logo image
  • Нүүр
  • Улс төр
  • Нийгэм
  • Эдийн засаг
  • Уул уурхай
  • Боловсрол
  • Энтертайнмэнт
  • Эрүүл мэнд
  • Спорт
  • Зөвлөгөө
  • Фото мэдээ
  • Видео мэдээ
|

Таван толгой, Оюу толгой ба юу ч ойлгохоо больсон Толгой

Бичсэн:tonshuul
2015/02/10/, 18:01
Tweet

Таван толгой, Оюу толгой ба юу ч ойлгохоо больсон ТолгойӨнөөдрийн Монголын улс төр, эдийн засаг, банк санхүү, уул уурхай, мөнгө хөрөнгө ... үнэхээр ойлгох юм алга. Нэг нь зөв зүйтэй гэнэ. Нөгөө нь буруу, "хүний хоол” болох гэж байна гэх. Тэгээд энэ асуудлаар эрдэмтэн, судлаачтай уулзаж асууж тодруулахаар маньтайгаа адилхан толгой нь эргэчихсэн улс сууж байна.

Харин тэд, эрдэмтэд нэг л зүйлийг сайн мэдэж байгаагаа хэлнэ. Тэр нь өнөөгийн манай улс төр, эрх мэдэлтнүүд нэг л өөр тийшээ хараад, яваад байгааг мэдэж байна. Тэдний хийж буй ажил, гаргаж буй шийдвэр, баталж байгаа хууль нь нэг л биш. Шинжлэх ухаан ч бус. Харин төрд байгаа хэдхэн хүний хүсэл, шуналаар яваад байгааг анхааруулж байна. Өнөөдөр ард түмнээ боддог хүн гэж алга, улс орныг бол бүр ч байхгүй, бид ч гэсэн насны эцэст эх орондоо энх тунх, эмээж айх зүйлгүй амьдрахсан гэж л бодох боллоо хэмээн ярьцгааж байна.

Харин Таван толгойн асуудлаар сүүлийн өдрүүдэд төрийн эрх мэдэлтнүүд, тэр дотроо УИХ-ын дарга, түүний хуулийн зөвлөх А.Гансүх нар ээлж дараатайгаар мэдээлэл өгч эхэллээ.

Өчигдөр орой Монгол ТВ-ийн мэдээний цагаар А.Гансүх: -"хуульч хүний хувьд...” гэж байгаад Таван толгойн төсөл, төсөлд шалгараад байгаа гадаад дотоодын компани, тэдгээртэй гэрээ, хэлэлцээр байгуулж буй багийн ахлагч, Монгол улсын сайд М.Энхсайханы баримтлаж байгаа бодлого, байр суурийн талаар нилээд дэлгэрэнгүй ярилцлага өглөө.

Хуульчийн хэлж, ярьж байгаагаар бол энэ төсөл анхнаасаа хууль бус болоод явчихсан байна. Монгол улсын хэд хэдэн хууль болон үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн баримтлаж ирсэн бодлого, байр суурь, үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан зөвлөмж гэх мэт олон эрх зүйн актыг энэ төслийн багийнхан ноцтой зөрчиж, том толгой гарган ажиллаж, гэрээ хэлцлийг ихэд яаравчлан батлуулах гээд зүтгэж байгаа тухай тэрээр ярьлаа.

Энэ тухай яагаад урьдчилан анхааруулж болоогүй талаар сурвалжлагчийн асуултад тэрээр: -"Энэ тухай урьдчилан хэлж анхааруулах гэхээр монголын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд бидний дуу хоолойг хааж, боогоод ер болдоггүй” гэж хариулав. УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөх хүнийг шүү.

Харин УИХ-ын даргын хуулийн зөвлөх МҮОНРТ-д яагаад хандаагүй тухайгаа хэлсэнгүй. Гэхдээ түүний анхааруулга, сэрэмжлүүлгийг хэвлэж нийтлэхгүй, түгээхгүй байгаа манай арилжааны хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд мөн ч зангарагтай, том байна даа.

Шийдлийн засгийн газар энэхүү таван толгойн төслийг ард түмэн, улс орондоо ашигтай байдлаар зохицуула гэж ноён М.Энхсайханд төрийн сайдын албан тушаалыг шинээр бий болгож түүнийг энэ төслийн "эзэн”-ээр тохоон томилсон юм.

Харин энэ хүний зүгээс олон түмэнд хандаж хэлсэн, ярьсан тайлбар, мэдээлэлд өнөө арилжааны мэдээллийн хэрэгслүүд маань тун ч уриалагахан хандаж байгааг нийгэм харж байна.

М.Энхсайхан гэж хэн бэ, энэ хүний талаар улс төрийн хүрээнийхэн сайн мэддэг байж болно. Харин ард олон тэр бүрийн нарийн ширийн зүйлийг мэдэхгүй байж мэднэ.

Тиймээс энэ хүний тухай ASSA.MN сайт дээр Р.Батсайханы бичсэн нэгэн нийтлэлийг хүргэж байна.

Г.Чугаа

НУРААГЧ

Нураах нь бүтээхээс мянга дахин амар байдаг
Ф.Ницше

 

Аливааг нураахаар төрсөн хүн гэж байх юм. Эхлүүлэнгүүтээ нураах, заримдаа эхлүүлэхээсээ ч өмнө нураах авъяастай нэгэн "сод" хүмүүн монголд байна. Түүнийг магтан дуулсу. Ингэхдээ би шинэ зүйл нэгээхнийг ч хэлэхгүй бөгөөд зөвхөн баримт, эх сурвалжид тулгуурлан өмнө гарсан зүйлсийг нэхэн сануулах л болно.

Нураагчийн товч цадиг

М.Энхсайхан энэ жил нас сүүдэр жарыг зооглож байна. Нэгэн жарны амьдралдаа тэр олон зүйлийг "бахархалтайгаар" нураажээ.
Анх тэр 1973 онд Нэгдүгээр дунд сургуулиас улсын математикийн олимпиадад оролцсон багийн ариун зорилтыг нурааж, ганцаараа үлдээд улмаар унгарт болсон Олон улсын математикийн олимпиадад ганцаар оролцон хүрэл медаль хүртэв. Уг нь багш нь багаараа олон улсад өрсөлдөх зорилт дэвшүүлсэн ч шавь М.Энхсайхан ганцаар тодрох замыг сонгон, багшийн итгэлийг нураажээ.    

Нураах замнал үргэлжилсээр 1990 онд ирэхэд М.Энхсайхан өөрийн удирдаж асан Зах зээл судлалын хүрээлэнгийн амыг барив. Хажуугаар нь намаа нураахыг оролдсон байдаг. МАХН-ын шилдэг 25 эрдэмтний бүлэг гэж юм байгуулан намаа задлах нураахыг эрмэлзсэн ч газар авалгүй, бүлэг өөрөө нурж ихэнх нь Сэргэн мандлын нам байгуулан тарсан билээ. Харин тэр МҮДН-ыг бараадсан юм.    

