЭЭ

ТАВАНТОЛГОЙ ТОЙРСОН САЙН, МУУ ХОЁР МЭДЭЭ

2015/04/13, 09:15
Золиос

Золиос

2015/03/13, 10:36

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Автомашины обуд, гупер, нүүр зэргийг сольж олон удаа хонжворт сугалаанд оролцуулж, иргэдийг залилдаг байжээ

8 | 0 | 2026/06/12, 16:34
gallery image

Богдхан ууланд хортон шавж устгалын бодис цацаж байгаа тул 10-14 хоног ойд чөлөөт цагаа өнгөрөөхгүй байхыг зөвлөв

8 | 0 | 2026/06/10, 12:32
gallery image

Улаанбаатар хотын инженер хангамжийн ажлуудын нөхөн сэргээлт, аюулгүй байдлыг бүрэн хангахыг үүрэг болголоо

10 | 0 | 2026/06/08, 15:27
gallery image

Энэ сарын 15-наас 10 аймагт загас агнах зөвшөөрөл олгоно

10 | 0 | 2026/06/08, 15:11
gallery image

Махны үнэ "хаданд" гарч, гулууз мөрөөдөл болжээ

8 | 0 | 2026/06/08, 12:40
gallery image

ОБЕГ | 14 иргэний амь насыг аварч,130 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

7 | 0 | 2026/06/08, 11:19
gallery image

ОСНААУГ-ын дарга Ч.Мэндбаярыг хотын ерөнхий менежерээр томилжээ

8 | 0 | 2026/06/08, 09:45
gallery image

АТГ-аас мопед, скутер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг хянаж, хүчингүй болгуулав

10 | 0 | 2026/06/05, 12:49
gallery image

Аваргуудын лигийн үеэр үймээн дэгдэж, 780 гаруй хүнийг баривчилжээ

11 | 0 | 2026/06/04, 16:34
gallery image

ЕБС-ийн зуны амралт энэ сарын 15-наас эхэлнэ

12 | 0 | 2026/06/02, 15:12
gallery image

Нүүрсний зах зээлийн зөрчилтэй парадокс

12 | 0 | 2026/06/02, 11:04
gallery image

Орос улс нисэх онгоцны түлшний экспортоо арваннэгдүгээр сарыг дуустал зогсоолоо

10 | 0 | 2026/06/02, 10:35
gallery image

23 настай ч 1000 гаруй шавьтай Z үеийн төлөөлөл

12 | 0 | 2026/05/29, 14:47
gallery image

ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМААР ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЛЭЭ

11 | 0 | 2026/05/29, 11:47
gallery image

Зөвшөөрөлтэй сугалаа хэмээн иргэдийг төөрөгдүүлж, залилж байсан 17 этгээдийг баривчилжээ

10 | 0 | 2026/05/26, 12:15
gallery image

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

11 | 0 | 2026/05/25, 21:01
gallery image

Н.Учралд ганцхан удаагийн хоригийн эрх бий

11 | 0 | 2026/05/25, 15:33
gallery image

Хүндийг өргөлтийн Азийн АШТ-д Б.Хонгорзул VI байр эзэллээ

12 | 0 | 2026/05/22, 15:23
gallery image

2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна

22 | 0 | 2026/05/21, 14:36
gallery image

С.Болорчулуун: Хуульд байхгүй үндэслэлээр Ч.Баяржаргалыг цагдан хорьж байна

22 | 0 | 2026/05/21, 12:06
gallery image

БНХАУ-ын өмнөд болон төв хэсэгт үерийн гамшиг нүүрлэж, 21 хүн амиа алдлаа

24 | 0 | 2026/05/21, 11:11
gallery image

Ахмад настан, 0-16 насны хүүхдүүд Богд хааны музейг үнэгүй үзэх боломжтой

20 | 0 | 2026/05/20, 13:35
gallery image

Баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга, нөөлөг салхи, нойтон цасны АЮУЛТАЙ үзэгдэл ажиглагдаж байна

25 | 0 | 2026/05/20, 12:31
gallery image

Автомашиныхаа ард хүний гавлын яс зүүсэн асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна гэв

25 | 0 | 2026/05/19, 17:27
gallery image

Хуримын шөнө ба эмгэнэлт төгсгөл

22 | 0 | 2026/05/19, 15:56
gallery image

Сань Шин Дүйгийн соёлтой танилцлаа

23 | 0 | 2026/05/19, 14:48
gallery image

Италийн таван иргэн Малдивд шумбаж байгаад нэгэн зэрэг осолдож амиа алджээ

23 | 0 | 2026/05/19, 10:52
gallery image

Улсын нэгдсэн төсөв 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай гарахад хөрөнгийн зардал 2.2 дахин өссөн нь нөлөөлжээ

26 | 0 | 2026/05/18, 16:07
gallery image

Чөлөөт худалдааны туршилтын бүс дэх анхны сурвалжилга

27 | 0 | 2026/05/18, 14:57
gallery image

“Шижир алтан баг” хийж үзлээ

26 | 0 | 2026/05/18, 14:49
gallery image

Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзориг АН-ынхныг яллаж байгаад сунгагдах эрхээр шагнуулах нь...

