| |
Нийслэлийн Байгаль орчны газрын мэдээлснээр Туул голын сав газар нутагшуулсан 38 минж 2014 онд зургаа, 2015 онд долоо, 2016 онд 13 нийт 26 үр төл гаргаж жилийн эцэст 64 минжтэй болсон байна. Энэ нь хоёр жилийн дотор хоёр дахин өссөн үзүүлэлт юм.
Туул голын экосистемийн доройтлыг багасгах, голын экологийн нөхцлийг байгалийн аясаар нь сэргээх урсацыг нэмэгдүүлэх зорилгоор 2011 оноос тухайн үеийн Улаанбаатар хотын удирдлагууд минж нутагшуулах санаачлагыг гаргаж, төсөл хэрэгжүүлсэн юм.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22-р хороо Гачуурт тосгоны нутаг Туул голын ай сав газар Германы Баваар мужаас долоон хос 14 толгой, ОХУ-аас 12 хос буюу 24, нийт 38 минжийг нутагшуулснаар минж үржүүлгийн төсөл албан ёсоор эхэлж байжээ.
Т.Мунаа
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