1998 он хүртэл цөөн тооны жижиг зүйлс нураасан ч хамгийн том нураалт нь Ардчилсан Холбоо эвслийн 4 Засгийн газрыг унагасан явдал болсон ажгуу. Энэ үеийн нураалтууд дотроос онцлууштай нь Эгийн голын УЦС-ын төсөл билээ. 250 сая долларын төслийг хэрэгжүүлэх гэж монголчууд байдгаараа хичээж байсан. М.Энхсайхан Ерөнхий сайдаа Ц.Элбэгдоржид алдсныхаа өширхөлд зориулан унагаж орхисныг бүгд санаж байгаа.  Тэр төсөл хэрэгжсэн бол өдийд монгол улс эрчим хүчний гачаалгүй сууж байх байлаа. Мань нураагч Малайзын Ерөнхий сайдыг хулхидаж байгаад, чехийн бүү мэд жижигхээн компанийг тендерт шалгаруулснаар төсөл бүрэн нурсан билээ. Энэ талаар дэлгэрэнүй мэдэхийг хүсвэл нэрт нийтлэлч Баабарын "98 оныг" уншина биз.    

Ужгирсан хэрүүл, тэмцлийн дүнд 2003 онд Ардчилсан намын дарга болж сонгуульд ИЗНН, Эх орон намтай эвсэл болон орсон ч 2005 оны сүүлээр эвслээ нураав. Эвслээ нурааж, намаа хаяж явсан түүний араас Э.Бат - Үүл "Бид ч нэг юм гай гамшгаас саллаа. Одоо МАХН яана даа” хэмээн хөөрхийлж байж. (эх сурвалж: assa.mn/content/18520.shtml?a=politics) Энэ нураалтын үр  дүнд нь Ерөнхий сайд асан Ц.Элбэгдорж Засгийн газартайгаа ахин нурсан.    

Үүний өмнөхөн 2005 оны Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхсайхан зөрүүдлэсээр байгаад нэр дэвшээд унаж байв. Түүнийг нураасан хүн нь цуут Н.Энхбаяр байлаа. Энэ талаар нураагч өөрөө "Шулуухан хэлэхэд надад "хужаа" гэдэг цолыг Н.Энхбаяр МАХН-ын дарга байхдаа өгсөн юм" (эх сурвалж: factnews.mn/52v) гэж ярьсан нь бий. Н.Энхбаяр сонгуулийн сурталчилгааны үеэр М.Энхсайханыг гамгүй нүдсэн бөгөөд тэр үеийн сонины шарласан хуудаснаас бохир сурталчилгааных нь мэдээллүүд олдно. Н.Энхбаяр өөрийнх нь мэдэлд орсон "Зууны мэдээ” сонины 2005 оны тавдугаар сарын 30 -ны дугаар дээр ингэж бичүүлсэн байх юм. "М.Энхсайхан саяхан сонгуулийнхаа ажлаар Халх голд очоод өвөөгийнхөө төрсөн газрыг хаана байдгийг нь нутгийн хөгшдөөс асуужээ. Гэтэл хэлсэн газар нь хилийн цаана байдаг болж таарав. Сандрахдаа М.Энхсайхан "За, та нар аавын маань төрсөн газрыг "зөв”олохыг бодоорой” гэж хэлээд буцсан байна. Бараг л хилийн дээснээс наашлуулахыг бодоорой ухааны юм ярьсан гэж нутгийнхан ярилаа. Ээж нь хятад цустай, эмэг эх, өвөө нь цэвэр цусны хятад хүн байсан гэсэн яриа ч чих дэлсэв. 40 мянгатад амьдардаг байхдаа жижигхэн М.Энхсайхан маань эмээгээ салхилуулах гэж багагүй зовдог байсан гэдэг. Хятад уламжлалаар лянхуа хөлтэй(жижигрүүлэн хатаасан) болсон эмээ нь хөл дээрээ тогтож ядан ач хүү Энхсайханыг түшин алхахад байрныхан хачирхсан хүйтэн харцаар нь дагуулан харна. Хятад гэхээр толгойтой үс өрвийдөг байсан тэр үед хөөрхий жаал хүүг яаж чичилж байсан нь ойлгомжтой. "Энхсайханых гэртээ хятадын тагнуул нуудаг" гэж нэг тэнэг жаал орилоход байрны багачууд түүн лүү элс шороо цацан дээрэлхэх үе ч байжээ” Энэ бол монголд л байж болох аймшигтай бохир сурталчилгаа. Гомдох ч багадмаар бүдүүлэг дайралт байлаа. Гэтэл хачирхалтай нь нураагч гомдсонгүй, харин ч сонгуулийн дүн гарсан орой Н.Энбаярт баяр хүргэн утасдаж, сайхан амрахыг хүссэн байдаг.    

Үүнийхээ дараачаас нураагч Үндэсний удирдагчтай ойртон нөхөрлөж, ууланд хамт авиран, Н.Энхбаярыг шүтэн биширсэн шүлэг хүртэл тэрлэж байсан нь улс төрийн утга зохиолын санд байраа эзлэсэн байх аа. Ид шүтэж байх үедээ өгсөн ярилцлага нь байна "... өөрийнхөө хүчээр монголд лидер болж тодорч чадаж байгаа хүн өнөөдөр Н.Энхбаяраас өөр байхгүй. ... Ц.Элбэгдорж Ардчилсан намдаа л лидер байх ... би Н.Энхбаярыг хамаагүй илүү гэж үнэлнэ. Угаасаа дотоод ертөнцтэй, хүмүүжилтэй, итгэл үнэмшилтэй байсан учраас тэрийгээ авсан боловсролтойгоо уялдуулж өөрийгөө сайн хөгжүүлж чадсан байж магадгүй. Надад бол Ц.Элбэгдорж маань юу сонссон тэрийгээ хуулаад л ярьчихдаг, тэрнийхээ ар талд монголын эрх ашигт нийцэж байна уу, монголын уламжлалт соёлд таарч байна уу гэх мэт гүнзгий асуудлуудыг ор тас хаячихаад давхичихдаг асар том учир дутагдалтай хүн" (эх сурвалж: ganchimeg.niitlelch.mn/content/404.shtml)  Энэ бол нураагчийн хийсэн асар чухал дүгнэлт! Тэр энэ дүгнэлтэндээ тулгуурлан цаашдын улс төрөө хийж ирсэн байдаг.    

Нураагч энэ үедээ жижиг боловч чухал нураалтууд хийсний нэг нь гэргий Э.Шүрэнцэцэгтэй хамтран босгосон анхны амьдралаа нураасан явдал байв.    

Хуучирсан мэдээллүүдийг эргэн харж байхад энэ үедээ нураагч шинэ түнш ивээгчтэй болсон бололтой юм. "Н.Энхбаяртай нягт хамтран ажиллах болсон М.Энхсайхан нь 2005 он буюу Оюу толгойн тухай ид яригдаж эхлэхээс эхлэн ил тодоор өрнийн дайсан болж хувирлаа. Тэрбээр тухайн үедээ Хятадын Ерөнхий сайдын орлогч асан By И авгайн бараг өргөмөл хүү болсон юм. Хятадад М.Энхсайханыг очиход дөрвөн бие хамгаалагч гаргаж хамт яваа багаас нь тусгаарладаг байсан нь Монголын түүхэнд хэнд ч таарч байгаагүй том хүндлэл юм. М.Энхсайхан уугуул намаасаа салж парламентын бус жижиг намтай болсон ч Хятадад албан ёсоор уригдсаар. Төрийн эргэлт хийнэ, Үндсэн хуулийн бус замаар эрх авна, хувьсгал хийнэ гэж улаан цайм зарлан заналхийлж байгааг нь хятадууд мэдэхгүй байна гэж үгүй л дээ. Хятадын улсын мэдлийн онцгой том 50 компани байдаг. Энд Тавантолгойд орох сонирхолтой «Шенхуа», «Эрдэнэс Таван толгой»-д зээл олгосон «Чайналко» багтана. (эх сурвалж: biznetwork.mn/topic/show/38217) Яагаад энэ мэдээллийг онцолж байгаа гэхээр одоо нурааж байгаа ажлынх нь утгыг тайлах түлхүүрүүд энд байгаа юм. Түр орхиод цадигаа үргэлжлүүлье.    