30 | 0 | 2026/05/18, 14:28
gallery image

Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд 1436 ТҮЦ нүүлгэж, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөв

26 | 0 | 2026/05/18, 13:22
gallery image

ГИХГ-ын даргаар Б.Энхсүхийг томиллоо

24 | 0 | 2026/05/18, 12:19
gallery image

Хулгайд алдагдсан өмч хөрөнгөө нийслэл буцаан авснаар 2024-2025 онд нийслэлийн төсөвт 25.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлжээ

31 | 0 | 2026/05/18, 12:07
gallery image

Цагдаагийн алба хаагчийг албан үүрэг үүргээ гүйцэтгэх явцад нь хутгалсан хэрэг гарчээ

23 | 0 | 2026/05/18, 11:57
gallery image

Х.Нямбаатар 1.6 их наядын орлоготой нийслэлийг хүлээн авч, 2.5 их наядын үлдэгдэлтэй хүлээлгэн өгч байна

24 | 0 | 2026/05/18, 11:33
gallery image

Дү Жян Янь байгууламжаас эртний хүмүүсийн ухаан билгийг биширлээ

27 | 0 | 2026/05/17, 13:14
gallery image

Хулсны баавгайтай “танилцлаа”

29 | 0 | 2026/05/17, 13:07
gallery image

Монгол Улсад жимс, хүнсний ногоо нийлүүлдэг парктай танилцлаа

26 | 0 | 2026/05/17, 13:02
gallery image

Хятадад аялах гадаадын жуулчид олширч байна

26 | 0 | 2026/05/16, 11:44
gallery image

Хятад, Монголын Хэвлэл Мэдээллийн Бээжин, Өвөр Монгол дахь хамтарсан сурвалжилга Эрээн хотоос аяны жолоогоо сунгалаа

30 | 0 | 2026/05/16, 11:33
gallery image

Монгол уламжлалт анагаах ухааны анхны сургалт (2026) Хөх хотод нээгдэв

31 | 0 | 2026/05/16, 11:25
gallery image

Гадаад оюутнууд Сичуань хоолны соёлтой танилцлаа

29 | 0 | 2026/05/15, 18:41
gallery image

“Хятадын эртний гурван улсын түүхийн ул мөрөөр” соёлын аян эхэллээ

29 | 0 | 2026/05/15, 18:19
gallery image

Д.Дэнсмаа: Сэтгэцийн эмгэг, хүүхдийн аутизмын тохиолдол нэмэгдэж байна

24 | 0 | 2026/05/15, 12:30
gallery image

Чэндүгийн Өргөн нарийн гудамжаар

24 | 0 | 2026/05/15, 10:38
gallery image

“Роботын ертөнц”-өөр аяллаа

25 | 0 | 2026/05/15, 10:32
gallery image

Хэт тансаглалын үнэн төрх

31 | 0 | 2026/05/13, 14:26
gallery image

С.Баярцогт V/S Я.Содбаатар

32 | 0 | 2026/05/12, 16:20
gallery image

Монголд ганц байдаг эмэгтэйчүүдийн хорих анги

39 | 0 | 2026/05/12, 15:06
gallery image

Путин Украин дахь дайнаа зөвтгөж, НАТО-г буруутгалаа

29 | 0 | 2026/05/12, 14:53
gallery image

Сэтгүүлч С.Будрагчаа: Б.Батцэцэг сайдын ард хаан байгаа учраас түүний олон арван тэрбумын тендергүй "хулгай"-д хууль үйлчлэхгүй байна

37 | 0 | 2026/05/12, 13:19
gallery image

МОНГОЛ, ТУРКИЙН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАМТАРСАН ХОРООНЫ АРАВДУГААР ХУРАЛДААН БОЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛҮҮДЭЭ ТОДОРХОЙЛЛОО

29 | 0 | 2026/05/11, 15:42
gallery image

МТЗ-ын дарга нар тендэр хулгайлуулсан хүнээ захиалгаар хил дамнуулан амь насыг нь хороохыг завдсан уу

45 | 0 | 2026/05/11, 12:10
gallery image

ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийг "цагаатгав"

45 | 0 | 2026/05/11, 10:44
gallery image

НЗД-ын нэгдүгээр орлогчоор Г.Жаргалсайхан ажиллана

40 | 0 | 2026/05/11, 10:31
gallery image

16 болон 32 настай иргэдийг онц хэрцгийгээр хөнөөсөн Ц.Дагвадорж нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж байна

68 | 0 | 2026/05/11, 10:18
gallery image

Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна. Хамгийн чухал асуудлуудыг шийдэх төслүүдээ зогсоочихлоо

