| |
АН өнгөрсөн сард намынхаа их хурлыг хийж гишүүдээ шинэчилсэн бүртгэлд хамруулах шийдвэр гаргасан. Тэрхүү шинэчилсэн бүртгэлд хамрагдсан гишүүд нь л намын даргын сонгуульд санал өгөх эрхтэй. Гэвч уг бүртгэл маш амжилтгүй явж байгаа юм. Маргааш бүртгэл нь дуусах гэж байхад бүртгүүлсэн гишүүдийн тоо маш хангалтгүй байгаа аж.
Оны ажлын эхний өдөр АН-аас мэдээлэл хийхдээ одоогоор намын шинэчилсэн бүртгэлд 18 мянган гишүүн л бүртгүүлээд байгаа гэсэн. Тэгэхэд АН 180 мянган гишүүнтэй гэдэг ч 18 мянга орчим гишүүд нь шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаад байгаа нь дөнгөж 10 хувьд хүрч байгаа нь тун бага тоо юм.
Гэхдээ гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг хугацааг сунгахгүй гэсэн.Гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг сум, аймаг, дүүргийн намын хороо болон төв нам дээрээ хийж байгаа билээ.
Түүнээс хойш дөрөв тав хоногт шинэчилсэн бүртгэлд өм цөм бүртгүүлсэн нь юу л бол. Их үсрээд л 5-10 мянган гишүүд нь бүртгүүлсэн биз. иНгээд үзэхээр АН-ын нийт гишүүдийн 10 гаруйхан хувь нь л намын даргаа сонгох сонгуульд саналаа өгөх нь.
Тэгэхээр АН-ын даргад нэр дэвшигч 5 хүний нэг нь нийт гишүүдийнхээ 10 хувийн саналын олонхиор буюу 4-5 мянган хүний саналаар л намынхаа дарга болох юм байна.
Монгол улсын бүх аймаг, дүүргээр явж сурталчилгаа хийж байгаа намын даргад нэр дэвшигчтэй уулзах болохоор танхим дүүрэн цугладаг тус намын гишүүд ийнхүү бүртгүүлэхдээ хойрго хандаж байгаа аж.
Тэгэхээр АН-ын даргаар нийт гишүүдийнхээ 10 хувийн олонхийн санал авсан нэгэн тодрох гэдэг арай л дэндсэн хэрэг болох мэт. Үүн дээр одоогийн АН-ын дарга З.Энхболдын "Шонхор” фракцийн төлөөлөл болон нэр дэвшсэн УИХ-ын гишүүн С.Эрдэнийг гишүүдээ худалдаж авч байгаа тухай ярилцах болов.
Тэгэхээр АН-ын шинэ даргыг бүх гишүүдээсээ сонгогдсон гэж үзэхэд хэцүү болох нь тодорхой юм.
Г.Самбаа
Засгийн газрын гишүүд дан дээлтэй байх нь зөв үү?