Үндэсний удирдагчтай тогтоосон нураагчийн нягт харилцаа Н.Энхбаярыг дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн үед нуран унахаар юм болсон. Учир нь - Та Н.Энхбаярыг хариуцлага хүлээх ёстой гэж боддог уу. Эсвэл түүнийг хэлмэгдүүлж байна уу? гэсэн сурвалжлагчийн асуултад М.Энхсайхан "Хэлмэгдүүлэлт гэж би хэлж чадахгүй. Яагаад гэвэл шүүх ил тод ажилласан" гээд хариулчихжээ. (эх сурвалж: vip76.mn/content/14300) Цолмон ажаа мэдээж уурлаж, бухимдсан. Харин үерхэл хүйтэн хөндий ч гэсэн үргэлжлэв.    

2012 оны сонгуулиар Ардчилсан нам хоёрын хооронд ялалт байгуулсан нь нураагчийг төрд ахин залах суурь болсон билээ. Сонгогдоогүй, албан тушаалгүй үлдсэн М.Энхсайханыг МТЗ-ын газрын даргаар томилсон ч хамаг төслийг нураах, хятадуудад саймшрах шинж үзүүлсний улмаас яаран ажлаас нь чөлөөлсөн юм. Тэрээр сайдын зөвлөлийн хурал дээр илтэд хятадын эрх ашгийг баримталсан үгс хэлсэн нь олон нийтэд ил болгон тараагдсан нь буй. Хусагдсан нураагч Засгийн газрыг ч нурааж мэдэх авир үзүүлж эхлэсэнд Н.Алтанхуяг тайвшруулах зорилгоор Тавантолгойн ЦС-ын төслийг хариуцууллаа.  Ингэж явахдаа нураагч нээх гоё үг олсон нь одоо мань мэт давтдаг "мега төсөл" ажгуу. Мега төсөл гэж тоть шиг давтсных нь дараачаас зарим нэг хүмүүс түүнийг мега гар гэж бодоход хүрсэн ч байж мэдэх юм. Ч.Сайханбилэг Н.Алтанхуягийг унагаж, ЕС болмогцоо нураагчийг мега төсөл хариуцсан Монгол улсын сайд гэх цоо шинэ албанд томилов. Үүгээр нураагчийн товч цадиг одоо цагт тулж ирсэн тул сүүлийн үеийн нураалтын ажил руу нь шилжицгээе.

Нураагчийн ёрлол    

Мега төсөл хариуцсан сайд болоод хийсэн гол ажил нь ТТ-н менежментийг авч явах компанийг шалгаруулах тендер байлаа. Шалгаруулалтын дараахнаас нураагч энэ төсөл нурна хэмээх ёрлолыг байнга, давтамжтайгаар тараах болсон. "Мега төсөл баялгийг сүйтгэгч, мега төслийн гуравны хоёр нь бүтэлгүй болон дампуурдаг, мега төсөл үндэсний аюулгүй байдлыг хэврэгшүүлдэг" гэх мэт үгсийг өөрөө болохоор сэрэмжлүүлэг гэж тайлбарладаг ч амны билгээр ярих дуртай монгол хүнд бол ёрлол болон сонсогддог.  Болсон бүх явдал, мэдээллийг товчлоод, Тавантолгой төслийг анхнаас нь нураах замаар оруулсан асуудал дээр нь тогтож бичье.    

Саяхан УИХ-д М.Энхсайханы танилцуулсан презентаци дээр ТТ-н оператор компанийн бүтэц гэсэн схем байна. Түүн дээр анхаарал татахаар хэд хэдэн зүйл буй. Нэгд, консорциум нь Хөрөнгө оруулалт, Төслийн удирдлага, Дэд бүтэц, Олборлолт, Үйлдвэрлэл, Тээвэрлэлт, Борлуулалт бүгдийг хариуцна гэж заажээ. Үүгээр бол консорциум нь оператор компаниас давсан эрх мэдэл, оролцоотой болох шинжтэй. Одоо ТТ-н баруун зүүн Цанхид гадаад, дотоодын оператор компаниуд ажиллаж байгаа бөгөөд тэд зөвхөн олборлох үйл ажиллагаанд л оролцдог.    

Нөгөө талаар олборлохоос өгсүүлээд тээвэрлэх, худалдах, худалдан авах ажил нь бүгд Шенхуагийн хийх зүйл болчихоор бидэнд ашиг гэж юм олдох уу? Өөрөө өөр лүүгээ зөөж аваачна, тэгээд өөртөө зарна. Үнийг тэд өөрөө тогтооно. Ямар ч ашиг гарсангүй гээд бүх зардал, баримтаа үзүүлээд суухад бид юм олж долоох уу?    

Одоо илүү нарийн зүйл рүү оръё. Консорциумыг 3 оролцогчтой гэж зарласан ч хөрөнгө оруулалтын хэмжээ гэдэг заалт дээр ММС 51 хувь, Шенхуа 49 хувь гэж М.Энхсайхан өөрийн гараар цагаан дээр хараар бичжээ. Тэгэхээр 2 л оролцогчтой юм байна.



    

Сумитомо тээр дор байна. Нүүрсний борлуулалт хийх охин компанийн 30 хувийг эзэмшнэ гэжээ. Сумитомогийн монголын салбарт ажилладаг нэрээ хэлэхийг хүсээгүй ажилтан бидэнд мэдээлэхдээ "манай компани үнэн хэрэгтээ энэ төсөлд ямар ч хамаагүй болсон. Нэрээ л ашиглуулж байгаа. Гол нь ММС гэж Кайманы аралд бүртгэлтэй компанийн санхүүгийн мэдээлэл ил тод биш байгаа учраас япончууд итгэж чадахгүйд хүрсэн" гэлээ. Эндээс гуравдагч хөршийн оролцоо байхгүй, эсвэл маш өчүүхэн, ямар ч ач холбогдолгүй болсон нь ойлгогдно.    