40 | 0 | 2026/05/11, 09:59
gallery image

Говийн нутгаар +35 градус хүрч халж, зарим аймагт аадар бороо орно

38 | 0 | 2026/05/11, 09:50
gallery image

Солиорол

29 | 0 | 2026/05/08, 11:56
gallery image

UBS телевизийн бүтээл “Дангина” уран сайхны кино 5-р сарын 5-наас эхлэн бүх IPTV-гээр үзэгчиддээ хүрч эхэллээ

27 | 0 | 2026/05/07, 17:15
gallery image

Хөдөлмөрийн шинэ сайдын анхааралд

25 | 0 | 2026/05/07, 14:23
gallery image

CNN-ийг үндэслэгч Тед Тёрнер таалал төгсчээ

26 | 0 | 2026/05/07, 10:44
gallery image

Х.Нямбаатар: Барс захын хойно жимс, хүнсний ногоо, сүү цагаан идээ худалдаалах павильон барина

33 | 0 | 2026/05/06, 14:50
gallery image

С.Баярцогт: Намайг намаа ялагдуулна гэж байгаа нь зүгээр л фантааз

25 | 0 | 2026/05/06, 11:17
gallery image

2026 оны тавдугаар сард цахилгаан хязгаарлах хуваарь

25 | 0 | 2026/05/06, 10:26
gallery image

Энэ сарын 08-нд зарим нутгаар бороо, нойтон цас орно

25 | 0 | 2026/05/06, 09:37
gallery image

Дэлхийн снукерийн шинэ аварга тодорлоо

26 | 0 | 2026/05/05, 17:51
gallery image

Хятадын шилдэг киног Оросын Чита хотод гаргалаа

31 | 0 | 2026/05/05, 17:10
gallery image

Хятад, Оросын уран бүтээлчид зүрх сэтгэлд хүртэл дуулжээ!

27 | 0 | 2026/05/05, 17:06
gallery image

С.Шижирбат: 2 тэрбум давсан мөнгөөр хачин юм хийдгээ болимоор байна

24 | 0 | 2026/05/05, 10:23
gallery image

Нэгдүгээр хорооллын арын замын муруй нь хөдөлгөөнийг чиглүүлэх, хурд сааруулах геометр төлөвлөлт юм гэж тайлбарлалаа

28 | 0 | 2026/05/05, 10:00
gallery image

Хятад-Оросын орон нутгийн соёлын солилцооны үйл ажиллагаа болов

24 | 0 | 2026/05/04, 17:01
gallery image

Хамтран амьдрагчаа хөнөөж, цогцсыг нь НУУСАН байжээ

30 | 0 | 2026/05/04, 16:58
gallery image

Хятад, Оросын орон нутгийн соёлын солилцооны арга хэмжээ эхэллээ

24 | 0 | 2026/05/04, 16:56
gallery image

Шилдэг татвар төлөгчдөд шалгарлаа

28 | 0 | 2026/05/04, 15:30
gallery image

Японы Үндсэн хуулийг шинэчлэхийг зорьж байгаагаа дахин мэдэгджээ

26 | 0 | 2026/05/04, 15:01
gallery image

Цагдаагийн биед халдсан иргэний жолоодох эрхийг хасч, торгожээ

27 | 0 | 2026/05/04, 14:56
gallery image

Ч.Лодойсамбуу: Төсвийн хөрөнгөнөөс ₮500 тэрбумыг үрэн таран хийчихсэн хотын дарга Х.Нямбаатар сайн дураараа ажлаа өгөх ёстой

26 | 0 | 2026/05/04, 13:00
gallery image

Хамтран амьдрагчийнхаа амь насыг хохироож, нуусан хэргийг илрүүлжээ

21 | 0 | 2026/05/04, 10:39
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70019 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59502 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51000 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47394 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42455 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37342 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37278 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31989 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31496 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30396 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23892 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23235 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22862 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22117 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21562 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20960 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19800 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19451 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

18968 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18867 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18854 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18443 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18303 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18041 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17619 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17593 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17357 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17341 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17315 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17249 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17038 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16846 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16684 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16671 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16616 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16518 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16240 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16196 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16090 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16023 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Сүбээдэй баатар

15845 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15841 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15757 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15736 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15519 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15270 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14948 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14920 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14800 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14543 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14376 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14367 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14336 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14286 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14162 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13952 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13762 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13685 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13548 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13432 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47394 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59502 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37342 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51000 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

31989 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31496 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

14948 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13762 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17341 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13386 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13432 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15757 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10321 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11746 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13072 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18443 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5918 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9913 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11330 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11794 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8875 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9811 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9342 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10831 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8563 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11058 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7538 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11768 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8675 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8299 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12158 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9866 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18041 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6669 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7045 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8550 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6891 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7511 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11416 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6824 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.