| |
Өнөөдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 16-ны баасан гарагт болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.
10.00 цагт: НМХГ-аас шинэ жилийн хяналт шалгалтын талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хийнэ. Утас: 99070909
10.00 цагт: Иргэд хамтарч компани байгуулан хувийн эзэмшлийн газар дээрээ орон сууцны барилга бариулахаар "Нарлаг Буянт-Ухаа” төслийн хөрөнгө оруулагч БНСУ-ын "Work line” компаниас хэвлэлийн бага хурал зарлалаа.
10.15 цагт: Солонгост ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа монголчуудын эрх ашгийг хамгаалах, ажлын хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалтай холбоотой асуудлаар БНСУ-ын хуулийн фирмээс мэдээлэл хийнэ.
11.00 цагт: Монгол наадам цогцолборын удирдлага мэдээлэл Хүй долоо худагт байгуулсан "UB RESORT" цанын баазын нээлтийн талаар мэдээлэл өгнө. Утас: 88048738, 325044
11.00 цагт: Баянгол дүүргийн 77 дугаар цэцэрлэгийн өргөтгөл шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа болно. Утас: 99929979
11.30 цагт: "Иргэдийн шударга шүүх” ТББ-ынхан улс төрийн нам байгуулах болсон талаар мэдээлэл хийнэ.
13.00 цагт: Монголын Залуучуудын холбоо сурган хүмүүжүүлэх үйлсэд эрдэм мэдлэгээ зориулж буй багш нарыг урамшуулан алдаршуулах зорилгоор оны тэргүүний залуу багш шалгаруулах "Оюунлаг үйлстэн” ёслолын ажиллагааг анх удаагаа зохион байгуулна. ЕБС-ийн шилдэг 180 гаруй багшаас шүүгчдийн шалгуураар шалгарсан шилдгийн шилдэг 10 залуу багш тодорч, шагналаа гардана. Утас: 88020633
14.00 цагт: Цагдаагийн байгууллага, Монголбанктай хамтран хуурамч мөнгөн тэмдэгтийн асуудлаар мэдээлэл хийнэ.
14.00 цагт: АШУҮИС-ийн харьяа Сувилахуйн сургууль дээр Монголын Боловсролын салбарт анх удаа ISO 9001 Олон улсын стандарт нэвтрүүлэх батламж гардуулах ёслол болно. Утас: 99193887
15.00 цагт: "Өнөр бүл" хүүхдийн төвийн нээлттэй хаалганы өдөр зохион байгуулагдана. Хаяг: Улаанхуарангийн эцэс, 53-р сургуулийн баруун талд. Утас: 99088159, 91988881
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