Мөн үндэсний компанийн оролцоо ч байхгүй болж таарч байна. ММС компани нь бирж дээр гаргасан үнэт цаасныхаа хувьд Хонгконгт бүртгэлтэй, харин аж ахуйн нэгжийнхээ хувь Кайманы арлууд гэх оффшор бүст бүртгэлтэй юм байна. Оффшор бүст бүртгэлтэй компаний хувь эзэмшигчид, хөрөнгийн хэмжээ зэргийг мэдэх нь М.Энхсайхан байтугай хүнд боломжгүй зорилт. Гэтэл мань хүн монголын тал 61 хувь эзэмшдэг гэж мэдэгдсэн нь худал үг. Монголын нэг сайд амархаан мэдээд зарлаад байдаг бол оффшор бүс утгаа алдаж, бүх үйлчлүүлэгчээ үргээж орхино шүү дээ. С.Баярцогтын оффшор дансыг банк нь зарлаагүй, эрэн сурвалжлах сэтгүүлчид л олж тогтоосон. М.Энхсайханд эрэн сурвалжлага явуулах баг, нөлөө, мөнгө, цаг хугацаа аль нь ч байхгүй. Хонконгийн бирж дээрх бүртгэлээр бол Хонконгийн ММС хувьцаат компаний хувьцааны 57,7 хувийг монголын нэр бүхий 4 компани эзэмшиж байгаа ч энэ бол монголын үндэсний компани гэсэн үг биш ажээ. Яагаад гэвэл монголын хуулиар монголын татварын албанд бүртгэлтэй аж ахуйн нэгжийг л Үндэсний компани гэж үздэг.  MCS, ХХБ, Шунхлай, Петровис нар нь Хонконгийн ММС хувьцаат компаниас хувь эзэмшдэг, тэнд хөрөнгөө байршуулчихсан л компаниуд төдий юм. Тэгэхээр ММС монголын хууль, татварын албанд захирагдахгүй, Хонконгийн хуулиар л асуудлаа шийдүүлээд явчих боломжтой. Гол эрсдэл нь гэрээ байгуулагдсаны дараа хувьцааны үнэ зайлшгүй өсөх үед монголын компаниуд хувьцаагаа зараад алга болох боломж нээлттэй байгаад юм. Үүнийг хэнбугай ч хориглож дийлэхгүй. Тэднийг хувьцаагаа зарах тохиолдолд бэлэн худалдан авагч байгаа нь мэдээж хэрэг Шенхуа! Хэрвээ энэ хэрэгжвэл консорциум 100 хувь Шенхуагийн мэдлийнх болно.    

ММС-ийн Хонконг дахь бүртгэлээр 57,7 хувь нь монголын оролцогчид гэхээр ТТ төслийн 51 хувийн 57,7 хувь нь тэднийх болж таарна. Тэгэхээр нийт төсөлд монголчуудын эзлэх хувь багасч 30 орчим хувь болохоор байна. Ямар ч утгаараа М.Энхсайханы боловсруулсан гэрээний хувилбар болон төсөлд монголчуудын давамгайлал алга, бас батлагаагүй, найдваргүй байна. Найдваргүй гэдгийг Хонконгийн биржийн мэдээ хэлж байна. Тэдний бүртгэлээр MMC сүүлийн 3 жилд л гэхэд 3 сая, 58 сая, 61 сая долларын алдагдалтай ажиллаж иржээ. 2014 оны 3 сар гэхэд ММС өрийн хувьд дараах байдалтай байх ажээ.    

2015 онд ММС 115 сая доллар өрөнд төлнө. 2016 он гэхэд 127 сая, 2017 онд 600 сая доллар төлөх үүрэгтэй байна. Үүн дээр хугацаа тодорхой бус, дотоодын өр нь 145 сая доллар, нийт өр нь 1 тэрбум 21  сая доллар байгаа гэжээ. ММС-ийн өөрийн хөрөнгө болон өрийн харьцаа нь 220 хувьд хүрсэн байгаа нь ТТ төслийг эрсдэлд оруулах хамгийн гол хүчин зүйл болохоор байна.

Тэгэхээр эрхэм М.Энхсайхан ТТ төслийг нураах ажлаа өөрөө бэлдчихсэн сууж байна. Нэгд, гуравдагч хөршийн бодит оролцоо алга, хоёрт, үндэсний компани алга, монголчуудын давамгайлал ч алга. Оролцогч талуудын өрийн хэмжээ зохистой хэмжээнээс хэтэрсэн байна. Дээр нь шалгаруулалтын дараа амлаж байсан мөнгөнүүд сураггүй болов. 500 сая долларын урьдчилгаа өгнө гэсэн нь М.Энхсайханыхаар монголоос төмөр замд оруулсан 230 сая ам.доллар дээр нэмэх нь Чалкогийн өр 133 сая ам.долларыг өгөх болж хувирчээ. Энэ урьдчилгаа мөн үү? Худалдан авалт л баймаар юм. Гэрээ байгуулсны төлбөр, рояалти татварын урьдчилгаа гэх мэт амлалтууд улам бүдгэрээд үүнийг сануулсан хүмүүсийг М.Энхсайхан юм мэддэггүйгээр нь дуудан, аашилж загнаад нэг л сонин болоод явчихав. Консорциум роялтийн 5 хувийн татварын 40 хувийг л төлнө гэж тэр мэдэгдсэн. Монгол улс нөөц ашигласны төлбөрт 10 доллар авах байсан бол 4 доллар болгох тийм тохироог л М.Энхсайхан хийгээд явна гэж ойлгогдлоо. 1072 хувьцааны үр шимийг монголчууд хэзээ үзэх юм бэ? гэсэн асуултанд ч тэр олигтой хариу өгөхгүй байгаа. "УИХ-ын шийдвэрт өөрчлөлт орохоос нааш 1072 хувьцааг амилуулахад хэцүү" гэж хэлснийг нь "битгий горьд" гэж хэлсэн гэж ойлгох ч хүн байна. Засгийн газар уг нь М.Энхсайханыг монголын ард түмний эрх ашгийн өмнөөс хэлэлцээрийн ширээнд суулгасан байлтай. Гэтэл энэ этгээд ширээний нөгөө талд гараад суучихсан, нөгөө талын эрх ашгийг л хамгаалаад биднийгээ загнах, зандрах, доош нь хийх, мангараар нь дуудах, шахах маягтай ажиллаад байгааг ойлгоход маш хэцүү байна. Ганцхан тайлбар байгаа нь дээр дурдсан хятадад очихоороо хамгаалалтанд ороод, жигтэйхэн хүндлүүлээд байдаг тухай мэдээ л болж таарах юм даа. (эх сурвалж: biznetwork.mn/topic/show/38217)    

Эндээс харахад монголын нийт иргэд ТТ төслөөс юу ч олж долоохгүй тийм гэрээг М.Энхсайхан хийж байгаа бололтой. 30 жилийн турш татвар байхгүй, урьдчилгаа байхгүй, төмөр замын орлого биднийх биш, үнэ тогтоох эрх бидэнд байхгүй. Эвгүйтвэл монгол хүн ажиллахгүй, монголчууд ямар ч эрх мэдэлгүй болох ч тийм нөхцөл үүсэхээр гэрээг тэр хийх гээд зүтгээд, гажуу солиу зүйлийг нь зааж хэлсэн хүмүүс рүү үсчээд, цочоо ихтэй явна.   

М.Энхсайхан Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа нэг хачирхалтай үг унагажээ. "Улстөрчдийн ойлголтыг будилуулах, хэрүүл рүү уруу татах гэсэн үйлдлийг харин харж байгаа. Хэвлэл мэдээллийнхний тусламжтайгаар энэ явдал газар авахгүй байна л даа" Энэ юу гэсэн үг болохыг олон хүн сайн ухахгүй байгаа байх. Би орчуулж өгье. "Үндэстний тойм сэтгүүл мэтийн улс төрчдөд нөлөөлөөд байгаа ганц нэг хэвлэл бий. Гэхдээ би бусад хэвлэлийнхний амыг барьчихсан болохоор айх юм алга" тэр яг ингэж хэлсэн юм. Шинэ оны дараахан Blue Sky towert хэвлэлийнхэнд зоог барихдаа нураагч "Нуугаад яахав, та нарын идэж байгаа хоолыг Энержи ресурс өгч байгаа юм ш дээ" гэж тавлан инээсэн гэдэг. Түүнд тавлуулаад, өгсөн хоолонд нь амаа үдүүлчихсэн хэвлэлүүдтэйгээ нийлээд ч М.Энхсайхн та үнэнийг хорьж чадахгүй.         

Үнэн ялна. Монголчууд таны бодож байгаа шиг дүүрчихсэн тэнэгүүд биш! Нурааж ханадаггүй хүнд хамгийн чухал гэрээгээ хариуцуулсан Ч.Сайханбилэг л тэнэг болж таарна.

Р.Батсайхан
Эх сурвалж: www.assa.mn

Төстэй мэдээллүүд

Таван толгойн хөрөнгө оруулагчид хууль зөрчсөн үү

Таван толгойн хөрөнгө оруулагчид хууль зөрчсөн үү

2015/02/10, 18:06
Нураах нь бүтээхээс мянга дахин амар байдаг

Нураах нь бүтээхээс мянга дахин амар байдаг

2015/02/10, 10:26
С.Баярцогт дахиад тоосоо гөвүүлж эхэллээ, лайтай…

С.Баярцогт дахиад тоосоо гөвүүлж эхэллээ, лайтай…

2015/02/09, 12:08
Тавантолгой төсөл бидэнд ашигтай юу

Тавантолгой төсөл бидэнд ашигтай юу

2015/02/05, 18:06

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.CHUHAM.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.
Нэр:*
gallery image

Цэвэр усны худгаас мөнгөн ус илэрчээ

6 | 0 | 2026/11/20, 17:50
gallery image

Авлигын дуулианы улмаас Монгол Улсын Ерөнхийлөгч огцорлоо

7 | 0 | 2026/11/20, 12:39
gallery image

Хүнээс хурдан роботууд яагаад Тайшань уулыг зорив?

5 | 0 | 2026/11/19, 16:23
gallery image

Эрээн хотын боомтоор нэвтэрсэн Хятад-Европын чиглэлийн ачааны галт тэрэгний тоо түүхэн дээд хэмжээнд хүрэв

8 | 0 | 2026/11/19, 14:55
gallery image

Ёс зүйт төрийн алба. Монголын ёс зүйт төрийн алба НТӨ 209 он буюу 2235 жилийн түүхтэй

6 | 0 | 2026/11/19, 14:33
gallery image

Төрийн албан хаагчийн тангараг, ёс зүй

9 | 0 | 2026/11/19, 14:17
gallery image

Хөршийн халуун дотно нөхөрлөл: Хил дамнасан эрүүл мэндийн тусламж Монгол Улсын иргэдэд хүрч байна

11 | 0 | 2026/11/19, 13:40
gallery image

Н.Учрал: Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д өргөн барина

10 | 0 | 2026/11/19, 13:22
gallery image

“Physical: Asia” шоуны хоёрдугаар улирал 2027 онд цацагдана

14 | 0 | 2026/11/19, 13:11
gallery image

Г.Занданшатар Ёнсэй их сургуулийн урилгаар зочин илтгэгчээр оролцов

9 | 0 | 2026/11/19, 12:48
gallery image

Сураггүй болсон дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагааг өргөжүүлжээ

8 | 0 | 2026/11/19, 10:14
gallery image

Залуу насаа хадгалахыг хүсвэл уух ёстой 10 ундаа

9 | 0 | 2026/11/18, 15:27
gallery image

Ким Чу-Аэгийн цанын хувцас энгийн иргэний жилийн орлогоос үнэтэй

7 | 0 | 2026/11/18, 11:15
gallery image

Г.Ганбаатар: Засгийн газрын өр 16 тэрбум ам.долларт дөхөж байгаа нь цаашид анхаарах ёстой маш том дохио

8 | 0 | 2026/11/18, 11:10
gallery image

Г.Занданшатар: “GEEF for ALL 2026” олон улсын цуврал арга хэмжээнд зочин илтгэгчээр уригдан оролцлоо

20 | 0 | 2026/11/17, 20:50
gallery image

Шэнлэ нисэх онгоцны буудлын зам дагуух соёлын аялал

21 | 0 | 2026/11/17, 15:00
gallery image

Шэньжэнь болон Улаанбаатар хотыг холбосон агаарын шинэ шугам нээгдэв

10 | 0 | 2026/11/17, 14:01
gallery image

Хятадын уламжлалт анагаах ухаан дэлхий нийтийн эрүүл мэндийн үйлсэд хувь нэмрээ оруулж байна

19 | 0 | 2026/11/17, 13:04
gallery image

Хорчин нутгийн "Өвсний цуглуулгын хайрцаг" олон улсын тавцанд гарлаа

17 | 0 | 2026/11/17, 12:00
gallery image

Шөнийн цахилгааны тарифын хөнгөлөлтийг цуцалжээ

17 | 0 | 2026/11/17, 11:46
gallery image

Бодит хэрэглээний робот айсуй

| 0 | 2026/11/17, 10:30
gallery image

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулиас

18 | 0 | 2026/11/17, 10:22
gallery image

"Титаник"-т амиа алдсан, дэлхийг өөрчилж чадах байсан 10 эрхэм

11 | 0 | 2026/11/17, 10:08
gallery image

Н.Тавинбэх нарт холбогдох ₮318 саяын авлигын хэргийн шүүх хурал энэ сарын 20-нд болно

18 | 0 | 2026/11/16, 16:13
gallery image

Үнэг яагаад шовх хоншоортой байдаг вэ?

18 | 0 | 2026/11/16, 15:52
gallery image

Төрийн байгууллага Засгийн газраас баталсан 2024 оны 109 дүгээр тогтоолыг заавал дагаж мөрдөнө

22 | 0 | 2026/11/16, 15:18
gallery image

Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа дараах ёс зүйн хэм хэмжээг заавал мөрдөнө

24 | 0 | 2026/11/16, 11:43
gallery image

Иргэдээс ирсэн өргөдөл, гомдлын дийлэнхийг орон сууцны залилан эзэлж байна

21 | 0 | 2026/11/16, 10:17
gallery image

Урт замын аян дайны зориг санаа — Хүн төрөлхтний оюуны өв

21 | 0 | 2026/11/15, 18:10
gallery image

Дэлхийг гайхшруулсан "Хятад маягийн аюулгүй байдал" хэрхэн бүрэлдэв?

18 | 0 | 2026/11/13, 21:35
gallery image

Баяннуур хотын гадаад худалдааны хэмжээ эхний гурван улиралд түүхэн дээд хэмжээнд хүрэв

17 | 0 | 2026/11/13, 21:08
gallery image

Ганцмод боомтоор нэвтэрсэн экспорт, импортын ачаа тээврийн хэмжээ 38 сая тонныг давлаа

26 | 0 | 2026/11/12, 18:00
gallery image

Хятад, Монголыг холбосон хоёр дахь төмөр замын бүтээн байгуулалтын шинэ ахиц

30 | 0 | 2026/11/12, 17:54
gallery image

"Сургууль орчимд зардаг чихэрлэг бүтээгдэхүүнийг хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй байна"

23 | 0 | 2026/11/12, 14:53
gallery image

Н.Учрал: 2027 оны 1-р сарын 1-ээс татварын багц хууль хэрэгжинэ

15 | 0 | 2026/11/12, 13:18
gallery image

Ж.Мөнхбатын гэгддэг зам Архангайд ашиглалтанд орлоо

21 | 0 | 2026/11/12, 11:38
gallery image

Н.Учрал: Ахмадууд маань 2027 оноос өдөр бүр хэрэглэдэг зүрх судас, чихрийн шижингийн эмээ үнэгүй авна

19 | 0 | 2026/11/12, 11:29
gallery image

Засгийн газар 2027 онд хөрөнгийн зах зээлийг дэмжинэ

16 | 0 | 2026/11/12, 10:42
gallery image

"Сураггүй болсон иргэний хэрэгт нэг хүнийг сэжигтнээр татан шалгаж байна"

32 | 0 | 2026/11/12, 10:08
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /3/

14 | 0 | 2026/11/11, 18:47
gallery image

Ерөнхий сайд Н.Учрал Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө

15 | 0 | 2026/11/11, 18:18
gallery image

Тавдугаар бүгд хурлын "тоогтоол"-ын агуулгатай танилцах нь /2/

15 | 0 | 2026/11/11, 18:12
gallery image

Тавдугаар бүгд хурлын " тоогтоол "-ын агуулгатай танилцах нь /1/

15 | 0 | 2026/11/11, 17:28
gallery image

ХКН-ын XX сонгуулийн Төв Хорооны тавдугаар бүгд хурлын албан мэдээ

21 | 0 | 2026/11/11, 16:25
gallery image

FASHION: 2026 оны шилдэг цасны гутлууд

17 | 0 | 2026/11/11, 09:29
gallery image

Ши Жиньпин намыг бүх талаар чанд засах ажлыг тууштай ахиулах тухай тогтоолын талаар тайлбар хийв

26 | 0 | 2026/11/10, 18:45
gallery image

Жизель экс нөхөр Том Брэдигийн шинэ харилцаанд санаа зовохгүй байгаагаа илэрхийлжээ

32 | 0 | 2026/11/10, 18:20
gallery image

“Хятадын засаглал”-ын амжилтын нууц

32 | 0 | 2026/11/10, 17:49
gallery image

Тавдугаар бүгд хурлыг олон улсын мэргэжилтэд анхааралдаа авна

| 0 | 2026/11/10, 11:50
gallery image

ХКН-ын XX сонгуулийн төв хорооны тавдугаар бүгд хурлын хамгийн чухал үр дүн

17 | 0 | 2026/11/10, 11:10
gallery image

Хөххотын Шэнлэ нисэх онгоцны буудал 11-р сарын 26-нд ашиглалтад орно

22 | 0 | 2026/11/10, 10:08
gallery image

Талхны үнэ жилийн хугацаанд 7.9 хувиар өсжээ

16 | 0 | 2026/11/09, 21:01
gallery image

Иргэдээ сонсох зөвлөлдөх аян Архангай аймагт үргэлжилж байна

13 | 0 | 2026/11/09, 19:59
gallery image

Ашигт малтмалын нөөцийг зохистой, эмх цэгцтэй ашиглах ажлыг эрчимжүүлнэ

19 | 0 | 2026/11/09, 19:53
gallery image

Уламжлалт эрчим хүч, шинэ эрчим хүчийг уялдуулан хөгжүүлж байна

19 | 0 | 2026/11/09, 19:14
gallery image

Солонгос хоолны ном ЮНЕСКО-д бүртгэлтэй боллоо

31 | 0 | 2026/11/09, 10:52
gallery image

"Үлэмжийн цэнхэр Хөлөнбуйр"

35 | 0 | 2026/11/09, 10:45
gallery image

Хүмүүнлэгийн хайр хилийн хязгааргүй

25 | 0 | 2026/11/09, 10:24
gallery image

МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдлоо

39 | 0 | 2026/11/05, 21:12
gallery image

Гаалийн хяналтаар Mounjaro нэршилтэй тарилгыг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан зөрчил нэмэгдэх хандлагатай байна

32 | 0 | 2026/11/05, 11:12
gallery image

Хятад, Монголын анхны өргөн царигийн шууд галт тэрэг аялж эхэллээ

38 | 0 | 2026/11/04, 18:44
gallery image

Гадаадынхныг шуугиулж буй "China Haul" гэж юу вэ?

31 | 0 | 2026/11/04, 18:36
gallery image

Газарзүйн хязгаараас цааш нэртэй 3 улсын хөгжлийн түүх

37 | 0 | 2026/11/04, 13:07
gallery image

Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгалаа

30 | 0 | 2026/11/04, 11:07
gallery image

Г.Занданшатар: Оюу толгойн гэрээ болон ногдол ашгийн талаар...

33 | 0 | 2026/11/04, 10:14
gallery image

Хятадын "Технологийн" шинжтэй жуулчлалын маршрут

46 | 0 | 2026/11/03, 19:33
gallery image

Инь Юйжэнь “Сайкос” хоёул Ром хотод дахин уулзлаа

34 | 0 | 2026/11/03, 19:24
gallery image

Н.Алтанхуяг: Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч олон нийтэд яриад, орой нь сэтгүүлчийг хорьчхож байна

38 | 0 | 2026/11/03, 16:04
gallery image

Арваннэгдүгээр сарын 10-ны Мягмар, 26-ны Пүрэв гарагт бүх нийтээр АМАРНА

43 | 0 | 2026/11/02, 14:30
gallery image

750 орчим хүнийг Украины талд нүүлгэн шилжүүлжээ

26 | 0 | 2026/11/02, 10:14
gallery image

Мэдлэгийн холбоосоор нөхөрлөлийн гүүрийг бүтээнэ

42 | 0 | 2026/11/01, 19:13
gallery image

Хүмүүнлэгийн хайр хилийн хязгааргүй

33 | 0 | 2026/11/01, 18:57
gallery image

Замын хөдөлгөөний хууль зөрчсөн 7.8 сая зөрчил бүртгэгджээ

30 | 0 | 2026/11/01, 17:11
gallery image

Л.Нинжжамц: Худал мэдээлэл түгээж, нийгмийг турхирч, нэр хүндэд нь халдаж болохгүй

42 | 0 | 2026/11/01, 16:27
gallery image

26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг зогсоожээ

27 | 0 | 2026/10/30, 20:20
gallery image

Үхэр “дижитал үнэмлэх”-тэй болж, аж үйлдвэр айл өрхүүдтэй холбогдов

32 | 0 | 2026/10/27, 19:53
gallery image

Элсэрхэг газрыг "Эрдэнэсийн сан" болгон хувиргав

37 | 0 | 2026/10/27, 19:48
gallery image

АНУ-ын цэргийн баазад Хятадын цахилгаан автомашиныг хориглолоо

43 | 0 | 2026/10/27, 18:02
gallery image

Г.Занданшатар Сингапурт олон улсын хэлэлцүүлгийн үндсэн илтгэл тавив

41 | 0 | 2026/10/26, 18:15
gallery image

Н.Цэвээн: Намын шударга бус үйл хэрэгт холбогдсон гишүүдэд хариуцлага тооцох ёстой

31 | 0 | 2026/10/26, 17:44
gallery image

Хятадын нүдээр Монгол үнэндээ ямар улс вэ-1

70069 | 56 | 2017/03/07, 10:00
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59580 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51080 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47457 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

МАН-ынхаан, Эрдэнэтийн газрын захирлын албаны ханшийг сонирхъё

42481 | 12 | 2018/06/08, 11:35
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37401 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Монгол бичиг сурах амархан

37315 | 1 | 2015/09/10, 19:58
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32100 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31564 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

СЕКС МАНДТУГАЙ – ЭРОТИК ӨГҮҮЛЛЭГ

30474 | 0 | 2015/04/13, 16:27
gallery image

Эмэгтэйчүүд порно сайтаас ямар төрлийн бичлэгийг хамгийн их үздэг вэ? Бас эрчүүд?

23958 | 1 | 2015/05/15, 13:51
gallery image

Онгон охины шинж тэмдэг

23270 | 0 | 2015/03/23, 09:21
gallery image

Найман аймаг

22894 | 1 | 2015/06/13, 22:26
gallery image

Гурвалжин будааны дэглэм 7 хоногт 5-10 кг тураадаг

22161 | 1 | 2015/05/12, 12:50
gallery image

Хонины нэхий элдэх үйлдвэрлэл амжилттай өрнөж байна

21595 | 11 | 2016/09/22, 09:18
gallery image

Секси Монгол охидын сельфи

20994 | 1 | 2015/03/22, 17:37
gallery image

Чамд дурласан залуугийн 20 шинж

19883 | 0 | 2015/03/19, 14:16
gallery image

Элэгний эм ОНИГОО

19516 | 123 | 2015/02/10, 10:04
gallery image

ЭМЭГТЭЙ БЭЛГЭВЧ ЭРЭГТЭЙ БЭЛГЭВЧНЭЭС ХАМААГҮЙ ИЛҮҮ

19003 | 0 | 2015/03/13, 10:46
gallery image

Усны бохирдол болон хомсдол хаа сайгүй хурцдаж эхэлжээ. Монголд ч адилхан

18906 | 4 | 2015/03/25, 11:01
gallery image

СЕКС ОНИГООНУУД

18906 | 0 | 2016/04/20, 13:27
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18535 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

Далай ламын сургаал

18388 | 0 | 2015/03/04, 14:37
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18089 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

Ардын бор эмчилгээ

17662 | 1 | 2015/09/07, 15:48
gallery image

Хятад-Монголын олон улсын худалдааны хот

17620 | 0 | 2023/11/14, 17:18
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17396 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Б.Баярмагнай: НҮБ-ын энхийг сахиулагчдын олон улсын өдрийн мэнд хүргэе!

17388 | 0 | 2020/05/29, 10:50
gallery image

БУРИАД ДЭЭЛНИЙ ЭНГЭРИЙН БЭЛГЭДЛИЙН УЧИР

17370 | 0 | 2019/02/25, 15:12
gallery image

Яагаад өдөр бүр секс хийх хэрэгтэй вэ?

17274 | 0 | 2016/03/03, 10:49
gallery image

Хорьдол Сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан уул "Кайлас уул" шиг ...

17083 | 2 | 2017/03/10, 15:50
gallery image

“Сод Монгол” группийнхэн хорооны цагдаатай нийлж хэвлэл мэдээллийн редакци руу халджээ

16905 | 11 | 2018/01/26, 23:22
gallery image

Фэйсбүүк хаяг руу чинь хэн сүүлд орж үзсэнийг мэдэх арга

16717 | 0 | 2015/07/06, 16:56
gallery image

АЗ ЖАРГАЛЫН ХУЛС

16700 | 0 | 2015/08/29, 15:32
gallery image

Өгзөг Б.Баярмаа эхээс төрсөн биеэ түмнээс нуухаа болив

16650 | 0 | 2019/09/14, 23:21
gallery image

Топ модель Э.Одгэрэл, Дамбын Хишгээгийн бага хүү нарын дотно зураг

16595 | 0 | 2015/03/06, 14:17
gallery image

Хайрын тухай хөгжилтэй сонжоо

16302 | 0 | 2015/05/04, 12:21
gallery image

ТҮРИЙВЧ ХЭТЭВЧНИЙ ФЭНШҮЙ

16235 | 0 | 2015/08/29, 14:17
gallery image

Дутуу төрсөн нярайг хүн болохгүй гээд оршуулгын газарт хаяжээ

16130 | 50 | 2017/03/23, 10:03
gallery image

Жонни Деппийн "шарласан" шүд интернэтийн халуун сэдэв болов

16065 | 1 | 2023/05/23, 11:08
gallery image

Ориг iPhone-г хуурамчаас хэрхэн таних вэ?

15881 | 0 | 2016/07/18, 15:11
gallery image

Сүбээдэй баатар

15878 | 0 | 2016/04/03, 22:30
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15804 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын "Зам төмөр зөөх зориулалттай хийн дугуйт төхөөрөмж

15773 | 0 | 2021/06/22, 12:44
gallery image

Монголын стратегийн гол ордууд Хятадуудын мэдэлд байна

15549 | 5 | 2019/01/23, 15:40
gallery image

БГД-ийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар: Хоёрдугаар тунгын вакцинжуулалтын ажил удаашралттай байна

15305 | 140 | 2021/06/30, 20:29
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

15020 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

МЗХ-ны тэргүүн асан О.Гэрэлт-Од Сэлэнгэ аймгаа даатгаж тахилга хийжээ

14963 | 0 | 2023/04/19, 11:35
gallery image

"Цагаан Сар"-ын тухай

14850 | 0 | 2015/02/21, 11:08
gallery image

Хятад хэл сурах уу? Маш хялбар арга

14582 | 0 | 2015/11/12, 14:32
gallery image

Орцонд тасарсан бүсгүй (өгүүллэг) 18+

14421 | 0 | 2015/02/11, 09:03
gallery image

10 саяас дээш төгрөгийн тэтгэврийн зээлтэй 5688 ахмад байна

14415 | 0 | 2020/01/07, 12:03
gallery image

Кёкүшюзан Батбаяр 32 сая доллараар орд газрыг наймаалцсан бичлэг ил боллоо

14411 | 11 | 2020/03/03, 19:19
gallery image

Шар сүүний нууц бэлдмэл

14320 | 1 | 2015/06/27, 14:30
gallery image

УДГАН Х.УЯНГА: ДАЛНЫ ЯСНААС ТУХАЙН АЙЛЫН ХАМАГ МЭДЭЭЛЛИЙГ УНШИЖ БОЛДОГ УЧРААС МЭДЭЭЛЛЭЭ АЛДАХГҮЙ ГЭСЭНДЭЭ ЦУУЛЖ ХАЯДАГ ЁСТОЙ БАЙЖ

14198 | 3 | 2015/08/29, 14:33
gallery image

Таван-толгой Гашуунсухайт чиглэлийн төмөр замын "Ачилтын тойрог" өртөөнөөс 8,3 километр баригдаж байна

13980 | 0 | 2021/06/28, 16:30
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13814 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Эротик сонжоо /Сэрлийг тань юу хөдөлгөдөг болохыг энэ сонжоо хэлж өгнө/

13724 | 0 | 2015/03/11, 10:04
gallery image

Д.Дагвадоржийн ирээдүйн эхнэрээр тодорсон Б.Лагшми гэж хэн бэ

13589 | 0 | 2015/03/23, 09:37
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13507 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Ким Жон Уны тухай 17 баримт

47457 | 15702 | 2015/05/15, 12:11
gallery image

Гулгаа массажийг сурвалжилсан нь

59580 | 14328 | 2015/02/13, 14:34
gallery image

Сар шинийн барилдаанд Ч.Санжаадамба түрүүлж, М.Өсөхбаяр үзүүрлэлээ

37401 | 8921 | 2015/02/18, 21:47
gallery image

Дэлхийн хамгийн алдартай 10 романтик зураг

51080 | 7081 | 2015/03/06, 10:19
gallery image

Хийжүүлсэн ундаа эрүүл мэндийн дайсан

32100 | 6842 | 2015/02/13, 14:48
gallery image

Сонирхлын зурхай 12 орд

31564 | 4185 | 2015/04/06, 12:35
gallery image

Дэлхийн хамгийн загварлаг бөгөөд хачирхалтай гуталнууд

15020 | 1900 | 2015/04/18, 15:43
gallery image

Цагдаа зодсон хятадын хэргийг хаалгахаар эрх мэдэлтнүүд…

13814 | 1811 | 2015/05/12, 13:03
gallery image

Анх удаагаа л анусандаа хийлгэсэн юмаа

17396 | 1777 | 2015/04/16, 10:44
gallery image

Камертоны Ганаа 14 настай Мисс Э.Сэлэнгээг амралтанд дагуулж явсан

13418 | 1355 | 2015/05/08, 10:21
gallery image

Д.Ичинноров: Бид өвчтөнүүдэд чирэгдэлгүй, чанартай үйлчилгээ үзүүлэх ёстой

13507 | 1345 | 2015/05/15, 10:59
gallery image

Улаанбурхан өвчний улмаас зарим эмнэлэг хөл хорио тогтоолоо

15804 | 1112 | 2015/04/02, 09:04
gallery image

Улсын нүүр царай байх ёстой ОБЕГ хэмээх балар эртний байгууллага

10381 | 1056 | 2015/04/20, 10:14
gallery image

Н.Алтанхуяг Ч.Сайханбилэгийг унагана

11792 | 950 | 2015/02/10, 18:45
gallery image

“Авто худалдааны цогцолбор”-ын 6,8 га газар дуудлага худалдаагаар 3,3 тэрбум төгрөгт хүрлээ

13121 | 820 | 2015/03/06, 10:30
gallery image

Оюутан цэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

18535 | 737 | 2015/03/03, 12:29
gallery image

"Салхитын мөнгөний орд"-той холбогдсон нэр бүхий шүүгчдийг шалгаж эхэлжээ

5952 | 724 | 2019/07/30, 11:14
gallery image

Өмнөговийн засаг дарга Б.Бадраа цалингаараа сайхан амьдарч байна

9963 | 716 | 2015/06/09, 14:25
gallery image

Ланд 200 унасан согтуу жолооч өдрөөр айхтар осол хийлээ

11363 | 622 | 2015/05/15, 15:02
gallery image

1930- аад оны Нийслэлчүүд гэрэл зурагт /фото/

11880 | 617 | 2015/02/10, 09:18
gallery image

Гэнэт залуужсан хачирхалтай түүхүүд

8906 | 597 | 2015/05/13, 11:40
gallery image

Газрын харилцаа геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайн ТЕНДЕРИЙН БУДЛИАН

9866 | 592 | 2015/04/30, 10:57
gallery image

Хүүхдийн тоглоомын талбайг хүчээр авах гэж байна

9384 | 586 | 2015/03/11, 15:57
gallery image

ТЕНДЕР - Зуны дизель түлш худалдан авах

10874 | 510 | 2015/05/21, 11:37
gallery image

Асуудлыг шийдэхгүй бол "Цагаан сар"-аар ч өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ

8597 | 465 | 2015/02/13, 11:13
gallery image

А.Мөнхзул алмайруулав

11094 | 456 | 2015/04/23, 17:08
gallery image

“Тэнгэр трейд”-ийнхэн ялаатай бүтээгдэхүүнээ 100 мянган төгрөгөөр нуухыг оролджээ

7575 | 394 | 2015/05/08, 15:19
gallery image

“Жигүүр Гранд” компанийн барилгаас хүн унаж амиа алджээ

11830 | 374 | 2015/04/20, 15:44
gallery image

Жингээ хаях зөвлөгөө-Зөвхөн эрчүүдэд

8723 | 350 | 2015/04/27, 10:23
gallery image

Филипп Киркоровын 4 сарын 1-нд чадуулсан бичлэг

8328 | 329 | 2015/04/03, 12:23
gallery image

"Алтай" констракшны захирал Х.Бат-Эрдэнэ алтны том орд нээж, ээж нь шүдээ хүртэл алтдуулжээ

12202 | 324 | 2015/02/06, 09:58
gallery image

Д.Дорлигжав: Амиа хайрлаагүй охиныхоо хүмүүнлэг, зоримог сайхан сэтгэлээр нь бахархаж байна

9929 | 313 | 2015/02/17, 15:57
gallery image

Өсвөр насны охин онгон биеээ “IPhone” утсаар үнэлжээ

18089 | 303 | 2015/03/22, 17:40
gallery image

АСЕМ-ын үеэр гамшгаас хамгаалах бэлэн байдлыг ханган ажиллана

6700 | 300 | 2016/06/14, 11:38
gallery image

Шударга өрсөлдөж, идэвхтэй оролцоорой хэмээн сүү өргөе

7087 | 273 | 2016/06/28, 11:28
gallery image

“Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа

8582 | 254 | 2016/06/23, 16:03
gallery image

ОФФШОРЫГ ОГЦРУУЛЪЯ! "Эр хүн хэлсэндээ - Эмээлт морь харайсандаа..."

6938 | 238 | 2016/06/23, 16:02
gallery image

"Хөгждөггүй" Б.Наранхүүгийн хөгжилтэй "санаа" Дундговийнхныг доош нь хийчих вүү дээ

7555 | 210 | 2016/06/17, 18:14
gallery image

Жүжигчин Р.Анхням төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа

11465 | 195 | 2015/04/20, 13:59
gallery image

У.Хүрэлсүхийн Засгийн газарт “Хүрэл үнэг” өгөөжөө өгч амжих уу?

6880 | 191 | 2019/07/26, 12:31

Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?


 
footer logo
Нүүр
Улс төр
Нийгэм
Эдийн засаг
Уул уурхай
Боловсрол
Энтертайнмэнт
Эрүүл мэнд
Спорт
Зөвлөгөө
Фото мэдээ
Видео мэдээ
Товч мэдээ
Шар мэдээ
  • Холбоо барих
  • Сурталчилгаа байршуулах
  • RSS
Зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан 2013 он. "Онлайн Хүрээ" ХХК. Вэбсайтыг хөгжүүлсэн Eclipse.